Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 2992

 

 

 

 

 

      2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2017/02992

              Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:Ө СӨХ нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Б.М-д холбогдох

 

Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 215 820 төгрөг гаргуулах тухай хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Г.Баяраа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Жавзанпагма нар оролцов.

 

                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ө Сууц Өмчлөгчдийн Холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч Г.Баяраа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Баянгол дүүргийн  ...дугаар хорооны ... дугаар байрны ... тоотод оршин суух Б.М 2016 оны  8 дугаар сараас 2017 оны 9 дүгээр сарын дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний зардлын 215 820 төгрөгийг төлөхгүй байна.Иймд Б.Маас дээрх төлбөрийн 215 820 төгрөгийг, тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгөний хамт гаргуулж өгнө үү гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ө Сууц Өмчлөгчдийн Холбоо хариуцагч Б.Мад  холбогдуулан 2016 оны 8 дугаар сараас 2017 оны 9 дүгээр сарыг дуусталх хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлын 215 820 төгрөг гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргасан байна.

 

Хариуцагч Б.М Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 33 дугаар байрны 113 тоотод оршин суудаг байх бөгөөд тэрээр дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлын 215 820 төгрөгийг төлөөгүй болох нь нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчийн тайлбар болон Төрийн банкны нэхэмжлэхүүдээр нотлогдож байна.

 

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-д “дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд Иргэний хуулийн 147 дугаар зүйл болон энэ хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу оролцоно” гэж заасан байна.

 

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т “Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө” гэж заасан байна.

 

Энэхүү дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчийн тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй байх боловч хариуцагч Д.Мандах 2016 оны 8 дугаар сараас 2017 оны 9 дүгээр сарыг дуусталх хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлын 215 820 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй байна.

 

Иймд Д.М- 2016 оны 8 дугаар сараас 2017 оны 9 дүгээр сарыг дуусталх хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлын 215 820 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэв.

 

ӨСууц Өмчлөгчдийн Холбооны нэхэмжлэлийг шүүх 2017 оны 9 дүгээр сарын 14-ны өдөр хүлээн авч, 2017 оны 9 дүгээр арын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн шүүгчийн захирамжаар хариуцагч Д.М-ыг албадан ирүүлж, түүнд нэхэмжлэлийн шаардлагыг 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гардуулан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлан өгсөн бөгөөд Д.М тайлбараа шүүхэд 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдөр өгөх үүрэг хүлээсэн боловч энэхүү үүргээ биелүүлээгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 72.2-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй”, 72.3-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж заасан байна.

 

Мөн шүүхэд Д.М шүүх хуралдааныг товыг 2017 оны 11 дүгээр сарын 3-ны  өдөр хүргүүлсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг түүний эзгүйд шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасныг баримтлан Д.М-аас 215 820 /хоёр зуун арван таван мянга найман зуун хорин/ төгрөгийг гаргуулан ӨСууц Өмчлөгчдийн Холбоонд олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7125 төгрөгийг дүүргийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.М 7125 /долоон мянга нэг зуун хорин таван/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ӨСууц Өмчлөгчдийн Холбоонд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй  болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   З.ДОРЖНАМЖИН