Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/233

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

   Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.баатар даргалж,

   Нарийн бичгийн дарга Б.Энхзул,

   Улсын яллагч М.Сайнзаяа,   

   Хохирогчийн хууль ёсны төлөөөлөгч Д., 

   Иргэний нэхэмжлэгч Г., П.*******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн,

Шүүгдэгч Ч.******* нарыг оролцуулан Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.10 дугаар зүйлийн дахь хэсгийн .1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.*******т холбогдох 11500000014 дугаартай хэргийг 01 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******, 1975 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Булган аймгийн ******* суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл , эхнэрийн хамт Булган аймгийн ******* сумын дугаар баг гэх газарт оршин суух хаягтай, урьд өмнө удаагийн ял шийтгэлтэй, ******* аймгийн Сум дундын шүүхийн 00 оны 01 сарын 08-ны өдрийн 07 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131-р зүйлийн 3-т зааснаар 1 жил 4 сарын хорих ялаар шийтгэж, тэнсэж жилийн хугацаагаар хянан харгалзсан, ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 017 оны 11 сарын 01-ний өдрийн 345 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн  /РД: *******/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.******* нь 01 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Оросын булаг” гэх газрын ойролцоо засмал зам дээр ******* аймгийн чиглэлд 09-17 ОРХ улсын дугаартай Соната-6 загварын тээврийн хэрэгсэл жолоодож яваад авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а, 13.1, 13. дахь хэсэгт заасныг зөрчиж гүйцэж түрүүлэх үйлдэл хийсний улмаас ******* аймгаас Булган аймгийн чиглэлд өөдөөс ирж яваа жолооч М.*******гийн жолоодож явсан 65-53 УАО улсын дугаартай Муссо загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарсны улмаас тээврийн хэрэгсэлд зорчигч О.*******, П.*******, Б. нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, Х.ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөөлөгч Д.гийн өгсөн:  Ээж маань ослоос хойш хэвтрийн байдалтай 3 сар болж байна. Хөмсөгний шарх нь ээжийг маш их зовоож байгаа. Шүүгдэгч хохирол төлбөрөө бага багаар төлнө гэж байгаа ч хэзээ яаж төлөх юм. Хүний эрүүл мэнд энэ хүнийг хүлээгээд байхгүй. Эд хөрөнгийг нөхөж болох ч эрүүл мэнд нөхөгдөхгүй. Нэг ч удаа бид хэдтэй утсаар яриагүй, нэг ч удаа уулзаж уучлалт гуйгаагүй. Ядаж биднийг орох газар байхгүй гудманд хонож байхад нь нэг ч уулзаж байгаагүй. Хэдэн сарын дотор нэг ч асуугаагүй байж ба багаар хохирлоо төлнө гэж байгаа нь эргэлзээтэй байна. Хавтаст хэрэгт өгсөн баримтаар хохирол төлбөрөө нэхэмжилнэ. Цаашид гарах зардлаа нэхэмжилнэ. Нийт 10 000 000 төгрөг нэхэмжилнэ гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Г.ын өгсөн: Undefined KTK” ХХК-ийн эзэмшлийн Муссо 65-53 УАО тээврийн хэрэгсэл осолд орсон. Уг тээврийн хэрэгсэл компанийн эзэмшлийнх. Бид хохирлын баримтаа гаргаж өгсөн. Одоо баримтууд эрх хувиараа байгаа. Шатахууны төлбөрийн баримт 146 400 төгрөг, ******* аймгаас Улаанбаатар 350 000 төгрөг, краны хөлс 60 000 төгрөг, үнэлгээ үзлэг 9 651 50 төгрөг, нийт 10 07 650 төгрөг нэхэмжилнэ. Иргэний хариуцагч ******* 09-17 ОРХ дугаартай тээврийн хэрэгслийн эзэн тул *******ыг хохирол дээр 50 хувьтай орж ирэх байх гэж бодож байна. Ганц ******* хохирлыг 100 хувь төлөхгүй байх. Эзэмшигч өөрийнхөө хөрөнгөнд хариуцлагатай хандах ёстой байсан. Өөрийнхөө машин дээр төлүүлэхгүй гэсэн. Их тэнэсэн хүн яваад байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч П.*******гийн өгсөн: Осол орохдоо хөнгөн гэмтэл гэсэн. Одоо 10 дугаар сарын эхээр шалбарсан хэсэг идээлээд удаан алхах боломжгүй болоод байгаа. Тэрийг үзүүлэх шаардлагатай байгаа гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.*******ийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйлгүй гэв.

 

11500000014  дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд:

Хохирогч Х.ы  өгсөн: ...Би Улаанбаатараас Хөвсгөл аймагт байх гэр лүүгээ харих гээд явж байсан юм. ******* аймаг өнгөрөөд явж байхад би унтчихсан байсан... ухаан ортол би машины гадна талд хэвтэж байсан. эргэн тойрныг ажиглахад зам тээврийн осол болсон байсан. уг ослоос миний зүүн талын нүдний зовхин дээгүүр мах тасарсан, сээр, нуруу, хэвлий хэсгээр гэмтэл авсан. Намайг хэвтрийн дэглэмд бай босч болохгүй гэсэн. Би гомдолтой байна. Нэхэмжпэлийн талаар манай хүүхдүүд мэдэж байгаа... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 6-7 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Г.ын  өгсөн: ...манай байгууллагын ажилтан *******гийн эхнэр нь Хөвсгөл аймагт төрөх гэж байгаа гээд байгууллагын машиныг түр хугацаагаар Эрдэнэ даваа авч явж байгаад улмаар осолд орсон гэсэн... ******* нь надад хэлэхдээ асфальтан замаар явж байхад машин хажуу талаараа орж ирээд мөргөсөн миний буруутай үйлдэл байгаагүй гэж хэлж байсан. уг тээврийн хэрэгсэл нь манай КТК-ХХК-ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Манай байгууллагын зүгээс тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтлийг төлүүлэх хүсэлтэй байна. Мөн цагдаагийн байгууллагад дуудагдан ирсэн зардлаа төлүүлмээр байна... гэх мэдүүлэг /1-р хх-ийн дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Д.гийн  өгсөн: ...манай ээж Х. нь ******* аймгаас гараад явж байхдаа хэсэг унтсан байсан, тэгсэн нэг сэрсэн чинь миний толгойноос маш их хэмжээний цус гарсан нэг хүн цамцаараа миний толгойноос гарч байсан цусыг дарж тэгээд эмнэлэгт хүргэгдсэн байсан гэж ярьж байсан... уг ослын улмаас манай ээжийн зүүн талын нүдний зовхин дээгүүр том хэмжээний мах тасарсан, эмнэлгийн дүгнэлтээр сээр, нуруу, хэвлийн хөндий, тархи, цээжний хөндий гэх газруудаараа гэмтэл авсан... нуруу хугарсан хэсгийг хадуулж болно гэхдээ өндөр настай хүний биеийн дархлаа тамир тэнхээний байдлаас шалтгаалан хагалгаа хийхэд хүндрэлтэй байдаг та нар өөрсдөө мэд хийлгэе гэвэл хийж өгье гэж байсан. хагалгаа бол настай хүнд хүндрэлтэй гэж хэлэхээр нь хийлгэхээ болиод гэрт авчраад ардын эмчилгээ хийж байна. Хүний буруутай үйлдлээс болж манай ээж хэвтэрт орсон тул гомдолтой байна... буруутай этгээдээс эмчилгээний зардал болон бусад хохирлоо нэхэмжилж авмаар байна. Би ээжийн эмчилгэний зардалд ******* аймгийн Медипас эмнэлэгт 4 төрлийн томографийн шинжилгээ, эм тариа түргэний машины хөлс 1.15.380 төгрөг, ******* аймгаас ээжийг Хөвсгөл рүү тээвэрлэхдээ Улаанбаатар хотын иргэн би манай хүргэн ахын охины найз Түшиг гэх хүнийг 800.000 төгрөгөөр хөлсөлсөн, ******* аймаг руу ээжийг эмчилгээнд авч явсан манай дүү бид 3-ын замын зардал 40.000, Баянзүрх сумаас аймгийн төв рүү орсон 3 хүний ирж очих зардал 10.000 төгрөг, аймгийн төвд таних айл байхгүйн улмаас бид нар нэг айлын түрээсийн байшинг 0 хоног 00.000 төгрөгөөр хөлсөлж байсан. аймгийн төвөөс ээж Х.ыг эмнэлгээс гаргаж Баянзүрх сумын төвд гэрт нь авчрахад сумын хүн тээвэрт явдаг Агваандаш гэх жолоочийг 00.000 төгрөгөөр хөлслөн авчрсан, мөн ээж мань босч биеэ засч чадахгүй учир өмсдөг памперс дэвсдэг памперс гэх зүйлийг нийт 40 ширхэг нэгийг нь 000 төгрөгөөр бодож нийт 80.000 төгрөг, ******* аймагт хэвтэж байхад манай ээжийн зээ охин Болормаа Улаанбаатар хотоос ирж 5 хоног сахисан түүний ирж очих бензины зардал 400.000 төгрөг гэх нийтдээ 3.165.380 төгрөгийн зардал гарсан байгаа. Одоо цаашид ахиж эмчилгээ хийгдэнэ. Манай гэр бүлийн зүгээс ээжийгээ эрүүл саруул болгож авахын тулд өөрсдийн боломж бололцоо хамаг байдгаараа эмчилгээ хийж байна. Миний хувьд ээжид маань цаашид олон эмнэлгээр явж эмчилгээ хийгдэх учир би буруутай этгээдээс 10.000.000 төгрөг нэхэмжилж байна... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Б.гийн  өгсөн: ...******* жолоочийн суудал дээр сууж жолоо барьж байсан юм. *******гийн эмээ нь жолоочийн хажуу талын суудал дээр *******гийн хажууд сууж байсан. *******гийн хадам дүү болон би машины хойд талын суудал дээр сууж байсан юм. Уг осол гарах болсон шалтгаан нь 0917 ОРХ улсын дугаартай Соната-6 маркийн авто машин урдаас ирж байхдаа урсгал сөрөөд орж ирээд манай машины жолоочийн тал руу мөргөчихсөн... надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...

....01 оны 08 сарын 6-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлгийн тэмдэглэлд “... замаар шулуун явж байхад эсрэг урсгалаас ирж байсан тээврийн хэрэгсэл гэрлээ шилжүүлэхгүй ирээд урсгал сөрөөд өөд өөдөөсөө мөргөлдсөн. жолоог ******* барьж байсан... осол болсноор бид нарын машин хажуу талаараа онхолдож унасан байсан... мөргөсөн тээврийн хэрэгсэл дээр очиход соната-6 маркийн тээврийн хэрэгсэл байсан ба жолооны ард дээлтэй ах сууж байсан. хажуу талд нь улаан хүрэн өнгийн цамцтай бор ах сууж байсан. тэдгээр нь өөрсдийн гэсэн ухаантай байсан. тэгээд жолооч дээр нь очоод яагаад осол гаргаж байгаа юм бэ гэхэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн өөрийгөө хаана юу хийж байгаа талаар мэдэхгүй хүн байсангэх мэдүүлэг /1-р хх-ийн 39-41, 73-74 дүгээр хуудас/,

Иргэний нэхэмжлэгч П.*******гийн  өгсөн: ...урдаас ирж явсан тээврийн хэрэгсэл шууд миний сууж явсан тээврийн хэрэгслийн урдаас ирж яваад хажуу талаас мөргөөд сууж явсан тээврийн хэрэгсэл маань замын хажуу тал руу онходсон урдаас ирж яваад мөргөсөн тээврийн хэрэгсэлтэй явсан хоёр хүн архи уусан байсан... миний биед уг ослоос болж буйл шалбарсан, толгой өвдөж байсан, хоёр хөлийн өвдөг шалбарсан одоогоор хөлдөө боолт хийж байгаа. Гомдолтой байна. Би эмчилгээний зардлаа нэхэмжилнэ, эмнэлэгт үзүүлсэн эмчилгээний эм боолт авсан баримт нь байгаа... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 45-46 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Д.Цэвээнпүрэвийн  өгсөн: ...би тухайн осолд буюу манай 60- ОРХ дугаартай Аллион /Allion/ маркийн тээврийн хэрэгсэл нь 09-17 ОРХ улсын дугаарт ай саарал өнгийн Соната-6 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж өөрсдийн тээврийн хэрэгсэлд гэмтэл учруулсан. түүнээс бусад тээврийн хэрэгсэлд гэмтэл учруулсан зүйл байхгүй. Би 3.000.000 төгрөгөөр 60- ОРХ улсын дугаартай Аллион /ALLION/ маркийн тээврийн хэрэгслийг засаж янзлуулаад эзэмшигч Эрдэнэбаярт хүлээлгэн өгчиөөд байгаа. Мөн манай машинд сууж явсан хүүхдүүд нараас ямар нэгэн бэртэж гэмтсэн хүмүүс байхгүй. Харин 09- 17 ОРХ улсын дугаартай саарал өнгийн Соната-6 маркийн тээврийн хэрэгслийн урд хэсгээр буюу мөргөлдөөд эвдэрчихсэн байсан хэсгээр би дахин мөргөсөн учир уг тээврийн хэрэгслийн хохирлыг төлөх ёсгүй гэж би үзэж байна... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 49 дүгээр хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Б.Эрдэнэбаярын  өгсөн: ...уг тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл бөгөөд уг тээврийн хэрэгслийг “Нэткапитал” банк бус санхүүгийн газарт түр барьцаалж авто тээврийн эзэмшигчийн нэрийг шилжүүлээд одоо зээлээ төлөөд дуусчихсан нэрээ шилжүүлж чадахгүй байгнаа юм. Миний хохирлыг Д.Цэвээнпүрэв нь төлж барагдуулсан учир гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 54 дүгээр хуудас/,

Иргэний нэхэмжлэгч О.*******ы  өгсөн: ...надад гомдол санал, нэхэмжпэх зүйл алга...

01 оны 09 сарын 08-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлгийн тэмдэглэлд “...******* хэлэхдээ ******* аймаг орчхоод ирье гээд байхаар нь хамт явсан. Тухайн үед тээврийн хэрэгслийн жолоод ******* жолоодоод хөдөлсөн. Улмаар асфальтан зам дээр гараад явж байгаад ******* гүйцэд түрүүлэх үйлдэл хийх гэхээр нь гүэ наадах чинь амжихгүй гэж хэлэхэд сандарсандаа болоод ч тэрүү хаазан дээрээ гишгээд машин улам хурдаа нэмээд эсрэг урсгалаас ирж байсан машиныг мөргөсөн.. *******ийн гэрээс гарахад ******* би машинаа бариад явчихъяа гэж хэлээд жолооны ард суусан... гүйцэд түрүүлэх үйлдлийг буруу хийсний улмаас осол гарсан гэж бодож байна....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 64, 86 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Б.Манлайгийн  өгсөн: ...энэ хэргийг шийдвэрлэхийн тулд Арвижих эстимэйт ХХК-аас манай байгууллагаас үнэлгээ гаргасны ажлын хөлс болох үлдэгдэл 00.000 төгрөгийг нэхэмжилж авсан учир уг 00.000 төгрөгийг эргүүлэн цагдаагийн байгууллагын дансанд авах хүсэлтэй байна... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 68 дугаар хуудас/,

Гэрч М.*******гийн өгсөн: “...би 01 оны 08 сарын 5-ны өдрийн өглөөний 11 цагийн орчимд Улаанбаатар хотоос Хөвсгөл аймаг орох гээд хөдөлсөн. Тэгээд компанийн эзэмшлийн 65-53 УАО улсын дугаартай Муссо маркийн тээврийн хэрэгсэлтэй хамт ажилладаг Идэрмөнх, найз охины хөгшин ээж гэх эмэгтэй, манай дүүгийн найз охин ******* нарын хамтаар явсан. Тэгээд ойролцоогоор 1 цаг нэлээн өнгөрч байхад ******* аймаг өнгөрөөд асфальтан замаар явж байхад эсрэг урсгалаас ирж байсан тээврийн хэрэгсэл яг зөрөх үед урсгал сөрж манай зорчих эгнээнд орж ирсэн. Улмаар өөд өөдөөсөө мөргөлдсөн. Тэгээд ослын дараа тээврийн хэрэгсэл маань хажуу талаараа унасан байсан ба миний суудлын бүсийг тайлж өгсөн. Улмаар би дээд хаалгаа онгойлгож машинаас гарсан. Тэгээд араас , ******* нар гарч ирсэн ба би дараа нь хамт явж байсан эмээг гаргаж ирсэн. Тухайн үед хөмсөгнөөс нь цус гарч нуруу өвдөж байна гэж байсан. тэгээд би мөргөлдсөн машин дээр шууд очиход улаан дээлтэй настайвтар ах жолоон дээр нь ухаантай над руу хараад сууж байсан. тэгээд би машин дотроос хөх өнгийн канистр гаргаж ирээд замын хоёр талд ойролцоогоор 5-6 метр зайд ширхэг канистр байрлуулсан. Тэгээд эмээд анхан шатны тусламж үзүүлж байтал Булган аймаг талаас нэг машин ирээд бид нартай мөргөлдсөн машиныг ирээд мөргөөд зогссон... эсрэг урсгалаас ирж байсан саарал өнгийн соната-6 маркийн тээврийн хэрэгсэл урсгал сөрж орж ирсэн. Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан... миний өвдөг өвдөж байна, харин хамт явсан эмээгийн хөмсөг хэсгээс цус гарч байсан. мөн уруул нь өвдөж байсан. *******гийн хөл өвдөж байна, мөн шалбарсан гэж байсан. гийн хөл нь өвдөж байна гэсэн, мөн нүд хавдсан гэж хэлсэн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 70-71 дүгээр хуудас/,

 

Булган аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 01 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 40 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “Х.ы биед зүүн хоншоорын хөндийд доод ханын зөрүүгүй, зүүн III, IV хавирганы бага зэрэг зөрүүтэй, сээрний 10-р нугаламын их бие болон арын сэртэнгийн шахагдсан хугарал, хамрын таславчийн мурийлт дух, зүүн нүдний хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын .3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэх дүгнэлт, /1-р хх-н 103-104 дүгээр хуудас/

 

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 39 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “О.*******ы биед баруун нүдний дээд зовхинд шарх, дух, зүүн дээд зовхи, хацар, хамарт зулгаралт, цээж, гуя, шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын .4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт, /1-р хх-н 107-108 дугаар хуудас/,

 

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 43 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “П.*******гийн биед тархи доргилт, баруун гуя, шилбэнд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын .4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт, /1-р хх-н 117-118 дугаар хуудас/

 

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 41 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “Б.гийн биед тархи доргилт, зүүн хацар, гуя, өвдөгт зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын .4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт, /1-р хх-н 14-15 дугаар хуудас /

 

01 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Мөрдөгчийн магадалгаанд “жолооч ******* овогтой ******* /*******/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 “жолооч гүйцэж түргүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино”. 13.. Дараах тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/ өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал, 3.7. жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”...

 

Жолооч Даваг овогтой Цэвээнпүрэв /ФБ76100908/ нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн. 1.. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.

 

Жолооч Мөнхбат овогтой ******* /РВ97113019/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна...” гэх, /1-р хх-н 136-138 дугаар хуудас /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 01 оны 09 сарын 9- ний өдрийн 436 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “шинжилгээнд ирүүлсэн ******* 46/эм гэж хаягласан цусанд 0.9 промилли спиртийн агууламж илэрч байна... согтолтын хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт, /1-р хх-н 148-149 дүгээр хуудас/

 

Арвижих-Эстимейт ХХК-ийн №18859/ДД№083645 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “65-53 УАО улсын дугаартай Ssang Yong Musso загварын тээврийн хэрэгсэлд 9.15.000 төгрөгийн хохирол учирсан”,

09-17 ОРХ улсын дугаартай Hyundai Sonata-6 загварын тээврийн хэрэгсэлд 5.35.000 төгрөгийн хохирол учирсан”,

 

60- ОРХ улсын дугаартай Toyota Allion загварын тээврийн хэрэгсэлд .60.000 төгрөгийн хохирол учирсан” гэх дүгнэлт, /1-р хх-н 164-193/

 

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-5 дугаар хуудас/, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-11 дүгээр хуудас/,  тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1-16 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 16 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж Ч.*******т холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс тухайн хэрэгт гаргасан шинжээчийн дүгнэлтүүдийг хууль зөрчиж гаргасан, шинжээч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.4 дүгээр зүйлийн өөрчлөлт ороогүй хуулийг сануулж дүгнэлт гаргасан тул тухайн шинжээчийн дүгнэлтүүдийг нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргасан ба мөрдөн шалгах ажиллагааны шатанд “шинжээчид худал дүгнэлт гаргавал эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар” хууль сануулж дүгнэлт гаргуулсан байх тул энэ нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөх, хэргийн бодит байдлыг тогтооход саад болох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчил гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, Шүүхийн шинжилгээний болон Зам тээврийн ослын шалтгааны талаархи дүгнэлтүүдийг эрх бүхий шинжээчид тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .1 дүгээр зүйлийн 1, дахь хэсэгт хуульчлан тогтоосон бөгөөд шүүгдэгч Ч.******* нь согтуурсан үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 “жолооч гүйцэж түргүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино”. 13.. Дараах тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/ өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал, 3.7. жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчиж ******* аймгаас Булган аймгийн чиглэлд өөдөөс ирж яваа жолооч М.*******гийн жолоодож явсан 65-53 УАО улсын дугаартай Муссо загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарсны улмаас тээврийн хэрэгсэлд зорчигч О.*******, П.*******, Б. нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, Х.ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх ба Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Л.Ононгийн гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.10 дугаар зүйлийн дахь хэсгийн .1 дэх заалтад зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч О.*******, П.*******, Б. нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, Х.ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Ч.*******ийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Иргэний нэхэмжлэгч Д.Цэвээнпүрэв, Б.Эрдэнэбаяр, Б.Манлай иргэний хариуцагч О.******* нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ шүүхэд илэрхийлсэн байна.

Харин хохирогч Х.ы нэхэмжилсэн 10 000 000 төгрөгийг нэхэмжилж 1 790 860 төгрөгийн нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн байна. Иймд шүүгдэгч Ч.*******, иргэний хариуцагч О.******* нараас  1 790 860 төгрөгийг хувь тэнүүлэн гаргуулж хохирогч Х.ы хууль ёсны төлөөлөгч Д.д,

Иргэний нэхэмжлэгч П.******* 189 000 төгрөгийн нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгч Ч.*******, иргэний хариуцагч О.******* нараас хувь тэнцүү гаргуулж иргэний нэхэмжлэгч П.*******д,

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж хуульчилсан байх тул иргэний хариуцагч О.*******, шүүгдэгч Ч.******* нараас 10 07 650 төгрөгийг хувь тэнцүү гаргуулж иргэний нэхэмжлэгч Г.д,

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллааны зардал 00 000 төгрөгийг шүүгдэгч Ч.*******, иргэний хариуцагч О.******* нараас хувь тэнцүү гаргуулж Сангийн яамны байцаан шийтгэх ажиллагааны зардалын 900000700007 тоот дансанд олгох нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогч Х. нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 9 000 000 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ч.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө, иргэний бичиг баримт үгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36. дугаар зүйлийн 1, , 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, , 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

       1.   Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.10 дугаар зүйлийн дахь хэсгийн .1-т заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.10 дугаар зүйлийн дахь хэсгийн .1-т  зааснаар шүүгдэгч Ч.*******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Ч.*******т /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүгдэгчийн оршин суух газар болон ******* аймгийн Баян-Өндөр сумаас гадагш зорчин явахыг хориглож, шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй эдлээгүй үлдсэн 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож солихыг анхааруулсугай.

 

4. Шүүгдэгч Ч.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримт үгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******, иргэний харицагч О.******* нараас хувь тэнцүү 10 07 650 /арван сая хоёр зуун долоон мянга зургаан зуун тавь/ төгрөгийг гаргуулж Undefined KTK-ХХК-д,  1 790 860 /нэг сая долоон зуун ерин мянга найман зуун жар/ төгрөгийг гаргуулж хохирогч Х.ы хууль ёсны төлөөлөгч Д.д, 189 000 /нэг зуун наян есөн мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч П.*******д, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 00 000 /хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Манлай нарт тус тус олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

 

87. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ОТГОНБААТАР