Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2017/ШЦТ/151

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Одончимэг, Улсын яллагч Ц.Гэрэлбаатар, Хохирогч П.Т*******, Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дарьбазар, Шүүгдэгч Ж.Х******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж******* Х*******д холбогдох эрүүгийн 1715000860030 дугаартай, 132/2017/0148/Э индэкстэй хэргийг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1976 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Булган аймгийн Бугат суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, жолооч, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт хамт Булган аймгийн Сэлэнгэ сумын * дугаар багт оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ц******* овогт Ж******* Х******* 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ж.Х******* нь 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын 1 дүгээр багийн нутаг “Улаан бух” гэх газарт П.Т*******ыг цагаан өнгийн **-** БУА улсын дугаартай Пробокс” маркийн тээврийн хэрэгслээр дайрч хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Х*******гийн өгсөн: 2017 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Т*******, О бид 3 эхнэр хүүхдүүдийн гэрлүүгээ хамт явж байгаад О*******д ирээд нэг шил архи уугаад би хэсэг унтаж байгаад машин асаагаад ухрахдаа Т*******ыг мөргөөд санамсаргүй гэмтээсэн.

Тэгээд Т*******ыг аваад гэрт нь хүргэж өгөх гээд явж байхад хүү нь ирээд аваад явсан. Би тэгээд гэртээ ирсэн. Тэгээд удалгүй Т******* эмнэлэг явлаа гэхээр нь араас нь Эрдэнэтийн эмнэлэг дээр очсон. Очиход Т*******т эмнэлэгт хэвтсэн байсан. Хавирга нь хугарсан гэсэн. Эмчилгээний зардал гэж 400000 төгрөг данс руу хийж, бэлэн 200000 төгрөг өгсөн.

Улаанбаатарт очиход нь 1500000 төгрөг шилжүүлсэн. Саяхан эмчид үзүүлнэ гэхээр нь 500000 төгрөг өгсөн гэх мэдүүлэг, 2 Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.Т*******ын өгсөн: 2017 оны 8 дугаар сарын 9-ний өдөр өдөрлөгөнд нийлж яваад тэгээд архи уугаад нутгийнхаа хүмүүстэй нийлээд бас нэмж уусан. Тэгээд гэрийн гадаа унтсан байсан. Яагаад машины ард унтсанаа санахгүй байгаа. Эмнэлэгт очоод ухаан орсон. Юунаас болсон гэдгээ өөрөө сайн мэдэхгүй байсан. Тэгээд байж байтал Х******* орж ирсэн. Би таныг дайрчихлаа гэж өөрөө хэлсэн. Одоо гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг,

1715000860030 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд: Хохирогч П.Т*******ын өгсөн: 2017 оны 8 дугаар сарын 9-ний өдөр өдөрлөгөнд нийлж яваад тэгээд архи уугаад нутгийнхаа хүмүүстэй нийлээд бас нэмж уусан. Тэгээд гэрийн гадаа унтсан байсан. Яагаад машины ард унтсанаа санахгүй байгаа. Эмнэлэгт очоод ухаа орсон. Юунаас болсон гэдгээ өөрөө сайн мэдэхгүй байсан. Тэгээд байж байтал Х******* орж ирсэн. Би таныг дайрчихлаа гэж өөрөө хэлсэн гэх мэдүүлэг /хх 23-25 тал/, Гэрч Б.М өгсөн: 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын 2 дугаар багийн нутагт гэртээ байж байхад О, Тайван нар морь малнаас болж муудалцсан. Би тэр хоёрыг салгахад Тайван гэртээ харьлаа гээд гарсан. Ахиж орж ирээд Отэй маргалдахаар нь Хишигээг хүргэж өг гэж хэлчихээд гэрлүүгээ орсон.

Нэг харахад Х машин дотор Тайван суучихсан цээжээр өвдөөд байна гэж байсан. Удалгүй хүү нь ирж аваад Орхон аймагт эмнэлэгт үзүүлэхээр явсан гэх мэдүүлэг /хх 27 тал/, Гэрч М.А өгсөн: Анх эмнэлэгт ирэхдээ маш их зовиуртай, өвдөлттэй байсан. Ганц нэг асуултанд хариулж байсан. Зүүн талын 2-7 дугаар хавирганууд хугаралтай, баруун талын 3, 6 дугаар хавирга хугаралтай. Цээжний зүүн талд хий үүсэж цус хурсан байсан гэх мэдүүлэг /хх 28-29 тал/, Гэрч С.О******* өгсөн: 2017 оны 8 дугаар сарын 8-ны өдөр манай сумын өдөрлөг болсон. Бид нар гэр бүлээрээ нийлж айл хэсцгээсэн. Маргааш нь 14 цаг өнгөрч байхад сумын засаг дарга утасдаж П.Т*******ыг зодсон уу бие нь муу Эрдэнэтэд байна гэж ярьсан. Ингээд Х*******гынд очиж юу болсон талаар асуухад “би машинтайгаа хойшоо ухарч байгаад дайрчихлаа. М гэрт үлдээсэн” гэсэн. Тэгээд Х*******тай хамт М очиход Т*******ыг Эрдэнэт рүү явсан гэж байсан гэх мэдүүлэг /хх 32-33 тал/, Гэрч Х.Г өгсөн: 2017 оны 8 дугаар сарын 09-ний өглөө нөхөр Х*******гийн хамт О ахынд унтаж байсан. Гэтэл О ах эхнэр У хамт урагшаа айлд очлоо гээд машинтайгаа явсан. Тэгээд би нөхрөө сэрээгээд явье гээд гарсан.

Х******* машинаа асаагаад урагш явах гэсэн боловч хонхор жалга байхаар нь хойш ухарсан. Гэтэл машин нэг юманд тулсан. Буугаад хартал жолоочийн эсрэг талд Т******* хэвтэж байсан. Тэгэхээр нь зүгээр үү гэж асуухад зүгээр гэхээр нь машиндаа суулгаад Мөнгөншагай ахынд очсон гэх мэдүүлэг /хх 34-35 тал/, Гэрч Ж.У өгсөн: 2017 онхы 8 дугаар сарын 09-ний өглөө 10 цагийн хамт нөхөр О******* хамт Орхон аймаг явсан. Ингээд 15 цагийн үед буцаж ирэхэд ийм зүйл болсныг мэдсэн гэх мэдүүлэг /хх 36 тал/, 3 Гэрч Б.Огийн өгсөн: 2017 оны 8 дугаар сарын 9-ний өглөө Х******* өөрийнхөө машинтай ирээд нөхөр Мөнгөншагайг буулгасан. Гэтэл Т******* бие өвдөөд байна гээд өөртөө хүргэхгүй байсан. Тэгээд Х******* гэрлүүгээ явсан гэх мэдүүлэг /хх 37 тал/, Гэрч Т.Дын өгсөн: 2017 оны 8 дугаар сарын 9-ний өглөө аавыг авахаар О ахынд очсон. Тэгээд болоогүй гэхээр нь гэртээ ирсэн. Тэгээд ирэхгүй болохоор нь Мөнгөншагай ахынд очиход аав гадаа хэвтэж байсан. Би босгох гэтэл босч чадахгүй хэвтээд байсан. Тэгээд үхлээ үхлээ гээд байхаар нь ээж бид 2 Орхон аймаг руу авч явсан гэх мэдүүлэг /хх 38-39 тал/,

Гэрч Ч.Бийн өгсөн: 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс 09-ний өдрийг шилжих шөнө бид нар О*******д ууж хоносон. Би өглөө 8 цагийн үед сэрэхэд манай хүү ирээд би гэртээ харьсан. Тэгээд гэртээ ирээд байж байтал П.Т*******ын хүү Д нь манайд ирж аав Мөнгөншагай ахын гадаа хэвтээд босч чадахгүй байна гэхээр нь очиход ёолоод байсан гэх мэдүүлэг /хх 40 тал/, Шинжээч Ч.Буянзаяагийн өгсөн: Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэх мэдүүлэг /хх 58 тал/, Шинжээч О.Нансалмаагийн өгсөн: П.Т*******ын биед цээжний битүү гэмтэл зүүн 1,2,3,4,5,6,7,8,9,10 дугаар хавирганууд, баруун 1,2,3,4,5,6,7,8-р хавиргануудад хоёрлосон хугарал, зүүн эгэмний дал талын үзүүр, баруун эгэмний их биеийн хэсгийн хугарал, цээжний хөндийд шингэн хуралдалт гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтлүүд нь цээжин дээрээс олон удаа дэвсэх, тээврийн хэрэгслээр дайрах зэргийн аль альнаар нь үүсгэгдсэн байх боломжтой гэх мэдүүлэг /хх 68 тал/, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 695 дугаартай 1. П.Т*******ын биед цээжний хөндийн битүү гэмтэл, хоёр талын олон хавирганы хугарал /зүүн талын 2-7-р хавирга, баруун талын 5-6 дугаар хавирга/, зүүн талын олон хавирганы хоёрлосон хугарал, цээжний хөндийд хий ба шингэн хуралдалт, баруун эгэмний ясны далд хугарал үүсчээ. 2. Дээрх гэмтлүүд нь хатуу зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Гэмтэл авснаас хойшхи хугацааг нарийн тогтоох боломжгүй ба шинэ гэмтлүүд байна. 4. Цээжний хөндийн битүү гэмтэл, хоёр талын олон хавирганы хугарал, зүүн талын олон хавирганы хоёрлосон хугарал, цээжний хөндийн хий ба шингэн хуралдалт нь ГЗЗ-ийн 3.1.10-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Баруун эгэмний ясны далд хугарал нь ГЗЗ-ийн 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалдтанд нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна гэх дүгнэлт /хх 43-44 тал/,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч О.Нансалмаагийн 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 270 дугаартай нэмэлт шинжилгээгээр 4 1. П.Т*******ын биед цээжний хөндийн битүү гэмтэл зүүн 1-10 дугаар хавирганууд, баруун 1-8 дугаар хавиргануудад хоёрлосон хугарал, зүүн эгэмний дал талын үзүүр, баруун эгэмний их биеийн хэсгийн хугарал, цээжний хөндийд шингэн хуралдалт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээр гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтэл авснаас хойшхи хугацааг нарийн тогтоох боломжгүй ба дээрх гэмтлүүд нь шинэ гэмтлүүд байна. 4. Дээр гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 5. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх мэдүүлэг, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх 1 тал/, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /хх 4 тал/, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх 6-7 тал/, хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 8-11 тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 12-13 тал/, хохирогчийн өвчний түүх, яаралтай тусламжийн хуудас /хх 45-55 тал/, гэмт хэргийн гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 8 тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 34 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 77 тал/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 80 тал/ зэрэг нотолох баримтуудыг шинжлэн судлав. Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Х******* нь 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын 1 дүгээр багийн нутаг “Улаан бух” газарт П.Т*******ыг цагаан өнгийн **-** БУА улсын дугаартай Пробокс” маркийн тээврийн хэрэгслээр дайрч хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан хууль зүйн факт, үйл баримт болжээ. Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүний гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч П.Т*******, гэрч С.О, М.Алтанбек, Х.Гантуяа, Ж.Уранчимэг, Б.О, Т.Д, Ч.Б, Б.С, шинжээч эмч Ч.Буянзаяа, О.Нансалмаа нарын мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтэл, гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүг хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ. Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон, Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Хишишгдавааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна. 5

Иймд шүүгдэгч Ж.Х*******г хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ж.Х*******д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорыг арилгасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Ж.Х*******гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч П.Т*******ын эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учирсан байх ба шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2200000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсанаар хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлжээ.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч П.Т******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч санал гомдолгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Ц******* овогт Ж******* Х*******г хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ж.Х*******г мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д зааснаар ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд зан үйлээ засах үүрэг хүлээлгэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай.

3. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Х******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчвөл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Ж.Х******* нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, хохирогч гомдол саналгүй болохыг тус тус дурьдаж, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Х*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай. 6 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНДУЛАМ