Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 137

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж,

Нарийн бичгийн дарга:Б.Батбаяр

Улсын яллагч: Д.Нямсүрэн,

Шүүгдэгч О.Мандах-Од түүний өмгөөлөгч Г.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201525031527 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

             Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1997 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймагт  төрсөн, 19 настай эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4,эцэг эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Зүрх уулын 6-660б тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн ургийн овог тодорхойгүй Одгэрэлийн Мандах-Од /РД:ТЮ97070810/

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

  1. Шүүгдэгч О.Мандах-Од нь 2015 оны 11 дүгээр сарын 05-нд Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо “Соёмбо” төвийн ар талд Яргайтын гудамжинд А.Лхагважаргалын Айпон-4 загварын гар утсыг дээрэмдсэн, дээрх хэрэгт шалгагдаж байхдаа 2015 оны 11 дүгээр сарын 19-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт холбогджээ.  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Мандах-Од мэдүүлэхдээ: Би энэ хэрэг гарсан газар хавсарч унагааж цохиогүй. Харин заналхийлсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Өөр зүйлгүй гэсэн мэдүүлэг.

Мөрдөн байцаалтанд хохирогч А.Лхагважаргал мэдүүлэхдээ: Би 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гэрээсээ гараад 7 буудлын “Соёмбо ”дэлгүүрийн доор байдаг интернэт-д суусан.Тэнд миний зүс таних Мандах-Од байсан. Мандах-Од нь надаас утсаа өгчих гэж хэлэхээр нь би чадахгүй гэж хэлтэл тэр хүүхэд “ална шүү” гэх зэргээр дарамтлаад байсан тэр үед Мандах-Одтой хамт нүүрэндээ шивээстэй ... орчим насны хүүхэд байсан. Тэгээд би гэртээ харих гээд гартал араас Мандах-Од нөгөө хүүхэдтэйгээ гарч ирээд нөгөө хүүхэд нь мөн тэнд 2 хүүхэдтэй тааралдаад зогссон ба би гудамж эргээд явтал араас Мандах-Од нь ирээд миний араас тэврээд хавирч унагаад миний куртканы энгэрийн кармаанд байсан Айпон-4 маркын гар утсыг дээрэмдэж авсан.Тэгтэл араас нь нүүрэндээ шивээстэй хүүхэд нь ирээд “Чи яагаад дальчганаад байгаа юм ”гээд миний баруун хөл рүү нэг удаа өшиглөсөн.Тэгээд тэр хоёр яваад өгсөн.Мандах-Од намайг хавирч унагаад дээрэмдэх үед тэр нүүрэндээ шивээстэй залуу хажууд байгаагүй, нөгөө залуу нь Мандах-Од надаас утас дээрэмдсэнийг мэдээгүй./хх-ийн 13, 245/

           

                 Мөрдөн байцаалтанд гэрч С.Соёмбо мэдүүлэхдээ: Би Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст эрүүгийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа Лхагважаргал гэх хүүхэд 18 дугаар  хороонд гар утсаа дээрэмдлүүллээ гэх мэдээллийн дагуу хэргийг илрүүлэхээр биечилсэн сурвалжлага хийж “Соёмбо” төвийн писи тоглоомын газрын камерийг шүүж хохирогчид үзүүлэхэд хохирогчийг 20 орчим насны залуу дагуулж гарч явсан бичлэг байсныг хохирогч үзээд намайг дээрэмдсэн хүн мөн байна гэж заасан.Ингээд би уг этгээдийг Мандах-Од гэдгийг тогтоосон юм.Тийм учраас Мандах-Од нь хохирогчийг дээрэмдсэн болохыг илрүүлсэн гэж бичсэн юм.Түүнээс биш тухайн бичлэгт Мандах-Од нь хохирогчийг дээрэмдэж байгаа процесс бичигдээгүй юм. Би тэр бичлэгийн дагуу Мандах-Од гэгчийг олсон бөгөөд Мандах-Од нь дээрэмдсэн гэдгээ хүлээсэн тул шаардлагагүй гэж үзээд тэр бичлэгийг хурааж аваагүй юм. Мандах-Од нь хохирогчийг ганцаараа тоглоомын газраас дагуулаад гарч яваа бичлэг байсан./хх-ийн 220/

 

Мөрдөн байцаалтанд гэрч Д.Түвшинжаргал мэдүүлэхдээ: Би өөрийн төрсөн дүүгийн хүүхэд болох Мандах-Одыг өөрийн батлан даалтанд авсан.Одоо Мандах-Од хаана байгааг би мэдэхгүй байна.Гэрээсээ гараад алга болсон гэсэн. Хаагуур яваад байгааг нь мэдэхгүй байна.Хааяа л фэйсбүүкээр холбогдож би сайн байгаа гэж хэлдэг байсан гэсэн.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №16048 тоот дүгнэлтэд:

 

           1.А.Лхагважаргал-н биед гэмтэл тогтоогдсонгүй.

Хохирогч байцаасан тэмдэглэл /1хх-ийн 14-15/, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт ¹16048 /1хх-ийн 18/, эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 64/, гар утсыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-ийн 12/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

                  Шүүгдэгч О.Мандах-Од нь 2015 оны 11 дүгээр сарын 05-нд Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо “Соёмбо” төвийн ар талд Яргайтын гудамжинд А.Лхагважаргалын Айпон-4 загварын гар утсыг дээрэмдсэн, дээрх хэрэгт шалгагдаж байхдаа 2015 оны 11 дүгээр сарын 19-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт үйлдсэн нь хохирогч А.Лхагважаргалын мөрдөн байцаалтанд өгсөн… Мандах-Од нь ирээд миний араас тэврээд хавирч унагаад миний куртканы энгэрийн кармаанд байсан Айпон-4 маркын гар утсыг дээрэмдэж авсан /1хх-ийн 13,245/ гэрч Д.Түвшинжаргал мөрдөн байцаалтанд өгсөн…би өөрийн төрсөн дүүгийн хүүхэд болох Мандах-Одыг өөрийн батлан даалтанд авсан…одоо Мандах-Одыг хаана байгааг мэдэхгүй байна…гэрээсээ гараад алга болсон гэсэн…хаагуур яваад байгааг нь мэдэхгүй байна…хааяа л фэйсбүүкээр холбогдож би сайн байгаа гэж хэлдэг байсан…/1хх-ийн 15/, эрэн сурвалжлалт зарласан тухай мөрдөн байцаагчийн даалгавар тэмдэглэл /1хх-ийн 56-58/, эрүүгийн хэргийг түдгэлзүүлэх тухай болон сэжигтэн яллагдагчийг эрэн сурвалжлах ажлыг гүйцэтгүүлэх тухай прокурорын тогтоолууд /1хх-ийн 60, 67/ зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.                                                                          

Прокуророос шүүгдэгч О.Мандах-Одыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч О.Мандах-Одыг бусдын биед танхайн сэдэлтээр, амь биед аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж бусдын эд хөрөнгийг дээрэмдэх  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж  шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч дээрхи гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр шунахай зорилгоор үйлдсэн, уг хэргийн үр дагаварыг ухамсарласан, мэдсэн атлаа хүсэж үйлдсэн байна.

 

Шүүгдэгч О.Мандах-Од бусдад төлөх төлбөргүй, хохирогч А.Лхагважаргал гомдол саналгүй гэснийг тэмдэглэх нь зүйтэй.

 

Энэ хэрэгт шийдвэрлэх эд мөрийн баримтгүй байна.

 

Шүүх шүүгдэгч О.Мандах-Од нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч О.Мандах-Одын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасны дагуу түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэн хянан харгалзахаар шийдвэрлэв.