| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 171/2017/0004/Э |
| Дугаар | 2017-ШЦТ/03 |
| Огноо | 2017-02-24 |
| Зүйл хэсэг | 153.1., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 2017-ШЦТ/03
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2017/0004/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч П.Баттулга даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг,
Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,
Хохирогч М.Ц, түүний өмгөөлөгч Д.Цагаандарь
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг, Ц.Гэнэндулам,
Шүүгдэгч Н.Бнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т заасан гэмт хэрэгт Х овогт Н.Б холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201609000157 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ........ суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, кранист мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, ........... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Бнь 2016 оны 03 дугаар сарын 21-ний орой Дархан сумын 11 дүгээр баг “Ноёд-88” караокены урд зогсоол дээр байрлуулж тавьсан иргэн М.Цгийн эзэмшлийн ... ДАХ улсын дугаартай Тоёото Премио маркийн суудлын автомашины 2 талыг санаатайгаар зурж гэмтээн 480.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2016 оны 3 дугаар сарын 21-ний орой ажлаа тараад гэр руугаа харих замдаа “Ноёд” баарны хажуугаар зөрөөд гарах хооронд камерын бичлэгт бичигдсэн байсныг л намайг М.Ц өөрийнх нь машиныг зурж, гэмтээсэн гэж үзээд байгаа. Би машиныг нь зурсан үйлдэл байхгүй” гэх мэдүүлэг
Шүүгдэгч Н.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би тэр өдөр ажил дээрээ байж байгаад, бэлтгэл хийчихээд 22 цаг 30 минутын орчим гарсан. Тэгээд хамт бэлтгэл хийсэн Жавхлангийн хамт гараад доор хоол идэх гэсэн чинь хоол гарахгүй гэхээр нь гараад Жавхаагийн машинд юм ярьж сууж байгаад 23 цаг болоод ирэхгүй болохоор нь утсаар ярихад гэртээ байна гэхээр нь би гэрт нь аваачиж өгсөн. Би тэдний гэр лүү нь явахдаа Ноёд караокены хажуугаар гараад Рояаль, Худалдааны төв хоёрын дундуур гараад шууд явсан“ гэх мэдүүлэг /хэргийн 30-32 дугаар хуудас/
Хохирогч М.Цгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2015 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 18 цагийн үед ажилдаа оройны ээлжээсээ 21 цаг өнгөрч байхад ажлынхаа хэдэн хүмүүстэй “Голден рөүс” ресторанд хоол идэхээр орсон. Бид нарыг хоол идээд сууж байхад Н.Бдүү, найз хоёртойгоо хамт орж ирсэн. Тухайн үед Н.Бминий ямар үйлдэл хийж байгааг, хэнтэйгээ байгааг маш сайн ажиглаж харсан. Тэгээд тэр ресторанаас гарч яваад хоёр ч газрын камерын бичлэгээр тухайн хүний үйлдэл харагдаж байдаг. “Голден рөүс” рестораны үүдээр 2-3 удаа гарч, орсон бичлэг болон “Ноёд” караокены урд би машинаа тавьсан байсан бөгөөд камерын бичлэг нь яг тэр цаг хугацаагаараа харагдаж байсан. Н.Бнь “Голден рөүс” ресторанаас гараад шатаар буухдаа цонхоор намайг харчихаад тухайн үед дүүгээ хүлээж байсан ба дүү нь дээрээс бууж ирэхэд дүүгээсээ түлхүүр аваад буцаад 3 давхар руу гарч өөрийнхөө клубт цүнхээ тавьчихаад “Ноёд” караокены зогсоол дээр тавьсан миний машиныг Н.Бнь бүтэн тойрч харсан байдаг. Дараа нь дахиад “Голден рөүс” рестораны шатаар гараад буцаад цүнхээ барьж гарч ирээд миний машиныг тойрохдоо камерын бичлэгт миний машины зүүн тал нь харагдсан байсан учраас яг зүүн талын хэсгийг маш хурдтай зурж байх явцад цүнх нь мөрнөөс нь мултраад хойшоо цүнхээ авахдаа миний машины зүүн талын толийг хойш нь эргүүлсэн. Тухайн үед энэ хүн үйлдэл хийхдээ сандарсан байсан учраас зүүн талын толийг буцааж байранд нь оруулаагүй. Тэгээд цаашаагаа маш хурдтайгаар явж байгаа бичлэг байсан. Энэ бичлэг нь Н.Б бүх үйлдлүүдийг маш сайн гэрчилж байдаг. Яагаад надад Н.Б энэ бүхнийг хийсэн гэх сэжиг төрсөн бэ гэхээр өмнө нь энэ хүн маш олон удаа миний машиныг зурах, авч зугтаах, антеныг нь хугалах, дугуйны хий гаргах зэрэг үйлдлүүдийг хийж байсан. Тухайн үед “Голден рөүс” ресторанаас гараад машин дээрээ очоод машинаа тойрч харсан, тэгэхэд надтай хамт явж байсан хүүхэн миний машины зүүн талын толийг урагш нь эргэсэн байхыг харчихаад “Энэ ингэсэн байна” гэж хэлсэн. Тэгээд би энэ хүн ямар нэгэн үйлдэл хийж болзошгүй байдал нь харагдаж байсан учраас яг юм хийсэн байна гэж бодсон. Тухайн үед харанхуй байсан учраас өөр ямар үйлдэл хийсэн гэдгийг харж чадаагүй. Тэгээд би машиныхаа хажуу талын толийг засаад том гэрэлд харъя гэж бодоод ойрхноор нь хажуу талын онцгойгийн гарааш руу ороод машинаасаа буугаад хоёулаа харахад машины хоёр талын шинэ будагтай хэсгийг зурчихсан байсан. Тэгэхэд бид 4 хамт явж байсан бөгөөд би гараашт нэг найзынхаа хамт орж ирээд нөгөө хоёр гэртээ хүргүүлэхээр гараашийн гадаа ирсэн байсан. Тэгээд тэр хоёрыг оруулж ирээд бид 4 машиныг зурсан байхыг харсан. Тухайн үед 23 цагийн орчим дуудлага цагдаад өгсөн. Цагдаад дуудлага өгснөөс 10 минутын дараа ирээд газар дээр нь үзлэг хийж, зураг авч байсан. Энэ хүний худлаа ярьж байгаад би өмнөөс нь хэлэх ч үг олдохгүй байна. Энэ хүн хийсэн хэргээ хүлээн зөвшөөрдөггүй, хийсэн бүх хэргээ маш сайн мэдэж байгаа. Би маш их хохирч байна, энэ хүний үйлдэл удаа дараа тасралтгүй үргэлжилж байна. Би маш их гомдолтой байна. Хуулийн өмнө хэргээ хүлээж чадахгүй байгаад харамсаж байна” гэх мэдүүлэг,
Хохирогч М.Цгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр би ажилруугаа очихдоо өөрийн эзэмшлийн .... ДАХ улсын дугаартай Тоёото Премио маркийн суудлын автомашинаа ажлынхаа замын эсрэг талд буюу худалдааны төвийн Ноёд-88 караокены гадаа зогсоол дээр нь байрлуулаад ажил руугаа орсон. Ажил дээр байж байгаад ажлынхаа О, Ө, Аг, Т, Э нарын хамт 1 давхарт байх ресторан руу 21:30 цагийн орчим хоол идэхээр орсон. Тэгээд хоол идээд сууж байхад 22 цаг 20 минутын орчим Н.Б орж ирээд удаагүй намайг харчихаад шууд эргээд гараад явчихсан. Тэр үед Буян-Орших Жавхаа гэж залуутай хамт явсан. Удаагүй зөрөөд дүү Тунгалаг нь орж ирчихээд буцаад гараад явсан. Би тэгээд байж байгаад 22 цаг 40 миутын орчим гараад Оюунбаярын хамт машин руугаа очсон. Тэгэхэд миний зүүн талын толь хойшоогоо болчихсон байсан. Тэгэхээр нь би толио тэгшилчихээд машинаа юмыг яаж мэдхэв гээд тойрч харахад мэдэгдэх зүйл байгаагүй, харанхуй байсан болохоор сайн харагдаагүй.Тэгээд машинаа асаагаад Оюунбаяртай хамт машинаа гараашт оруулаад машинаа харахад миний машины 2 талыг хадаасаар гүн зурчихсан байсан. Тэгэхэд нь машинтай хамт дагаж явсан Түвшинцогт, Өлзийханд нарыг дуудаж машинаа харуулсан. Би тэр үедээ л Буян-Оришхыг зурсан гэж мэдсэн. Яагаад гэвэл Буян-Орших нь урд нь ийм байдлуудыг их олон удаа гаргаж байсан болохоор тэгж бодсон” гэх мэдүүлэг /хэргийн 27, 58-59, 157 дугаар хуудас/,
Гэрч Д.Ө-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...хоол захиалаад идэж байхад Буян-Оришх нь орж ирээд гарсан. Тэгээд тоогоогүй юм ярингаа хооллож дуусаад хамт гарсан. Хамт гарахад Ц нь би машинаа Ноёдын өмнө тавьчихсан машинаа аваад гараашдаа тавьчихаад гэр лүүгээ дөхөөд буучихъя гэсэн. Тэгээд Ц, О-тай машин руугаа яваад би нөхөртэйгөө машиндаа суугаад хөдлөөд Цогзолбоогийн машины хажууд очоод хамт яваад 13 дугаар хорооллын нэг байрны доод зогсоол руу орсон. Би нөхөртэйгөө гадаа нь машиндаа хүлээгээд гарч ирэхгүй удаад байсан. Тэгэхээр нь араас нь ороход Цогзолбоо машиныг минь зурчихсан байна яана аа гээд зогсож байсан. Тэгээд Цогзолбоо цагдаа дуудна газар дээр нь шийдүүлье гээд цагдаа дуудаад цагдаа нар ирсэн. Би тойроод машиныг нь харахад 2 талыг нь тойруулаад бүтэн зурчихсан байсан” гэх мэдүүлэг /хэргийн 28, 156 дугаар хуудас/,
Гэрч Х.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэгээд хоолоо идчихээд бүгдээрээ хамт гараад Цогзолбоо машинаа тавиад Т-оор хүргүүлэхээр яриад Ц- бид 2 түүний машин руу явсан. Энэ хооронд Түвшинцогт, Өлзийханд 2 ойрхон шинэ хороолол руу найзыгаа хүргэж өгөхөөр явсан. Тэгээд Цогзолбоо бид 2 түүний Ноёд-88 караокены гадаа тавьсан байсан машин дээр нь очиход зүүн талын хажуугийн толь нь урагшаа эргээд гацчихсан байсан. Тэгээд би оролдож байгаад толийг нь байранд нь оруулаад хальт харахад айхтар өөр гэмтэл харагдаагүй. Тэгэхээр нь харанхуйд сайн харагдахгүй байсан болохоор анзааралгүй шууд хөдлөөд түүний гарааш руу явсан. Түүний гарааш Онцгойгийн байрны доор байдаг байсан. Тэгээд гараашид ороод гэрэлд машинаа сайн харсан. Тэгтэл машиных нь 2 талыг үзүүртэй зүйлээр гүн тойруулаад зурсан байсан. Тэгээд тэндээ зогсож байгаад цагдаа дуудсан. Би гараашид байхдаа гараараа илээд шинэ байна уу, үгүй юу гэж үзэхэд дөнгөж шинээр учирсан байж болохоор будаг нь арзгар, гаранд будагны үйрмэг хэсэг нь наалдаж байсан. Тэгэхээр зураад удаагүй байсан байх” гэх мэдүүлэг /хэргийн 30, 155 дугаар хуудас/,
Гэрч Г.Мөнх-Амгалангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Ц.Б нь ирээд хамт байж байгаад үзсэн. Тэгээд өдрөөс нь хойш гүйлгэж үзсэн. Тэгээд харахдаа Ц-н машин мөн үү гэж дугаарыг нь татаж харсан. Тэгэхэд ... гэсэн дугаартай Ц-н машин мөн байсан. Тэгээд тэр машин ирж зогссоноосоо хойш хөдлөхгүй байж байгаад тэр зурсан хүн нь ирж байгаа бичлэг байсан. Тухайн үед камер шүүхдээ машин ирж зогссоноос хойш явах хүртэл бүх л бичлэгийг нэг бүрчлэн үзэж шалгасан. Энэ хооронд ямар нэг хүн ойртож зурж гэмтээсэн эсэхийг харахын тулд нэг бүрчлэн үзсэн. Хэн нэгэн хүн ойртоогүй байж байгаад харанхуй болсон хойно уг бичлэг дээрх зурж буй хүн ганцхан ойртож зурсан байсан. Энэ хооронд өөр хүн ойртож зурсан бол харагдахаар байсан” гэх мэдүүлэг /хэргийн 158 дугаар хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 11-13 дугаар хуудас/
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 23-25 дугаар хуудас/
Шинжээчийн дүгнэлт /хэргийн 170-171 дүгээр хуудас/
Авто машин худалдах, худалдан авах гэрээ Тоёото Премио автомашины гэрчилгээний хуулбар, холбогдох баримт бичгүүд /хэргийн 64-77 дугаар хуудас/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 49-50 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Н.Бнь 2016 оны 03 дугаар сарын 21-ний орой Дархан сумын 11 дүгээр баг “Ноёд-88” караокены урд зогсоол дээр байрлуулж тавьсан байсан иргэн М.Цгийн эзэмшлийн 10-40 ДАХ улсын дугаартай Тоёото Премио маркийн суудлын автомашины 2 талыг санаатайгаар зурж гэмтээн 480.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч М.Цгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /хэргийн 27, 58-59 дүгээ хуудас/, гэрч Д.Ө, Х.О, Г.М нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хэргийн 28, 30, 155-156, 158 дугаар хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 6-9 дүгээр хуудас/, Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 23-25 дугаар хуудас/, Шинжээчийн дүгнэлт /хэргийн 170-171 дүгээр хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байна гэж дүгнэв.
Н.Б-т холбогдох хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт ач холбогдолтой байж болох бүх асуудлыг шинжлэн судалж, шүүхээс түүнийг бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Н.Б-д ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөрөө төлсөн зэргийг харгалзан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж хянан харгалах нь зүйтэй гэж үзэв.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 , 284, 286, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Х овогт Н.Б-г бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар шүүгдэгч Н.Буян-Оршихт 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч Н.Б-т оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар Н.Б-тоногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч Н.Бнь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг CD-г уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Б-турьд батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-т зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Н.Б-т авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БАТТУЛГА