Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/114

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Шүрэнчулуун даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

          Нарийн бичгийн дарга Б.Ц

          Улсын яллагч Б.О

          Хохирогчийн өмгөөлөгч Т.Д

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Л

          Шүүгдэгч Э.Ж нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Ж-д холбогдох эрүүгийн ... тоот  хэргийг 2021 оны  9 дүгээр сарын 29-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1... оны 11 дүгээр сарын 27-ны өдөр, .. аймгийн ... суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсролгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, .. аймаг ... сумын Мандал багийн 14-17 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай. Х овогт Э-ийн Ж, регистрийн дугаар: ...

.

     Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Э.Ж нь .. аймгийн .. сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хохирогч Ш.Б-ыгзурагтын тавган антены суурь төмрөөр цохиж, зодон түнх, гуяны түвшинд булчин ба шөрмөсний гэмтэл, зүүн бугалганы цус хуралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           ТОДОРХОЙЛОХ НЬ:

          Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Шүүгдэгч Э.Ж шүүхийн хэлэлцүүлэгт “Би хохирогчтой ургийн холбоотой байгаа юм. Урьд өмнө нь маргаантай байсан. Энэ хүн хүний үгээр үг хийж элдэв янз болж байдаг. Би тэрнийх нь хариуд ганц нэг цохичихдог юм. Ууж идэж байхад нь очтол өөрөө эхэлж намайг цохиод үгээр идээд байхаар нь би өрөөсөн гар хугархай болохоор төмрөөр цохисон. Тэр нь миний алдаа болсон. Сүүлд нь чи миний амьдралаар тоглосон гэж дайрсан. Би эгчийг нь авч суусан юм. Эрүүлдээ хэлэхгүй байж энд тэнд ууж явахад хэлдэг. Бэр эгчтэйгээ нийлээд намайг доромжлоод байдаг юм. Надад хийсэн гэм байхгүй. Намайг юм уучихсан байхад далимдуулж хэлж өддөг сонин хүн байгаа юм” гэв.

 

                  Шүүгдэгч Э.Ж мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр эхнэр Ц-ийн хамт алдсан ямаануудаа хайж яваад, баз Г-ынд очиход Г, эхнэр Ц эгч, Ч түүний эхнэр Ц, Б нар архи уугаад сууж байсан. Г надад ууж байсан архинаас 2 удаа хийж өгөхөөр нь уучхаад гэрийнх нь баруун талын орон дээр дээшээ хараад хэвтэж байтал Б над дээр ирээд хэрүүл өдөж “чи миний амьдралыг үймүүлсэн, чи намайг ал” гээд байсан. Тэгээд Б нь дээгүүр өмссөн байсан цамцаа тайлж биеийн дээд хэсгээр нүцгэлснээ над дээр ирж миний нүүр хэсэг рүү гараа атгаж байгаад 2 удаа цохисон. Тухайн үед миний уур хүрч “энэний амьдрал гэж юу байдаг юм” гэж бодоод Б-ыг “чи ингэх болоогүй, чи гараад ир” гэж хэлээд гэрээс гаргатал цаашаа гүйгээд зугтааж байгаад газарт унаад босоод суусан юм. Тэгэхээр нь би Гын гэрийн үүд хэсэгт газар хэвтэж байсан цэнхэр өнгийн антены төмөр аваад Быг сууж байх үед тэр төмрөөр баруун гарынх нь хавьд /мөр, булчин/ хэсэгт нь 2 удаа цохисон. Тухайн үед би Бт “би яахаараа чиний амьдралыг үймүүлдэг юм, хүнд хэлэх үг, хэлэхгүй үг гэж байдаг юм шүү” гэж хэлсэн. Б  “чи намайг алчих” гэж орилоод байсан” гэх мэдүүлэг /хх-н 53 дахь тал/

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Л шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Э.Ж нь Дундговь аймгийн Дэрэн сумын 4-р багт 08 сарын 03-ны өдөр хохирогч Ш.Б-ыг зурагтын антенаар цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Дээрх гэмт хэргийг үйлдэхэд хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн гэж үзэж байна. Айлд унтаж байхад хохирогч эхлээд цохисон нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа зөвшөөрсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Шүүгдэгч хохирогчид цохиулаад толгой нь эргэдэг болсон ч урьд өмнөх харилцаагаа бодоод гомдол санал гаргаагүй. Хохирогч гомдол саналгүй гэсэн талаар өмгөөлөгч нь хэлж байна. Шүүгдэгч нь эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, 60 хувийн хөдөлмөрийн чадвар алдсан. Тиймээс шүүгдэгчид 450.000 төгрөгөөр торгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Т.Д шүүхийн хэлэлцүүлэг гаргасан тайлбартаа: “Хохирогч нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, дүгнэлттэй танилцах, хэргийн материалтай танилцах зэрэг 633.440 төгрөгийг баримтаар гаргаж өгсөн. Хохирлыг шүүгдэгч бүрэн төлж 635000 төгрөгийг төлж барагдуулсан байна. Хохирогчийн зүгээс гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул хүсэлтээ гаргаж өгсөн. Хохирогчид цаашид гарах зардлаа нэхэмжлэх эрхийг шийтгэх тогтоолд тусгаж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна” гэв.

 

               Хохирогч Ш.Б-ын: “...2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Дундговь аймгийн Дэрэн сумын 4 дүгээр багт байх Г гэх хүргэн ахындаа архи уугаад Ч, Ц бид 4 сууж байтал Э.Ж эхнэр Ц хоёр ирсэн. Тэгээд Ж бид хоёр маргалдаж хэрүүл маргаан үүсгэсэн. Тэгээд гэрээс гарч Э.Ж намайг шууд зодсон. Би зугтах гэсэн боловч босгохгүй зодоод байсан. Би Э.Жийг ирэхээр нь уур хүрээд “Чи намайг зодно гээд яриад байдаг одоо зодчих гэсэн юм. Тэгсэн чинь л намайг гэрээс гаргаад зодсон” гэх мэдүүлэг, /хх-н 10 дахь тал/

 

                                                             Гэрч Ш.Ц-ийн: “...2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр нөхөр Ч-ын хамт Г гэх айлд очсон. Тухайн айлд Г, Ц миний төрсөн дүү Б нар байсан. Тэгтэл Б гэрээсээ “Ерөөл” нэртэй 0.5  литрийн архи авч ирээд Б, Г, Ч нар уусан. Тэгтэл мөн миний төрсөн дүү Ц нөхөр Ж-ийн хамт ирээд Ж тухайн айлын I баруун талын орон дээр хэвтэж байх үед нь Б очоод Жийн нүүр хэсэгт нь гараа атгаж байгаад 2 удаа цохисон. Тэгэхэд Ж босож ирээд Б-ыг гараад ир гэж хэлээд дагуулаад гарсан. Тэр хоёр гараад хэрэлдэж маргалдаад байх шиг байсан. Тухайн үед Б гэрээс баруун талд баруун [ хойшоо харсан байдалтай дээшээ харсан байрлалтай “Жийг ална гэж хэлээд орилоод хэвтэж байсан. Би Б дээр очоод гэртээ ор гэхэд босож чадахгүй байна гээд мөлхөөд гэр рүүгээ орсон” гэх мэдүүлэг, /хх-н 13 дахь тал/

 

                  Гэрч Ш.Ц-гийн: “...Б нь архи ууж согтчихоод Ж-ийг “зүгээр байхад нь өдөөд байсан юм. Тэгээд л Ж Б-ыг гэрээс гаргаж байгаад зодсон юм. Ж манай гэрийн гадаа байсан цэнхэр өнгийн зурагтын тавган антены суурь төмрөөр Б-ын нуруу, зүүн гуя, ташаа, гарын хавьд /булчин хэсэгт/ 2-3 удаа цохисон” гэх мэдүүлэг, /хх-н 21 дэх тал/

 

                  Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 179 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд:

  1. Ш.Б-ын биед гэмтэл учирсан байна.
  2. Ш.Б-ын биед түнх ба гуяны түвшинд булчин ба шөрмөсний гэмтэл бугалга, нуруу шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  3. Дээрх гэмтлүүд нь хязгаарлагдмал мохоо гадаргуутай зүйлийн 4 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна.
  4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Түнх ба гуяны түвшинд булчин ба шөрмөсний гэмтэл, зүүн бугалганы цус хуралт гэмтэл нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
  5. Дээрх гэмтлүүд нь 2021.08.03-ны өдөр бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. /хх-н 29-31 дэх тал/

 

                  Яаралтай тусламж үзүүлсэн хуудас болон хэвтэн эмчлүүлсэн баримтын хуулбарууд, /хх-н 33-44 дэх тал/ болон хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

Үйл баримтын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч Э.Ж нь ..аймгийн .. сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хохирогч Ш.Б-ыг зурагтын тавган антены суурь төмрөөр цохиж, зодон түнх, гуяны түвшинд булчин ба шөрмөсний гэмтэл, зүүн бугалганы цус хуралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна. 

 Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

Шүүгдэгч Э.Ж-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э.Жийг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “...учруулсан хохиролд 635.000 төгрөгийг нөхөн төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж байна.

          Шүүх шүүгдэгч Э.Ж-ийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн барагдуулж, хохирогчоос гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болсон байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэргийг харгалзан үзэж түүнд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

            Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

             Хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь 635.000 төгрөгийн хохирол төлсөн. Хохирогч Ш.Б гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэж байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна. Иймд шүүгдэгч Э.Жийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

          Гэвч энэ гэмт хэргийн улмаас хохирогчид хөнгөн хохирол учирсан тул хохирогч Ш.Б нь цаашид гарах эмчилгээтэй холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг зааж шийдвэрлэлээ.

            Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

Шүүгдэгч Э.Ж нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйл,  36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэнхэр өнгийн бөөрөнхий хэлбэртэй, үзүүр хэсэг нь хагас далийсан 40 см урттай зурагтын тавган антенын суурь төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймгийн Шүүхийн тамгын газарт шилжүүлэхээр тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

     1. Шүүгдэгч Х овгийн Э-ийн Ж-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ж-д450 /дөрвөн зуун тавь/  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000  /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ж нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйл,  36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэнхэр өнгийн бөөрөнхий хэлбэртэй, үзүүр хэсэг нь хагас далийсан 40 см урттай зурагтын тавган антенийн суурь төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймгийн Шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.

           5. Шүүгдэгч Э.Ж нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ш.Б нь цаашид гарах эмчилгээтэй холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг заасугай.

7.  Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ж-дурд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            З.Ш