Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2019/ШЦТ/27

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,

Нарийн бичгийн дарга: Н.Ням

Улсын яллагч: Д.Алимаа

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ад холбогдох эрүүгийн 19270006580018 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зураач мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Хужирт сум 3 дугаар баг ******** гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, *******, /*******/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын 3 дугаар багийн нутаг Агьт гэх газар хохирогч *******ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд:

Шүүгдэгч ******* нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзсан тул улсын яллагчийн саналаар түүний сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгийг уншиж сонсгов.

Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....Би 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Хужирт сумын 3 дугаар багийн нутаг халуун усны голд болж байсан шургуун дээр очих гээд гэрээсээ 13 цагийн үед гарсан. Тэгээд 13 цаг 15 минутад уг шургуу болж байгаа газар очсон. ...Тэгээд тэндээс гараад *******гийнд орсон. Тэднийд архи тойруулсан, тэр архинаас би 3 татсан тэгээд *******ын хажууд суугаад бид хоёр юм ярьж байсан. Би *******тай юм яриад чи манай доод талын анги байсан. Бид нар янз бүрийн юм болдог байсан бол одоо ингээд хоорондоо уулзаад сайхан байна гэж хэлсэн. Тэгээд ******* хоёулаа гаръя гээд миний гар дээрээс татсан тэгэхээр нь дагаад гарсан. Тэгээд гэрийнх нь баруун талд очсон. Тэгээд ******* намайг нүүр рүү цохьсон тэрнээс хойш юу болсныг би сайн санахгүй байна” гэсэн мэдүүлэг /хх 21-25/

Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэгээд би хажуу талын айл ангийн хүүхэд ******* буюу *******гийнд сууж байхад гаднаас ******* гаднаас орж ирээд *******ыг ахын гэрийн гадаа зодоон хийгээд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би яваад очиход газар хэвтчихсэн ******* нуруу, бөөр рүү нь өшиглөөд байж байсан” гэсэн мэдүүлэг /хх 36-37/

Гэрч Д.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Тэднийд байсан хүмүүс орж гараад зарим нь гэр рүүгээ яваад зарим нь согтоод гэрт унтаж байхад орой 22 цагийн үед харанхуйд ******* гаднаас гэрт би зодуулчихлаа гээд толгойны духны хэсгээс нь цус гараад нүүр нь цус болчихсон орж ирсэн. Тэр гэрт орж ирээд хүрмээ тайлаад орон дээр шидчихээд гараад явсан. Араас нь *******ын ах ******* гараад түүний араас , , ах бид нар гарсан чинь ******* хоёр гэрийн урд морины уяаны тэнд дээр доороо орчихсон байж байсан. Тэр хоёрыг бид нар салгасан. ыг салгаад цааш нь аваад явах шиг болсон. *******ыг ах Төр, ******* бид нар аваад гэр рүү орсон. Өөр зүйл надад ажиглагдаагүй. Төр ах *******ыг аваад явсан, гаднаас орж ирээгүй. явуулсан юм шиг байна лээ. Би энэ талаар мэдэхгүй. Ямар ч байсан гадаа хоёулаа зодолдож байсан” гэсэн мэдүүлэг /хх 41-42/

Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Цагаан сарын шинийн 8-нд Хужирт сумын 3 дугаар баг "Агьт" гэх газар халуун усны голын зах дээр гэдэг хүн адууны шургуу хийсэн юм. Тэнд нутгийн хүмүүс цуглаж адууны шургуунд оролцсон. Адууны шургуу 18 цагийн үед дууссан. Тэндээс нилээн хэдэн залуучууд гийнд ороод гэрт нь цай ууж ганц нэг шил архи уусан. Би яг хэдэн хүн байсныг санахгүй байна. ...Тэгсэн ******* гаднаас орж ирсэн тэрний духны хэсгээс цус гарчихсан байсан тэр орж ирээд гэрт хүрмээ тайлж орон дээр шидээд намайг зодоод байна гээд гэрээс гараад явсан. Тэрний араас *******ын төрсөн ах Төр гарахаар нь би ах, , бид нар араас нь гарсан чинь *******, хоёр морины уяаны тэнд дээр доороо орчихсон зодолдож байсан. Тэгээд , ах, ********** ах, бид нар очиж тэр хоёрыг салгасан” гэсэн мэдүүлэг, /хх 44/

Шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 130 дугаартай дүгнэлт “1.*******ын биед хамрын таславчийн муруйлт, толгой, духанд шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн нүдний гадна хажуу хэсэг, хамар, баруун гарын чигчийн хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...б.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” /хх 46/

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх 1-3/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 6/,

Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 69/ зэрэг болно.

Шүүгдэгч ******* нь 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын 3 дугаар багийн нутаг Агьт гэх газар хохирогч *******ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн шүүх хуралдаанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, шинжээчийн дүгнэлт болон бусад баримт зэргийг хууль ёсны нотлох баримтууд гэж үнэлсэн бөгөөд шүүгдэгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэм буруугийн асуудлаар тусгайлсан санал гаргаагүй болно.

Иймд шүүгдэгч *******ад холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн прокурорын саналыг харгалзан шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн мэдүүлж, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан үзэв.

Энэ хэрэгт шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,

шүүгдэгч *******ын хувьд ногдох хөрөнгөөс 700.000 төгрөгийн үнэ бүхий морийг битүүмжилсэн мөрдөгчийн санал бүхий прокурорын 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 10 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэснийг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 сарын дотор төлж барагдуулахаар хугацааг тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 6 ширхэг зургийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, шүүгдэгч *******ын эзэмшлийн 1.500.000 төгрөгийн үнэ бүхий 2 тооны адуу битүүмжилсэн мөрдөгчийн санал бүхий прокурорын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 10 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Г.ЭНХ-АМГАЛАН