Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 2018/ШЦТ/1634

 

 

2018          12           04                                      2018/ШЦТ/1634

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Ба.Эрдэнэбаатар, Нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,

Шүүгдэгч Г.В нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Вд холбогдох эрүүгийн 1806085531968 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Г.В 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр "Тэнүүн" хотхон 25-6-59 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Г.Цг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

/яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Вйг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1806085531968 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалхад шүүгдэгч Г.В нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч Г.Цгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2018 оны 10 дугаар сарын 16-ны орой 19 цагийн орчим би нөхөр Г.Втай мөнгөний асуудлаас болж маргалдсан. Дансанд нь орсон мөнгийг юун мөнгө юм бэ гэж асуусан. Намайг тоохгүй зурагт үзээд байхаар нь би урд нь гарч зогсоод орон дээр хэвтэхээр нь би дээр нь гарч хэвтээд асуутал намайг орноос түлхэж унагаагаад намайг хараагаад эхэлсэн. Уурлаад намайг пизда, новш гэж хэлээд буйдан дээрээс хоёр хөлөөс татаад газар унагасан. Би эргэж хараад яаж байгаа юм гэж хэлэхийн завдалгүй хоёр гарын завсраар хөлийг маань хийгээд өчөөд нилээн удаан хөдөлгөөнгүй газар байлгаж байхад утас нь дуугараад машинаа холдуулахаар гарсан. Намайг газар унагаасан байхдаа миний толгой дээр хөлөөрөө дарчихаад миний үснээс хойш нь зулгаагаад байсан. Бас гараараа миний хамар, нүүр рүү цохиж миний хамраас цус гаргасан. Гадуур хувцасаар хоолой боогоод, үсдээд гараа атгаж байгаад зүүн гуяруу нэг удаа, дагз руу хэд хэдэн удаа, газар доош хараад хэвтсэн байхад миний дээрээс толгойруу хэд хэдэн удаа цохисон. Мөн баруун гар руу нилээн цохисон. Ямар нэг зүйл хэлэхгүй чимээгүй л цохиод байсан. Сүүлдээ би миний буруу намайг уучлаарай гэж хэлэхэд хүртэл үгэнд орохгүй цохиод байсан. Тэгээд сүүлдээ миний амьсгал боогдоод би чимээгүй болсон чинь намайг тавихаар нь би гурилын ганжин бариад яаж байгаа юм чи гэж хэлсэн. Тэгээд нөхрийгөө өмнө нь намайг зодож байсан болохоор нь гэрээсээ гарах гэтэл намайг гаргахгүй гээд миний куртикээр дээрээс дараад байсан. Намайг өмнө нь 4-5 удаа зодож байсан. Энэ хүн намайг зодчихоод би зодоогүй гэдэг. Өмнөх зодсон үйлдлүүдийг нь уучлаад байхаар энэ хүн давраад байна. Би гомдолтой байна гэх мэдүүлэг /хх-ийн 12-15/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 12567 дугаартай:

Г.Цгийн биед баруун нүдний гадна булан, доод зовхины цус хуралт, баруун хацрын төвгөрийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжний зулгаралт, баруун мөр, суга, бугалга, баруун, зүүн шуу, өгзөг, гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22/

 

Шүүгдэгч Г.Вйн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... манай эхнэр миний дансыг шалгаад мөнгө нуулаа гээд ууралаад маргаан эхэлсэн. Би гарч машинаа холдуулах гэхэд манай эхнэр намайг гаргахгүй зууралдаад байхаар нь баруун гараараа шанааруу нь нэг удаа түлхээд зууралдаж байсныг нь тавиулах гэхэд тавихгүй зууралдаж байгаад намайг тонгойход миний

 

дээрээс даваад нуруугаараа газар дээшээ хараад унасан. Намайг машин холдуулахаар гарах гэхэд гаргахгүй гээд зууралдаад байхаар нь би баруун гараараа нүүрэн тус газар нь түлхэх үед баруун нүдний гадна булан, доод зовхины цус хуралт, баруун хацарын төвгөрийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд нь учирсан байх. Цээжний зулгаралт гэмтэл нь зууралдаад надаас зүүгдсэн байх үед нь учирсан гэмтэл байх гэх мэдүүлэг /хх-ийн 19/

 

-цагдаагийн байгууллагад гаргасан хохирогчийн гомдол /хх-ийн 3-4/

-хохиролын талаарх баримт /хх-ийн 10/

-хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай хохирогч болон шүүгдэгчийн хүсэлт /хх-ийн 42-43/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Г.Вйн оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 22-31/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол зэрэг нотлох баримтуудийг шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Г.Вйг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.В нь гэр бүлийн хамаарал бүхий хүний эсрэг хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Г.Вйн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Г.Цгийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл

 

мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч Г.Цд учирсан хохирол нь 108.000 төгрөг болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогдож байх учир шүүгдэгч Г.Вас гаргуулж хохирогчид олгож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Г.В нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд, улсын яллагчийн санал зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8,

36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Ө овогт Гийн Вйг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Вйг хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Вд оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөн цагийн хугацаагаар тооцож хийлгэхээр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Вас 108.000 төгрөг гаргуулж хохирогч Г.Цд олгосугай.

 

  1. Хэргийн учир шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн
 

хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Вд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Н.БААСАНБАТ