Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 2017/ШЦТ/66

 

г

 

 

 

 

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ

шийтгэх тогтоол

 

 

Дугаар

Text Box: ДугаарЭрдэнэбулган сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,

Улсын яллагч: М.Батзаяа,

Хохирогч: Ц.Б,

Хохирогчийн өмгөөлөгч: Ц.Бат-Эрдэнэ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Энхбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1, 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Бы Бт холбогдох эрүүгийн 201603000557 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ургамал хамгаалал, хорио цээр, хяналт үнэлгээний мэргэжилтэн мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир баг, Чандмань хорооллын 3-36 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Т овгийн Бы Б/РД: ../

Шүүгдэгч Б.Б нь эхнэр Ц.Быг 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Төв номын сангийн хашаанд оршин суух иргэн Л.Сын гэрт өөрийн эхнэр Ц.Быг зодсон,

2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Бор толгойн 49-16 тоотод оршин суух иргэн П.Бгийн гэрт галын үлээвэр төмрөөр хөлийн өвдөг тус газар нь цохиж, зодсон,

2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, “Үжин” үсчний газрын гадна зодож, бие махбодод нь хөнгөн гэмтэл учруулан зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

2016 оны 10 дугаар сард Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Бор толгойн 55-4 тоотод өөрийн эхнэр Ц.Бын хувцаснуудыг шатааж, санаатайгаар устгасан,

2016 оны 10 дугаар сарын 28, 11 дүгээр сарын 26-аас 27-нд шилжих шөнө 2 удаагийн үйлдлээр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Бор толгойн 55-4 тоотод байх иргэн Ж.Цийн байшингийн цонхыг санаатайгаар хагалж, устгасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах мэдүүлгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Б.Бын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Би Ц.Бын өгсөн мэдүүлгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ц.Быг удаа дараа зодож байгаагүй. Харин Ц.Б намайг удаа дараа зодож байсан, би энэ хэрэгт харин ч хохирогч болох байсан. Ц.Бын дүү намайг зодоход би цагдаад өгнө гэж явж байгаагүй. Тэр болгоныг нь тэвчээртэй хүлээж байсан. Би эхнэртээ маш их гомдож байна. Би эхнэрээ хайрлаж хамгаалж, өмгөөлж явсны хариуд энэ хэрэгг шалгагдаад явж байна. Ц.Быг ямар хүн бэ„ намайг ямар хүн бэ гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа. Би Ц.Бын хувцсыг шатаагүй, насанд хүрээгүй хүүхдэд үг зааж өгч намайг хар нүх рүү түлхэж байна. Би монгол хүний хувьд гал голомтондоо хувцас шатаадаггүй. Би харин Ц.Быг 1 удаа алгадсан нь үнэн. Би Ц.Бын хувцсыг нь шатаагаагүй гэв.

Хохирогч Ц.Бын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Б.Б намайг маш олон удаа зодож байсныг харсан үзсэн гэрч зөндөө байгаа. Надад худлаа хэлсэн зүйл байхгүй. Надад учирсан хүнд гэмтлүүдэд нь гомдол гаргасан байгаа. Түүнээс гомдолд дурдаагүй надад маш олон гэмтэл байгаа. Намайг битгий хэл хүүхдээ хүртэл зодож байсан удаа Б.Бт байгаа. Ажлын байран дээр ирж алгадсан гэж яриад байна. Намайг алгадаад би зүүн талынхаа духаар хана мөргөж эмнэлэгт 10 хоног хэвтэж эмчилгээ хийлгэсэн удаатай. Үжин үсчингийн гадаа санаатайгаар миний хамар руу цохисон. Энэ хүн өөрөө хийсэн хэргээ огт хүлээн зөвшөөрөхгүй, гэмшихгүй байна. Бас намайг ажилдаа явсан хойгуур миний хувцсыг шатаасан байсан. Үүнийг би яаж мэдсэн гэхээр манай дүү Солонго хэлсэн. Солонгоо хичээлээ тараад гэртээ ирэхэд Б.Б миний хувцсыг нэг нэгээр нь галд хийгээд шатааж байсан. Харин та намайг хэлсэн гэж Б.Б ахад битгий хэлээрэй гэж хэлсэн. Би хувцасаа бүртгээд үзэхэд миний хувцаснаас байхгүй байсан. Зарим хувцасаа би санахгүй байна. Аавын байшингийн цонхыг толгойгоороо хагалсан байж яагаад хийсэн хэргээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм бэ. Б.Бт зодуулсаар байгаад миний биеийн байдал муу болсон. Би энэ хүнээс хохирлоо барагдуулж аваад, эмчилгээнд явмаар байна. Хохирол төлбөртэй холбоотой 2.740.030 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Эрүүгийн 201603000557 дугаартай хэргээс:

Хохирогч Ц.Бын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр намайг хүүхдийн номын ордны доод талд байдаг С гэдэг айлд сууж байхад Б нь соггуу орж ирээд шууд толгой руу 4-өөс 5 удаа цохиж зодсон. Тэр үед С, Х гэдэг хоёр эмэгтэй байсан бөгөөд тэр хоёр Быг надаас салгаж байсан. Миний зүүн талын чих хавдсан, дүлий юм шиг дүнгэнэж дуугараад байсан. Толгой маш их хөндүүр өвчтэй болсон байсан. Тэр өдрөөс хойш 2 хоногийн дараа буюу 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 13 цагийн үед намайг Бортолгой хороололд байх гэртээ ганцаараа байхад Б орж ирээд надаас пивоны мөнгө нэхсэн. Би пивоны мөнгийг чинь бэлдэж өгөхгүй гэж хэлээд гарах гэтэл миний ар талаас гартаа барьж байсан аягатай цайгаа шидээд миний нуруун дээр онож аяга хагалсан. Миний баруун талын дал хэсэгт тухайн үед бага зэргийн хөхрөлт үүссэн байсан. Би байшингаас зугтаж гараад байшингийн гадна талд сууж байтал Б байшингийн 4 ширхэг цонхыг бүгдийг нь толгойгоороо мөргөж хагалаад байхаар нь зугтааж гүйгээд хүргэн ах Бгийн гэрт очсон. Б ахын гэрт том хүн байгаагүй, 9 дүгээр ангид сурдаг Н, нэг найзтайгаа хамт байж байсан. Би айсандаа Б ахын гэрийн хаалгыг түгжээд сууж байтал Б миний араас ирээд гэрийн тооноор орж ирээд гал асаахдаа үлээдэг нарийн төмрийг авч над руу шидээд оноогүй. Дахиж тэр төмрөө барьж аваад миний зүүн талын өвдөг рүү хатгаж, цохисон. Миний зүүн өвдөг хөхөрч, улайж хавдаад сүүлдээ гишгэж болохгүй хөндүүрлэж, 7 хоног өвдсөн. Одоо сорви нь байгаа. Түүнээс хойш 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Эрдэнэбулган сумын төвд байдаг Үжин нэртэй үсчний газарт үсээ угаалгах гээд иртэл Бтай тааралдчихсан. Б намайг үсчний газраас дуудахаар нь гартал үүдний шатан дээр шууд ямар нэг үг хэлэлгүйгээр миний хамар луу гараараа цохичихсон. Миний хамраас маш их хэмжээний цус гарсан. Тухайн үед үсчний газрын хоёр эмэгтэй үсчин юу болсон юм бэ гээд гарч ирсэн. Тэр үед миний өмсөж явсан саарал өнгийн куртик, жижиг гар цүнхийг Б аваад зугтаасан. Бын араас 2 үсчин эмэгтэй гүйгээд куртик, цүнх хоёрыг авч ирсэн.

Б тухайн үед бас л согтуу байсан. 2016 оны 11 дүгээр сарын 26-аас 27-нд шилжих шөнө Б дахин согтуу ирж үүдээ онгойлго гэхээр нь би хаалгаа онгойлгож өгөхгүй байтал Б манай байшингийн нэг цонхыг хагалсан. Тэгснээ байшингийн хаалгыг хүчтэй татаад онгойлгож орж ирээд зүүн талын мөр лүү гараараа 2 удаа түлхэж, цохиод шилний хагархайгаар намайг ална гэж айлгаж, над руу дайрсан. Би айсандаа цагдаад дуудлага өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 54- 57 дугаар хуудас/

Хохирогч Ц.Бын мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн: 2016 оны 10 дугаар сард санагдаж байна, миний өвөл өмсөж хэрэглэдэг 3 ноосон цамц, 2 өмд, хос дотуур хувцас, левчик 6 хос, 3 хос оймс, богино түрийтэй 2 хос гутал зэргийг намайг Цэнхэр сум руу ажлаар явсан хойгуур Б манай Бортолгойн 55-4 тоотод байх байшингийн зуухан дотор хийж шатаасан байсан. Миний хувцсыг шатааж байхыг манай гэрт суудаг байсан манай эгчийн охин Солонго харсан байсан бөгөөд надад энэ тухай хэлсэн. Би Цэнхэр сумаас ирээд хартал миний цагаан өнгийн богино куртикний ханцуй шатсан байсан бөгөөд би гайхаад яагаад энэ куртик щатсан юм бэ гэж асуухад дүү Солонго харсан зүйлээ надад хэлсэн юм. би гайхаад зуухаа онгойлгоод үзтэл дотор баахан бөөгнөрсөн хувцас шатчихсан байсан. Би хувцсаа бүртгэж үзээд шатсан хувцасныхаа тоог гаргасан юм гэх мэдүүлэг /хх-ийн 58 дугаар хуудас/

Хохирогч Ж.Цийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: Б нь миний охиныг их зоддог бололтой байсан. Би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Бортолгой хорооллын 55-4 тоотод хашаа байшинтай бөгөөд тэр хашаа байшинд Б, хүүхэдтэйгээ хамт ирж амьдрах болсон юм. Түүнээс хойш манай байшингийн цонхнууд хагарчихсан байгаад байдаг байсан. Би 3-аас 4 удаа шиллэж байсан. Б надад хэлэхдээ Б согтуу ирээд манай байшингийн цонхыг хагалсан гэж хэлдэг. Би хэзээ цонхнуудаа шиллэж байснаа санахгүй байна. байшингийнхаа зүүн талын нэгцонхыг аргаа барсандаа тоосгоор бөглөж байсан. Хамгийн сүүлд 2016 оны 11 дүгээр сарын 26-аас 27-нд шилжих шөнө манай байшингийн цонхыг Б дахин хагалсан байсан. Б нь Быг 2013 онд Цэнхэр суманд амьдарч байхдаа зодож байсан, тэрийг нь айл байсан Б гэх залуу мэдэж байгаа, тэрнээс хойш ажил дээрээ байхад нь толгойгоор нь хана мөргүүлж байсан гэсэн. Бас саяхан хамрыг нь мурийлгаж зодсон, бас Бгийн гэрт Быг нуугдсан байхад нь тооноор нь орж зодсон гэсэн гэх мэдүүлэг /хх-ийн 60-61 дүгээр хуудас/

Гэрч Г.Уийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: 2016 оны 11 сард санагдаж байна, сар өдрөө тодорхой санахгүй байна. өөрийн ажилладаг Үжин салон дээрээ үсчний ажпаа хийгээд сууж байтал өдрийн 15, 16 цагийн үед үсчинд гаднаас нэг хүүхэн орж ирээд хүлээлгийн сандал дээр суучихсан. Тэгтэл удалгүй нэг залуу хаалгаар тэр эмэгтэйг нэг удаа гараад ир гэж дуудсан. Тэр эмэгтэй дургүй байдалтай, гарахгүй суугаад байсан. Тэгтэл нөгөө залуу дахин хаалгаар шагайгаад гараад ир гэж дуудаад тэр эмэгтэйг аваад гарсан. Удалгүй хүүш ээ, авраарай, намайг аллаа гээд өмнө нь орж ирээд гарсан эмэгтэй орилсон. Би гүйгээд гартал Б гэх эмэгтэйн хамраас нь цус гарчихсан, үсчний газрын урд шатан дээр зогсож байсан. Нөхөр нь гэх залуу, цүнх, куртик хоёрыг нь барьчихсан, цэнхэр өнгийн жижиг суудлын машины хажууд зогсож байсан. Би Б гэх эмэгтэйг дагуулаад үсчний газар луугаа орсон. Тэр эмэгтэй миний цүнх, куртик хоёрыг аваад ирээч гээд байсан бөгөөд надтай хамт ажиллаж байсан Д тэр залуугийн араас явж, цүнх, куртик хоёрыг нь авч ирсэн. Б нь ярихдаа Б намайг цохичихлоо гээд уйлаад байсан гэх мэдүүлэг /хх-ийн 72 дугаар хуудас/

Гэрч Б.Дын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: 2016 оны 11 дүгээр сард, өдрийг нь санахгүй байна. Үжин үсчний газраа ажлаа хийгээд байж байтал Б нь ганцаараа орж ирээд хүлээлгийн сандал дээр сууж байгаа харагдсан. Удалгүй гараад явах шиг болсон. Тэгснээ хаалга онгойлгоод намайг зодоод байна, туслаарай гэсэн утгатай юм хэлсэн. Би гараад хартал Бын өмсөж байсан куртик, цүнх хоёрыг Б нь барьчихсан, хажуу талд нь зогсож байсан. Бын хамраас нь цус гараад цусаа нүүрэндээ арччихсан байсан. Би бодохдоо Б нь Баас зугтаагаад куртикээ тайлаад манай үсчний газар луу орж ирээд тусламж гуйж дээ гэж бодсон. Б нь цаашаа яваад өгсөн. Би Быг дагуулаад үсчний газар луу ортол Бт миний цүнх, куртик 2 байгаа очоод аваад ирээч гэхээр нь би ажлаасаа гараад Бтай очиж уулзсан. Үсчний газрын гадна талд Б, Б хоёроос өөр хүн байгаагүй гэх мэдүүлэг /хх-ийн 74 дүгээр хуудас/

Гэрч П.Бгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: 2016 оны өвөл 11, 12 сард л байх, би аймгийн төвд байх гэрээсээ Цэнхэр сум руу мал руугаа явчхаад иртэл манай гэрийн зүүн талын гадна цагаан бүрээсний хоолойн уяа тасарчихсан байхаар нь хүү Ноос юу болсон талаар асуутал Б эгч манайд орж ирээд үүд түгжсэн. Араас нь Б ах ирээд үүд онгойлгож өгөхгүй байхаар нь Б ах уурлаад тооноор орж ирсэн. Тэгэхдээ тасалсан байх гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 76 дугаар хуудас/

Насанд хүрээгүй гэрч Б.Нийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: Гэртээ ангийн Б гэдэг найзтайгаа хамт сууж байтал өдрийн 15-аас 16 цагийн үед Б эгч гэнэт гүйгээд орж ирээд хаалга түгжээд байсан. Би Б эгчээс яагаад хаалга түгжээд байгаа юм бэ гэж асуутал Б ах чинь ирж байгаа гэж хэлсэн. Удалгүй Б ах ирээд хаалга онгойлго гэж хэлэхээр нь Б эгчийн үгэнд ороод хаалга онгойлгож өгөхгүй байж байтал Б ах уурлаж байснаа гэр дээгүүр дамжаад тооноор ороод ирсэн. Б эгч чи яагаад айлын тооноор орж ирж байгаа юм бэ гээд Б ахын цээж рүү гараараа цохитол, чи намайг цохидог хэн юм бэ гээд Б ах гал үлээдэг төмөр аваад Б эгч рүү шидтэл оноогүй. Би ангийн найз Бтай хамт Б ахыг барьж аваад болиоч гээд суулгасан. Гэтэл Б ах, Б эгч хоёр хоорондоо хэрэлдээд байсан. Б ах гал үлээдэг төмрийг дахин барьж аваад Б эгчийг цохих гэхээр нь Бтай хамт Б ахыг барьж автал Б эгчийн хөл рүү нь төмрийнхөө үзүүрээр цохичихсон. Б бид хоёр Б ахыг барьж аваад ширээний хажууд суулгатал Б ах тавган дээр байсан ааруулыг аваад Б эгч рүү шидсэн. Тэр ааруул Б эгчийг оноогүй, куртикийг нь шүргээд өнгөрсөн. Б эгч цагдаад дуудлага өгсөн, удалгүй цагдаа ирээд Б ахыг аваад явсан. Б ахаас архи үнэртэж байсан. Согтуу байгаа нь мэдэгдэж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 77-78 дугаар хуудас/

Насанд хүрээгүй гэрч Г.Бы мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: Би ангийн найз Нийн гэрт байж байтал 16 цагийн үед нэг эгч гуйж орж ирээд гэрийн хаалгыг түгжсэн. Гэтэл араас нь нэг ах ирээд үүдээ онгойлго гэж хэлтэл тэр эгч үүдээ онгойлгож өгөхгүй байсан. Тэр ах тооноор орж ирээд тэр эгчтэй маргалдаад байсан. Тэр ах гал үлээдэг төмөр аваад эгч рүү шидтэл оноогүй, шидсэн төмөр нь ойгоод буцаад ирсэн. Нөгөө төмрөө дахин барьж аваад цохих гэхээр нь Н бид 2 тэр ахыг барьж аваад болиултал тэр ах төмрийнхөө үзүүрээр эгчийн хөл рүү нь цохичих шиг болсон. Цагдаа дуудсан байсан бөгөөд цагдаа ирээд тэр ахыг аваад явсан гэх мэдүүлэг /хх-ийн 79 дүгээр хуудас/

Гэрч Ч.Лгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: Би 2016 оны 11 дүгээр сарын 26-ны шөнө Цэнхэр сумаас ач хүүтэйгээ хамт Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Бор толгойн 55-4 тоотод байх өөрийн гэртээ иртэл манай байшингийн цонх хагарчихсан байсан. Би гайхаад гэртээ ортол миний охин Б хэлэхдээ Б согтуу ирээд үүд онгойлгож өгөхгүй байтал цонх хагалчхаад яваад өгсөн гэж хэлсэн. Тэгээд байж байтал Б согтуу ирээд үүд нүдсэн, би үүдний хажууд очоод би ирчихсэн байна, яах гээд байгаа юм, өвлийн хүйтэнд цонх хагалчихсан байна гэж хэлтэл Б яваад өгчихсөн. Би тухайн үед Быг соггуу байсан болохоор их айсан бөгөөд өөр үг хэлээгүй, удалгүй цагдаагийн машин ирэхээр нь Сын гэрт ирж хоносон. Б зодуулж байснаа тухай бүрт нь хэлж байгаагүй ч. гэр бүл салах өргөдөл өгөөд өмнө зодуулж байснаа ярьж байсан. Нэг удаа Быг ажил дээрээ байхад нь Б хана мөргүүлсэн гэсэн, саяхан хамрыг нь мурийтал цохисон байсан. Манай байшингийн цонхыг Б 4-өөс 5 удаа хагалсан байх. Би цонх хагалсан хугацааг нь санахгүй байна, цонх хагалах бүрд нь хагалсан цонхыг нь миний нөхөр ирж шиллэдэг байсан. Хамгийн сүүлд цонх хагалахаар нь аргаа бараад шиллээгүй, байшингаа эзэнгүй үлдээчихсэн байгаа. Хагархай цонхтой байшин өвлийн хүйтэнд их хүйтэн байдаг юм байна лээ гэх мэдүүлэг /хх-ийн 83 дугаар хуудас/

Гэрч С.Хгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:                                Би    ээж

Сгийн хамт аймгийн төв номын сангийн хажуугийн хашаанд байх гэртээ байж байтал хамаатны эгч Б манай гэрт ороод ирсэн. Удалгүй араас нь түүний нөхөр байсан Б ах орж ирээд шууд Б эгчийн араас хөлөөрөө өшиглөөд байсан. Б, Б нар манай орон дээр сууцгаасан. Ээж тэр хоёрт цай хийж өгсөн. Гэтэл Б ах Б эгчтэй хэрэлдэж байснаа гэнэт гараараа цохиод авсан. Миний харснаар 2-оос 3 удаа толгой руу нь цохиж авсан бөгөөд Б ах, Б эгчийг алчихсан ч яадаг юм бэ гэж уурлаад байсан. Ээж С тэр хоёрыг болиулаад Баа чи, Быг алах гээд байгаа бол ээж, аавынх нь хажууд алаарай гэж хэлээд загнасан. Бас 2016 оны 11 сард санагдаж байна, нэг шөнө 03 цагийн үед Б эгч, ээж, хүүхдийнхээ хамт Б согтуу агсан тавьж, цонх хагалж айлгаад байхаар нь хүрээд ирлээ гээд манай гэрт хонож байсан гэх мэдүүлэг /хх- ийн 85 дугаар хуудас/

Гэрч Х.Сгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: ,би гэртээ охин Хболон түүний нялх хүүхдийн хамт байж байтал Б хаалга шагайгаад орж ирсэн. Араас нь Б орж ирсэн бөгөөд Бын бөгс рүү хөлөөрөө өшиглөөд орж ирсэн. Би юу болж байнаа гэж асуутал Б хэлэхдээ энэ миний араас хөөгөөд, зодоод яваад байна гэж хэлсэн. Би сууж цай уу гэж хэлээд тэр хоёр манай баруун талын орон дээр зэрэгцэж суусан. Намайг цай хийж өгч байхад Б нь эрэгтэй хүн цохиж байгаа юм шиг, гараараа Бын нүүр лүү нь маш хүчтэй 2 удаа цохиод авсан. Би юу болоод байгаа юм, чи битгий хүүхэд зодоод бай, зодох гээд байгаа юм бол аав, ээжийнх нь нүдэн дээр зод гэж хэлтэл Б нь энэ пиздаг алчихсан ч яадаг юм бэ гээд байсан гэх мэдүүлэг /хх-ийн 87 дугаар хуудас/

Гэрч Д.Мийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: 2016 оны 11 дүгээр сарын 26-ны орой 22 цагийн үед Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Бор толгойн 55-4 тоотод Б гэдэг эмэгтэйгээс манай нөхөр согтуу ирж агсан тавиад байшингийн цонх хагалсан гэсэн дуудлага ирсэн. Эргүүлийн цагдаагийн хамт дуудлага өгсөн газарт очтол Б гэртээ байхгүй, нөхөр нь гэх залуу бас зугтаагаад явчихсан байсан. Би дуудлага өгсөн утсаар нь ярьж Бтай уулзаж, гэрт орж үзтэл байшингийн 2 цонх хагарсан, гэр доторх тавилга, эд хогшил нь эмх замбараагүй болчихсон байсан. Баас хэн ийм болгосон юм бэ гэхэд манай нөхөр.гэжбайсан. Шө.нийн 02 цагийн үөд Б гэх эмэгтэй дахин дуудлага өгсөн. Бор толгойн 55-4 тоотод яваад очтол нөхөр нь гэх залуу дахин ирээд айлгаад байна гээд Б, өөрийн хүүхэд болон ээжтэйгээ хамт байсан. Б хэлэхдээ их айж байна, тайван унтаж чадахгүй байна, та машинаараа айлд хүргээд өгөөч гэхээр нь машиндаа суулгаж, аймгийн төвд байрлах төв номын сангийн доод талын хашаанд хүргэж өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 100- 101 дугаар хуудас/

Гэрч Ц.Бийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: Би үсчний газар луу орж үсээ засуулаад байж байтал Б эгч зодуулчихсан, гаднаас ороод ирсэн. Б дуудаж гаргаад хамар луу нь цохичихсон байсан. Б эгчийн хамраас цус гарсан, уйлсан байдалтай орж ирэхээр нь би уурлаад гарах гэтэл 2 эмэгтэй үсчин намайг болиулсан гэх мэдүүлэг /хх-ийн 102-103 дугаар хуудас/

Галын үлээвэр төмөр, цагаан өнгийн куртикийг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тухай тогтоол, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд /хх- ийн 14-24 дүгээр хуудас/

Гэр бүлийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 47-50 дугаар хуудас/

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Отгонжаргалын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 07 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 105 дугаар хуудас/

Эд хөрөнгийн үнэлгээчин А.Бямбажавын 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 33, 35 тоот хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 112, 180 дугаар хуудас/ зэргийг тус тус шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Б нь өөрийн эхнэр Ц.Быг 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Төв номын сангийн хашаанд оршин суух иргэн Л.Сын гэрт зодсон, 2016 оны 10 дугаар сарын 28- ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Бор толгойн 49-16 тоотод оршин суух иргэн П.Бгийн гэрт галын үлээвэр төмрөөр хөлийн өвдөг тус газар нь цохиж, зодсон, 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, “Үжин” үсчний газрын гадна зодож, бие махбодод нь хөнгөн гэмтэл учруулж, гэр бүлийн хүчирхИйлэл үйлдсэн, 2016 оны 10 дугаар сард Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Бор толгойн 55-4 тоотод өөрийн эхнэр Ц.Бын хувцаснуудыг шатааж, санаатайгаар устгасан болох нь хохирогч Ц.Бын мэдүүлсэн “...Б манай байшингийн нэг цонхыг хагалсан. Тэгснээ байшингийн хаалгыг хүчтэй татаад онгойлгож орж ирээд зүүн талын мөр лүү гараараа 2 удаа түлхэж, цохиод шилний хагархайгаар намайг ална гэж айлгаж, над руу дайрсан. Би айсандаа цагдаад дуудлага өгсөн...” 2016 оны 10 дугаар сард санагдаж байна, миний өвөл өмсөж хэрэглэдэг 3 ноосон цамц, 2 өмд, хос дотуур хувцас, левчик 6 хос, 3 хос оймс, богино түрийтэй 2 хос гутал зэргийг намайг Цэнхэр сум руу ажлаар явсан хойгуур Б манай Бортолгойн 55-4 тоотод байх байшингийн зуухан дотор хийж шатаасан байсан. Миний хувцсыг шатааж байхыг манай гэрт суудаг байсан манай эгчийн охин Солонго харсан байсан бөгөөд надад энэ тухай хэлсэн. Би Цэнхэр сумаас ирээд хартал миний цагаан өнгийн богино куртикний ханцуй шатсан байсан бөгөөд би гайхаад яагаад энэ куртик шатсан юм бэ гэж асуухад дүү Солонго харсан зүйлээ надад хэлсэн юм. би гайхаад зуухаа онгойлгоод үзтэл дотор баахан бөөгнөрсөн хувцас шатчихсан байсан. Би хувцсаа бүртгэж үзээд шатсан хувцасныхаа тоог гаргасан юм гэх мэдүүлэг /хх-ийн 58 дугаар хуудас/ гэх мэдүүлэг, хохирогч Ж.Цийн мэдүүлсэн “...Б нь миний охиныг их зоддог бололтой байсан. Б нь Быг 2013 онд Цэнхэр суманд амьдарч байхдаа зодож байсан, тэрийг нь айл байсан Б гэх залуу мэдэж байгаа, тэрнээс хойш ажил дээрээ байхад нь толгойгоор нь хана мөргүүлж байсан гэсэн. Бас саяхан хамрыг нь мурийлгаж зодсон, бас Бгийн гэрт Быг нуугдсан байхад нь тооноор нь орж зодсон гэсэн. Б хүүхэдтэйгээ манай байшинд ирж амьдрах болсон. Түүнээс хойш манай байшингийн цонхнууд хагарчихсан байгаад байдаг байсан. Би 3-аас 4 удаа шиллэж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Г.Уийн мэдүүлсэн “...Тэр эмэгтэй миний цүнх, куртик хоёрыг аваад ирээч гээд байсан бөгөөд надтай хамт ажиллаж байсан Д тэр залуугийн араас явж, цүнх, куртик хоёрыг нь авч ирсэн. Б нь ярихдаа Б намайг цохичихлоо гээд уйлаад байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Дын мэдүүлсэн “...Би Быг дагуулаад үсчний газар луу ортол Бт миний цүнх, куртик 2 байгаа очоод аваад ирээч гэхээр нь би ажлаасаа гараад Бтай очиж уулзсан. Үсчний газрын гадна талд Б, Б хоёроос өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг, гэрч П.Бгийн мэдүүлсэн “...Б эгч манайд орж ирээд үүд түгжсэн. Араас нь Б ах ирээд үүд онгойлгож өгөхгүй байхаар нь Б ах уурлаад тооноор орж ирсэн. Тэгэхдээ тасалсан байх гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Б.Нийн мэдүүлсэн “...Гэтэл Б ах, Б эгч хоёр хоорондоо хэрэлдээд байсан. Б ах гал үлээдэг төмрийг дахин барьж аваад Б эгчийг цохих гэхээр нь Бтай хамт Б ахыг барьж автал Б эгчййн хөл рүү нь төмрийнхөө үзүүрээр цохичихсон. Б эгч цагдаад дуудлага өгсөн, удалгүй цагдаа ирээд Б ахыг аваад явсан. Б ахаас архи үнэртэж байсан. Согтуу байгаа нь мэдэгдэж байсан...” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Г.Бы мэдүүлсэн “...Н бид 2 тэр ахыг барьж аваад болиултал тэр ах төмрийнхөө үзүүрээр эгчийн хөл рүү нь цохичих шиг болсон. Цагдаа дуудсан байсан бөгөөд цагдаа ирээд тэр ахыг аваад явсан...” гэх мэдүүлэг, гэрч

Ч.Лгийн мэдүүлсэн “...Нэг удаа Быг ажил дээрээ байхад нь Б хана мөргүүлсэн гэсэн, саяхан хамрыг нь мурийтал цохисон байсан. Манай байшингийн цонхыг Б 4-өөс 5 удаа хагалсан байх...” гэх мэдүүлэг, гэрч С.Хгийн мэдүүлсэн “...Ээж С тэр хоёрыг болиулаад Баа чи, Быг алах гээд байгаа бол ээж, аавынх нь хажууд алаарай гэж хэлээд загнасан. Бас 2016 оны 11 сард санагдаж байна, нэг шөнө 03 цагийн үед Б эгч, ээж, хүүхдийнхээ хамт Б согтуу агсан тавьж, цонх хагалж айлгаад байхаар нь хүрээд ирлээ гээд манай гэрт хонож байсан...” гэх мэдүүлэг, гэрч Х.Сгийн мэдүүлсэн “...Б нь эрэгтэй хүн цохиж байгаа юм шиг, гараараа Бын нүүр лүү нь маш хүчтэй 2 удаа цохиод авсан. Би юу болоод байгаа юм, чи битгий хүүхэд зодоод бай, зодох гээд байгаа юм бол аав, ээжийнх нь нүдэн дээр зод гэж хэлтэл Б нь энэ пиздаг алчихсан ч яадаг юм бэ гээд байсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Мийн мэдүүлсэн “...Шөнийн 02 цагийн үөд Б гэх эмэгтэй дахин дуудлага өгсөн. Бор толгойн 55-4 тоотод яваад очтол нөхөр нь гэх залуу дахин ирээд айлгаад байна гээд Б, өөрийн хүүхэд болон ээжтэйгээ хамт байсан. Б хэлэхдээ их айж байна, тайван унтаж чадахгүй байна, та машинаараа айлд хүргээд өгөөч гэхээр нь машиндаа суулгаж, аймгийн төвд байрлах төв номын сангййн доод талын хашаанд хүргэж өгсөн..." гэх мэдүүлэг, гэрч Ц.Бийн мэдүүлсэн “...Би үсчний газар луу орж үсээ засуулаад байж байтал Б эгч зодуулчихсан, гаднаас ороод ирсэн. Б дуудаж гаргаад хамар луу нь цохичихсон байсан. Б эгчийн хамраас цус гарсан, уйлсан байдалтай орж ирэхээр нь би уурлаад гарах гэтэл 2 эмэгтэй үсчин намайг болиулсан...” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Б.Солонгын “...Б ах гэрт согтуу ирчихсэн гал түлчихсэн байсан. Б эгчийн зөндөө олон хувцасыг шатааж байсан. Тэгснээ Б эгчийй цагаан өнгийн куртикны нэг ханцуйг нь түлж байгаад буцаагаад авсан. Тэр куртик нь одоо байгаа. Би ямар ямар өнгийн хувцаснууд шатаасныг мэдээгүй ч гал дотор Б эгчийн шатаж буй хувцас харагдаж байсан. Б ах нилээн согтуу байсан. Яагаад хувцас шатаах болсноо хэлээгүй...” гэх гэрч нарын мэдүүлэг, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Отгонжаргалын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 07 тоот шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгө устгасан гэх гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож, эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Бын “би Ц.Быг цохиж зодоогүй, түүний хувцасыг шатаагаагүй” гэх мэдүүлэг нь няцаагдаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Бын хохирогч Ц.Бын хувцаснуудыг шатааж 730.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж ял халдаах, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэрэгт уг гэмт хэргийн улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан байхаар хуульчилсан баих тул шүүгдэгч Б.Бын “Хохирогч Ж.Цийн байшингийн цонхыг санаатай хагалж, 68.688 төгрөгийн хохирол учруулсан” гэх үйлдэл холболдлыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч Б.Быг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, бусдын эд хөрөнгө устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Бт ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогч Ц.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 2.740.030 төгрөг нэхэмжилсэнээс 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Сүмбэр-Ар эмийн сангаас авсан эмний үнэ 32.600 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 04-нд авсан эмний үнэ 28.930 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Гранд мед эмнэлгийн үзлэгийн үнэ 20.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр тус эмнэлгийн эмийн сангаас авсан эмний үнэ 110.900 төгрөг, Мэргэн гүн-Аудит ХХК-нд 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр төлсөн үнэлгээний хөлс 150.000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 23-нд төлсөн 15.000 төгрөг, шүүхийн шинжилгээний албаны хөлс 3000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 08, 2017 оны 01 дүгээр сарын 09, 2016 оны 12 дугаар сарын 18, 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрүүдэд Улаанбаатар хотоос Архангай аймаг руу, Архангай аймгаас Улаанбаатар хотод зорчсоны зардал 91.300 төгрөг, устгасан хувцасны үнэ 730.000 төгрөг, . нийт 1.181.730 төгрөгийг шүүгдэгч Б.Баас гаргуулж хохирогч Ц.Бд олгуулах, үндэслэлтэй байх ба үүнээс шүүгдэгч Б.Бын ээж Д.Уртнасангаас 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр шилжүүлсэн 500.000 төгрөгийг хасч үлдсэн 681.730 төгрөгийг хохирогчид шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 20 хоногт багтаан төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Хохирогч болон хохирогчийн өмгөөлөгч нар нь Б.Б нь Ц.Быг 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр зодож хөнгөн гэмтэл учруулсан хэрэгт хохирол 500.000 төгрөг төлж хэргийг хэрэгсэхгүй болгосон тул энэ хохирлоос хасагдахгүй, энэ хэрэгт хамааралгүй гэж тайлбарлаж байгаа боловч Архангай аймгийн Прокурорын газрын 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 02 тоот тогтоолоор дээрх хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, энэ тогтоолд “Б.Б нь учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, хохирогч Ц.Бтай сайн дураар эвлэрсэн болохыг” дурдаж энэ тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш хохирлын 500.000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 09-нд шилжүүлсэн тул энэ гэмт хэргийн хохиролд төлсөн гэж үзсэн болно.

Мөн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэд хохирогчоос төлсөн 1.000.000 төгрөг нь төлбөрийн чадвартай иргэний хүсэл зорилгийн үндсэн дээр хийгдсэн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу төлөгдсөн өмгөөлөгчийн хөлс байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “...хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч, хөндлөнгийн гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрч, өмгөөлөгчид төлөх зардал...”-д тооцогдохгүй, иймд шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн үлээвэр төмөр 1 ширхэг, цагаан өнгийн куртик 1 ширхэг, рентген зураг 2 ширхэгийг хохирогч Ц.Бд буцаан олгож, хохиролд 681.730 төгрөг гаргуулж хохирогч Ц.Бд олгохоор тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 1.7, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүд эд заасн ы г тус тус уд и рдл а га бол го н

ТОГТООХ нь:

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан үндэслэлээр Архангай аймгийн Прокурорын газраас Б.Бт холбогдох хэргээс “2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр, 2016 оны 11 дүгээр сарын 26- наас 27-нд шилжих шөнө 2 удаагийн үйлдлээр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Бор толгойн 55-04 тоотод байх иргэн Ж.Цийн байшингийн цонхыг санаатайгаар хагалж гэмтээсэн” гэх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Бт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.
  3. Шүүгдэгч Т овгийн Бы Быг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, бусдын эд хөрөнгийг устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
     
  4. 2002 оны Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасан үндэслэлээр шүүгдэгч Б.Бын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1-д заасан хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  5.  
      Text Box: \Й

    2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 720 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 720.000 /долоон зуун хорин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Бт оногдуулсан торгуулийн 720 нэгж буюу 720.000 төгрөгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд тус тус 240.000 /хоёр зуун дөчин мянга/ төгрөгөөр хэсэгчилэн төлөхөөр тогтоосугай.
  7. Шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлэхгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
  8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Баас хохиролд 681.730 /зургаан зуун наян нэгэн мянга, долоон зуун гуч/ төгрөг гаргуулж, хохирогч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, 46 дугаар байр 29 тоотод оршин суух Тонгууд овогт Цийн Бд /РД:А088102924/ олгосугай.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар Б.Быг хохирогч Ц.Бд хохиролын 681.730 /зургаан зуун наян нэгэн мянга, долоон зуун гуч/ төгрөгийг төлөх хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс 20 хоногт багтаан төлөхөөр тогтоосугай.
  10. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан үлээвэр төмөр 1 ширхэг, цагаан өнгийн куртик, 2 ширхэг рентген зургийг хохирогч Ц.Бд буцаан олгосугай.
  11. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.
  12. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
  13. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.