| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2019/0020/Э/2042019/0013 |
| Дугаар | 2019/ШЦТ/22 |
| Огноо | 2019-03-12 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 2019/ШЦТ/22
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Ням,
Улсын яллагч Д.Алимаа,
Иргэний нэхэмжлэгч: Г.Одончимэг,
Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч *******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Болд
Шүүгдэгч О.Батсүх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******эд холбогдох эрүүгийн 1827000260004 тоот хэргийг 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1968 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхлэх, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн овоо 1 дүгээр баг ******* тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадваргүй, Монгол овгийн Осорын Батсүх, РД:*******.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.Батсүх нь 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон баг Эрдэнэзуугийн гудамжинд байрлах Хаан банкны Хархорин тооцооны төвийн гадна байсан бэлэн мөнгөний машин /АТМ/-ыг гараараа болон чулуугаар цохиж хууль бусаар гэмтээсний улмаас иргэний нэхэмжлэгч Г.Одончимэгт 1.956.330 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд:
Шүүгдэгч О.Батсүх шүүх хуралдаанд “...Мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: ...Бид хоёр 1986 онд 10 дугаар ангийг хамт төгссөн. Төгсөх жилээ бие нь муудаад сэтгэцэд нь өөрчлөлт орж Улаанбаатар хот руу явсан. Түүнээс хойш группт байгаа. Хүн харахад эрүүл юм шиг боловч сэтгэцийн хувьд эрүүл биш. Хааяа хааяа өвчин нь хөдлөөд байдаг. Тэрнээс нь болоод хамт амьдрах 2 боломжгүй байдалд хүрч бид 2 салсан байсан. Тэгээд 10 гаруй жилийн дараа нас нь хөгшрөөд мөн ийм байдалтай байхыг нь хараад би хүлээж аваад одоо хамт амьдарч байгаа. Яагаад тийм хэрэг хийсэн гэдгийг нь би мэдэхгүй. Тэр үед нь хамт байгаагүй. Ер нь тийм үйлдэл хийхээр хүн биш. Сургуульд байхдаа их сурлагатай хүүхэд байсан. Ийм өвчтэй болсонд нь би их харамсаж явдаг гэв.
Иргэний нэхэмжлэгч Г.Одончимэг шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: ...Манай ажил өглөө 09 цагаас эхэлдэг. 2018 оны 22-ны өглөө ажилдаа очоогүй байтал харуул 08 цаг 10 минутын үед өглөө ирсэн чинь АТМ хагалчихсан байна гээд над руу утсаар ярьсан. Тэгээд би яаралтай ажил дээрээ очсон чинь АТМ хагалчихсан байсан. Тэгээд хүн битгий ойртуулаарай гээд цагдаа дуудсан. Цагдаа ирээд камерын бичлэг үзсэн. Камерын бичлэг дээр их тодорхой байсан. Эхлээд ирж гараараа цохиод хагарахгүй болохоор нь том чулуу авч ирээд цохисоор байгаад шилийг нь хагалчихсан байсан. Тухайн үед дэлгэцний шил нь хагарсан байна гэж оношлоод солиход мэдрэгч нь ажиллахгүй байсан. Манай Хаан банк “АТМ сервис Монголиа” ХХК-иас бүх АТМ болон эд ангийг нь худалдан авч, засвар үйлчилгээгээ хийлгэдэг. Тэгээд тэр компаниас дэлгэцийг нь 564.200 төгрөгөөр, гараар утга оруулдаг товчлуурыг 4.857.000 төгрөгөөр худалдан авч засвар үйлчилгээгээ хийсэн байгаа. Одоо манай Хаан банк нь бодитойгоор учирсан хохирол болох 5.421.200 төгрөгийг О.Батсүх гэдэг хүнээс гаргуулахаар нэхэмжилж байна. Тухайн үед камерын бичлэгийг цагдаад хуулбарлаж өгсөн. Ер нь АТМ-ны товчлуур, дэлгэцний шил бол актлах хүртлээ эвдрэл гардаггүй эд ангиуд байгаа. Иймд дээрх хохирлоо нэхэмжилж байна... гэв.
Иргэний нэхэмжлэгч Г.Одончимэг мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: ...“2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон багт байх Эрдэнэзуугийн гудамжинд байрлах Хаан банкны Хархорин тооцооны төвийн гадна байх бэлэн мөнгөний машин /АТМ/-ны нүүр хагалсан байхаар нь цагдаад мэдэгдсэн. Тэгээд камерийн бичлэгийг шүүж үзэхэд 2018 оны 02 дугаар сарын 22-ны 00 цаг 09 минутын үед бэлэн мөнгөний машиныг гараараа 4 талтай малгайтай хүн цохиж байсан. Царай нь сайн харагдахгүй байсан. Тэгээд камерийн бичлэгт байх хүн чулууг авч ирэн бэлэн мөнгөний машины дэлгэцийг цохиж байсан...Гадна төрөхөөс нь харахад О.Батсүх гэж хүн байж болзошгүй. Тухайн хүнийг би багаасаа мэднэ. Надтай тааралдах болгондоо архи хэрэглэсэн таардаг байсан. Манай нутгийн ах байгаа юм. ...Би 800.000 төгрөг нэхэмжилж байна. Учир нь тухайн дэлгэцний шил нь 600.000 төгрөг, 200.000 төгрөгөөр нь Улаанбаатар хотод байх Таван богд ХХК-ны АТМ сервисийн үйлчилгээгээр шилийг солиулна. ....Мөн ямар шалтгааны улмаас хагалсныг нь тодруулмаар байна. ....Өмнө нь манай IT мэргэжилтэнгүүд хэлэхдээ “бэлэн мөнгөний машины дэлгэцний шил хагарсан гэж оношилсон. Тэгтэл дэлгэцний шилийг Эй ти эм сервисийн ажилчид ирээд солиход бэлэн мөнгөний машин ажиллахгүй байсан. Тэгээд ахин оношлоход бэлэн мөнгөний машины гараар утга оруулдаг товчлуур эвдэрсэн байсан. Эй ти эм сервис монголиа ХХКиар бэлэн мөнгөний машины засвар хийлгэдэг ба засвар, үйлчилгээ, сэлбэгээ тэндээс авдаг. ...Өмнөх нэхэмжлэх дээр нэмж 4.875.000 төгрөгийг нэхэмжилж байна. ...Би АТМ-ыг Эй ти эм сервис ХХК-иас хүн ирж зассан гэж бодсон. Үгүй байна лээ. АТМ-ыг манай аймгийн төв банкны IT инженер Нармандах ирж засварласан байсныг буруу ташаа мэдүүлсэн байна. .... Эй ти эм сервис ХХК-н нэхэмжлэх дээр бичигдсэн мөнгөн дүн нь АТМ-ын дэлгэцний шил, товчлуурын зах зээлийн үнэ. ...буруутай этгээдээс дээрх хоёр дүнгийн нийлбэр дүнгээр нэхэмжлэнэ.... гэх мэдүүлэг /хх-42-49/
Гэрч ******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 02 дугаар сарын 21-ний орой 23 цагийн орчим О.Батсүх гэгч нь миний ажиллуулдаг 3 Зочин бууз нэртэй бааранд орж ирсэн. Орж ирээд 200 грамм архи авч уусан. Тухайн үед ганцаараа сууж байгаад удалгүй гарсан. ....хар өнгийн куртик, шар өнгийн гутал, 4 талтай буудаг бор өнгийн булган малгайтай орж ирсэн. ....Баар хаах үед 23 цаг 50 орчимд гарсан. Тухайн үед камерийн бичлэгэнд байсан боловч манай камер 7 хоногийн бичлэгийг хадгалдаг юм. Одоо тухайн бичлэг байхгүй...гэх мэдүүлэг /хх-51/
Гэрч ******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Арвайхээр сумаас Хархорин суманд ажлаар 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр очсон. Тэнд хаан банкны тооцооны төвийн бэлэн мөнгөний машины шил хагарчихсан байна гэж хэлсний дагуу тухайн бэлэн мөнгөний машиныг очиж үзсэн юм. Тухайн бэлэн мөнгөний машины шил хагарчихсан байсан. Тэгээд Улаанбаатар хотоос бэлэн мөнгөний машины шилийг авч ирээд шилийг нь солиход дэлгэц нь асч байсан. Тэгээд пин кодыг нь хийх гэтэл бэлэн мөнгөний машины товчлуур ажиллахгүй байсан. Тэгээд шинжилж үзэхэд гадны халдага эсхүл хакердуулахаас сэргийлэх зорилгоор өөрийн программыг устгах системтэй тул тухайн бэлэн мөнгөний машинд доргилт өгсний улмаас товчлуурууд нь ажиллахгүй болсон байсан....гэх мэдүүлэг /хх-52/
Гэрч ******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...би танина. Миний сууж байсан нөхөр. Би Батсүхтэй 1989 онд гэр бүл болж түүнээс хойш 18, 19 гаран жил хамт амьдраад салсан, салсан шалтгаан нь хоорондоо таарч тохирохгүйгээс биш түүний сэтгэцийн өвчний улмаас болж аргагүй байдлын улмаас салж сарних болсон. Бид хоёр дундаасаа 2 хүүхэдтэй, хоёулаа нас биед хүрсэн. ..Манай нөхөр Батсүх нь 10 дугаар анги төгсөх жилээ сэтгэцэд нь өөрчлөлт орж түүнээс хойш эмнэлэгээр явж “Шар хад”-ны эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг байсан. Сэтгэцийн өвчин нь сэдэрсэн үедээ намайг зодож, цохих, ширүүн дориун харьцах зэрэг өөрчлөлтүүд бий болж тэсэхийн аргагүй байдалд оруулсан. Түүнээс зодож цохиод янз бүр болдоггүй байсан бол яалаа гэж салах билээ. ...Батсүх манайхаар хааяа, хааяа орж гараад л явдаг, түүнээс хамт амьдардахгүй байгаа. ....Батсүх бид хоёр гэрлэлтээ албан ёсоор цуцлуулаагүй. ...гэхдээ салаад 10 гаран жил болж байна. ...би мэдсэн. Манай ажлаар хүмүүс яриад байсан. Хүмүүсээс дам дамандаа сонссон. ..” гэсэн мэдүүлэг /хх-54/,
Гэрч ******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...миний дүү Батсүхийнх манай хашаанд байдаг. Тэр гэртээ байдаг, ....эхнэрийг нь Анхцэцэг гэдэг, эхнэр нь архи уугаад байхаар нь салсан. ...Батсүх 10 дугаар анги төгсөх жилээ сэтгэц нь сонин болоод “Шар хад”-ны эмнэлэгт хэвтэж байсан. Түүнээс хойш сэтгэцийн эмнэлэгт жил болгон хэвтэх болсон. Сүүлийн 2 жил сэтгэцийн эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгээгүй. Түүний онош шизофрени буюу сэтгэцийн архаг өвчтэй. ...Батсүх архи уудаг байсан. ....өвчин нь хөдлөхөөрөө юм хум эвдэж сүйтгэнэ, их хэцүү, өвчин нь сэдэрсэн үедээ их эвгүй. Юм хэлэхээр уурлаж уцаарлана. Түүний үгээр л ерөнхийдөө байдаг. ....Энэ хавар гэртээ ирэхэд манай эхнэр Ганчимэг надад ярихдаа Батсүх банкны АТМ эвдсэн гэж хүн ярилаа гэж байсан. Тэр үед л юм эвдэж гэдгийг мэдсэн. Харин өөрөөс нь асуугаагүй. Асуувал урдаас янз янзын зүйл ярина. Их хэцүү....” гэсэн мэдүүлэг /хх-56-57/,
Хархорин сумын шинжээч эмч Л.Амгалангийн гэрчээр өгсөн: “...Шизофрени гэж ерөнхий онош ойлголт байх боловч дотроо маш олон төрөлтэй, О.Батсүхийн анхдагч, нэмэлт дүгнэлтээр дотоод шалтгаант сэтгэц сарних архаг эмгэг, мөн үлдэц шизофрени гэсэн өвчнийг тайлбарлаж байгаа нэг ойлголтууд юм. Түүнээс өөр өөр өвчний талаар өгсөн ойлголт биш юм...” гэсэн мэдүүлэг/хх-58/
Шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн №204 дугаартай:
1.Шинжилгээнд ирүүлсэн Хаан банкны гадна талын камерын бичлэг шинжилгээнд тэнцэнэ.
2.Бичлэг дээрх хүний өмсөж байгаа хар өнгийн куртек, бор өнгийн 4 талтай малгай зэрэг нь О.Батсүхийн өмсөж байсан хар өнгийн куртек, бор өнгийн 4 талтай малгайтай ерөнхий болон хувийн шинж тэмдэгээр тохирч байна...гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-66-70/
Өвөрхангай аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн сэтгэцийн шинжээч эмчийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн №05 дугаартай:
1. Үзүүлэгч О.Батсүх нь дотоод шалтгаан сэтгэц сарних архаг эмгэгтэй.
2. Үзүүлэгч О.Батсүх уг сэтгэц сарних архаг эмгэг нь удамшлын шалтгаант төрөлхийн сэтгэцийн өвчний ангилалд хамаарна.
3. Үзүүлэгч О.Батсүх нь 2018 оны 02 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө хэрэг үйлдэх үедээ дотоод шалтгаант сэтгэц сархних архаг эмгэгтэй хөдлөл өгч, сэдрэлттэй байсныг одоо тогтоох боломжгүй
4. Үзүүлэгч О.Батсүх нь хэрэг үйлдэх цаг хугацаанд эмчид үзүүлээгүй тул өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгох, өөрийгөө удирдан хянах чадвартай байсныг одоо тогтоох боломжгүй.
5. Үзүүлэгч О.Батсүх нь тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эмгэг согтолттой байсныг одоо тогтоох боломжгүй
6. Үзүүлэгч О.Батсүх хэрэг хариуцах чадваргүй
7. Үзүүлэгч О.Батсүх нь тогтоолд дурдагдаагүй нэмэлт нөхцөл байдал илрээгүй...гэх дүгнэлт /хх-60/,
Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн сэтгэцийн шинжээч эмчийн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 09 дугаартай:
1. Үзүүлэгч О.Батсүх нь үлдэц шизофрени бие хүний доройтол сэтгэцийн архаг өвчтэй, уг өвчин нь өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй, асран хамгаалагчийн байнгын хараа хяналтанд байх шаардлагатай.
2. Үзүүлэгч О.Батсүх нь архаг үлдэц шизофрени бие хүний доройтол сэтгэцийн эмгэгтэй учир өөртөө болон бусдад хохирол учруулж болзошгүй, сэтгэцийн эмчлэх шаардлагатай өвчний жагсаалтанд хамаарагдаж байна.
3. Үзүүлэгч О.Батсүхэд тогтоолд тусгагдаагүй нөхцөл байдал илрээгүй....гэх дүгнэлт /хх-63-64/,
- Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх 1-2/,
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 18/,
- Эд мөрийн баримтаар хураагдсан чулуу, 37 секунд бүхий камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /33-34, 37-39/,
- Хөрөнгийн үнэлгээний “ВЕNDO” компаний тайлан /хх-75-81/,
- Хархорин сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, цахим үнэмлэхний хуулбар, иргэний мэдээллийн лавлагааны хуулбар, Хархорин сумын нэгдсэн эмнэлэгийн албан тоот, шүүгдэгч О.Батсүхийн хувийн хэрэг, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, сэтгэц мэдрэлийн өвчтэй хүний судалгаа /хх-90-98, 105/ зэрэг болно.
Шүүгдэгч О.Батсүх нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй байхдаа 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон баг Эрдэнэзуугийн гудамжинд байрлах Хаан банкны Хархорин тооцооны төвийн гадна байсан бэлэн мөнгөний машин /АТМ/-ыг гараараа болон чулуугаар цохиж хууль бусаар гэмтээсний улмаас иргэний нэхэмжлэгч Г.Одончимэгт 1.956.330 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь иргэний нэхэмжлэгч Г.Одончимэг шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “ ... 2018 оны 22-ны өглөө ажилдаа очоогүй байтал харуул 08 цаг 10 минутын үед өглөө ирсэн чинь АТМ хагалчихсан 5 байна гээд над руу утсаар ярьсан. Тэгээд би яаралтай ажил дээрээ очсон чинь АТМ хагалчихсан байсан. Тэгээд хүн битгий ойртуулаарай гээд цагдаа дуудсан. Цагдаа ирээд камерын бичлэг үзсэн. Камерын бичлэг дээр их тодорхой байсан. Эхлээд ирж гараараа цохиод хагарахгүй болохоор нь том чулуу авч ирээд цохисоор байгаад шилийг нь хагалчихсан байсан. Тухайн үед дэлгэцний шил нь хагарсан байна гэж оношлоод солиход мэдрэгч нь ажиллахгүй байсан. Манай Хаан банк “АТМ сервис Монголиа” ХХК-иас бүх АТМ болон эд ангийг нь худалдан авч, засвар үйлчилгээгээ хийлгэдэг. Тэгээд тэр компаниас дэлгэцийг нь 564.200 төгрөгөөр, гараар утга оруулдаг товчлуурыг 4.857.000 төгрөгөөр худалдан авч засвар үйлчилгээгээ хийсэн байгаа. Одоо манай Хаан банк нь бодитойгоор учирсан хохирол болох 5.421.200 төгрөгийг О.Батсүх гэдэг хүнээс гаргуулахаар нэхэмжилж байна. Тухайн үед камерын бичлэгийг цагдаад хуулбарлаж өгсөн. Ер нь АТМ-ны товчлуур, дэлгэцний шил бол актлах хүртлээ эвдрэл гардаггүй эд ангиуд байгаа. Иймд дээрх хохирлоо нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “...Бид хоёр 1986 онд 10 дугаар ангийг хамт төгссөн. Төгсөх жилээ бие нь муудаад сэтгэцэд нь өөрчлөлт орж Улаанбаатар хот руу явсан. Түүнээс хойш группт байгаа. Хүн харахад эрүүл юм шиг боловч сэтгэцийн хувьд эрүүл биш. Хааяа хааяа өвчин нь хөдлөөд байдаг. Тэрнээс нь болоод хамт амьдрах боломжгүй байдалд хүрч бид 2 салсан байсан. Тэгээд 10 гаруй жилийн дараа нас нь хөгшрөөд мөн ийм байдалтай байхыг нь хараад би хүлээж аваад одоо хамт амьдарч байгаа. Яагаад тийм хэрэг хийсэн гэдгийг нь би мэдэхгүй. Тэр үед нь хамт байгаагүй. Ер нь тийм үйлдэл хийхээр хүн биш. Сургуульд байхдаа их сурлагатай хүүхэд байсан. Ийм өвчтэй болсонд нь би их харамсаж явдаг” гэсэн мэдүүлэг, гэрч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн“...2018 оны 02 дугаар сарын 21-ний орой 23 цагийн орчим О.Батсүх гэгч нь миний ажиллуулдаг Зочин бууз нэртэй бааранд орж ирсэн. Орж ирээд 200 грамм архи авч уусан. Тухайн үед ганцаараа сууж байгаад удалгүй гарсан. ....хар өнгийн куртек, шар өнгийн гутал, 4 талтай буудаг бор өнгийн булган малгайтай орж ирсэн. ....Баар хаах үед 23 цаг 50 орчимд гарсан...гэсэн мэдүүлэг, гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн “...Би Арвайхээр сумаас Хархорин суманд ажлаар 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр очсон. Тэнд хаан банкны тооцооны төвийн бэлэн мөнгөний машины шил хагарчихсан байна гэж хэлсний дагуу тухайн бэлэн мөнгөний машиныг очиж үзсэн юм. Тухайн бэлэн мөнгөний машины шил хагарчихсан байсан. Тэгээд Улаанбаатар хотоос бэлэн мөнгөний машины шилийг авч ирээд шилийг нь солиход дэлгэц нь асч байсан. Тэгээд пин кодыг нь хийх гэтэл бэлэн мөнгөний машины товчлуур ажиллахгүй байсан. Тэгээд шинжилж үзэхэд гадны халдага эсхүл хакердуулахаас сэргийлэх зорилгоор өөрийн программыг устгах системтэй тул тухайн бэлэн мөнгөний машинд доргилт өгсний улмаас товчлуурууд нь ажиллахгүй болсон байсан....” гэсэн мэдүүлэг, гэрч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Миний сууж байсан нөхөр. Би Батсүхтэй 1989 онд гэр бүл болж түүнээс хойш 18, 19 гаран жил хамт амьдраад салсан, салсан шалтгаан нь хоорондоо таарч тохирохгүйгээс биш түүний сэтгэцийн өвчний улмаас болж аргагүй байдлын улмаас салж сарних болсон. Бид хоёр дундаасаа 2 хүүхэдтэй, хоёулаа нас биед хүрсэн. ..Манай нөхөр Батсүх нь 10 дугаар анги төгсөх жилээ сэтгэцэд нь өөрчлөлт орж түүнээс хойш эмнэлэгээр явж “Шар хад”-ны эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг байсан. Сэтгэцийн өвчин нь сэдэрсэн үедээ намайг зодож, цохих, ширүүн дориун харьцах зэрэг өөрчлөлтүүд бий болж тэсэхийн аргагүй байдалд оруулсан. Түүнээс зодож цохиод янз бүр болдоггүй байсан бол яалаа гэж салах билээ. ...Батсүх манайхаар хааяа, хааяа орж гараад л явдаг, түүнээс хамт амьдардахгүй байгаа. ....Батсүх бид хоёр гэрлэлтээ албан ёсоор цуцлуулаагүй. ...гэхдээ салаад 10 гаран жил болж байна. ...би мэдсэн. Манай ажлаар хүмүүс яриад байсан. Хүмүүсээс дам дамандаа сонссон. ..” гэсэн 6 мэдүүлэг, гэрч ******* мөрдөн байцаалтад өгсөн “...миний дүү Батсүхийнх манай хашаанд байдаг. Тэр гэртээ байдаг, ....эхнэрийг нь Анхцэцэг гэдэг, эхнэр нь архи уугаад байхаар нь салсан. ...Батсүх 10 дугаар анги төгсөх жилээ сэтгэц нь сонин болоод “Шар хад”-ны эмнэлэгт хэвтэж байсан. Түүнээс хойш сэтгэцийн эмнэлэгт жил болгон хэвтэх болсон. Сүүлийн 2 жил сэтгэцийн эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгээгүй. Түүний онош шизофрени буюу сэтгэцийн архаг өвчтэй. ...Батсүх архи уудаг байсан. ....өвчин нь хөдлөхөөрөө юм хум эвдэж сүйтгэнэ, их хэцүү, өвчин нь сэдэрсэн үедээ их эвгүй. Юм хэлэхээр уурлаж уцаарлана. Түүний үгээр л ерөнхийдөө байдаг. .... Асуувал урдаас янз янзын зүйл ярина. Их хэцүү....” гэсэн мэдүүлэг, шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн №204 дугаартай дүгнэлт, Өвөрхангай аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн сэтгэцийн шинжээч эмчийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн №05 дугаартай дүгнэлт, Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн сэтгэцийн шинжээч эмчийн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 09 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийг яллагдагчаар, мөн иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, шинжээчийн дүгнэлт болон бусад баримт зэргийг хууль ёсны нотлох баримтууд гэж үнэлсэн болно.
Иймд шүүхээс шүүгдэгч О.Батсүхийг сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй үедээ бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэж дүгнэв.
Шүүгдэгч О.Батсүх нь 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 22-нд шилжих шөнө гэмт хэрэг үйлдсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “...Хугацааг жилээр тоолоход дараа оны тухайн сарын тухайн өдөр уг хугацаа дуусна...” гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар “....гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн...” гэж тус тус заасан байх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр шүүгдэгч О.Батсүхэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний нэхэмжлэгч Г.Одончимэг шүүх хуралдаанд “Манай Хаан банк “АТМ сервис Монголиа” ХХК-иас бүх АТМ болон эд ангийг нь худалдан авч, засвар үйлчилгээгээ хийлгэдэг. Тэгээд тэр компаниас дэлгэцийг нь 564.200 төгрөгөөр, гараар утга оруулдаг товчлуурыг 4.857.000 төгрөгөөр худалдан авч засвар үйлчилгээгээ хийсэн байгаа. Одоо манай Хаан банк нь бодитойгоор учирсан хохирол болох 5.421.200 төгрөгийг буруутай хүнээс гаргуулж өгнө үү” гэж тайлбарласан бөгөөд хэрэгт авагдсан “Вендо” ХХК-ий Хөрөнгийн үнэлгээний 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн №ӨХ18-62 дугаартай тайлангаар 1.956.330 төгрөгийн үнэлгээ гарсан байх тул мэргэжлийн байгууллагын гаргасан үнэлгээгээр бодит гарсан хохирлыг тооцож, иргэний хариуцагч *******ээс 1.956.330 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Г.Одончимэгт олгож, үлдсэн 3.364.870 төгрөгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О.Батсүх нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хорио тавигдаагүй, 7 хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 37 D 1 , чулуу 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Монгол овгийн Осорын Батсүхийг сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй үедээ бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж 1.956.330 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч О.Батсүхэд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 503 дугаар зүйлийн 505.3 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч Г.Одончимэг 5.421.200 төгрөг нэхэмжилснээс, 3.364.870 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, иргэний хариуцагч *******ээс 1.956.330 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Г.Одончимэгт олгосугай.
4. Шүүгдэгч О.Батсүх нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 37 минутын бичлэг бүхий СD 1 ширхэгийг хэрэг хадгалагдах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргах, чулуу 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.Батсүхэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.Батсүхэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх 8 хүртэл шүүгдэгч О.Батсүхэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН