Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/232

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,
Улсын яллагч М.Сайнзаяа,
Шүүгдэгч Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Н.*******ид холбогдох эрүүгийн 211*******0000002*******9 дугаартай, 163/2021/0221/Э индекстэй хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******, 1999 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Булган аймгийн ******* суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, Булган аймгийн ******* сумын ******* дугаар багт оршин суух хаягтай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, аав, ээж, эгч нарын хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй. /РД:ГГ9912111*******/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.*******ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.


ТОДОРХОЙЛОХ нь:


Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.******* өгсөн мэдүүлэгтээ: Мэдүүлэг өгөхгүй, нэмж хэлэх зүйлгүй гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч яллах талын нотлох баримтыг шинжлэн судласнаар шүүгдэгч Н.*******ийг 2021 оны 10 дугаар сарын 0*******-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн ******* сумын ******* дугаар багт оршин суух иргэн Р.*******ын гэрт Р.*******той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, бие эрх чөлөөнд халдан толгойн тус газар өшиглөж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1
дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ид 10.100 /арван мянга нэг зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.100.000 /арван сая нэг зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал, дүгнэлтийг гаргажээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх талын нотлох баримтыг шинжлэн судалж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргахгүй, прокурорын гаргасан ялын санал, дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Эрүүгийн 211*******0000002*******9 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.******* нь 2021 оны 10 дугаар сарын 0*******-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн ******* сумын ******* дугаар багт оршин суух иргэн Р.*******ын гэрт Р.*******той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, бие эрх чөлөөнд халдан толгойн тус газар өшиглөж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Р.*******ын өгсөн: Р.*******ын өгсөн: “...би *******ид хандан чи намайг айлын хонь туугаад явж байсан гэж хүнд хэлсэн байна лээ, би хэзээ хаана, хэний хонийг туугаад явж байсан юм. Чи худал, үнэн юм ярьж явахаа болиорой гэж хэлэхэд би ямар тэгж хэлсэн юм уу? тэр эзнээ олоорой та гээд над руу уурласан. Би гараараа нудраад цааш нь түлхэхэд намайг сандлаас татаж унагаагаад миний толгой хэсэгт өшиглөх шиг болсон. ...эмч нар ирж үзээд битүү гэмтэлтэй байна, хот руу яаралтай яв гэж хэлсэн. *******ийн ах той хамт хот руу яваад гэмтэлд үзүүлээд тэр өдөртөө шууд тархи толгой гавлын тасагт нь шууд хэвтсэн. ...эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх эмнэлгийн төлбөр зэргийг бүгдийг нь төлсөн. Надад гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-8-10, 13-14 тал/,


Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.*******ын өгсөн: “...чамархайн хэсэгтээ ерөөсөө хүргэхгүй гар авч шидээд их зовиуртай байсан. Тэгээд гарыг нь дарж байгаад цохисон гэх газарт нь зөөлөн хүрээд үзэхэд дух чамархайн гол хэсэгт цус шүүрээд гарчихсан тэнд нь дарж үзэхэд цөмөрсөн нь мэдэгдэж байсан. ...******* гэх залуу цохисон гэж ярьж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-17-18 тал/


Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Р.*******ын өгсөн: “...******* эхлээд *******ийг гараараа түлхсэн гэтэл нөгөөх нь сандлаас шууд угз татаж унагаад толгой хэсэгт нь өшиглөөд байсан. Тэгээд дээр нь гараад ноцолдоод эхлэхээр нь бид 2 очиж салгаад ******* яваад өгсөн. Тэгээд араас нь бас яваад өгсөн. ******* толгойгоо даахгүй нэг л эвгүй болчихлоо манай эхнэрийг дуудаад өг гэж хэлсэн. Эхнэр нь сумын төвөөс машинтайгаа гарч ирээд аваад явсан. ...яг тэр өшиглөсөн гэх газраа бол цус жаахан гарчихсан харагдсан. ...” гэх мэдүүлэг /хх-21-22 тал/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.ийн өгсөн: “...******* ГэрэлтОдыг татаж сандлаас нь унагаагаад толгой хэсэг хэсэгт нь нэг удаа өшиглөөд дээр нь гараад зууралдаад байж байхад нь Ууганаа ах бид 2 салгаад ******* нэг мэдэхэд яваад өгчихсөн байсан. ...” гэх мэдүүлэг /хх-29-30 тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №9787 дугаартай: 1. Р.*******ын биед гавлын дух, зүүн чамархай, суурийн их далавч хамарсан хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн духны хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, аалзан хальсан доорх тархмал цус харвалт, зулайн урд хэсгийн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо.


2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлтээс хамаарна.
*******. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” гэх дүгнэлт /хх-41-42 тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Н.*******ийн яллагдагчаар өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 0*******-ны өдөр 21 цаг өнгөрч байхад Булган аймгийн ******* сумын ******* дугаар багт оршин суух нутгийн малчин *******ын гэрт , ******* нартай тааралдаж уулзсан. *******ын гэрт эхнэр, хүүхэд нь байсан. Тэгээд бид хэд 2 ширхэг 2,*******л том пиво уусан. ...би *******той маргалдаж эхэлсэн. Тэгээд эхлээд ******* ах миний нүдний доод хэсэгт тохойгоороо нудрахаар нь би сууж байсан сандал дээрээс нь татаж гэрийн шалан дээр унагаагаад толгой хэсэгт нь нэг удаа баруун хөлөөрөө өшиглөсөн. Ахиж зодоогүй. ...” гэх мэдүүлэг /хх-*******3-*******4 тал/ зэрэг нотлох
баримтуудаар хангалттай нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Р.ГэрэлтОдын биед хүнд зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Н.*******ийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.


Шүүгдэгч Н.******* хохирогчийн толгойн тус газар өшиглөж буй үйлдэл идэвхтэй, ийнхүү цохих нь тухайн хүний амь бие, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах боломжтой гэдгийг мэдэх ёстой, өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэснээрээ гэм буруугийн хувьд санаатай, нийгэмд аюултай байна.


Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно. Шүүгдэгч Н.*******ийн гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.


Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Н.******* нь 2021 оны 10 дугаар сарын 0*******-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн ******* сумын ******* дугаар багт оршин суух иргэн Р.*******ын гэрт Р.*******той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, бие эрх чөлөөнд халдан толгойн тус газар өшиглөж, хохирогч Р.*******од гавлын дух, зүүн чамархай, суурийн их далавч хамарсан хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн духны хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, аалзан хальсан доорх тархмал цус харвалт, зулайн урд хэсгийн хуйханд шарх гэмтэл бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хоёр. Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Н.*******ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Р.*******ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг нөхөн төлсөн байна. Иймд шүүгдэгч Н.*******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Н.*******ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Н.*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.*******ийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Н.*******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.*******, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүйг дурдах нь зүйтэй байна. Хавтаст хэргийн **************, *******8 дугаар талд авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэх, түүний хуулбар, тээврийн хэрэгслийн талаарх лавлагаа, багийн Засаг даргын тодорхойлолтууд зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Н.******* нь ам бүл 4, аав, ээж, эгчийн хамтаар Булган аймгийн ******* сумын “Хөгнө” гэх газарт мал маллан амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Н.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 4/102 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Шүүгдэгч Н.******* нь үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал, дүгнэлтийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Н.*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.100.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь түүний гэм буруугийн
болон хувийн байдалд тохирно гэж үзэв.


Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Н.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.


Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн ******* дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:


1. ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.*******ийг 10.100 /арван мянга нэг зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.100.000 /арван сая нэг зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.3 дугаар зүйлийн 4, ******* дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ жилийн хугацаанд хувь тэнцүүлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.*******ид мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Н.******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
*******. Шүүгдэгч Н.******* нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОТГОНБААТАР