Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 136

 

       

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Л.Оюун нарын бүрэлдэхүүнтэй

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Баттөмөр хөтлөн

иргэдийн төлөөлөгч Э.Бүжин

улсын яллагч Г.Эрдэмбаатар

насанд хүрээгүй хохирогч Г.Ганзул  /17 нас 5 сар 16 хоногтой/,  түүний хууль ёсны төлөөлөгч эх С.Гандолгор, тэдгээрийн өмгөөлөгч Г.Дашдамба

шүүгдэгч Э.Мөнгөншагай, түүний өмгөөлөгчөөр улсын өмгөөлөгч Л.Ганцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Монгол улсын иргэн, 1990 оны 6 дугаар сарын 28-нд Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, Дорнод аймгийн Хэрлэн сум 6 дугаар баг Ивээлийн 6 тоотод оршин суух хаягтай, Улаанбаатар хотод оршин суух хаяггүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй  /РД:ЖЛ90062831/, Галзуут овогт Энхжаргалын Мөнгөншагайд холбогдох эрүүгийн 201626021140 дугаартай хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Э.Мөнгөншагай согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хороо Туулын 18-375 тоотод насанд хүрээгүй Г.Ганзулд хүч хэрэглэж хурьцал үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. 

  

                                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

  

Шүүгдэгч Э.Мөнгөншагай шүүхийн хэлэлцүүлэгт: Мэдүүлэг өгөхгүй.  Би бага боловсролтой гэхдээ бичиг үсэг мэднэ. Үйлдсэн гэмт хэргээ мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлсэн. Одоо нэмж мэдүүлэх зүйлгүй. Үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирогчийн хохиролыг ажил хийж төлж өгнө. Ял эдлэх дэглэмийг жирийн дэглэмд эдлүүлж өгнө үү гэв.  

 

Насанд хүрээгүй хохирогч Г.Ганзулд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 11 цагийн үед өглөө гэртээ усанд орчхоод гэрээ цэвэрлээд байж байсан чинь Мөнгөншагай хашаа даваад манай гэрт орж ирсэн. Тэгээд зүүн талын буйдан дээр суугаад зурагт үзсэн. Харин би хичээлдээ явах цаг болсон байсан учраас дүү Дөлгөөнийг гаднаас өмд аваад ир гэж хэлж гаргаад трико өмсөөд сууж байсан чинь Мөнгөншагай миний араас хоолой боосон. Тэгэхээр нь би авраарай гэж хэлээд орилсон чинь Мөнгөншагай дуугүй бай хутгалж ална гэж хэлсэн. Харин би Шагай ах болиоч гэсэн чинь болихгүй хоолой боогоод байсан. Тэгээд бид хоёр ноцолдоод буйдан дээрээс газар унасан. Тэгсэн чинь Мөнгөншагай намайг хувцсаа тайл гэж хэлсэн. Би хоолойгоо боолгосон учраас нүд харанхуйлаад байсан. Гэтэл Мөнгөншагай намайг газраас босгож ирээд шкаф мөргүүлээд дараа нь орон дээр гаргаж шидсэн гэв.  

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Гандолгор шүүхийн хэлэлцүүлэгт: Би хувиараа хөдөлмөр эрхэлдэг.  Намайг 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өглөө ажил дээрээ байж байтал манай хүүхэд Дөлгөөн миний утас руу танихгүй хүний утаснаас ярьсан.  Тэгэхээр нь би такси аваад гэртээ иртэл Мөнгөншагай манай охин Гандолгорыг хүчиндчихээд явсан байсан.  Би Мөнгөншагайн ээжтэй хуурай эгч дүүсийн харилцаатай учир Мөнгөншагай манайхаар ирж очоод явдаг байсан. Би Мөнгөншагайд гомдолтой байна.  Хохиролын хувьд баримтаа бүрдүүлээгүй байгаа гэв.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор Э.Мөнгөншагайн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 65/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 72/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 100/ зэргийг шинжлэн судлав.

    

Шүүгдэгч Э.Мөнгөншагай согтуугаар  2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хороо Туулын 18-375 тоот, гэрт нь насанд хүрээгүй Г.Ганзулд хүч хэрэглэж хурьцал үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

насанд хүрээгүй хохирогч Г.Ганзулын: 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 11 цагийн үед би гэртээ буюу Баянгол дүүргийн 16 дугаар хороо Туулын 18-375 тоотод байж байтал гаднаас ээжийн танил дүү Мөнгөншагай ах бага зэрэг архи үнэртүүлчихсэн орж ирээд гэрийн ертөнцийн зүгээр баруун талын буйдан дээр суугаад зурагт үзэж байсан. Би шалаа угааж дуусчихаад хичээлдээ явах гээд бага дүү Дөлгөөнийг “гадаа хэцэн дээрээс өмд оруулаад ир” гэж гаргаад гэрийн баруун талд байрлах буйдан дээр суугаад трикогоо өмсөж байтал Мөнгөншагай ах гэнэт над руу ирээд араас баруун гарынхаа шуу хэсгээр миний хоолойг боогоод зүүн гараараа миний триког тайлах гээд байхаар нь би хөлөөрөө арагшаа өшиглөөд Мөнгөншагай ахтай зодолдоод “амь авраарай” гээд нэг удаа хашгирахад Мөнгөншагай “чамайг орилвол хутга шаагаад алчихана шүү” гэж хэлсэн. Тэгэхээр нь” Шагай ахаа та яагаад байгаа юм бэ” гэж хэлэхэд гэрийн хойд талд газарт миний дээр гарч суугаад 2 гараараа хоолой боосон ба миний толгой эргээд нүд анилдаад эхлэхэд миний хоолойг тавиад намайг сэгсэрч босгоод “цамцаа тайл” гэхээр нь “Шагай ахаа та яагаад байгаа юм бэ” гэж хэлээд гэрийнхээ ертөнцийн зүгээр зүүн талын ор руу мөлхөхөд араас ирээд” чи муу цамцаа тайлсангүй” гэж хэлээд миний нүүр рүү 2-3 удаа алгадсан. Тэгээд би уйлаад доошоо суусан ба Мөнгөншагай ах намайг өргөж ор руу шидээд “чи өмд бандаашаа тайл” гэж хэлэхээр нь би дахин өшиглөөд өөдөөс нь зодолдоход Мөнгөншагай ах миний дээр гараад дахин миний хоолойг боогоод миний өмсөж байсан трико, дотоожийг тайлаад миний 2 хөлийг алцайлгаад өөрөө миний дээр гараад өмдөө шувтлаад өөрийнхөө бэлэг эрхтэнг миний бэлэг эрхтэн рүү хийгээд хөдлөөд байсан. Тэгээд миний боов босохгүй байна гээд нүүр рүү нэг удаа шанаадахаар нь би уйлахад Мөнгөншагай ах би юу хийчихвээ гээд гэрээс гараад явсан...Би урьд өмнө нь бэлгийн харьцаанд орж байгаагүй ээ. Би гомдолтой байна Мөнгөншагай ах намайг хүчиндсэн үйлдэлдээ зохих хариуцлага хүлээх ёстой гэж бодож байна. Бас эмчилгээ хийлгэсэн зардлаа нэхэмжилж байна /хх-ийн 19-20/ гэсэн,

 

насанд хүрээгүй гэрч Г.Дөлгөөний: Хэзээ билээ нэг өдөр би Ганзул эгчтэй гэртээ байж байхад Мөнгөшагай ах хашаа даваад манай гэрт орж ирээд гэрийн буйдан дээр суусан. Энэ үед Ганзул эгч намайг гадаа “хэцэн дээрээс жинсэн өмд оруулаад ир” гээд гаргасан. Тэгээд би эгчийнхээ өмдийг хэцнээс аваад гэрийнхээ хойд талд явж байтал Шагай ах гэрээс гарч ирээд “5 минут хүлээж бай” гэж хэлээд манай гэр рүү гүйгээд орсон. Би гэр рүүгээ орох гээд амбаар руугаа ороод гэрийнхээ хаалгыг татахад манай гэрийн хаалга цоожтой байсан. Тэгээд Ганзул эгч гэр дотор “авраарай” гээд чанга хашгирахаар нь би эгчийнхээ өмдийг хаяаад хашааны гадаа гараад танихгүй ахын утсаар ээж рүүгээ яриад ээжийгээ дуудсан... Мөнгөншагай ах гэрт орж ирэхэд архи үнэртэж байсан. /хх-ийн 23/ гэсэн,

 

насанд хүрээгүй хууль ёсны төлөөлөгч эх С.Гандолгорын:... 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өглөө 6 цаг 40 минутын үед би гэрээсээ гарсан юм. Энэ өдөр 11 цагийн үед үл таних хүний утсаар над руу  Дөлгөөн залгаад “аниаг Шагай ах зодчихлоо” гэж хэлэхээр нь би тэр даруй такси бариад гэртээ очиход манай гэрт хэн ч байгаагүй ба манай гэрийн ертөнцийн зүгээр баруун талд байсан ор яажийчихсан миний охин Ганзулын өмсөж байсан цамц трико, жинсэн шорт газраар тарчихсан байсан. Тэгээд би гэрээсээ гараад Ганзулаа гээд хашгирахад хашааны ертөнцийн зүгээр зүүн талд байшингийн хажууд нуугдчихсан “би энд байна” гэж хэлсэн. Тэгээд охин Ганзул руу очиход царай нь зэвхий цайчихсан, айж чичирсэн байдалтай,” одоо би яах юм бэ” гээд хашгирч уйлаад үс нь сэгсийчихсэн, хоолой нүд нь улайчихсан байсан. Тэгээд Ганзулыг гэртээ оруулаад юу болсон талаар асуухад Ганзул “Шагай ах миний толгой тархи руу цохиж зодоод хоолой боогоод намайг орон дээрээс авч чулуудаад хүчиндчихлээ” гэж хэлсэн... Охин Ганзулын өмсөж байсан цэнхэр өнгийн жинсэн шорт нь цус болчихсон байсан. /хх-ийн 26-27/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд болон,

 

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5361 дугаартай:

хэсэг газрын үзлэгт: хүзүүний урд дээд хэсэг, духны дээд хэсэг нилэнхүйдээ цэгцчилсэн цус хуралттай, 2 нүдний алим нилэнхүйдээ тод улаан өнгийн цус хурсан, зүүн гуяны ар доод хэсэгт 5х8 см хөх ягаан өнгийн цус хуралттай, гадна бэлэг эрхтэний хөгжил зөв, суга умдагт үсжилттэй, охин хальс 9 цагийн байрлалд шинэ урагдалтай, урагдлын орчим цус шүүрч харагдана.

... Ганзулын биед тархи доргилт, дух хүзүү, 2 нүдний алимны цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ганзулын шинжилгээгээр үтрээний арчдаст үрийн шингэн, эр бэлгийн эс илрээгүй болно. Ганзулын шинжилгээгээр бэлгийн замын халдварт өвчингүй байна. Ганзулын цус нь Ol бүлгийн харьяалалтай байна. /хх-ийн 30/

 

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3436 дугаартай: Г.Ганзулын гэх цус Ol бүлгийн харяалалтай байна. Ганзул нь ДОХ-гүй, тэмбүү өвчингүй, бэлгийн замын халдварт өвчингүй байна. /хх-ийн 36/

 

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3581 дугаартай: Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн дотоожин дах ариун цэврийн хэрэгсэл, 2 хэсэг 00-ийн цаас, цэнхэр өнгийн жинсэн шортон дээр цус илэрсэн. Энэ нь ABO системээр Ol бүлгийн харьяалалтай байна. 2 хэсэг 00-ийн цаасан дээр эр бэлгийн эс болон цус илэрсэн . Бусад биологийн гаралтай ул мөх илрээгүй. Саарал өнгийн дотоожин дах ариун цэврийн хэрэгсэл, цэнхэр өнгийн женсэн шортон дээр цуснаас бусад биологийн гаралтай ул мөр илрээгүй. Жич: 00-ийн цаасан дээр илэрсэн эр бэлгийн эсийн эзэн холбогдогчийг ДНХ-ийн харьцуулсан шинжилгээгээр тогтооно. /хх-ийн 40/

 

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5029 дугаартай: Шинжилгээнд ирүүлсэн ариун цэврийн цаасан дээр илэрсэн эр бэлгийн тоо хэмжээ ДНХ-ийн шинжилгээнд хүрэлцэхгүй байна. Ариун цэврийн цаасан дээр нэг эмэгтэй хүний ДНХ-ийн тогтоц илэрсэн. /хх-ийн 44/ гэсэн дүгнэлтүүд,

 

шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ:..”Ганзул нь 2016 оны 04 дугаар сарын 18-ны өдөр надад ирж үзүүлсэн ба охин хальс нь 9 цагийн байрлалд шинэ урагдалтай, урагдалын орчим цус шүүрч харагдаж байсан. Энэ урагдал нь гэмт хэрэг үйлдэгдсэн гэх 2016 оны 04 дугаар сарын 18-нд үүсэх боломжтой. /хх-ийн 46/ гэсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Түүнчлэн яллагдагч “өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэгт холбогдолгүйгээ болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэггүй” хэдий ч Э.Мөнгөншагайн мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн:

...”2016 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр би өөрийн найзууд болох Амараа, Өнөрөө нарын хамт архи уугаад 3 дугаар хороололд байрлах Эрхэс нэртэй зочид буудалд хоноод 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өглөө сэрээд зочид буудлын өрөөндөө 0,75 литрийн савлагаатай Сархад нэртэй архийг найз Амараатай хоёулаа хувааж уугаад 11 цаг өнгөрч байхад зочид буудлаас гараад хадам ээж Алтангэрэлийн гэр рүү явах санаатай Гандан хүртэл микронд суугаад гандангийн ертөнцийн зүгээр зүүн талаар нь ертөнцийн зүгээр баруун урагшаа алхаад явж байтал Гандолгор эгчийн хашаа харагдахаар нь Гандолгор эгчийн хашаа руу ороод эсгий гэр рүү явж ороход гэр дотор Гандолгор эгчийн охин Ганзул, түүний эмэгтэй дүү Дөлгөөн нар байсан ба би гэрийн зүүн талын буйдан сандал дээр суусан. Энэ үед Ганзул хажуу талын сандал дээр дотоожтойгоо трикогоо өмсөх гээд зогсож байхаар нь би гэнэт Ганзулыг түлхээд газарт унагаасан ба Ганзул юу ч билээ хашгираад байхаар нь гэрийн баруун талын ор руу аваачаад Ганзулын дотоожийг хүчээр тайлаад Ганзулын дээр нь гарч хэвтээд өөрийн бэлэг эрхтнээ Ганзулын бэлэг эрхтэнд хийж хурьцал үйлдсэн. Энэ үед Ганзул уйлаад байсан ба Ганзул надад “Шагай ах та зүгээр л хэлчихгүй дээ ахиж битгий ингээрэй би таныг ээжид хэлэхгүй ээ” гэж хэлсэн. Тэгээд би “Ганзулд ах нь юу хийчих вэ ахыгаа уучлаарай ах нь сая юу болсон талаар санахгүй байна. Ах нь уг нь ингэх хүн биш” гэж хэлээд гэрээс нь гарч явсан. Ганзулын ээж Гандолгор нь манай ээж Энхжаргалтай хуурай эгч дүүс гэж явдаг байсан. Би байнга л Гандолгор эгчийнд орж гараад заримдаа ажил оройтож тарвал Гандолгор эгчийн гэрт хоночихдог байсан юм. Ганзул бид хоёр жирийн л ах дүүгийн харьцаатай. ...Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, үйлдсэн гэмт хэрэгтээ үнэхээр их харамсаж гэмшиж байна. Архинаас болж амьдралаараа тоглосондоо харамсаж байна. /хх-ийн 61-62/ гэсэн мэдүүлэг нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-6/,  гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-10, 69-71/, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-13/ насанд хүрээгүй хохирогчийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 21/, хохирогчийн томографийн шинжилгээний хуулбар /хх-ийн 97-99/, хохиролын баримтын хуулбар /хх-ийн 97/ зэрэг  мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн баримтуудаар давхар батлагдаж нотлогдсон тул яллагдах үндэслэл болно.

 

Прокуророос Э.Мөнгөншагайд холбогдуулан зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгчийн  гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, хэрэгт шалгагдвал зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иймд Галзуут овогтой Энхжаргалын Мөнгөншагайг насанд хүрээгүй Г.Ганзулд хүч хэрэглэж хурьцал үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т зааснаар ял оногдуулах хуулийн үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Э.Мөнгөншагайд ял оногдуулахдаа үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.9-д зааснаар ял хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдснийг мөн хуулийн 56.1.10-т зааснаар ял хүндрүүлэх нөхцөлд тооцож, түүний хувийн байдлыг харгалзан хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлэн өөрчлөхөөр тогтов.    

 

Хавтаст хэргийн 97 дугаар талд насанд хүрээгүй хохирогч Г.Ганзул компьютерт томографийн шинжилгээ хийлгэсний төлбөр 80000 төгрөгийг шүүгдэгч Э.Мөнгөншагайгаас гаргуулж, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч эмчилгээтэй холбогдох болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.

 

Шүүх хуралдааны шүүмжлэлийн явцад хохирогчийн өмгөөлөгчөөс...”насанд хүрээгүй хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлд зааснаар давхар зүйлчлэх ёстой байсан...” гэсэн тайлбар гаргалаа.

 

Шүүгдэгч Э.Мөнгөншагай, насанд хүрээгүй Г.Ганзулыг хүчиндэх явцдаа  биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний хүч хэрэглэж гэсэн шинжид хамаарах тул нийлмэл гэмт хэрэг гэж үзэх үндэслэлгүй юм.  

 

Монгол Улсын эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                 

  ТОГТООХ нь:

              

1.Галзуут овогтой Энхжаргалын Мөнгөншагайг насанд хүрээгүй хүнийг хүч хэрэглэж хурьцал үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т зааснаар Э.Мөнгөншагайд 6 /зургаа/ жил хорих ял шийтгэсүгэй.

 

3.Э.Мөнгөншагайд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан мөн хуулийн 52.5-д зааснаар жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн жинсэн шорт 1 ширхэг, саарал өнгийн дотоож 1 ширхэг, 2 хэсэг бүхий бор өнгийн ариун цэврийн цаас зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-т зааснаар  устгасугай.

 

5.Э.Мөнгөншагайн цагдан хоригдсон 164 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.    

 

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Э.Мөнгөншагайгаас 80000 /наян мянга/ төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Гандолгорт олгож,

эмчилгээтэй холбогдох болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

             

7.Шүүхийн шийтгэх тогтоолд ялтан, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

              

8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл уг тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Э.Мөнгөншагайд цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үлдээсүгэй.         

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ДАЙРИЙЖАВ

 

                                    ШҮҮГЧИД                                             Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                                                                                                      Л.ОЮУН