Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 113

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Баттөмөр хөтлөн

улсын яллагч Н.Булганчимэг

хохирогч  Ц.Гаваагийн хууль ёсны төлөөлөгч Ц.Баатарсүрэн

иргэний нэхэмжлэгч  Г.Ганболд

4 настай Г.Даваацогтын хууль ёсны төлөөлөгчөөр эх О.Ариунбаяр, тэдгээрийн өмгөөлөгч Р.Булган

иргэний хариуцагч Г.Очир

шинжээч О.Болороо

шүүгдэгч О.Дорж түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Монгол улсын иргэн, 1968 оны 8 дугаар сарын 9-нд Төв аймагт
төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй,
эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн  24 дүгээр хороо, Зээлийн 1 дүгээр гудамжны 21 тоотод түрээсээр оршин сууж байгаа, ял шийтгэлгүй /РД:ЧС68080912/ Боржигин овогт Очирын Доржид холбогдох 201624000024 дугаартай 2 хавтас хэргийг 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Шүүгдэгч О.Дорж нь 2015 оны 12 дугаар сарын 22-ны орой 20 цаг 10
минутын үед Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, Ард Аюушийн
өргөн чөлөө, Саппорогийн уулзварын хойд замд Монгол Улсын “Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг хийх заавар” MNS 5011:2003 стандартын 5.1.4.7 заалт “...Урд тэнхлэгийн тавилтын /дэрвийлт, хумайлтын/ өнцөг тухайн автомашины техникийн баримт бичигт зааснаас өөрчлөгдсөн нөхцөлд тэнцэхгүй...” гэсэн шаардлагыг хангаагүй бүрэн бус
Хьюндэй Соната-5 маркийн 04-29 УНЦ улсын дугаартай бүрэн бус тээврийн хэрэгслий жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 “Жолооч хөдөлгөөний эрчим...замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр
сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч /4 настай/ Г.Даваацогт, Ц.Гаваанарыг мөргөж, Ц.Гаваагийн биед хүнд гэмтэл учруулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч О.Дорж шүүхийн хэлэлцүүлэгт: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв.

Хохирогч Ц.Гаваагийн хууль ёсны төлөөлөгч Ц.Баатарсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт:  Миний дүү Гаваагийн бие маш муу байгаа. Энэ осолд орсноос болж гэмтлийн эмнэлэгт 17 хоног хэвтэж, түүний хүү Ганболд, бид хоёр зэрэг сахиж байсан. 12 хоног шимэгдүүлэх тариа хийлгэсний үнэ 456000 төгрөгийг, эмнэлгийн ор хоногийн төлбөр 50000 төгрөг, ойр зуурын хувцасны үнэ 28000 төгрөг, толгойн 3 удаагийн, хүзүүний 1 удаагийн томографийн үнэ нийт 320000 төгрөг, шүдний үнэ 140000 төгрөг, Идэрмэг эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсний ор хоногийн төлбөр 450000 төгрөг, шинжилгээний үнэ 60000 төгрөг, уг эмнэлгээс бичиж өгсөн эмний төлбөр 130000 төгрөг болсны 60000 төгрөгийг Дорж, 70000 төгрөгийг нь би төлсөн. Гаваагийн эмчилгээтэй холбогдох зардалд Дорж нийт 1564000 төгрөг төлснийг хүлээн зөвшөөрч байгаа. Одоо Доржоос өмгөөллийн хөлсөнд төлсөн 400000 төгрөг, Гаваагийн эмчилгээний зардалд 673.550 төгрөгийг нэхэмжилж байна. Доржид гомдолтой гэв.

Иргэний нэхэмжлэгч Г.Ганболд шүүхийн хэлэлцүүлэгт:  Би Нарантуул зах дээр Цагаан эвийн дөрөлж компанийн буюу туслах материалын лангууны барааг зөөдөг ажил хийдэг. Өдөрт 21153 төгрөгийн цалинтай. Ээж Гавааг гэмтлийн эмнэлэгт 17 хоног, Идэрмэг эмнэлэгт 10 хоног сахисан. Нийт 27 хоногийн буюу 27х21153=571131 төгрөгийн цалинг Доржоос нэхэмжилж байна. Мөн манай хүү 4 настай Даваацогт ээж Гаваатай хамт явж байгаад Доржийн барьж явсан машинд мөргөгдсөн гэв.

Бага насны буюу 4 настай Г.Даваацогтын хууль ёсны төлөөлөгч эх О.Ариунбаяр шүүхийн хэлэлцүүлэгт:  Даваацогт миний хүү юм.  2015 оны 12 дугаар сарын 22-нд эмээ Гаваа, эцэг Ганболд нарын хамт явж байгаад машинд мөргөгдсөн байсан. Ганболд бид хоёр салсан тусдаа амьдарч байгаа. Даваацогт энэ осолд орохоос өмнө эрүүл саруул чих толгой нь өвддөггүй зүгээр хүүхэд байсан. Одоо бол Даваацогт надтай хамт амьдарч байгаа. Энэ ослоос хойш хэлж ярьж байгаа нь ойлгогдохгүй, 2 чих нь сонсголгүй болсон. Даваацогтыг “Эм Ж Ж” эмнэлэгт үзүүлсний төлбөр 95000 төгрөг, толгойн томографи хийлгэсний төлбөр 80000 төгрөгийг Ганболдоос нэхэмжилж байгаа.  Ганболдод гомдолтой гэв.

 Иргэний хариуцагч Г.Дорж шүүхийн хэлэлцүүлэгт: Манай хүү Доржийн жолоодож явсан автомашин бол миний нэр дээр бүртгэлтэй миний эзэмшлийн машин учраас хохиролд тооцуулахгүй гэв.

Шинжээч эмч О.Болороо шүүхийн хэлэлцүүлэгт: “Эм ЖЖ” эмнэлгийн үзлэг хийсэн карт, гэмтэл согог үндэсний төвийн компьютер томографийн зурган дээр Даваацогтын биед гэмтэл тогтоогдоогүй байгаа.  Даваацогтын чихний үрэвсэл  нь вирусын халдвар, хоолой өвдөх гэх мэтээс хамаарна.  Дунд чихний үрэвсэл бол гэмтлээс үүсэхгүй. Гэмтлээс шалтгаалж чихний хэнгэрэг цоорох тохиолдол байж болох ч  тухайн үедээ чихнээс цус гоожих байдлаар мэдрэгдэнэ.  Хэнгэрэг цоорсон үед бохир орвол дунд чихний үрэвсэл үүсэж болох тохиолдол байна.  Даваацогтын биед энэ ослоос шалтгаалж  гэмтэл тогтоогдоогүй  гэсэн дүгнэлтийг  гаргасан гэв.           

 

Хавтаст хэргээс шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

хохирогчоор Ц.Гаваагийн:...Хүү Ганболд, ач Г.Даваацогт нарын хамт гэрлүүгээ харьж яваад нэг машинд мөргүүлснээ л санаж байна. Түүнээс хойш юу болсныг санахгүй байна. Хохирогчоор хүү Ганболдыгоо оролцуулах гэхээр боловсрол
багатай учир эгчийн охин М.Мөнхтуяаг оролцуулах хүсэлт гаргасан. Жолооч бага
зэрэг тусламж үзүүлсэн. Хохирлоо гаргуулж авмаар байна.
/1хх-ийн 16-17/ гэсэн,

     

хохирогч Ц.Гаваагийн хууль ёсны төлөөлөгч М.Мөнхтуяагийн:...”Хохирогч Гаваа, түүний төрсөн хүү Г.Ганболд нарын хүсэлтээр энэ хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байна. Осол хэргийн талаар мэдэнгүүтээ эмнэлэгт очиход Гаваа эгч сэхээнд байсан. Ц.Гаваа нь ослын улмаас тархиндаа их хүнд гэмтэл авсан одоо манай аавын гэрт эмчлүүлж байгаа. Бие нь их тааруу, асаргаанд
байгаа. Ганболдын хүү Г.Даваацогт одоо Налайхад ээж дээрээ байгаа. Шүүх
эмнэлэгт үзүүлэхгүй гэсэн. Одоогийн байдлаар эмчилгээний зардалд нэг сая
орчим төгрөг зарцуулаад байна. Осол гаргасан жолооч эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх
үеийн зардлыг төлсөн. Хохирогч Ц.Гаваа нь Шинэ үе-5 СӨХ-д сарын 340.000
төгрөгийн цалинтай үйлчлэгчээр ажилладаг байсан. Энэ мөнгийг нь ядаад нэг жилээр нь авмаар байна.  Өөр ямар нэгэн гомдол санал байхгүй.  /1хх-ийн 20-21/ гэсэн,

 

гэрчээр Г.Ганболдын:...Би ээж Ц.Гаваа, хүү Г.Даваацогт нарын хамт 120
мянгатад байдаг эгчийндээ 15 цаг өнгөрч байхад оччихоод тэндээсээ 19 цаг өнгөрч
байхад гараад Орбитод байдаг гэрлүүгээ явж байсан. Тэгээд автобусандаа буруу
суусан учраас нөгөө автобуснаас 3-р эмнэлгийн хажууд буугаад Саппорогийн
замаар зам хөндлөн гарсан. Би гэрлүүгээ яарч байсан учраас түрүүлээд зам
хөндлөн гараад замын хажуугийн шороон зурвас хэсэг дээр зогсоод эргээд харахад
нөгөө 2 маань зам хөндлөн гарах гэж байсан ба би наашаа зам руугаа орчих
гээд хашгирсан. Тэгээд манай хоёр зам руу ороод 2-3 алхаж байхад яах
ийхийн зуургүй дээрээс доошоо уруудаж байсан машин орж ирээд ээжийг
мөргөсөн. Ээж машины капотон дээр ойролцоогоор 10-20 метр газар явж байгаад
газар унасан. Манай хүүг машин мөргөөд хажуу тал руу шидэгдсэн. ...Осол гарах
үед бол замаар хөдөлгөөн багатай, зам халтиргаатай, замын өргөссөн хэсэг
байсан. Би нөгөө машиныг харах үед нэлээн хол байсан ба гарчих боломжтой
болохоор нь би нөгөө хоёрыгоо зам хөндлөн гар гээд хашгирсан юм. Замын зорчих
хэсгийн нөгөө талаар бол нэлээд машинтай байсан. Нөгөө машин манай хоёрыг
хараад машинаа зогсоох боломж байсан боловч гулгасаар байгаад ирээд
мөргөсөн. /1хх-ийн 51-53/ гэсэн,

 

гэрчээр О.Даваадоржийн:..”Осол гарсан тухай ойролцоогоор 20 гаран минутын дараа манай ах Дорж утсаар залгаад би хүн мөргөчихлөө гэхээр нь мэдсэн. Тэгээд осол гарсан газарт очиход цагдаа нар ирээгүй, хэмжилт хийгээгүй хохирогчийн талаас болон манай ах нар ирчихсэн байсан. Ингээд мөргүүлсэн хүнийг гэмтэл рүү авч яваад би араас нь очоод гэмтэлд 10 гаран хоног сахиж байсан... /1хх-ийн 62-63/ гэсэн,

 

иргэний хариуцагч Г.Очирын:...Би уг машиныг худалдан аваагүй. Манай хүү О.Дорж нэг хүнээс аваад өөрийнхөө нэр дээр болгоё гэтэл иргэний үнэмлэх байхгүй та нэр дээрээ шилжүүлээд аваадах гэхээр нь нэр дээрээ болгуулчихсан юм. Миний нэр дээр байдаг болохоос Дорж л жолооддог юм /1хх-ийн 67/ гэсэн,

 

О.Дорж яллагдагчаар мэдүүлэхдээ:  2015 оны 12 дугаар сарын 22-ны орой 20 цаг өнгөрч байхад би аавынхаа нэр дээр байдаг Соната-5 маркийн 04-29 УНЦ дугаартай машиныг жолоодон эхнэр Оюунгэрэлийн хамт БГД-ийн нутаг Саппорогийн уулзвар орохоор ойролцоогоор 40-50 орчим км/цагийн хурдтай 2-р эгнээгээр явж байгаад замын өргөссөн хэсэг рүү орох үед нэг хүн 1-р эгнээнд гар нь сарвагнаад нааш цааш ухасхийгээд байхаар нь нөгөө хүнийг зам чөлөөлөхгүй байх гэж бодоод явж байхад зүүнээс баруун гар тийш гарахаар замын голд хүүхэд хөтөлсөн нэг хүн явж байсан. Тэгэхээр нь би нөгөө хүүхэд хөтөлсөн хүний араар нь тойроод гарах гэтэл нөгөө хүн хүүхдээ хөтлөөд буцаад ухас хийгээд машины баруун урд хэсэгт мөргүүлээд капот хэсэгт гараараа дараад газарт унасан. Хүүхэд нь нөгөө хүний гарт татагдаад мөн газар унасан.../1хх-ийн 107-108/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд болон,

 

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 722 дугаартай: Гаваагийн биед зүүн дагз хэсгээс суман заадсыг дайрсан баруун дагзнаас
баруун чамархай руу үргэлжилсэн баруун талд хөхлөг сэртэн дайрсан суурь ясны
их далавч руу чиглэсэн нийлмэл хугарал, тархины хатуу бүрхүүлийн доорх цусан
хураа, тархины эдийн цус хуралт, няцралт, дагз, баруун, зүүн нүдний зовхи,
хамрын нуруу, дух, баруун, зүүн хацар, хүзүү, зүүн бугалганы цус хуралт, зөөлөн
эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлий үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2,
3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт
хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь
эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна /1хх-ийн 71/ гэсэн дүгнэлт,

 

шинжээч Б.Долгормаагийн:  Ц.Гавааг 2016 оны 01 дүгээр сарын 04-ний
өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж биеийг нь үзэхэд шилбэ орчимд
гэмтэлгүй байсан ба эмнэлгийн бичигт ч дурдагдаагүй байсан. Харин гавал
тархины гэмтэлтэй мөн бусад эрхтэнүүдэд гэмтэл байсан. Уг гэмтлүүдийг
дүгнэлтэнд тодорхой тусгасан байгаа. /1хх-ийн 90/ гэсэн мэдүүлэг,

 

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1923 дугаартай:  Даваацогтын биед гэмтэл тогтоогдсонгүй /1хх-ийн 76/ гэсэн дүгнэлт,

 

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 909 дугаартай:  Урьд гаргасан 1923 тоот шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. Даваацогтын биед гэмтэл тогтоогдсонгүй /1хх-ийн 232/ гэсэн дүгнэлт,

автотээврийн үндэсний төвийн Баянгол техникийн хяналтын үзлэгийн
төвийн шинжээчийн
: Уг автомашины урд болон хойд 2 дугуйн тоормосны хүчний хэмжээ, зүүн болон баруун гар талын холын гэрлийн тусгалын эрчим стандартын шаардлага хангаж байна. Зогсоолын тоормос барьж байв. Дугуйн хээний гүн стандартын шаардлага хангаж байна. Харин автомашины урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ стандартын шаардлага хангахгүй байлаа. Мөн автомашины ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд бүрэн бус байв. Энэхүү автомашины урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ
22 мм байгаа нь стандартад заагдсан /автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг хийх заавар. Ерөнхий MNS5011:2003 стандартын 5.1.4.7-д Урд тэнхлэгийн тавилтын өнцгийг тэнхлэг шалгаж тохируулах багажаар тухайн автомашиныг тусгай суваг, постод зогсоож шалгах шаардлагатай. Урд тэнхлэгийн тавилтын өнцөг тухайн
автомашины техникийн баримт бичигт зааснаас өөрчлөгдсөн нөхцөлд тэнцэхгүй
гэж үзнэ) шаардлагад нийцэхгүй урд тэнхлэгийн тохиргоо алдагдсан байна. Урд
тэнхлэгийн хяналтын шалгах багажны үзүүлэлтээс (+-0-5 мм) их байгаа нь тухайн
автомашины дугуй жолооны хүрд сул чөлөөтэй үед 1м зайд 22мм даялаж байгааг
харуулж байна. Мөн автомашины өрөнхий байдал, иж бүрдлийн хувьд копут бага зэрэг будаг нь халцарсан, зүүн гар талын урд крыло хонхойсон, урд буфер баруун хэсэгтээ цуурсан, зүүн гар талын аюулгүйн бүс ажиллахгүй, цоожлогч нь хугарсан баруун ажиллахгүй зэрэг эвдрэл, гэмтэлтэй байна. Автомашины урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ стандартын шаардлага хангахгүй байгаа нь ослын өмнө буюу ашиглалтын явцад
үүссэн байх боломжтой. Харин автомашины ерөнхий байдал, иж бүрдлийн эвдрэл, гэмтэл нь ослын өмнө болон ослын дараа хэдийд үүссэнийг нарийн тогтоох
боломжгүй байна. Уг автомашины урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ стандартад заагдсанаас их байсан нь ослын өмнө үүссэн тохиолдолд жолоодлого хүндрэх, зам онохгүй байх зэргээр тухайн осолд нөлөөлөх болно. Гэвч эдгээр эвдрэл, гэмтлүүд нь ослын өмнө эсхүл хойно хэдийд үүссэнийг тодорхойлох боломжгүй байгаа тул тухайн зам тээврийн осолд ямар байдлаар нөлөөлснийг тогтоох боломжгүй мөн автомашины бусад ерөнхий байдал, иж бүрдлийн эвдрэл нь уг осолд нөлөөлөөгүй байж болно. Тоормосны механизм хэвийн ажиллагаатай, стандартын шаардлага хангаж байна. /1хх-ийн 80-82/ гэсэн дүгнэлт ,

 

Техникийн шинжээчийн 122 дугаартай:..”Хьюндэй сонота-5 маркийн 04-29 УНЦ улсын дугаартай автомашины жолооч О.Дорж нь Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг хийх заавар MNS 5011:2003 стандартын 5.1.4.7 заалт “...Урд тэнхлэгийн тавилтын өнцөг тухайн автомашины техникийн баримт бичигт зааснаас өөрчлөгдсөн нөхцөлд тэнцэхгүй” гэсэн шаардлагыг хангаагүй бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсон, мөн Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1-дзаасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас
хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

Явган зорчигч Ц.Гаваа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.9а дах заалт явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно.

а/явган хүний гарцтай ба гарамтай /үзэгдэх хүрээнд/ хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна /1хх-ийн 88-89/ гэсэн дүгнэлт,

шинжээч Б.Ариунболдын: Би хавтас хэрэгт авагдсан хэргийн газрын
үзлэгийн тэмдэглэл, схем болон фото зураг, оношлогооны дүгнэлт зэргийг
үндэслэн жолооч О.Доржийг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1 гэсэн
заалтыг зөрчсөн гэсэн техникийн шинжээчийн дүгнэлт гаргасан. Тэнхлэг
тохиргоо алдагдсан нь жолоочид илт мэдрэгдэнэ. Ийм тээврийн хэрэгслийг
хөдөлгөөнд оролцохыг хориглоно. Мөн осол хэргийн газрын үзлэгээр уг тээврийн
хэрэгслийн жолооч замын нөхцөл байдалд хурдаа зөв сонгож хөдөлгөөнд
оролцоогүй болох нь тогтоогдож байна /1хх-ийн 91-92/ гэсэн мэдүүлэг болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 3-8/, хохиролын  баримтууд, хохирогчийн өвчний түүхийн хуулбар /1хх-ийн 38-50, 2хх-ийн 43, /, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1хх-ийн 69/, тоормос, тэнхлэгийн дүгнэлтийн хуудас /1хх-ийн 85/, автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас №1216 /1хх-ийн 86/, дуудлагын дэлгэрэнгүй лавлагаа /1хх-ийн 140/,  цаг агаарын байдлын тодорхойлолт /1хх-ийн 144/, автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг хийх заавар, ерөнхий шаардлага /1хх-ийн 150/ , гэмтэл согог үндэсний төвийн дүгнэлт /1хх-ийн 233/,

 

О.Доржийн хувийн байдалтай холбоотойгоор оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 109/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 110/, ял шалгах хуудас /1хх-ийн 111/, жолоочийн лавлагаа, мэдээллийн хуулбар /1хх-ийн 113/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /1хх-ийн 119/, автомашин техникийн үнэлгээний тайлан /1хх-ийн 122-123/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1хх-ийн 124/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

                                                                                                                                                                                                                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч О.Дорж 2015 оны 12 дугаар сарын 22-ны орой Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Саппорогийн уулзварын хойд замд Хьюндэй Соната-5 маркийн 04-29 УНЦ улсын дугаартай бүрэн бус тээврийн хэрэгслий жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх заалтыг  
зөрчиж явган зорчигч Ц.Гаваа, түүний ач хүү 4 настай Г.Даваацогт нарыг
мөргөж, Ц.Гаваагийн биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

         

хохирогч Ц.Гаваагийн...”хүү Ганболд, ач Г.Даваацогт нарын хамт гэрлүүгээ харьж яваад нэг машинд мөргүүлснээ л санаж байна” /хх-ийн 16-17/ гэсэн,

гэрч Г.Ганболдын...”машин орж ирээд ээжийг
мөргөсөн. Ээж машины капотон дээр ойролцоогоор 10-20 метр газар явж байгаад
газар унасан. Манай хүүг машин мөргөөд хажуу тал руу шидэгдсэн...” /1хх-ийн 51-53/ гэсэн,

 

гэрч О.Даваадоржийн...”Осол гарсан тухай ойролцоогоор 20 гаран минутын дараа манай ах Дорж утсаар залгаад би хүн мөргөчихлөө гэхээр нь мэдсэн... /1хх-ийн 62-63/ гэсэн, шинжээчийн 722 дугаартай дүгнэлт /1хх-ийн 71/,  шинжээч Б.Долгормаагийн /1хх-ийн 90/  мэдүүлэг, техникийн шинжээчдийн дүгнэлт /1хх-ийн 80-82/, техникийн шинжээчийн мэдүүлэг /1хх-ийн 91-92/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-8/, хохиролын  баримтууд, хохирогчийн өвчний түүхийн хуулбар /1хх-ийн 38-50, 2хх-ийн 43, зэрэг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Прокуророос О.Доржид холбогдуулан зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгчийн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон хэрэгт шалгагдвал зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Иймд Боржигин овогт Очирын Доржийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчиж бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т  зааснаар  ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч О.Доржид ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзаж, гэмт хэргийн улмаас учруулсан гэм хор арилаагүй байх тул оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шүүх шийдвэрлэлээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан хэргийн үйл баримтаар Ц.Гаваа, түүний ач хүү  4 настай Г.Даваацогт нар О.Доржийн жолоодож явсан автомашинд мөргөгдөж  Ц.Гаваагийн биед хүнд гэмтэл учирч, хохирогч 57 настай Ц.Гаваа нь мөрдөн байцаалтын шатанд томилуулсан М.Мөнхтуяаг сольж, өөрийн хууль ёсны төлөөлөгчөөр  төрсөн эгч Ц.Баатарсүрэнг тогтоолгосон байна. /2хх-ийн 10/

Түүнчлэн энэ хэргийн гэрчээр байцаагдсан Г.Ганболдыг мөрдөн байцаалтын явцад иргэний нэхэмжлэгчээр тогтоожээ. /1хх-ийн 241/

Бага насны буюу 4 настай хүү Ганболдын Даваацогтын хууль ёсны төлөөлөгчөөр түүний эх О.Ариунбаярыг шүүхийн шатанд шүүгч захирамжаар тогтоосон болно.

 

Хохирол төлбөрийн талаар

Хохирогч Ц.Гаваагийн эмчилгээтэй холбогдох 1 дүгээр хавтаст хэргийн 30-35б талд авагдсан баримтуудыг шүүгдэгч тал мөрдөн байцаалтын явцад гаргаж өгсөн байх бөгөөд хохирогчийн эмчилгээний төлбөрт 1564000 төгрөг төлөгдсөнийг  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хүлээн зөвшөөрч талууд маргаагүй болно.

          

2 дугаар хавтаст хэргийн 66-74 талуудад авагдсан хохирогч Ц.Гаваагийн эмчилгээтэй холбогдох 673550 төгрөгийн  баримт нь нотлох баримтын шаардлага хангаж байх тул гэм буруутай этгээд О.Доржоос гаргуулж хохирогч цаашид гарах эмчилгээтэй холбогдох зардлаа,  

иргэний нэхэмжлэгч Г.Ганболдоос...”27 өдрийн цалинд нийт 571131 төгрөг” нэхэмжилснийг, “Цагаан эвийн дөрөлж” ХХК-ний тамга тэмдэг шаардлага хангахгүй баримтаар шийдвэрлэх боломжгүй тул нотлох баримтаа бүрдүүлэн тус тус иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно. /2хх-ийн 45/

 

Түүнчлэн, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1923 дугаартай шинжээчийн ”Даваацогтын биед гэмтэл тогтоогдсонгүй”...гэх дүгнэлтийг шүүх эмнэлгийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн дүгнэлтээр 909 тоот дүгнэлтээр үндэслэлтэй зөв гэж ямар нэгэн эргэлзээгүй дүгнэж, дунд чихний архаг үрэвслийн талаар анагаахын  шинжлэх ухааны үндэслэлд тулгуурлан  тусгай мэдлэгийн хүрээнд тайлбарлаж мэдүүлсэн шинжээчийн мэдүүлгийг /2хх-ийн 9/ эргэлзээтэй гэж дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байна.  

 

4 настай Г.Даваацогт автомашинд мөргөгдсөний дараа Гэмтэл согог үндэсний төвд  толгойн компьютер томографи авахуулсан /1хх-ийн 233/, 80000 төгрөг / 2 хх-ийн 43/,  ЭМЖЖ  эмнэлэгт үзүүлсний төлбөр 95000 төгрөгийн /1хх-ийн 238/ баримт хэрэгт авагдсан байх бөгөөд түүний биед гэмтэл учирсан эсэхээс үл хамааран 80000+95000=175000 төгрөгийг  шүүгдэгч О.Доржоос гаргуулж хууль ёсны төлөөлөгч эх О.Ариунбаярт олгох нь зүйтэй.  

 

        О.Доржийн бусдад төлөх төлбөртэй байдлыг харгалзан хэрэгт битүүмжлэгдсэн Хьюндэй Соната-5 маркийн 04-29 УНЦ улсын дугаартай автомашиныг битүүмжлэлээс чөлөөлөх шаардлагагүй гэж үзлээ.

 

Харин  хохирогч, иргэний нэхэмжлэгч тал өмгөөллийн хөлсөнд 400000 төгрөг нэхэмжилснийг, өөрсдийн сонгож авсан өмгөөлөгчтэй харилцан тохиролцож төлсөн өмгөөллийн хөлс нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлд заасан төр хариуцан гаргах “Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зардал”-д хамаарахгүй тул хэрэгсэхгүй болгов.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд  заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                 ТОГТООХ нь:

 

1.Боржигин овогт Очирын Доржийг тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчиж бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч О.Доржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч,  2 /хоёр/ жил хорих  ял  шийтгэсүгэй.

 

3.О.Доржид оногдуулсан 2 жил хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4.Хэрэгт битүүмжлэгдсэн 04-29 УНЦ улсын дугаартай хар өнгийн Соната-5 маркийн автомашин битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн тогтоолыг хэвээр үргэлжлүүлж, тээврийн хэрэгслийн 00867614 дугаартай гэрчилгээг О.Доржийн  ВС ангиллын 122407 дугаартай жолооны үнэмлэхийн хамт Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Алтанзулд даалгасугай.

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хохирогч Ц.Гаваад  673550 төгрөг,  Г.Даваацогтын хууль ёсны төлөөлөгч О.Ариунбаярт 175000 төгрөгийг шүүгдэгч О.Доржоос гаргуулан тус тус олгосугай.

 

6.Өмгөөллийн хөлсөнд 400000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Ц.Гаваа цаашид гарах эмчилгээний, иргэний нэхэмжлэгч Г.Ганболд цалин хөлстэй холбогдох зардлаа  нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7.О.Доржийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээр хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

8.О.Дорж цагдан хоригдсон хоноггүй бөгөөд түүнд авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

9.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл О.Доржийг цагдан хорьсонг хэвээр үлдээсүгэй.

                      

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.ДАЙРИЙЖАВ

 

 

 

;