Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 2017/ШЦТ/70

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,

Улсын яллагч: М.Батзаяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Энхбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Дгийн Бт холбогдох эрүүгийн 201703000213 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай баг, Хаалгатын өвөр гэх газар оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овгийн Дгийн Б /РД: ../

Шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 18 цагийн үед Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн нутаг дэвсгэр Хаалгат гэх газарт эхнэр Л.Хг хувийн таарамжгүй харилцаа буюу хурдан морины уралдаанд явуулсангүй гэж маргалдан улмаар түүний толгой хэсэг рүү сандал шидэж Л.Хгийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах мэдүүлгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 201703000213 дугаартай хэргээс:

Хохирогч Л.Хгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг: 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр би нөхөр Бтэй хамт Хотонт сумын төв орж ирсэн тэгээд найз Дугаатай таарсан. Найз нь ямаа самнасан нэг пиво авч өгнө гэж хэлээд 2,5 литрийн боргио нэртэй пиво аваад бид 4 хувааж уусан. Бид 4 мөнгөө нийлүүлж байгаад дахиад 1 ширхэг пиво авч уусан юм. Тэгээд нөхөр бид 2 гэрлүүгээ явсан. Гэрт ирээд байж байгаад

манай нөхөр би Хашаат сум руу морио аваад уралдаанд явлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи өнөөдөр явж яах гэж байгаа юм, уралдаан маргааш болно гэж хэрэлдсэн. Тэгсэн манай нөхөр над руу хандаж чи яагаад дандаа их юм мэдэж байдаг юм. Чамаар заалгахгүй гэж хэлэхэд нь миний уур хүрээд нөхөрлүүгээ сандал аваад шидсэн чинь баруун гар хэсэгт нь оносон. Тэгээд надруу буцаагаад сандал аваад шидсэн, миний духны зүүн дээд хэсэгт оноод цус гарахаар нь би Хотонт сумын төврүү алхсан. Урд өмнө нь ямар нэгэн байдлаар зодож цохиж байсан удаа байхгүй. Тухайн үед нөхөр бид хоёр хоёулаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би Хашаат сумруу уралдаанд явуулахгүй гэж маргалдаж хэрэлдэж байгаад би эхэлж сандал авч шидсэн юм... ямар нэгэн санал гомдол байхгүй нөхөр бид хоёр сайн дураараа эвлэрсэн, тухайн үед миний буруу бас байсан түрүүлж сандал авч шидсэн нь миний буруу гэх мэдүүлэг. /хх-ийн 11-12 дугаар хуудас/

Гэрч Я.Пын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр би Хотонт сумын төв орж ирээд буцах гээд байж байтал манай нөхөр Д надруу залгаад Б Хашаат сумруу хурдан морины уралдаанд явна гэж байгаад чимээгүй болчихлоо юу болж байгаа юм бол гэж асуусан. Тэгээд би хүү Брүү залгахад утсаа авахгүй байсан. Би юу болсон юм бол гэж бодоод Бийн гэр Хотонт сумын төвөөс ойрхон болохоор нь алхаад гэрлүү нь явж байтал Б мотоцикпьтой гэрийнхээ ойролцоо бэр Х тусдаа ганцаараа явган явж байхаар нь би Хгийн өөдөөс тосч очиход духных нь зүүн дээд хэсгээс цус гарч байсан. Би юу болсон талаар нь асуухад Б намайг цохисон гэж хэлсэн. Бэр Хг дагуулаад гэрт нь ирээд хар цайгаар цусыг нь цэвэрлэж өгсөн. Та хоёр юу болоод ингэж байгаа юм гэж асуухад Х би Бийг Хашаат сумруу уралдаанд явна гэхээр нь маргааш яв гэж хэлэхэд надаас зөрөөд бид хоёр хэрэлдэж байгаад би Бийг цохисон, тэгээд Б намайг цохисон гэж хэлсэн. Тэгээд Х намайг та одоо гэрлүүгээ яв хадам аав ганцаараа хэцүү байгаа бид хоёр зүгээр ямар нэгэн санаа зовох зүйл байхгүй гэж хэлсэн. Х Б хоёр гэр бүл болоод 10 жил болж байна. Энэ хугацаанд хэрүүл маргаан хийж нэг нэгнийгээ зодож цохиж, хэрүүл маргаан хийж байсан зүйл байхгүй нутгийн хүмүүс мэднэ... манай хүү Б нь хурдан морь уядаг төлөв томоотой хүнд тусархаг сайн залуу байгаа юм. Манай бэр Х нь ажилсаг хүнтэй зөв боловсон харьццаг сайн хүүхэд юм гэх мэдүүлэг. /хх-ийн 15-16 дугаар хуудас/

Шүүх эмнэлгийн шинжээчийн “...Л.Хгийн биед духны зүүн дээд хэсэгт шархны сорвитой байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Гэмтсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой дээрх гэмтэл нь учирсэн тухайн үедээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх 231 тоот дүгнэлт. /хх-ийн 17-18 дугаар хуудас/

Сэжигтэн, яллагдагч Д.Бийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр би эхнэр Хтай хамт Хотонт сумын төв орж 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Хашаат сумын уралдаанд морио ачих машин олох ажпаар ирсэн. Тэгээд явж байтал найз Дугаатай таарсан, найз нь ямаа самнасан нэг пиво авч өгнө гэж хэлээд 2.5 литрийн боргио нэртэй пиво аваад гэрт нь Дугаагийн эхнэр манай эхнэр Дугаа бид 4 хувааж уучихаад эхнэр бид хоёр 2 ширхэг 2.5 литрийн боргио нэртэй пиво аваад бид 4 хувааж уусан. Тэгээд эхнэр бид 2 гэрлүүгээ явсан. Гэрт ирээд байж байгаад Нямка гэх айлын хүүхэдтэй очиж уулзаад Хашаат сумруу морио ачихаар болоод гэртээ ирээд эхнэрт би Хашаат сумруу уралдаанд явлаа шүү гэж хэлсэн чинь манай эхнэр чи явж яах гээд байгаа юм гээд хэрүүл хийж байгаад төмөр сандал аваад надруу шидсэн, тэгээд миний баруун гар хэсэгт онохоор нь би буцаагаад шидсэн чинь эхнэрийн толгой хэсэгт нь оносон. Тэгээд толгойноос нь цус гараад эхнэр гэрээс гараад явсан ... бид хоёр огт хэрүүл хийж зодолдож байгаагүй. Тухайн үед эхнэр бид хоёр хоёулаа согтуу байсан болохоор хэрүүл хийсэн байх гэх мэдүүлэг. /хх-ийн 24-25 дугаар хуудас/ зэргийг тус тус шинжлэн судлав.

Шүүгдэгч Д.Б нь өөрийн эхнэр Л.Хг 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 18 цагийн үед Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн нутаг дэвсгэр Хаалгат гэх газар буюу гэртээ хувийн таарамжгүй харилцаа буюу хурдан морины уралдаанд явсангүй гэж маргалдан улмаар түүний толгой хэсэг рүү сандал шидэж Л.Хгийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай болох нь хохирогч Л.Хгийн мэдүүлсэн “...Чамаар заалгахгүй гэж хэлэхэд нь миний уур хүрээд нөхөрлүүгээ сандал аваад шидсэн чинь баруун гар хэсэгт нь оносон. Тэгээд надруу буцаагаад сандал аваад шидсэн, миний духны зүүн дээд хэсэгт оноод цус гарахаар нь би Хотонт сумын төврүү алахсан. Урд өмнө нь ямар нэгэн байдлаар зодож цохиж байсан удаа байхгүй. Тухайн үед нөхөр бид хоёр хоёулаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би Хашаат сумруу уралдаанд явуулахгүй гэж маргалдаж хэрэлдэж байгаад би эхэлж сандал авч шидсэн юм... ямар нэгэн санал гомдол байхгүй нөхөр бид хоёр сайн дураараа эвлэрсэн, тухайн үед миний буруу бас байсан түрүүлж сандал авч шидсэн нь миний буруу...” гэх мэдүүлэг. /хх-ийн 11-12 дугаар хуудас/, гэрч Я.Пын мэдүүлсэн “...Х би Бийг Хашаат сумруу уралдаанд явна гэхээр нь маргааш яв гэж хэлэхэд надаас зөрөөд бид хоёр хэрэлдэж байгаад би Бийг цохисон, тэгээд Б намайг цохисон гэж хэлсэн. Х Б хоёр гэр бүл болоод 10 жил болж байна. Энэ хугацаанд хэрүүл маргаан хийж нэг нэгнийгээ зодож цохиж, хэрүүл маргаан хийж байсан зүйл байхгүй нутгийн хүмүүс мэднэ... манай хүү Б нь хурдан морь уядаг төлөв томоотой хүнд тусархаг сайн залуу байгаа юм. Манай бэр Х нь ажилсаг хүнтэй зөв боловсон харьцдаг сайн хүүхэд юм...” гэх мэдүүлэг. /хх-ийн 15-16 дугаар хуудас/, сэжигтэн, яллагдагч Д.Бийн мэдүүлсэн “...Гэрт ирээд байж байгаад Нямка гэх айлын хүүхэдтэй очиж уулзаад Хашаат сумруу морио ачихаар болоод гэртээ ирээд эхнэрт би Хашаат сумруу уралдаанд явлаа шүү гэж хэлсэн чинь манай эхнэр чи явж яах гээд байгаа юм гээд хэрүүл хийж байгаад төмөр сандал аваад надруу шидсэн, тэгээд миний баруун гар хэсэгт онохоор нь би буцаагаад шидсэн чинь эхнэрийн толгой хэсэгт нь оносон. Тэгээд толгойноос нь цус гараад эхнэр гэрээс гараад явсан ...Тухайн үед эхнэр бид хоёр хоёулаа согтуу байсан болохоор хэрүүл хийсэн байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/, шүүх эмнэлгийн шинжээчийн “...Л.Хгийн биед духны зүүн дээд хэсэгт шархны сорвитой байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Гэмтсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой дээрх гэмтэл нь учирсэн тухайн үедээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх 231 тоот дүгнэлт /хх-ийн 17-18 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Бт Архангай аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж зүйлчилэх үндэслэлтэй гэж үзэв.

Иймд шүүгдэгч Д.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Бт ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сандал 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй гэж тус тус шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 1.7, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Бт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар сэжигтэн яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлснийг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон өөрчилсүгэй.
  2. Шүүгдэгч Д.Бийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч Д.Бт оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сард багтаан, сар тутамд 150.000 төгрөгөөр хэсэгчилэн төлөхөөр тогтоосугай.
  4. Шүүгдэгч Д.Б нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлэхгүй бол хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
  5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сандалыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
  6. Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хөрөнгө битүүмжпэгдээгүй болохыг тус тус дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
  8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮП-