| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2018/1534/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/1603 |
| Огноо | 2018-10-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | И.Ариунсанаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 2018/ШЦТ/1603
2018 11 27 2018/ШЦТ/1603
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
Улсын яллагч И.Ариунсанаа, Нарийн бичгийн дарга Г.Номин,
Шүүгдэгч У.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Уын Мд холбогдох эрүүгийн 1806 07520 1903 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч У.М нь 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Их орд худалдааны төвийн орчим Б.Угийн хөл рүү өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
/яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч У.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1806 07520 1903 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалхад шүүгдэгч У.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Б.Угийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2018 оны 9 дүгээр сарын 13-ны 17 цагийн орчим би Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Их орд төвийн уулзварт, гэрлэн дохион дээр өөрийн эзэмшлийн 42- 42 УБЦ машинтай явж байтал үл таних эрэгтэй хүн жолоочийн эсрэг талын хаалга онгойлгоод намайг элдэв бусаар хараагаад хаалга саваад явчихсан. Тэгэхээр нь би бууж очоод өөрийнх нь машин руу очоод жолоочийн эсрэг талын хаалгыг нь онгойлгоод, чи яагаад зүв зүгээр байгаа хүний хаалга онгойлгоод элдэв бусаар хараачихаад хүүхдүүд орилуулдаг юм бэ? гэхэд нөгөөх залуу чи зам тавиад өгөхгүй яасан юм бэ? зам дээрээс 2 хүүхдээ аваад зайлаарай авгай минь гэж хэлэхээр нь би чамд яагаад зам тавьж өгдөг юм бэ гэж хэлчихээд явахад араас бууж ирээд 2 гараараа миний цээж хэсэг рүү түлхэхээр нь би зөрүүлээд хөл рүү нь өшиглөсөн. Тэгэхэд буцаагаад намайг өшиглөсөн гэх мэдүүлэг/хх-ийн 16/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 9 дүгээр сарын 24- ний өдрийн 11440 дугаартай:
Б.Угийн биед баруун өвдөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх мэдүүлэг /хх-ийн 21/,
Шүүгдэгч У.Мгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
машинаасаа буугаад нөгөө эмэгтэй машин дээр очоод хаалгыг нь онгойлгоод эвтэйхэн яв, нэгэндээ зам тавьж өгөөд явж сур гэж хэлтэл тэр эмэгтэй хаалга хаа, чамаар заалгах юм уу, гэхээр нь би хаалгыг нь чанга хаачихаад яваад өгсөн. Гэтэл нөгөө эмэгтэй машинаасаа бууж ирээд намайг алгадсан. Тэгэхээр нь би нэг удаа гуя хэсэгт нь нэг удаа, хөл хэсэгт нь нэг удаа өшиглөсөн гэх мэдүүлэг /хх-ийн 18, 38/
мт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/
гдаагийн байгууллагад гаргасан хохирогчийн гомдол /хх-ийн 5/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэргээс шүүгдэгч У.Мгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 24/ зэрэг нотлох баримтуудийг шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас У.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч У.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, аюулын зэргийн үнэлгээ зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч У.Мгийн иргэн Б.Угийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч Б.У нь баримтаар 483.500 төгрөгийн хохирол нэхэмжилсэн байна. Үүнээс шатахууны үнэ 86.200 төгрөгийг тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирол биш учир хэрэгсэхгүй болгож бусад нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч У.Мгаас 397.300 төгрөгийг гаргуулж хохирогч У.Уд олголоо.
Шүүгдэгч нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд, улсын яллагчийн санал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8,
36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
/СЭ86021463, Баянзүрх дүүрэг, 26-р хороо, 408-73 тоот, 99029493, 99998819/-д олгож, нэхэмжлэлийн бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ