Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2018/ШЦТ/1615

 

 

 

2018         11           28                                      2018/ШЦТ/1615

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,

нарийн бичгийн дарга Д.Отгонмаа, улсын яллагч Д.Уянга,

хохирогч С.О,

шүүгдэгч А.Г, түүний өмгөөлөгч А.Оюун нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Гд холбогдох эрүүгийн 2017 2501 0457 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Г нь 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо “Шинэ үе” хотхоны 101 дүгээр байрны гаражид байсан иргэн С.Батаагийн эзэмшлийн УНВ 71-37 улсын дугаартай “Hyunday starex” маркийн автомашинд нэвтрэн орж иргэн С.Оийн худалдан борлуулдаг 840 ширхэг ээмэг, зүүлт 3 хос, 360 ширхэг дан шармал ээмэг, 40 ширхэг эрэгтэй шармал гинж, 400 ширхэг гинж, 20 ширхэг шармал бөгж зэргийг хулгайлан нийт

14.910.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

/ я л л а х

 

дурдсанаар/

 

 

Т       О       Д       О       Р       Х       О       Й       Л       О       Х                                  н       ь       :

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалхад шүүгдэгч А.Г нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч С.Оийн мөрдөн байцаалтанд өгсөн:

2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн орой Хятад улсын Гуанжу хотоос Улаанбаатар хотод бараа авчираад гэртээ ирээд дүү Батааг “...үлдсэн бараагаа машинаас оруулаад ир, авчирсан бараагаа нэмж хийе” гэж хэлээд гаргасан чинь Батаа “...бараа байхгүй байна” гээд тал бараатай хайрцаг оруулаад ирсэн. Ингээд

...яагаад алдчихав” гээд байрны гадна талын камерыг шалгахад Батаагийн найз нь гражид ороод гарч байгаа бичлэг байсан. Миний барааг манай дүү Батаа зарж өгдөг. Ээмэг, зүүлт 3 хос 840 ширхэг, 1 ширхэг нь 12.000 төгрөг, дан шармал ээмэг 360 ширхэг, 1 ширхэг нь 5500 төгрөг, эрэгтэй шармал гинж 40 ширхэг, 1 ширхэг нь

6000 төгрөг, гинж 45-60 см, 400 ширхэг, 1 ширхэг нь 6000 төгрөг, шармал бөгж 20 ширхэг, 1 ширхэг нь 5500 төгрөг. Би сүүлд үнэлгээгээр гарсан 14.810.000 төгрөгийн эд зүйлээс 616.500 төгрөгийн бараа буцааж авсан. Ингээд үлдэгдэл 14.193.000 төгрөг бөгөөд дээр нь үнэлгээ хийлгэсэн 80.000 төгрөг, орчуулга хийлгэсэн 20.000 төгрөг гээд нийт 14.293.000 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /хх-ийн 17-19, 97/,

 

Хохирогч С.Оийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

Энэ хэрэг шалгагдаад хоёр жил болж байна. Би дөрвөн эрэгтэй дүүтэй. Энэ хэргийг аль болох болох бүтэх талаас нь харсан. Өмнөх хуралдаанаар шүүгдэгчийн өнчин өрөөсөн гэхээр нь 14.000.000 төгрөгийн хохирол учирсан ч гэсэн А.Г 5.000.000 төгрөг өгөх боломжтой байна гэхээр нь А.Гг өрөвдөөд “за” гэж хэлсэн. Гэтэл А.Г өөрөө алга болсон. Өчигдөр ар гэрийнхэнтэй нь тохироод хохирлоо авсан. Энэ хүүхдийг дахин алдаа гаргахгүй амьдраасай гэж хүсч байна. Мөн дахин ийм асуудал битгий гаргаарай гэх мэдүүлэг,

 

Гэрч С.Батаагийн мөрдөн байцаалтанд өгсөн:

2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр 18 цагийн үед Г нэг найзтайгаа манай гадаа ирээд над руу залгаад гараад ир гэж хэлсэн. Намайг гараад очсон чинь тухайн үед архи зарахыг хориглочихсон байсан болохоор хажуу талын дэлгүүрээс “архи аваад өгөөч” гэж хэлэхээр нь би хажуу талын дэлгүүр рүү ороод гуйсан боловч надад өгөөгүй. Тэгээд би нөгөө хоёрт “зарахгүй гэж байна” гэж хэлсэн чинь 10.000 төгрөг өгчих гэж надаас гуйхаар нь “чи өөрөө 20.000 төгрөгтэй байж” гээд өгөөгүй. Тэгээд би тэднээс салаад гэртээ орсон бөгөөд Г найзтайгаа хамт гараад явсан. Ингээд тэрнээс хойш 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдөр орой 20 цаг болж байхад би гэртээ ирээд эгч О “шинэ бараа авчирсан, хуучин бараануудаа машинаас оруулаад ир” гэж хэлсэн. Ингээд би өөрийн эзэмшлийн 71-37 УНВ улсын дугаартай автомашин дээр очоод

 

харахад дулаан зогсоолдоо байсан бөгөөд хойд хаалгыг нь онгойлгоод бараагаа үзэхэд тал бараа байхгүй болчихсон байсан. Ингээд эгч намайг “чи бараагаа зарчихсан юм уу” гэхээр нь би “бараагаа зараагүй” гэж хэлсэн. Намайг машин дээр очиход бүх цонх хаалттай, хаалга цоожтой, миний машины жолооч талын хойд цонх гаднаасаа түлхэхэд хойш онгойдог бөгөөд түүгээр гараа оруулаад хойд хаалга онгойдог. Машин тэгж онгойдог болсон шалтгаан нь Г 2016 оны намар надаас машин авч яваад тэр цонхыг эвдчихээд тэгж онгойдог болгоод авчирсан юм. Миний машин дотроо зах дээр гоёл чимэглэлийн дуураймал зүүлт, ээмэг, бөгж алдагдсан гэх мэдүүлэг /хх-ийн 22/,

 

-тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 101-104/,

-эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 27/,

-эд зүйл түр хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд /хх-ийн 12-13/,

-камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдглэл /хх-ийн 11/,

-хохирогч 616.500 төгрөгийн бараа буцааж авсан тэмдэглэл /хх-ийн 106/,

 

Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн В17-10 дугаартай:

2017 оны 01 дүгээр сарын зах зээлийн ханшаар 3 хос шармал ээмэг зүүлт 840 ширхэг нь 10.080.000 төгрөгийн, шармал ээмэг 360 ширхэг нь 1.980.000 төгрөгийн, эрэгтэй шармал гинж 40 ширхэг нь 240.000 төгрөгийн, 45-65 см-ийн урттай шармал гинж 400 ширхэг нь 2.400.000 төгрөгийн, шармал бөгж 20 ширхэг нь

    1. төгрөгийн, нийт 14.810.000 төгрөгийн үнэлгээтэй гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 27-35/

 

Шүүгдэгч А.Ггийн мөрдөн байцаалтанд өгсөн:

Би хотод ирээд Батаа руу залгаж “гэрийнхээ доод талын дэлгүүрээс нэг шил архи аваад өгөөч” гэхэд Батаа “тэгье, хүрээд ир” гэсэн. Ингээд бид нар Батаагийнд очиж Батаатай уулзаад “чи өрөндөө гар утас өгнө гэсэн яасан бэ, өрөө өгөөч” гэхэд “өгнө шдэ” гэх мэт зүйл яриад бид хоёр маргалдаад салсан. Ингээд бид Батаагаас салж яваад Батаагийн машинаа тавьдаг байрных нь граж руу орж Батаагийн Starex маркийн автомашиных нь зүүн хойд талын заалны цонхыг гаднаас нь онгойлгоод хаалгыг нь онгойлгож машинд ороход Батаагийн зардаг бараа нь дэлгээстэй байсан. Тэгэхээр нь би дөрвөлжин хайрцагт байсан зүйлсээс 2 жижиг ууттай зүйлийг аваад гарсан. Тухайн үед би бага зэрэг архи уусан байсан тул Ханын материалд байдаг эмээгийндээ очиж хоносон. Маргааш нь Багшийн дээдийн автобусны буудал дээр ирээд өөрөө зогсож байгаад гудамжаар явж байсан хүмүүст Батаагийн машинаас авсан нэг ууттай эд зүйлээ зарж 180.000 төгрөгтэй болсон гэх мэдүүлэг /хх-ийн 48/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс А.Ггийн иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 54-58/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан

 

шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

 

Шүүгдэгч А.Г нь 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо “Шинэ үе” хотхоны 101 дүгээр байрны гаражид байсан иргэн С.Батаагийн эзэмшлийн автомашинд нэвтрэн орж иргэн С.Оийн худалдан борлуулдаг 840 ширхэг ээмэг, зүүлт 3 хос, 360 ширхэг дан шармал ээмэг, 40 ширхэг эрэгтэй шармал гинж, 400 ширхэг гинж, 20 ширхэг шармал бөгж зэргийг авч хулгайлах гэмт хэргийг хүндэрүүлэх нөхцөлгүй үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдлоо.

 

Баянзүрх дүүргийн дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж шүүгдэгч А.Гд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.

 

Шүүх шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндэрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасныг үндэслэн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэх нь зүйтэй байна гэж үзэв.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 2 жилээс дээш 5 жил хүртэл хорих ял оногдуулахаар хорих ялын хэмжээг тогтоосон.

2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод хэмжээ 6 сар, дээд хэмжээ 5 жил болж хорих ялын доод хэмжээ багасч байгаа нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль юм.

Иймд Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.Гд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөх хууль зүйн үндэслэлтэй болно.

 

Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, шүүгдэгч нь өөрийн гэм буруутай маргахгүй, хүлээн зөвшөөрч байх учир шүүгдэгч А.Г нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна.

 

Шүүх шүүгдэгч А.Гд ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохиролоо нөхөн төлсөн, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзэв.

 

Хохирогч С.О нь “хохиролыг харилцан тохиролцож барагдуулж авсан. Одоо нэхэмжлэх зүйлгүй” болохоо илэрхийлж байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг арилсанд тооцон А.Гг бусдад төлөх төлбөхгүй гэж үзэв.

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий сиди 1 ширхэгийг хэрэгт хадгалаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

      1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.Гд холбогдуулан Баянзүрх дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн

145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

 

      1. Шүүгдэгч Б овогт Аын Гг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

      1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гг таван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

      1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Ггийн цагдан хоригдсон 27 /хорин долоо/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын ажлын найман цагаар тооцон нийт 216 /хоёр зуун арван зургаа/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлэх ялаас хасч, нийт эдлэх ялыг 284 /хоёр зуун наян дөрөв/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

 

      1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гд оногдуулсан 284 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 3 /гурав/ цагийн хугацаагаар тооцож хийлгэхээр тогтоосугай.

 

      1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт
 

зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын ажлын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

      1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэгт хадгалсугай.

 

      1. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг тус тус дурдсугай.

 

      1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1,

36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гг шүүх хуралдааны танхимаас суллаж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

      1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

      1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ё                                     сны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

      1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.БААСАНБАТ