| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Содовын Цэрэндулам |
| Хэргийн индекс | 132/2017/0174/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/172 |
| Огноо | 2017-12-01 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлбаатар |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 2017/ШЦТ/172
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Одончимэг,
Улсын яллагч Ц.Гэрэлбаатар,
Шүүгдэгч Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй
хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт
холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ийн *******д холбогдох
эрүүгийн 1715002060064 дугаартай, 132/2017/0174/Э индэкстэй хэргийг 2017 оны
11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1996 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Булган
аймгийн Хишиг-Өндөр суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд
боловсролтой, малчин, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 3 дугаар багт оршин
суух, ял шийтгэлгүй, ******* овогт *******ийн ******* /РД:*******/,
Холбогдогсон хэргийн талаар: Шүүгдэгч Э.******* нь 2017 оны 11 дүгээр
сарын 06-ны өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр суманд иргэн Ж.*******гийн
гарыг хутгаар зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт
холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.*******ий өгсөн: Мөрдөн байцаалтын
шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг,
1715002060064 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Хохирогч Ж.*******гийн өгсөн: 2017 оны 11 дүгээр сарын 06-07-нд
шилжих шөнө Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 5 дугаар багт өөрийн гэртээ
амарч байхад шөнийн 01 цагийн үед эрэгтэй хүн ирж гэрийн маань цонхыг
давхраар нь хагалж гэрийн гадаах хаалганы самбарыг эвдэж хашгираад байхаад
нь нөхөр бид 2 гартал Э.******* байсан. Тэгэхээр нь би юу болов *******өө гээд
араас нь барьж авах гэтэл өөдөөс хутгаар миний зүүн гарын ядам болон дунд
хурууг хутгаар хатгаж гэмтээсэн. Удалгүй аав нь хөөе хутгатайшдээ гэж хашгирсан.
Тэгээд би зугтааж цагдаад мэдэгдсэн гэх мэдүүлэг /хх 15-16 тал/,
Гэрч М.*******ын өгсөн: 2017 оны 11 дүгээр сарын 06-аас 07-нд шилжих
шөнө гэртэй амарч байхад шөнийн 01 цаг 30 минутын үед гэрийн цонх хагарч хүн
хашгираад байхаар нь хувцасаа өмсөөд гарах гэж байхад манай эхнэр *******г
ална гээд эрэгтэй хүн хашиграад байсан. Удалгүй байж байтал том өрөөний цонх
хагарч гадаа ална хулгайчуудаа гараад ир гээд байсан. Тэгээд хувцасаа өмсөөд
гартал Э.******* хутга барьчихсан *******г ална гээд дайраад байсан. Хажууд
аав Ж.*******ээ нь *******ийг хориод нааш нь цааш нь түлхээд бид хоёроос
холдуулах гээд байтал ******* хутгаа барьчихаад *******г ална гээд дайраад
байсан. Энэ үед ******* *******ий ойролцоо зогсож байтал ******* хутгаараа
далайтал ******* гараараа хаах шиг болсон юм. Удалгүй ******* чи намайг
хутгалчихлаа гээд гараа бариад зугтааж гэрлүүгээ ороод хүүхдээ дагуулж цагдаа
дуудах гээд явсан юм. Тэр хооронд Э.******* нь надруу дайрч чамайг ална гээд
байхаар нь би хашаан дотор байсан урт модийг урдаа барьчихаад дөхүүлэхгүй
байсан. Би хэсэг байж байгаад нохойгоо тавих гээд нохойруугаа дөхтөл *******
нь хутгаа хашаан дотор шидсэн юм. ******* нь тэр хавиар ална хядна гэж орилж
хашгираад яваад байхаар нь би гэрлүүгээ ороод хаалгаа цойжлоод хүүхдүүдээ
цонхноос холдуулаад эхнэр *******руу чи яасан цагдаа дээр очвуу гэтэл арай
очоогүй замдаа явж байна гэсэн юм. Тэгээд хүлээгээд байж байх хооронд
Э.******* нь хаалга эвдэж орох гээд гэрийн гадаах самбарыг цөм цохиод яваад
өгсөн юм. Явсаных нь дараа би машинтай эхнэрээ аваад хойд хороонд очтол 2
цагдаа зөрөөд манайд гэрт оччихсон байсан. Цагдаа дээр орох гээд явж байтал
*******ээ ах утсаар залгаж нөгөө цагдаа нар чинь яасан бэ ******* энд байна
энийг цагдаа дээр нь хонуулчихмаар байна гэхээр нь цагдаа аваад *******ээ ахынд
очсон юм гэх мэдүүлэг /хх 17-18 тал/,
Гэрч Ж.*******ийн өгсөн: 2017 оны 11 дүгээр сарын 06-ны орой 11 цаг өнгөрч
байхад манай хүү ******* нь гаднаас нилээн орой ирсэн юм. Тухайн үед жоохон
халамцуу нээх их согтоогүй ирсэн. Ирчихээд Болор эгч намайг хүн амьтанд муу
хэлсэн байна. Би маргааш явна, явахаасаа өмнө Болор эгчтэй уулзаж тэрийг
асууна гэж хэлээд гараад явахаар нь би орой болчихсон байна өглөө очиж
уулзахгүй юу гэтэл ******* гараад явсан юм. Тэгээд би араас нь хувцасаа өмсөөд
араас нь дагаад явсан. Араас нь гүйцэхгүй дагаж явсаар байгаад очтол *******
түрүүлж очоод 2 цонхыг нь хагалчихсан байсан. Тэгээд би очиж болиулах гээд
барьж аваад цааш нь түлхээд яах гээд байгаа юм, өглөө бол, хүн амьтан
амраахгүй цонхыг нь хагалаад гээд загнаад байж байтал Болор, ******* хоёр
гараад ирсэн. Тэгээд би *******ийг тэврээд зогсож байтал Болор миний ард
ирээд яагаад байгаан би юу гэсэн юм гэхээр нь би *******г цаашаа бай гэж
хэлтэл удалгүй ******* гар зүсчихлээ гэх шиг болсон. Яасан юу болов гээд
асуутал ******* миний гарыг зүсчихлээ гээд гарынхаа цусыг гожуулаад зогсож
байсан. Тэгээд би *******ийг түлхээд зогсож байх хооронд *******, *******
хоёр нэг мэдэхэд алга болчихсон байсан. Тэгээд би *******ийг чирч зууралдсаар
гэртээ харьсан юм гэх мэдүүлэг /хх 19, 20 тал/,
Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11
дүгээр сарын 08-ны өдрийн 341 дугаартай
1. Ж.*******гийн биед зүүн 1,3,4 дүгээр хуруунд шарх бүхий гэмтэл
тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой
байна.
3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл
мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд хамаахаргүй
/хх 23 тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх 1, 2 тал/, хэрэг
бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /хх 4 тал/, согтуурал шалгасан тэмдэглэл /хх
07 тал/, эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл /хх 10 тал/, Хишиг-Өндөр
сумын Засаг даргын тодорхойлолт /хх 31 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах
хуудас /хх 32 тал/ зэрэг нотолох баримтуудыг шинжлэн судлав.
Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох
баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай
хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг
шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч
Э.******* нь 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр
суманд иргэн Ж.*******гийн гарыг хутгаар зүсч, эрүүл мэндэд нь хөнгөн
хохирол учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.
Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу
явагдсан, түүний гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэг үйлдэгдсэн цаг
хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар
хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч Ж.*******, гэрч М.*******, Ж.*******э
нарын мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтэл, гэмтлийн зэргийг тогтоосон
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар
хангалттай нотлогдож байна.
Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх
тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай
мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.
Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих асуудлууд
нотлогдсон, Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Э.******* нь Эрүүгийн хуулийн
тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд
шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Э.*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан
гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль
зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Э.*******д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий
ангийн 6.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорыг
арилгасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд
заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Э.*******ий гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч
Ж.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба шүүгдэгч мөрдөн
байцаалтын шатанд хохирлыг төлж барагдуулсанаар хохирогч санал гомдолгүй,
нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлжээ.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Э.******* нь цагдан хоригдсон хоноггүй,
хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж
ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй
байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4,
36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ******* овогт *******ийн *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол
учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар
шүүгдэгч Э.*******ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу
450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар
шүүгдэгч Э.******* нь 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу
450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх
хүсэлт гаргаагүй болохыг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар
шүүгдэгч Э.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол 15
нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлж, хорих ялаар
солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Э.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч
санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1
ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц утсгахыг шүүхийн эд
мөрийн баримт устгах комист даалгасугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол
хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан
сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр
зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14
хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны
шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор
эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т
зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд
тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНДУЛАМ