| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2017/0444/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/412 |
| Огноо | 2017-12-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаяр |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 2017/ШЦТ/412
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,
-улсын яллагч Б.Эрхэмбаяр,
-шүүгдэгч Д.Э түүний өмгөөлөгч Н.Баяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дугарын Ээд холбогдох эрүүгийн 1734005020228 дугаартай хэргийг 2017 оны 12 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1972 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Дорноговь аймгийн Айраг суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Улаанбаатар хот Багануур дүүрэг 05 дугаар хороо Баггүний 14-02 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, М овгийн Д. Э, гэв.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/
Шүүгдэгч Д.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Төв аймгийн Мөнгөнморьт сумын Хөгшчүүл гэх газар Ариунболдтой маргалдаж улмаар хутгаар гарыг нь зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Э.ийн "...Би С.Ариунболд 0.75 литрийн 1 шил архи гаргаж ирээд тэнд байсан хүмүүстэй хувааж ууж байгаад би С.Ариунболдод хандаж чи өмнөх явалтан дээр мөнгө илүү авсан байна лээ шүү гэх С.Ариунболд чи юу яриад байгаа юм бэ адилхан л хувааж авсан биз дээ гэж хэлээд бид хоёр түүнээс болоод хоёулаа согтсон байсан учир маргалдаж муудсан. Ингээд С.Ариунболд согтчихоод олон юм яриад байхаар айлгах гээд би мах идэж байсан хутгаараа өөдөөс нь чичхэд С.Ариунболд баруун гараараа хамгаалаад би гарыг зүсчихсэн юм. Ингээд хамт байсан хүмүүс та хоёр одоо больцгоо гээд бид хоёрыг болиулаад би С.Ариунбодлтой эвлэрч эв зүйгээ олоод уучлалт гуйсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/
мөрдөн байцаалтад хохирогч С.Ариунболдын: "...Д.Э архиндаа жаахан согтоод надад хандаж "чи илүү мөнгө авсан шүү новшоо" гэхээр нь чи юу яриад байгаа юм бэ гэхэд чи өмнө нь надтай самарт явахдаа надад бага мөнгө өгөөд өөртөө илүү мөнгө авсан байна лээ, чи ч хогийн эр юм даа гэхээр нь зөрүүлээд чи юу яриад байгаа юм бэ тэнцүүхэн л хувааж авсан шүүдээ гэхэд чи худлаа ярилаа гэх зэргээр над руу дайраад бид хоёр муудалцсан. Ингээд миний өөдөөс чамайг ер нь яасан ч яадаг юм бэ гээд мах идэж байсан хутгаараа миний өөдөөс холоос чичхээр нь би гараараа хамгаалтал миний баруун гарын алгыг зүсчихсэн юм. Ингээд хамт явж байсан хүмүүс больцгоо гээд бид хоёрыг болиулаад би гарнаас цус гоожоод тогтохгүй болохоор нь замын унаанд суугаад Багнуурын эмнэлэг дээр ирж оёдол тавиулсан юм. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 14-16-р хуудас/
мөрдөн байцаалтад гэрч Б.Батцэнгэлийн: “... Би 2017 оны 11 дүгээр сарын 03-ний өдөр самарт гарсан. Ингээд хөгшчүүл өнгөрөөд явж байтал машин нь эвдэрээд Хүрэлэз буцаад сэлбэг авчирхаар Багануур дүүрэг рүү явсан. Ингээд машинд би самарт байгаа хүмүүс болох С.Ариунболд, Д.Э болон өөр танихгүй хүмүүстэй үлдсэн. Ингээд Д.Э ах 1 шил 0.75 литрийн Алтантүрүү архи гаргаж ирээд байсан хүмүүстэй хувааж уугаад дараа нь Ариунболд дахиад 1 шил архи задлаад уугаад байж байхдаа Д.Э ах авч явсан цүнхнээсээ чанасан адууны мах гаргаж ирээд хутгаар хэрчиж тэнд байсан хүмүүст хувааж өгсөн энэ үед Д.Э С.Ариунболдод хандаж чи надад өмнөх явалтан дээр самар зарсан мөнгөнөөсөө баг мөнгө өгсөн чи яахаараа надад баг мөнгө өгдөг юм бэ гэхэд С.Ариунболд Ээд хандаж би яахаараа бага мөнгө авдаг юм бэ адилхан л гурвуулаа хуваагаад авсан шүү дээ гэж хэлж муудалцсан. Энэ үед С.Ариунболд Д.Эийн барьж байсан хутган дээрээс нь гараараа барьж авахад Д.Э хутгаа шувтарч гараас нь татаж авахад С.Ариунболдын эрхий хуруу эсгэгдэж гараа зүсээд эмнэлэг явлаа гээд замын унаа тосож суугаад Багануур луу яваад өгсөн. Ингээд явсаны дараа нь н.Хүрэлээ ирээд машинаа янзлаад Д.Ээд хандаж чи С.Ариунболдын гарыг зүсчихсэн юм уу цагдаагаас ярьж байна чи үлд гэж хэлээд хамт явж байсан 2 хүнтэй нь буцаасан. Бид тэгээд цаашаа машинаа янзлаад самартаа явсан. ..” гэх мэдүүлэг /хх-н 17-18-р хуудас/
мөрдөн байцаалтанд гэрч Д.Хүрлээгийн: “... Би 2017 оны 11 дүгээр сарын эхээр С.Ариунболд, Д.Э нарыг Төв аймгийн. Мөнгөнморьт сумруу самарт хүргэж өгөхөөр явж байгаад Мөнгөнморьт сумын Хөгшчүүл гэх газарын зүүн талд машин маань эвдэрээд би машинаа авч явж байсан хүмүүстэйгээ үлдээгээд замын машинд суугаад Багануур дүүрэг рүү сэлбэгэнд явсан юм. Ингээд сэлбэг аваад эргээд машин дээрээ ирэхэд хамт байсан хүмүүс С.Ариунболд Багануур луу гараа авчихсан гээд явчихлаа гэж байсан. Ингээд машин янзалж байхад миний гар утасруу залгаж Багануурын цагдаагаас ярьж байна наад хүмүүсээ үлдээгээд яваарай гэж хэлээд би Д.Эийг хоёр хүргэнтэй нь үлдээгээд цаашаа явсан байгаа. Би яг тухайн үед байгаагүй болохоор юунаас болж муудсаныг мэдэхгүй байна. Хамт байсан хүмүүсээс нь асуухад архи уугаад Д.Э, С.Ариунболд хоёр хоорондоо маргалдаад С.Ариунболд хутганд гараа зүсээд замын машинд суугаад яваад өгөн гэж хэлсэн. Яг юунаас болж маргалдсан талаар би мэдээгүй ..” гэх мэдүүлэг /хх-н 19-р хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч
Ө.Шаарийбуугийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 09шэ/310 дугаартай
"...1.С.Ариунболдын биед баруун гарын сарвуунд зүсэгдсэн шарх гэмтэл
тогтоогдлоо. 2.Үүссэн гэмтэл нь хурц ир үзүүртэй 1 удаагийн хүчин зүйлийн
үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. З.Дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлгийн
гэмтлийн зэрэг тогтоох журмын §.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар
сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн
чадварт нөлөөлөхгүй..." гэх дүгнэлт /хх-ийн 21-р хуудас/ зэрэг болно.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлахад:
Шүүгдэгч Д.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Төв аймгийн Мөнгөнморьт сумын Хөгшчүүл гэх газар Ариунболдтой маргалдаж улмаар хутгаар гарыг нь зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч Д.Э.ийн “С.Ариунболд согтчихоод олон юм яриад байхаар айлгах гээд би мах идэж байсан хутгаараа өөдөөс нь чичээд С.Ариунболд баруун гараараа хамгаалаад би гарыг зүсчихсэн юм." гэх мэдүүлэг
Хохирогч С.Ариунболдын “Миний өөдөөс чамайг ер нь яасан ч яадаг юм бэ гээд мах идэж байсан хутгаараа миний өөдөөс холоос чичихээр нь би гараараа хамгаалтал миний баруун гарын алгыг зүсчихсэн юм. Бид хоёрыг болиулаад би гарнаас цус гоожоод тогтохгүй болохоор нь замын унаанд суугаад Багнуурын эмнэлэг дээр ирж оёдол тавиулсан юм. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй." гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч
Ө.Шаарийбуугийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 09шэ/310 дугаартай дүгнэлт /хх-ийн 21-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Э гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна.
Иймд шүүгдэгч Д.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Шүүх шүүгдэгч Д.Э-д ял оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.Э-д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулах талаар улсын яллагчийн гаргасан дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг тус тус харгалзав.
Торгох ялын нэг нэгжийг Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүх шүүгдэгч Д.Э-ийн торгох ялыг 2018 оны 5 сарын 15-ны дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Хохирогч нь С.Ариунболд нь шүүгдэгч Д.Э-ээс төлбөр “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэж байх тул шүүгдэгч Д.Э-ийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.
Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий Прокурорын 2017 оны 6 сарын 30-ны өдрийн 36,А/68 дугаартай Эрүүгийн хэрэгт хураан авсан хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх журмын 5.3-т “ Шүүхийн шийдвэрт устгахаар заасан эд мөрийн баримтыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисс шийдвэрлэнэ.” гэж зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 26 см урттай 1 ширхэг хутгыг устгахыг Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
10.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ