| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2018/0086/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/1605 |
| Огноо | 2018-11-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Сайнбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 2018/ШЦТ/1605
2018 11 27 2018/ШЦТ/1605
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
Улсын яллагч А.Сайнбаяр,
Нарийн бичгийн дарга Д.Отгонмаа, Хохирогчийн өмгөөлөгч П.Амгаланбаатар,
Шүүгдэгч У.А, түүний өмгөөлөгч Ч.Содончимэг, П.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт У.Аыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1706011480267 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч У.А нь 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, "Шашлик плов" зоогийн газарт Б.Үтой маргалдаж улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч У.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:
Шүүгдэгч У.А нь хохирогч Б.Үгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан:
Хохирогч Б.Үгийн мөрдөн байцаалтанд өгсөн:
Би 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр иргэн У.Ааас өр авлага болох 9 сая 900 мянган төгрөг авахаар Баянзүрх дүүргийн 14-р хороо Шашлик хаус гэдэг газар уулзсан. Гэтэл намайг пизда наахуу гэж хэл амаар доромжлоод манай нөхрийг чамайг бол ахын дүү алчихаад дээрээс чинь мөнгийг чинь цацна гэж айлган сүрдүүлсэн. Тэгээд ууж байсан кола ундаагаараа миний толгой руу цохиод, онгойлгож байгаад савтай ундаагаа нүүр лүү цацсан. Би доошоо хартал миний толгой руу гараараа 3-4 удаа цохисон. Бас баруун гар луу 2 удаа цохисон. Тэгтэл манай нөхөр дундуур орж ирэн салгасан. Манай нөхрийг хоёр гараараа тэврээд хойшоо дарж нугаслаад байсан. Тэгэхээр нь бид 2 зугатаагаад машин дээрээ очиж суугаад гэр лүүгээ явах замд манай нөхөр лүү залгаад би та хоёрын амьдралаар тоглоно, ална гэж сүрдүүлсэн. Гэртээ ирээд байж байтал 21 цаг 35 минутанд дахиад нөхөр лүү залгаад гэрийн чинь гадаа ирсэн та хоёр гараад ир, ална гэсэн. 22 цаг 16 минутанд дахиж залгаад машины чинь хажууд ирсэн байна. Гараад ир ална гэж айлган сүрдүүлсэн. Нөхөр бид хоёрыг хэл амаар доромжилсон. Та хоёрыг ална гэж амь насанд заналхийлсэн яриаг хураасан бичлэг байгаа бас мессеж байгаа. Миний биед одоогоор толгой өвдөж дотор муухайраад бөөлжис цутгаад байна. Толгойн орой хэсэг нь байнга хүндүүртэй байна. Баруун гарын эрхий хуруунаас доошоо хавдан хөдөлгөж болохгүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 17/,
Гэрч Ч.Булганы мөрдөн байцаалтанд өгсөн:
Ү нөхөртэйгээ хажуугийн ширээн дээр сууж байсан бөгөөд А Отгонбаяр бид 3 хамтдаа байхад ширээн дээр байсан хуванцар савтай ундааг А аваад Ү руу шидсэн. Биеийнх нь аль хэсэгт нь оносоныг нь хараагүй. Ямартай ч биеийг нь онож байгаа юм шиг дуу гарсан. Тэгтэл Үгийн нөхөр эхнэрээ өмөөрөөд Атай барилцаад авсан. Би тэр ширээн дээр байсан хоол газар асгарсныг хамж байсан ба хэн хэн нь хэнийгээ яаж цохисон талаар олж хараагүй. Тэгээд Отгонбаяр бид 2 салгасан. А болон Үгийн нөхөр нь хоорондоо барилцсан байсан. Ү хажууд нь салгах гэсэн байдалтай байсан. А ундаа шидэж оносон болохыг нь би хараагүй ч гэсэн хүний биеийг онож байгаа битүү дуу сонсогдсон. Аль хэсэгт нь оносныг нь мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/,
Гэрч П.Пүрэвдаавуугийн мөрдөн байцаалтанд өгсөн:
... манай эхнэр Ү гарыг нь түлхэж мөрөн дээрээс буулгахад А ширээн дээр байсан хуванцар савтай ундаагаар манай эхнэрийн гар руу нь цохичих шиг болсон. Тэгээд дотор нь байсан ундааг нь манай эхнэрийн нүүр рүү цацаад савтай ундаагаар манай эхнэр рүү шидээд, манай эхнэр рүү дайрсан. Тэгэхээр нь би эхнэрийнхээ урдуур ороод болиулах гэж түлхсэн. Тэгээд манай эхнэр гарыг нь салгах гэтэл манай эхнэрийн толгой руу цохиод манай эхнэрийн гарыг нь өчөөд дарсан байсан. Тэр өдөр манай эхнэрийн баруун гарын эрхий хуруу нь хавдаад үеэрээ улайсан байсан. Мөн толгой нь өвдөөд сэтгэл санаа нь их тавгүй байсан. Тэгээд маргааш нь бид 2 эмнэлэг орсон. Тэгтэл толгой нь доргисон
байна. Гарынх нь мөгөөрс гэмтсэн байна гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/,
Гэрч Б.Бэхболатын мөрдөн байцаалтанд өгсөн:
Тухайн өдөр би тус газарт зөөгчийн ажил хийж байсан. Тэр эмэгтэйн өмсөж явсан хувцас нь норсон, ундааны сав газар унасан байх үед нь би харсан. Тэр ундаа шидсэн эсвэл цацсан эсэхийг нь мэдэхгүй байна. Хүслийн ундааны сав байсан. Маргаан зодоон болсны дараагаар ундааны сав эмэгтэйн хажууд унасан байхыг олж харсан. Тэд хоорондоо 2 ширээний зайтай байсан болохоор шидсэн байж магадгүй гэж бодож байна гэх мэдүүлэг /хх-ийн 73-74/,
Гэрч Д.Отгонбаярын мөрдөн байцаалтанд өгсөн:
... тэгээд байж байтал А ширээн дээр байсан хуванцар савтай ундааг авч Ү руу шидсэн. Би сайн анхаарч хараагүй. Тэгэхдээ онох шиг болсон. Учир нь их ойрхон сууж байсан. Мөн хүнийг оносон мэт чимээ гарсан. Тэгтэл Пүрэвээ босч ирээд Атай зууралдсан. Бие биенийгээ цохисон зодсон эсэхийг нь мэдэхгүй байна. Ямартай ч зууралдаад байхаар нь Булгаа бид 2 нийлж салгасан. Үг зодсон цохисоныг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан Аын гар сарвайж байсныг харсан. Шидсэн ундаа Үгийн аль хэсэгт оносныг нь мэдэхгүй боловч ямар ч байсан оносон. 500 мл-тай бараг дүүрэн ундаа байсан санаж байна гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/,
Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 10338 дугаартай:
Б.Ү-н биед тархи доргилт, баруун шуу сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсонгүй. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх үед үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 36/,
Шинжээч эмч Б.Хишигтогтохын мөрдөн байцаалтанд өгсөн:
Дээрх гэмтлүүд нь магадлуулагчийн биед учирсан гэмтлүүд болно. Тогтоогдлоо гэж бичих ёстой байсан. Бичлэгийн алдаа гарсан байна. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэгтогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх мэдүүлэг /хх-ийн 71-72/
-гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл
/хх-ийн 4-5, 7-8/, компьютерт томографийн оношлогоо /хх-ийн 37/, хохирогч Б.Үгийн биед үүссэн гэмтлийг харуулсан гэрэл зураг /хх-ийн 60-61/, хохиролын тухай баримт /хх-ийн 136-138/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэргээс: Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 10533 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 38/, хохирогч, шүүгдэгч нарын хоорондоо харьцсан гэх мсж-ний гэрэл зураг /хх-ийн 63- 65/, шүүгдэгч У.Аын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 86/, хохирогч Б.Үүрийцолмонгийн амбулаториор эмчлүүлэгчийн картын хуулбар /хх-ийн
124-133/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгч нарын гэм бурууг нотлоход хангалттай байна.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас У.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.
Шүүгдэгч У.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч У.Аын иргэн Б.Үгийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэг болно.
Тухайн гэмт хэрэг нь 2017 оны 08 сарын 12-ны өдөр үйлдэгдсэн байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тухайн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа дуусах хууль зүйн зохицуулалттай.
Шүүгдэгчийн үйлдсэн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол үүсч байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцалга оногдуулахгүйгээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хохирогч нь 2.380.000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн байна. Үүнээс шүүх эмнэлэгт үзүүлсэн 8.000 төгрөг, толгойн компьютерт томографын оношилгоо хийлгэсэн 120.000 төгрөг, нийт 128.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж
Б.Үд олгож, нэхэмжлэлээс 2.252.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна. Учир нь уг нэхэмжлэлийн баримтууд нь ямар эмчилгээний баримтууд болох нь тодорхойгүй байна. Иймд хохирогч нь хохиролын талаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэй.
Шүүгдэгч нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт хураагдсан сидиг эд мөрийн баримтаар тооцоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ