| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2017/0442/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/408 |
| Огноо | 2020-12-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Энхмаа |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 2017/ШЦТ/408
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
-Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан,
-Улсын яллагч Г.Энхмаа,
-Шүүгдэгч Ж.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.А-д холбогдох эрүүгийн 1734003950200 тоот хэргийг 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2017 оны 12 дугаар сарын 11-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1994 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн, 23 настай. эрэгтэй, Бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, С овгийн Ж. А гэв.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/
Шүүгдэгч Ж.А нь согтуугаар 2017 оны 10 дугаар сарын 16-ши өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар баг Өгөөмөрийн 15-25 тоотод С.Энхмөнхийг архины шилээр толгойн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд шүүгдэгч Ж.А мэдүүлэхдээ: "...О.Энхмөнх ах над руу дайраад үсдэж аваад өшиглөсөн мөн орон дээр дарж унагаагаад дээрээс босохгүй байсан болохоор би гарт таарсан зүйлээрээ толгой руу нь цохисон тэгтэл тэр нь шилтэй архи байсан. ....баруун талын хацар руу болон нүүр хэсэг рүү нь цохисон. ...тухайн үед О.Энхмөнхийг цохисноос болоод миний биед гэмтэл учраагүй" гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35-р хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч С.Эрдэнэмөнхийн: "...Ж.Атой эхнээсээ маргалдаж байсан тэгээд зүүн орон дээр сууж байхад Ж.А миний толгой руу архины шилээр миний толгой руу цохиж миний толгойноос цус гарсан, чи яаж байгаан гээд зууралдаж ноцолдон шилийг нь булааж авахаар баруун орон дээр гарч зууралдсан тэгээд би шилийг нь Аийн гарас авч толинд толгойгоо харахад маш их цус гарсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10-р хуудас/,
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлсэн гэрэл
зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-8-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 13191 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
- С.Энхмөнхийн биед баруун хацар, баруун хөмсөгний гадна ирмэгээс бару чамархай хүрсэн, зүүн алга, баруун гарын эрхий хурууны зүсэгдсэн шарх гэмл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэнд түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 16-р хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Ж.А нь согтуугаар 2017 оны 10 дугаар сарын 16-ши өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар баг Өгөөмөрийн 15-25 тоотод С.Энхмөнхийг архины шилээр толгойн тус газар.нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч Ж.А-ийн "...О.Энхмөнх ах над руу дайраад үсдэж аваад өшиглөсөн мөн орон дээр дарж унагаагаад дээрээс босохгүй байсан болохоор би гарт таарсан зүйлээрээ толгой руу нь цохисон тэгтэл тэр нь шилтэй архи байсан. ...баруун талын хацар руу болон нүүр хэсэг рүү нь цохисон. " гэх мэдүүлэг,
Хохирогч С.Эрдэнэмөнхийн "...Ж.Атой эхнээсээ маргалдаж байсан тэгээд зүүн орон дээр сууж байхад Ж.А миний толгой руу архины шилээр миний толгой руу цохиж миний толгойноос цус гарсан. Би шилийг нь Аийн гарас авч толинд толгойгоо харахад маш их цус гарсан..." гэх мэдүүлэг болон шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 13191 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдсон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.А гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна.
Иймд шүүгдэгч Ж.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Шүүх шүүгдэгч Ж.А-д ял оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ж.А-д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулах талаар улсын яллагчийн гаргасан дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг тус тус харгалзав.
Торгох ялын нэг нэгжийг Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүх шүүгдэгч Ж.А-ийн торгох ялыг 2018 оны 12 дугаар сарын 11-ны дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Хохирогч С.Энхмөнх нь шүүгдэгч Ж.А-оос “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэж байх тул шүүгдэгч Ж.А-ийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.
Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий Прокурорын 2017 оны 6 сарын 30-ны өдрийн 36,А/68 дугаартай Эрүүгийн хэрэгт хураан авсан хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх журмын 5.3-т “ Шүүхийн шийдвэрт устгахаар заасан эд мөрийн баримтыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисс шийдвэрлэнэ.” гэж зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг архины шилийг устгахыг Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овгийн Ж. А-ийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А-ийг 460 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 460 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ж.А-ийг Эрүүгийн хуулийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 460 000 төгрөгөөр торгох ялыг 2018 оны 12 сарын 11-ны дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ж.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг архины шилийг устгахыг Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай
6. Шүүгдэгч Ж.А нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
7.Шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шүүхийн тогтоолыг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн тогтоолыг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус даалгасугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийтгэх тогтоол гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
9. Анхан шатны шүүхийн тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ж.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ