Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2017/ШЦТ/415

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

-улсын яллагч Б.Энхболд,

-шүүгдэгч Б.Г, Г.Б, У.Л, шүүгдэгч нарын өмгөөлөгч н.Тунгалагтуяа, н.Болдбаатар нарыг оролцуулан Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Г, Г.Б, У.Л нарт холбогдох эрүүгийн 1734000290027 тоот хэргийг 2017 оны 10 дугаар сарын 16ы өдөр хүлээн авч, 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин, ам бүл 5, эцэг, эх, эгч дүү нарын хамт Төв аймгийн Өндөрширээт сумын Уянга 3 дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Т овогт Б.Г, гэв.

Монгол Улсын иргэн, 1993 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин, ам бүл 2, эхийн хамт Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Т овогт Г.Б, гэв.

 

Монгол Улсын иргэн, 1994 оны 12 дугаар сарын 11-ны өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин, ам бүл 2, эхийн хамт Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын 2 дугаар багт Бат Хаан бригадын "Борын хөндий" гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, О овогт У Л гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч У овогтой Л, Б овогтой Г, Г овогтой Б нар нь бүлэглэн 2017 оны 06 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнийн 03 цагийн орчимд Төв аймгийн Эрдэнэсант сумын 3 дугаар багийн нутаг "Холбоогийн ар" гэх газарт иргэн Б.Гансүхийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Г-ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтанд: “... Би 2017 оны 06-р сарын 21-ны орой 20 цагийн орчим байх хөдөөнөөс найз
У.Лгийн хамт Төв аймгийн Эрдэнэсант сумын төврүү манай ахын Х.портер маркийн тээврийн хэрэгсэлтэй орж ирсэн ба тэгээд сумын төвд явж байгаад 21 цаг өнгөрч байхад найз Бтой тааралдаж уулзсан ба бид 3 сумын төв дээгүүр жоохон явж байгаад манай хүргэн ах Элдэв-Очир хөдөө Холбоогийн ар гэх газар малтайгаа отроор явж байсан тул хоол, цай хүргэж өгөхөөр найз Л, Б нарын хамт явсан тэгээд Холбоогийн ар гэх газар очоод Элдэв-Очир ахын байгаа газрыг хайгаад олохгүй явж байгаад гэрэл гарахаар нь яваад очиход би Туулайхүү гэх хүн байсан тэр үед шөнө 24 цагийн орчим болсон байсан байх тэгээд Элдэв-Очир ахыг хаана байгааг асуухад энд байгаа гээд Старекс машин байсан санагдаж байна машиныг заагаад танай хүргэн ах Элдэв-Очирыг чинь Энхтүвшин гэх хүн маргалдаад дээрэлхээд байна гэхээр нь би машинаас буугаад алхаад машинруу нь явсан машинд Л, Б нар үлдсэн намайг тэр машин дээр очиход хойд зааланд нь Энхтүвшин гэх хүн Элдэв-Очир ахыг заамдсан байхаар нь сайн байна уу юу болж байгаа юм гэхэд Энхтүвшин гэх хүн намайг чи чацага юу хийж яваа юм гзэд заамдаад авсан тэгэхэд урд рулийн ард сууж байсан. Гансүх гэх ах Энхтүвшингээ чи яаж байгаа юм зүгээр мэндэлээд ирж байгаа хүнийг гэхэд Энхтүвшин намайг ална шүү гээд заамдаад байсан тэр үед миний араас Л ганцаараа алхаж ирээд намайг болио хөгшөөн юу болсон юм яагаад заамдалцсан юм гэхэд урд талд нь рулийн ард сууж байсан Гансүх гэх хүн Лг чи миний дүү Энхтүвшинг хөгшөөн гэдэг хэн юм бэ чацага минь ална шүү гээд салаавч гаргасан тэгэхэд Л би танай дүүг хөгшөөн гээгүй найз Гыгоо хөгшөөн гэж байна лээ гэж хэлээд хоорондоо маргалдахад Гансүх бууж ирээд Лтэй маргалдахад Энхтүвшин гэх хүн Лг барилдах гэж байгаа юмшиг золгоод барьж аваад хоорондоо зууралдахаар нь би очоод Энхтүвшин гэж хүнийг татаад салгасан тэгээд Энхтүвшин бид 2 хоорондоо маргалдаад зууралдаж газар дээр доороо орж ноцолдсон бие биенээ цохиж зодоогүй ба Элдэв-Очир ах болон машинд сууж байсан Б нар ирээд Энхтүвшин бид хоёрыг салгасан тэгээд би машинруугаа яваад машиндаа очоод суусан араас байж байгаад удалгүй Л, Б нар ирээд тэгээд яваад өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53-р хуудас/,

Шүүгдэгч У.Л-гийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтанд: “...  Би 2017 оны 06-р сарын 21-ны орой 20 цагийн орчим манай хадмын гэрээс Төв аймгийн Эрдэнэсант сумын төврүү Гын ахынх нь машин гэсэн Х.портер маркийн тээврийн хэрэгсэлтэй орж ирсэн ба тэгээд сумын төвд 21 цаг өнгөрч байх үед найз Бтой тааралдаж уулзаад юм ярьж байхад Г манай хүргэн ах Элдэв-Очир хедеө Холбоогийн ар гэх газар малтайгаа отроор явж байгаа хоол хүргэж өгөөд иръе гэхээр нь Б бид 2 Гтой хамт машинд нь суугаад явсан ба тэр үед буюу Холбоогийн ар гэх газар очих үед багцаагаар шөнийн 24 цагийн орчим болж байсан санагдаж байна тэгээд Холбоогийн ар гэх газар очоод Элдэв-Очир гэх хүний байгаа газрыг хайгаад олохгүй явахад гэрэл гархаар нь яваад очиход би танихгүй Туулайхүү гэх хүн байсан тэгээд Г хүргэн ах Элдэв-Очирыгоо асуухад энд байгаа танай хүргэн ах Элдэв-Очирыг чинь Энхтүвшин гэх хүн маргалдаад зодоод байна гэхэд Г машинаас буугаад явсанаа тэнд зогсож байсан маркийг нь сайн санахгүй байна микро байсан байх машинруу явсан бөгөөд би араас нь буугаад явсан Б машиндаа үлдсэн ба намайг тэр машин дээр очиход хойд зааланд нь Г Энхтүвшин гэх мөн миний танихгүй хүнтэй маргалдаад заамдалцсан зодолдоогүй байж байхаар нь очоод болио хөгшөөн юу болсон юм яагаад заамдалцсан юм гэхэд урд талд нь тэр микроны рулийн ард сууж байсан мөн миний танихгүй Гансүх гэх хүн надад хандан чи миний дүү Энхтүвшинг хөгшөөн гэдэг хэн юм бэ чацага минь ална шүү гээд салаавч гаргасан тэгэхлээр нь би танай дүүг хөгшөөн гээгүй найз Гыгоо хөгшөөн гэж байна шдээ гэж эргээд машинруугаа алхаад машин дээрэй очиж амжаагүй байхад тэр микро машинд байсан н.Г, н.Энхтүвшин, н.Элдэв-Очир болон н.Гансүх гэх хүмүүс бүгд буугаад ирэхээр нь би Элдэв-Очир ахтай уулзаж мэнд мэдэхээр өөдөөс нь явахад Энхтүвшин гэх хүн ирээд намтай зүүн талаараа золгоод барилдах гэж байгаа юм шиг миний өмдний хойд тэдүүлнээс 2 гараараа бариад авахаар нь би тэр Энхтүвшин гэх хүнийг тавиулахаар зууралдаж байхад н.Г ирээд бид хоёрыг салгах үед н.Гансүх гэх хүн ирээд миний ар нуруу хэсэгт 1 удаа гараараа цохиод авахаар нь яагаад намайг цохьдог юм гээд н.Гансүхтэй маргалдаад хоорондоо зодолдсон ба би н.Гансүхийн нүүр орчим нь гараараа 2-3 удаа цохиж авсан н.Гансүх миний өмсөж явсан цэнхэр өнгийн подволкноос барьж аваад зууралдаад татахад миний подволк урагдсан н.Гансүх намайг цохиж бол чадаагүй тэгээд Элдэв-Очир, Б нар ирээд бид хоёрыг салгахад н.Гансүх бид 2 хоорондоо хэрэлдэж маргалдсан ба н.Гансүх гэх хүн чи миний царайг харж байна уу хоёулаа маргааш уулзнаа гээд занаад байсан тэгээд би өмсөж явсан цэнхэр өнгийн подволкыг Гансүх зууралдаж татаад урчихсан байхаар нь подволкоо тайлаад Гансүхийн өөдөөс нь шидээд зүүн талын гараараа н.Гансүхийн баруун эрүү орчим нь 1 удаа цохиж авахад н.Гансүх хойшоо газар унасан тэгээд тэнд маргалдаж байгаад Г, Б бид нар машинтайгаа буцаад Эрдэнэсант сумын төврүү явсан тэнд н.Элдэв-Очир, н.Энхтүвшин, н.Гансүх, н.Туулайхүү, эхнэр нь гээд эмэгтэй нар үлдсэн ба тэр газар нь мал оторлож яваа хөдөө хээр газар байсан ойр орчимд нь шөнө байсан болхоор айл харагдаагүй юм. Подволкноос оарьж аваад зууралдаад татахад миний подводк урагдсан Гансүх намайг цохиж бол чадаагүй тэгээд н.Элдэв-Очир, н.Б нар ирээд бид хоёрыг салгахад Гансүх бид 2 хоорондоо хэрэлдэж маргалдсан ба Гансүх гэх хүн чи миний царайг харж байна уу хоёулаа маргааш уулзнаа гээд занаад байсан тэгээд би өмсөж явсан цэнхэр өнгийн подволкыг Гансүх зууралдаж татаад урчихсан байхаар нь подволкоо тайлаад Гансүхийн өөдөөс нь шидээд зүүн талын гараараа Гансүхийн баруун эрүү орчим нь 1 удаа цохиж авахад Гансүх хойшоо газар унасан тэгээд тэнд маргалдаж байгаад Г, Б бид нар машинтайгаа буцаад Эрдэнэсант сумын төврүү явсан тэнд н.Элдэв-Очир, н.Энхтүвшин, н.Гансүх, Туулайхүү, эхнэр нь гээд эмэгтэй нар үлдсэн ба тэр газар нь мал оторлож яваа хөдөө хээр газар байсан ойр орчимд нь шөнө байсан болхоор айл харагдаагүй юм ,.. “ гэх мэдүүлэг /хх-ийн 46-47-р хуудас/,

 

Шүүгдэгч Г.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтанд: “...  Би 2017 оны 06-р сарын 21-ны орой 21 цагийн орчим байх Төв аймгийн Эрдэнэсант сумын төвд явж байгаад найз Г, Л нартай тааралдсан ба тэгээд юм яриад байж байгаад Г манай хүргэн ах Элдэв-Очир хөдөө Холбоогийн ар гэх газар малтайгаа отроор явж байгаа хоол, цай хүргэж өгөх ёстой гээд Л бид хоёрыг дагуулаад Холбоогийн ар гэх газар очихоор өөрийнхөө унаж явсан Х.портер маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан тэгээд Элдэв-Очир ахынхаа байгаа газрыг хайгаад олохгүй явж байгаад гэрэл гархаар нь яваад очиход би танихгүй Туулайхүү гэсэн хүн байсан тэр үед шөнө 24 цагийн орчим болсон байсан байх гадаа харанхуй болсон байсан тэгээд Г Элдэв-Очир ахыгаа хаана байгааг асуухад энэ машинд байгаа гээд машин заасан би хараа муутай болхоор ямар машин байсныг нь шөнө хараагүй тэгээд Г машинаас буугаад алхаад машинруу нь явсан машинд Л бид 2
машинд үлдсэн удалгүй араас нь Л явж би машинд нь суугаад үлдсэн
тэгээд намайг машиндаа ганцаараа сууж байхад гадаа хүмүүс маргалдаад эхэлхээр нь юу болов гээд машинаас буугаад очиход Г нэг танихгүй хүнтэй маргалдаад зууралдаад байж байхаар нь салгасан мөн Л нэг танихгүй хүнтэй зууралдаад зодолдоод байж байхаар нь салгаж хорьсон тэгсэн би танихгүй Энхтүвшин гэж хүн нь намайг чи юу вэ хэн юм чи чамайг ална шүү гээд надруу дайраад байсан Л Гансүх гэж хүнтэй маргалдаж байгаад тэр Гансүх гэж миний танихгүй хүний баруун шанаа эрүү орчим нь зүүн гараараа цохиж авахад Гансүх гэж хүн хойшоо газар унасан тэгээд босож ирээд хоорондоо маргалдаад байхаар нь би Лг машинруугаа салгаж явж суулгаад тэгээд Г, Л бид 3 Эрдэнэсант сумын төв рүү явсан ... “ гэх мэдүүлэг /хх-ийн 49-50-р хуудас/,

Хохирогч Б.Гансүхийн мөрдөн байцаалтанд өгсөн: "...машинтай 3-н залуу ирээд нэг залуу нь Энхтүвшинтэй маргалдаад байхаар нь би машины жолоочийн суудал дээр сууж байгаад та нар яагаад маргалдаад байгаа юм больцгоо гэтэл тэр залуу чамд хамаагүй гээд жолоочийн хаалган дээр нөгөө 3-н залуу ирээд намайг буугаад ир гэхээр нь би буутал нэг залуу баруун талын нүдрүү гараараа цохихоор нь би хагас суутал нэг залуу нь нүүрэн тус амруу өшиглөхөөр нь би газар унатал хэд хэдэн хөл орж ирээд миний нүүрэн тус газар хэд хэдэн удаа өшиглөсөн хэсэг зуур би ухаан балартаад сууж байгаад сэргээд харсан чинь нөгөө 3 залуу байхгүй Энхтүвшин, Элдэв-Очир хоёр газар суучихсан маргалдаад байж байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/, "...Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй байна Лтэй учраа олсон надад учруулсан хохирлоо бүрэн төлсөн..." гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/.

 Гэрч Б.Элдэв-Очирын мөрдөн байцаалтанд өгсөн: “..манай Хадам дүү Г ирчихсэн Энхтүвшин ахаа та яаж байгаа юм найз, найз гэчхээд "нэгийгээ зодоод байхдаа яадаг юм гэтэл Энхтүвшин, Гыг баруун гараараа нэг удаа нүүрэн тус газар нь цохиод машинаас буугаад гадаа зодолдоод байсан. Хэсэг хугацааны дараа би машинаас буугаад очтол Л, Гансүх хоёр бие биенээ бариа зогсож байсан цаана нь Г, Энхтүвшин хоёр бие биенээ заамдалцаад байж байгаад өөрсдөө салцгааж түүнээс хойш зодоон болоогүй..., "...намайг машинаас гараад ирэхэд Л Гансүхтэй барьцалдаад, Г, Энхтүвшинтай барьцалдаад зогсож байгаад салсан..., "...Тухайн үед намайг машинд суугаад сонсож байхад Г намайг өмөөрөөд Энхтүвшинг боль гэж хэлтэл Энхтүвшин, Гыг цохиод хоорондоо зодолдож байхад Гансүх, Энхтүвшинг өмөөрөөд Груу дайрахаар нь Л, Гансүхийг бариад хоорондоо зодолдсон байх..." гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/.

Гэрч Д.Түмэндэлгэрийн мөрдөн байцаалтанд өгсөн: "...Удалгүй машинтай Л, Г нар Б гэдэг залуутай хамт ирээд Элдэв-Очир ах хаана байна гэхээр нь тэр машинд байгаа гээд зааж өгтөл Г Энхтүвшингийн старикс маркийн машин дээр очоод буруу хойд талын хаалгыг нь онгойлгоод сайн байцгаана уу гэтэл Энхтүвшин чи муу чацага энд юу хийж яваа юм гээд Гыг хоёр гараараа заамнаас нь барьж аваад машинаас буусан. Тэгтэл Л сайн байна уу гээд иртэл Гансүх машинаасаа бууж ирээд та муусайн гөлөгнүүд яагаад байгаа иртэл Л Гансүхийг барьж аваад баруун хөлөөрөө зүүн хөлөнд нь хавсраад газар унагааж байсан би Г, Энхтүвшин хоёрыг заамдалцаад байж байхаар нь салгаж байхад цаана Л, Б хоёр Гансүхийг яаж зодсон талаар би хараагүй Цолмон хажууд нь зогсож байсан..., "...Л урагдаад газар унасан цэнхэр өнгийн подволкоо зүүн гараараа- бариад миний подволкийг яагаад урж байгаа юм гээд баруун гараараа Гансүхийн баруун талын эрүү лүү нь нэг удаа хүчтэй алгадсан чинь Гансүх газар дээшээ хараад унахаар нь би хүн алчихлаа гээд босгоод иртэл Гансүх намайг эмнэлэгт хүргээд өгөөч миний эрүү хугарчихлаа гээд амнаас нь цус гараад байтал Энхтүвшин машинаа жолоодоод Гансүхийг суулгаад аваад явсан. Тухайн үед гадаа үүр цайгаад гэгээ орж байсан..., "...Элдэв-Очирыг Энхтүвшин зодохоор Г, Л, Б нар өмөөрөөд Гансүх, Энхтүвшин нарыг зодсон гэж бодож байна..., "...Б гэдэг залуу сүүлд нь Энхтүвшин, Гансүх хоёрыг ална би аймгийн начин Батжаргал гэдэг хүний дүү байна гээд чарлаад дайраад байсныг Г хориод машин дотроо суулгаад аваад явсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/.

Гэрч Х.Цолмонгийн мөрдөн байцаалтанд өгсөн: "...машинтай Л, Г нэг танихгүй залуутай хамт ирээд Элдэв-Очир ах хаана байна гэхээр нь тэр машинд байгаа гээд зааж өгтөл Г Энхтүвшингийн старикс маркийн машин дээр очоод хойд талын хаалгыг нь онгойлгоод сайн байцгаана уу гэтэл Энхтүвшин чи муу чацага энд юу хийж яваа юм гээд Гыг хоёр гараараа заамнаас нь барьж аваад машинаас буусан. Тэгтэл Л нөгөө танихгүй нэг залуутай яваад иртэл Гансүх машинаасаа бууж ирээд та нар муусайн гөлөгнүүд яагаад байгаа иртэл Л Гансүхийг барьж аваад баруун хөлөөрөө зүүн хөлөнд нь хавсраад газар унагаад Г, Л, нөгөө танихгүй залуу болох Б нар хэдэн талаас өшиглөөд байхаар нь би наанаас нь очоод болиоч та нар хүн аллаа гэтэл Энхтүвишүн цаанаас хүрээд иртэл Л Энхтүвшинг газар унагаагаад тал талаас нь Л, Г. Б нар өшиглөөд байхаар нь нөхөр Түмэндэлгэр бид хоёр салгаад зодоон намжаад гайгүй болтол Л урагдаад газар унасан цэнхэр өнгийн подволкоо зүүн гараараа бариад миний подволкийг яагаад урж байгаа юм гээд баруун гараараа Гансүхийн баруун талын эрүү лүү нь нэг удаа хүчтэй алгадсан чинь Гансүх газар дээшээ хараад унатал Түмэндэлгэр чи хүн алчихлаа гээд босгоод иртэл Гансүх намайг эмнэлэг хүргээд өгөөч миний эрүү хугарчихлаа гээд амнаас нь цус гараад байтал Энхтүвшиц машинаа бариад Гансүхийг суулгаад аваад явсан..., "...Элдэв-Очирыг Энхтүвшин зодохоор Г, Л, Б нар өмөөрөөд Гансүх, Энхтүвшин нарыг зодсон гэж бодож байна..., "...Гансүхийг Л хөлөөрөө хавсарч газар унагаагаад Л, Г. Б нар энэ тэндээс нь өшиглөөд байсан тухайн үед гадаа дөнгөж үүрийн гэгээ орж байсан болохоор Гансүхийн биеийн аль хэсэгт хэн нь цохиж хохирол учруулсан талаар би хараагүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/.

Гэрч Б.Энхтүвшингийн мөрдөн байцаалтанд өгсөн: "...Элдэв-Очир бид хоёр маргалдаад хэрэлдэж байтал портер маркийн машинтай Г танихгүй хоёр залуутай ирээд Элдэв-Очирыг өмөөрөөд намайг машинаас гаргаад заамдаж аваад зодтол миний ах Гансүх намайг өмөөрөхөөр нь Г нөгөө хоёр танихгүй залуутайгаа Гансүх ахыг зодсон байх. Тухайн үед би их согтуу байсан болохоор болсон асуудлын талаар сайн санахгүй байна..., "...Гансүх ах Г, Л, Б нарт зодуулсны улмаас баруун талын эрүү нь хугарсан байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/.

  • Монгол улсын Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017

оны 06 сарын 24-ний өдрийн 8274 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

- Б.Гансүхэд эрүүний хугарал, баруун зовхины цус хуралт, нэг шүдний эмтрэл тогтоогдлоо.

   - Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

   -Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

- Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй /хх-ийн 36-р хуудас/,

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 45, 48, 51, -р хуудас/,

- Ял шийтгэлийн тухай тэмдэглэл /хх-ийн 54, 57, 61-р хуудас/,

- Хохирлын баримтууд /хх-ийн 65-68-р хуудас/ зэрэг болно.

 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой, шинжлэн судлаад:

 

  Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч У.Л, Б.Г, Г.Б нарыг бүлэглэн 2017 оны 06 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнийн 03 цагийн орчимд Төв аймгийн Эрдэнэсант сумын 3 дугаар багийн нутаг "Холбоогийн ар" гэх газарт иргэн Б.Гансүхийг зодож “ эрүүний хугарал, баруун зовхины цус хуралт, нэг шүдний эмтгэл бүхий хүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч Б.Гансүх, гэрч Б.Элдэв-очир, Д.Түмэндэлгэр, Х.Цолмон, Б.Энхтүвшин нарын мэдүүлэг болон шүүх эмнэлгийн 8274 дугаартай дүгнэлтээр нотлогдон тогтоогдсон гэх үндэслэлээр 2017 оны 10 сарын 16-ны өдөр 235 дугаартай яллах дүгнэлт дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн боловч хэрэгт цугларсан нотлох баримтууд болон 235 дугаартай яллах дүгнэлтээр  бүрэн дүүрэн нотлон тогтоож чадаагүй байна.

 

    Өөрөөр хэлбэл мөрдөн байцаалтад хохирогч Б.Гансүх нь “хэн ямар үйлдэл хийж өөрийнх биений аль хэсэгт хэрхэн зодсон талаар шууд заан мэдүүлж чаддаггүй, харин Л намайг зодсон өөр зодсон хүн байхгүй.” /хх-20 хуудасны ар тал/ гэж,

  гэрч Б.Элдэв-очир “ харанхуй байсан тул бүлэглэн зодсон талаар сайн хараагүй, Л Гансүх нар барьцалдаад зогсож байсан “/хх-18 тал/ гэж,

  гэрч Д.Түмэндэлгэр “ Л сүүлд нь Гансүхийн баруун хацар луу зүүн гараараа нэг удаа алгадсан чинь дээшээ хараад унахаар нь би босгосон. Б Г нар зодсон эсэхийг хараагүй” /хх-21, 24 хуудас/гэж,

   гэрч Х.Цолмон “Л Гансүх нар хоорондоо зууралдаад зодолдож байсан. Г, Б нар зодохыг хараагүй, анх мэдүүлэг өгөхдөө сандраад тийм гээд хэлсэн.” /хх-28 хуудас/ гэж,

   гэрч Б.Энхтүвшин “ Гансүх ах Лтэй маргалдсан.” /хх-31 хуудас/ гэж тус тус мэдүүлсэн нь улсын яллагчийн яллах дүгнэлтэд тусгагдсан яллах нотлох баримт болж чадахгүй байгаа бөгөөд харин шүүгдэгч Б.Г, Г.Б нар гэмт хэрэгт оролцоогүй талаар гэрчлэн  мэдүүлж байх тул шүүгдэгч Б.Г, Г.Б нарыг бүлэглэн “2017 оны 06 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнийн 03 цагийн орчимд Төв аймгийн Эрдэнэсант сумын 3 дугаар багийн нутаг "Холбоогийн ар" гэх газарт иргэн Б.Гансүхийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэх хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

   Харин шүүгдэгч У.Л нь 2017 оны 06 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнийн 03 цагийн орчимд Төв аймгийн Эрдэнэсант сумын 3 дугаар багийн нутаг "Холбоогийн ар" гэх газарт иргэн Б.Гансүхийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай  болох нь:

 

   Хохирогч Б.Гансүх, гэрч Б.Энхтүвшин, Х.Цолмон, Б.Элдэв-очир, Д.Түмэндэлгэр нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд болон хохирогч Б.Гансүхийн бие махбодид учирсан гэмтлийг тогтоосон шүүх шинжилгээний албаны дүгнэлт /хх-ийн 36-р хуудас/ шүүгдэгч Б.Г, Г.Б нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогдсон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Л нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна.  

 Иймд шүүгдэгч У.Л хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэстэй байна.

Шүүх шүүгдэгч У.Л-д ял оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогч Б.Гансүх нь “... гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж байх тул шүүх У.Л-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч У.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт торгох ял оногдуулах талаар улсын яллагчийн гаргасан дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг тус тус харгалзав.

 

Торгох ялын нэг нэгжийг Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

 

Шүүгдэгч У.Л-гийн торгох ялыг 2018 оны 3 дугаар сарын 15-ны дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоолоо.

 

              Энэ хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн, битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

           1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б. Г, Г.Б нарыг бүлэглэн “2017 оны 06 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнийн 03 цагийн орчимд Төв аймгийн Эрдэнэсант сумын 3 дугаар багийн нутаг "Холбоогийн ар" гэх газарт иргэн Б.Г-г зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэх хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

           2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч У.Л-г Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хэргийн зүйчлэлийг мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 болгон өөрчилсүгэй.

          3. Шүүгдэгч Он овогт У. Л-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          4. Эрүүгийн хуулийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О овогт У.Л-г 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар У.Л нь торгох ялыг 2018 оны 3 дугаар сарын 15-ны дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар У.Л нь энэ тогтоолын 5-д заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялыг хорих ялаар сольж болохыг сануулсугай.

7. Б, Г, Г.Б нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

8.У.Л нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирээгүй, хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

9.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, У.Л-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Ц.ОТГОНЖАРГАЛ