| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2017/02801/И |
| Дугаар | 3112 |
| Огноо | 2017-11-20 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 3112
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-т заасныг баримтлан 2011 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн охин Ү.Н, 2013 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн хүү Ү.Э / нарт 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэгийг сар болгон эцэг Ж.Үаас гаргуулан олгосугай.
2. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3-т заасныг баримтлан гэр бүлийн гишүүдийн дундын өмчлөлийн хөрөнгөөс ногдох хэсэг болох 9,269,036.63 төгрөгийг нэхэмжлэгч Б.Эээс гаргуулан хариуцагч Ж.Үад олгож, Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол /16094/, Дилав хутагт Жамсранжавын гудамж, 42 дугаар байрны ** тоот орон сууцыг нэхэмжлэгч Б.Э, охин Ү.Н, хүү Ү.Э нарын өмчлөлд үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Эээс төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагчаас төлсөн 388,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, нэхэмжлэгчээс 163,255 төгрөгийг гаргуулж хариуцагч Ж.Үад, хариуцагч Ж.Үаас 31,233 төгрөгийг гаргуулан улсын орлогод тус тус оруулсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг тайлбарласугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ