Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2017/ШЦТ/160

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж

нарийн бичгийн дарга Д.Одончимэг, улсын яллагч Ц.Сувдаа, иргэний нэхэмжлэгч Ж.Лувсандагва, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Энхтуяа, Г.Эрдэнэчимэг, М.Даваасүрэн, шүүгдэгч Г.Г*******, Г.Н*******, Б.Ганбаатар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Г*******, Г.Н*******, Б.Ганбаатар нарт холбогдох 201706000133 дугаартай, 132/2017/0095/Э индекстэй эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 32 настай, Баяд, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын баруун дэнжийн ** хэсгийн ** тоотод амьдарч байсан, 2011 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймаг дах Сум дундын шүүхийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хорих ялаар, 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сум дундын 22 дугаар шүүхийн 25 дугаартай шийтгэх. тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолоор ЭХТА-17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, М ургийн овогт Г Г******* 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1977 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Увс аймгийн Наранбулаг суманд суманд төрсөн, 39 настай, Баяд, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Булган аймгийн Бугат сумын * дүгээр багийн Баянтөгөл гэх газарт амьдардаг, 2002 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Увс аймгийн шүүхийн 05 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар, 2011 оны 06 2 дугаар сарын 27-ны өдөр Орхон аймаг дах Сум дундын шүүхийн 95 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар, 2012 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Увс аймаг дах Сум дундын шүүхийн 79 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 5 сар 20 хоногийн хорих ялаар тус тус шийтгэгдсэн, М ургийн овогт Ба Ганбаатар 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1982 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Түргэн суманд төрсөн, 34 настай, Баяд, эмэгтэй, бага боловсролтой, хувиараа мал малладаг, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт Орхон аймгийн БаянӨндөр сумын Шандын **-** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, М ургийн овогт Г Н******* 

Холбогдсон хэргийн талаар: Г.Г*******, Б.Ганбаатар, Г.Н******* нар нь бүлэглэж, машин механизм ашиглаж 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 20- ны өдрийг шилжих шөнө Булган аймгийн Орхон сумын нутгаас О.Б 1 тооны үхрийг хулгайлж 480000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Шүүгдэгч Г.Г*******ын өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж мэдүүлэг өгөхгүй гэх мэдүүлэг. Шүүгдэгч Г.Г өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж мэдүүлэг өгөхгүй гэх мэдүүлэг. Шүүгдэгч Г.Н*******ын өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж мэдүүлэг өгөхгүй гэх мэдүүлэг. 201706000133 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд: Хохирогч О.Б өгсөн: ".. Манайх Булган аймгийн Орхон сумын төвд амьдардаг бөгөөд 27 тооны үхэртэй юмаа. Үүнээс 5 үхэр нь тусдаа байдаг гэр дээр бараг ирдэггүй юм. 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 5 үхэрнээс маань бусад нь ирж хоносон. 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн өглөө босоод үхрээ цуглуулахаар гарахад 5 үхэр дутаж байхаар нь хайгаад явж байтал 4 үхэр нь Хужирбулан гэдэг газар байсан ба цайвар халиун гунжин үхэр байхгүй байсан. Тэгээд 4 үхрээ туугаад явж байтал замд нэг газар шувуунууд эргэлдээд байхаар нь яваад очтол толгой шийр нь байхгүй үхрийн гэдэс сэвс байсан.Тэгэхээр нь би сайн шалгах санаатай үзэхэд манай үхрийн өнгөтэй адилхан үснүүд байхаар нь яг манай үхрийг нядалсан юм байна гэж бодсон.

Тэгээд би шууд эхнэрлүүгээ утсаар хэлээд цагдаад мэдэгд гэж хэлсэн. Манай хүн шууд цагдаад мэдэгдэхэд сумын цагдаад аймгаас нэг хулгайн үхрийн мах олсон тухай мэдэгдсэн юм шиг байсан. Миний урдаас манай эхнэр сумын цагдаатай ирээд үхэр нядалсан газар цагдаатай хамт очиж үзүүлээд аймгийн цагдаагийн газар ирсэн.." гэх мэдүүлэг/хх-ийн 20 хуудас/ Гэрч Б.Г өгсөн: .. Би 2017 оны 05 сарын 19-ний замын цагдаагийн тасгийн зохицуулагч ахлах ахлах Батмөнхтэй хамт замын шалгалтын үүргийг Булган аймгийн Орхон сумын нутаг Эрдэнэтийн наахан талд гүйцэтгэсэн бөгөөд шөнийн 02 цагийн үед саарал өнгийн королла пийлдэр маркийн тээврийн хэрэгслийг шалгахад арын багажиндаа мах ачиж явсан бөгөөд хаанаас ямар мах 3 ачиж яваа талаар асуухад Н******* гэдэг хүүхэн айлаас малаа аваад явж байна гэж хэлсэн. Г******* Ганбаатар хоёроос асуухад ахынхаа малнаас турж эцсэн малнаас нь хиамны цехед оруулж хэдэн төгрөг болгох санаатай явж байна гэж хоорондоо зөрүүтэй худлаа хэлээд байхаар нь мах хулгай хийсэн юм бишүү гэж асуухад хэргээ хүлээсэн. Байгаа байдлыг нь харахад хулгай хийсэн гэдэг нь ойлгомжтой байсан. Тэгээд аймаг руу оруулж эрүүгийн цагдаагийн тасгийн Баяртогтох даргад хүлээлгэж өгсөн." гэх мэдүүлэг /хх-ийн 29 хуудас/ Гэрч Д.Б өгсөн: .. Би 2017 оны 05 сарын 19-ний орой 20 цагаас хойш Эрдэнэтийн наахан талд зам дээр шалгалт хийж хоносон ба ахлах ахлагч Г хамтаар зам шалгалт хийсэн.

2017 оны 05 сарын 20-ны шөний 02 цагийн /үед 78-15 Оро улсын дугаартай саарал өнгийн королла пийлдэр маркийн тээврийн хэрэгслийг шалгахад зөвшөөрөлгүй мах тээвэрлэж явсан зөрчил илэрсэн. Н******* гэх хүүхэн жолоодож явсан. Тэгээд тухайн тээврийн хэрэгслийг саатуулаад шуурхай 102 луу мэдэгдсэн. Тухайн үед Г. Н*******,Г. Г*******, Б.Ганбаатар нар 3-уулаа хамт явсан. Тэгээд сэжигтэй байсан болохоор Булган аймаг руу оруулж шалгахад хулгайн мах болох нь тогтоогдож мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга дэд хурандаа Баяртогтоход хүлээлгэж өгч ажилласан.. гэх мэдүүлэг /хх-ийн 28 хуудас/

Гэрч Б.Шын өгсөн: .. Би 2017 оны 05 сарын 20-ны өглөө 09 цагийн үед цагдаагийн газрын мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга дэд хурандаа Баяртогтох над руу залгаад танай сумаас үхэр хулгай хийгээд авч явж байгаад баригдсан байна. Наанаасаа хохирогчийг нь олоод дагуулаад хүрээд ир гэж ярьсан. Тэгэхээр нь би гэрээсээ гараад явж байтал нэг машинтай хөгшин хүн таараад манай үхрийг нэг газар нядлаад аваад явсан юм шиг байна таньд хэлэх гэж ирлээ гээд миний өөдөөс Бат-Өлзий гэдэг манай сумын хүн ирсэн. Тэгээд тэр хүнийг дагуулаад үхэр нядалсан гэх газар дээр нь очиход манай сумаас нааш нь Булган аймгийн төв рүү явдаг замын хажуухан талд чулуутай жалганд үхрийн баас сэвс болсон байсан. Тухайн үед хохирогч энэ манай алга болсон үхэр мөн байна. Өнгөрсөн шөнө л1 гаргасан юм шиг байна. Өнөө өглөө үхрээ хайгаад явж байтал ийм газар таарлаа энд байгаа үсний өнгийг нь харахаар манай үхэр мөн байна гэж байсан. Тэгээд хохирогчийг дагуулаад аймгийн цагдаа дээр хүргэж өгсөн.. мэдүүлэг /хх-ийн 30 хуудас/ Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх 1-2 тал/, гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 03 тал/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 05-11 тал/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 19-27 тал/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 06-08 хуудас/ Хулгайлагдаж нядлагдсан үхрийн махыг хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 10-12 хуудас/, хохирлыг тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-ийн 38 хуудас/ зэрэг нотлох шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримтууд зэргийг шинжлэн судлав. Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Г.Г*******, Г.Н*******, Б.Ганбаатар нар нь бүлэглэж, машин механизм ашиглаж 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 20-ны өдрийг шилжих шөнө Булган аймгийн Орхон сумын нутгаас О.Б 1 тооны үхрийг 4 хулгайлж 480000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч О.Бат-Өлзий, гэрч Б.Гантөгс, Д.Батмөнх, Б.Ш нарын мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, таньж олуулах тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хураан авсан тэмдэглэл, тээврийн хэрэгслээс хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар бүрэн дүүрэн нотлогдож тогтоогдож байна. Хохирогч гэрч нарын мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотлогооны ач холбогдолтой гэж үнэлэв. Харин хулгайн гэмт хэрэгтээ машин механизм ашигласан гэх хүндрүүлэх бүрэлдэхүүний хувьд шүүгдэгч Г.Н******* нь уг тээврийн хэрэгслийг хулгайн гэмт хэрэг үйлдэхэд ашиглах зорилгоор авч яваагүй, гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан тохиролцоогүй боловч үйлдлээрээ нэгдсэн нь гэмт хэргийг бүлэглэж үйлджээ. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-д заасан “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухай гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөгдөж байсан хуулиар тодорхойлно” гэж, 1.9 дүгээр зүйлийн 1-д заасан хэсэгт “үйлдэл, эс үйлдэхгүй гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж зааснаар хуулийг буцаан хэрэглэх үндэслэлгүй байна. Иймд Г.Г*******, Б.Ганбаатар, Г.Н******* нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, машин механизм хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгч Г.Г*******, Б.Ганбаатар, Г.Н******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж, гэм хорыг арилгасныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, гэмт хэргийг нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирлын хэм хэмжээ шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан хорихоос өөр төрлийн хөнгөн ял буюу баривчлах ял оногдуулж, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлд заасан ялын төрлүүдэд баривчлах ял байхгүй байх тул шүүгдэгч Г.Г*******, Б.Ганбаатар, Г.Н******* нарыг баривчлах ял эдлэхээс чөлөөлөх нь зүйтэй гэж үзэв. Шүүгдэгч Г.Г*******, Б.Ганбаатар, Г.Н******* нар нь **-** ОРО улсын дугаартай “TOYOTA COROLLA FIELDER” маркийн тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан боловч өмчлөгч эзэмшигч нь “Бэрс Капитал” ХХК-ийн өмч болох нь тогтоогдож байх тул 2017 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож иргэний нэхэмжлэгч “Бэрс Капитал” ХХК-д олгохоор шийдвэрлэв. 5 Шүүгдэгч Г.Г******* нь цагдан хоригдсон 17 хоногтой, шүүгдэгч Б.Ганбаатар, Г.Н******* нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М ургийн овогт Г Г*******, М ургийн овогт Ба Ганбаатар, М ургийн овогт Г Н******* нарыг бүлэглэж, машин механизм хэрэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Г.Г*******ыг 6 /зургаа/ сар баривчлах ялаар, Б.Ганбаатар, Г.Н******* нарыг 4 /дөрөв/ сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлд заасныг баримтлан шүүгдэгч Г.Г*******, Б.Ганбаатар, Г.Н******* нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар Г.Г*******од оногдуулсан 6 сарын баривчлах, Б.Ганбаатар, Г.Н******* нарт оногдуулсан 4 сарын баривчлах ял эдлэхээс тус тус чөлөөлсүгэй.

4. Мөрдөгчийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож **-** ОРО улсын дугаартай “TOYOTA COROLLA FIELDER” маркын машиныг иргэний нэхэмжлэгч Ж.Лувсандагвад олгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй, шүүгдэгч Г.Г******* нь 14 /арван дөрөв/ хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Б.Ганбаатар, Г.Н******* нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай

. 5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хоригдол Г.Г*******ын Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг үргэлжлүүлэн эдлүүлж, шүүгдэгч Б.Ганбаатар, Г.Н******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нь гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНДУЛАМ