Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 2018/ШЦТ/174

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэрэндулам даргалж,

нарийн бичгийн Н.Эрдэнэбулган,

улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

иргэний хариуцагчийн төлөөлөгч Р.Нямцэрэн,

шүүгдэгч Б.Р*******,

түүний өмгөөлөгч Н.Тэрбиш нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 163/2018/0048/Э индекстэй, 1715002500023 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, ээж, охины хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сум 14 дүгээр хороо 32-15 тоотод оршин суух, ******* овогт *******ын Р******* /РД:РВ89082216/,

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Б.Р******* нь 2017 оны 12 дугаар сарын 11- ний өглөө 05 цагийн орчим Булган аймгийн Бугат сумын нутаг дэвсгэрт “Төлүүгийн даваа” гэх газарт Ула хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн сумын чиглэлд явсан ******* улсын дугаартай “kia granberd” маркийн зорчигч тээврийн автобусыг жолоодож яваад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын журам зөрчиж замын хажуу руу орж зам тээврийн осол гаргасны улмаас уг тээврийн хэрэгсэл дотор сууж явсан зорчигч Б.Ц*******, Г.П*******, М.Б*******, Ч.Г нарын биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Р*******гийн өгсөн: 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 08 цагт Ула хотоос ******* улсын дугаартай машиний ээлжийн жолоочоор гарсан. Тэр өдөр компани хуваарьтай өдөр байсан. Тэгээд замдаа явж байгаад Урьхан гэх газарт хоол идчихээд цаашаа явсаар Дархан хүрсэн. Би Дархан-Уул аймаг хүртэл машин бариагүй. Дарханы гурван замын уулзвар дээрээс Баруунбүрэнгийн цаад хүртэл 100 км гаруй газар машиныг би барьсан. Тэгээд би жолоогоо Уөд шилжүүлж Эрдэнэт хот хүртэл явсан. Эрдэнэтээс гарахад У надад жолоогоо шилжүүлж ,машин бариад Булган сум орчихоод “Цочирт”-ын гүүр өнгөрөөд явж байхад нэг л болж өгөхгүй нойр хүрээд нозоороод байсан. Тэрхэн хэсэг хугацаанд зүүрмэглэсэн байсан. Тэгэхэд эсрэг урсгал руугаа орчихсон замаас гараад явж байсан. Гэнэт ус зайлуулах шуудуй таараад машины урд тал болон хойд талаараа цохиж донслоод зам хөндлөн гараад зогссон. Үүнээс болоод Лхам-Янжин, Б*******, П*******, Г, Цэрэнсоном, Ц нарт хүндэвтэр, хөнгөн гэмтлүүд авсан. Эдгээр хүмүүсийг эмнэлэгт үзүүлэхийг үзүүлээд эмчилгээний зардлыг нь төлөхийг төлсөн. Хохирогч нараас П*******, Г гэх хоёр хүн хойшоо гарч эмчлүүлэх зардал гаргаж авна гээд байгаа гэх мэдүүлэг.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэнгийн өгсөн: Тухайн үеийн нөхцөл байдлыг дахин яриад байх шаардлагагүй байх. Ослоос болж 3 хүн хүндэвтэр, 3 хүн хөнгөн гэмтлийн зэрэг тогтоолгосон. Зарим хүмүүст гэмтлийн зэрэг тогтоогдоогүй. Осол гарсан даруйд манай компани ирж Булган аймагт хүмүүсийг зөөж ирээд эмнэлэгийн анхан шатны тусламж үзүүлж эмчилгээ хийж янз бүрийн арга хэмжээ авсан. Шаардлагатай гэсэн хүмүүсийг Ула хот руу авчирч гэмтэл, согог үндэсний төвд үзүүлж оношлогоонд хамруулж, эмчилгээ хийлгэсэн байгаа. Үүнд “*******” ХХК нь 2.757.245 төгрөгийн зардал гаргасан. Үүнээс хохирогч Гт 600.000 төгрөг, Батчулуунд 500.000 төгрөг, Лхам-Янжинд 199.000 төгрөг, Б 630.000 төгрөг, Нямдаваад 86000 төгрөг, Цт 177.000 төгрөгүүдийг эмчилгээ, оношлогоонд зарцуулсан байгаа. Мөн замын зардал болон хоол унааны зардлууд багтаж байна. “*******” ХХК-ийн зүгээс нийгмийн хариуцлага хүлээх үүднээс осол гарсан даруйд шаардлагатай бүх төрлийн арга хэмжээг авсан. Хохирогч П*******, Г нар хохирол нэхэмжилдэг боловч өнөөдрийн байдлаар гаргаж өгсөн нотлох баримт байхгүй байна. Иргэний хариуц*******р Д.У, “Тахилт Транс” ХХК татагдсан. Д.У нь “Тахилт Транс” ХХК-тай тээвэрлэлтийн гэрээ хийсэн. Тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Д.У болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Үүнтэй маргах зүйлгүй. Авто тээврийн тухай хууль, ачаа, зорчигч тээвэрлэх нийтлэг дүрмийн дагуу тээвэрлэлтийн үйл ажиллагааг “*******” ХХК гүйцэтгэж байсан. “Тахилт Транс” ХХК-ийн тээвэрлэлтийн үйл ажиллагааны иргэн Д.У нь өөрийн мөнгөөр ББСБын зээлээр авсан автобустайгаа орж ирээд гэрээ байгуулаад үйл ажиллагаанд хамрагдаж явсан байгаа. Гарсан үр дагаврыг хэн хүлээх вэ? гэхээр Иргэний хуулийн 384 дүгээр зүйлд зааснаар “*******” ХХК нь тээвэрлэгч мөн. Иргэний хуулийн 384 дүгээр зүйлийн 384.1-д зааснаар тээвэрлэх үйл ажиллагааны бүхий л хариуцлагыг хүлээсэн. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд заасан хариуцлагыг “Тахилт Транс” ХХК хүлээх эрх зүйн үндэслэл байхгүй. Учир нь Тахилт Транс ХХК нь иргэн Д.Утэй гэрээ байгуулж тээвэрлэлт явуулж байсан. Харин иргэн Б.Р*******тай Тахилт Транс ХХК нь ямар нэг эрх зүйн харилцаа байхгүй. Тус компаний ажилтан биш юм. Б.Р******* нь Д.Утэй гэрээ байгуулж түүнээс цалингаа аваад явдаг юм. Иргэний хариуцагч Д.У, шүүгдэгч Б.Р******* нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдох ёстой. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-д зааснаар тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах үүрэг нь иргэний хариуцагч Д.У, шүүгдэгч Б.Р*******р нар хүлээх үндэслэлтэй байна. Түүнээс биш “Тахилт Транс” ХХК нь хариуцлага хүлээхгүй. Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэж хохирогч Ч.Г, Г.П******* нар хэлдэг. Иймд шүүгдэгч Б.Р*******гаас цаашид гарах гэм хорын хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэх мэдүүлэг.

1715002500023 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Хохирогч Г.П*******ын өгсөн: би 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Ула хотоос Хөвсгөл аймаг руу ******* улсын дугаартай автобусанд суугаад явсан. Тухайн үед би Ула хаотоос гараад үүрэглээд унтаад явсан. Тухайн үед би автобусны арын 39 номертой суууж явсан. Нэг мэдсэн миний сууж явсан автобус юм мөргөчихшиг болсон. Тэгээд би сэртэл би урд талын суудал руу шидэгдсэн тухайн үед би сандраад юу болсныг сайн санахгүй байна. Өглөө 05 цаг болж байсан гэх мэдүүлэг /хх-42-43 тал/

Хохирогч Ч.Гын ... Би 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр оройн 20 цагийн автобусаар Ула хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн сумын чиглэлд том оврын хүн тээврийн автобусанд ганцаараа сууж явсан. Би автобусны 37 номерын суудалд бичүүлсэн ба хойд хэсэгт нь сууж явсан. Тэгээд унтаад явж байхад гэнэт нэг мэдэхэд автобусны 2 талын суудлын дунд хэсгийн зайд унасан хэвтэж байсан. Ингээд миний хамраа цус гойжсон байдалтай байсан. Тэгээд тухайн газарт автобус зогссон ба эмнэлэг цагдаа иэрэхийг хүлээгээд байж байсан. Тэгээд байж байхад Булган аймгийн төвөөс эмнэлэг цагдаагийн байгууллагын ажилтан нар ирсэн гэх мэдүүлэг /хх-22-23 тал/

Хохирогч Б.Ц*******ын өгсөн: би 2017 оны 12 дугаар сарын 10-ны орйн 20 цагийн автобусаар Ула хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн сумын чиглэлд нөхрийн хамтаар 35 номерын суудал дээр сууж явж байсан. Би Ула хотоос гараад орой байсан болохоор унтаад үүрэглээд явсан. Нэг мэдсэн миний сууж явсан машин юм дугарах шиг болсон миний дээгүүр хүн шидэгдэх шиг болохоор нь би хүүхдээ тэврээд доошоогоо тонгойсон. Тэгээд нэг мэдсэн чинь миний сууж явсан автобус зам хөндлөн харчихсан байсан гэх мэдүүлэг /хх-45-46 тал/

Хохиргч М.Б*******гийн өгсөн: 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Ула хот руу ЦЕГ-аас зохион байгуулсан сургалтанд суухаар явсан. Сургалт дуусаад 2017 оны 12 дугаар сарын 10-ны оройны 20 цагт ******* улсын дугаартай цагаан хөх алаг автобусаар Хөвсгөл амйгийн Мөрөн сум руу буцссан. Замдаа явж байгаад 2017 оны 12 дугаар сарын 11-ний өглөө үүрээр 05:00 цагийн үед миний сууж явсан автобус Булган аймгийн нутаг Төлүүгийн даваа гэдэг газарт явж байгаад замын хажууруу орсон. Автобус онхолдоогүй. Булган аймгаас цагдаа эмнэлэг ирж ажилласан гэх мэдүүлэг /хх-51-52 тал/

Иргэний нэхэмжлэгч Д.Уийн өгсөн: ... Би ээлжийн дагуу Ула хотын Драгон авто зогсоолоос өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай Киа granberd маркийн зорчигч тээврийн Автобусоор нийт 43 том хүн 2 хүүхэд нийт 45 зорчигч туслах жолооч Б.Р*******гийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын чиглэлд явсан. Тэгээд би Ула хотоос Төв аймгийн Урьхан зоогийн газар хүртэл уг тээврийн хэрэгсэл ээ жолоодон явж байгаад Урьхан зоогийн газарт зогссон зоригч нарыг хоол цай идүүлж бие засуулчихаад цааш үргэжлүүлээд би тээврийн хэрэгсэлээ бариад явсан тэгээд Дархан-Уул аймгийн гурван замын постон дээр ирж замын хуудас аа бөглүүлж цааш 100 км газар туслах жолооч Р******* автобусыг барьж явсан. Туслах жолооч Р******* автобус барьж явах хооронд би хэсэг унтаж амарсан. Тэгээд би Амарбаясгалан хийдийн салдаг уулзавраас би дахин бариад Орхон аймаг хүртэл барьж явсан. Дахин туслах жолооч Р******* үргэжилүүлэн барьсан би 5 дугаар суудал дээр суусан 5 дугаар суудал дээр сууж явсан нэг эрэгтэй хүүхэд Р*******тай юм ярьж байхаар нь би суудал дээр нь суугаад хэсэг унтаж амарсан нэг мэдсэн чинь хүмүүс орилж хашиграх шиг болсон тэгээд би сэрээд харсан чинь машин зам хөндлөн харчихсан зогсож байсан зорчигч нар суудал дээр айж сандарч тэвдсэн хүмүүс байсан. Тэгээд би машинаасаа буугаад хартал цачиртын гүүрний ойролцоо машин зам хөндлөн зогссон байдалтай урд талын салхины шил хагарсан, урд болон хойд талын гупер эвдэрч унсан урд талын шал нь цохигдож хонхойсон байсан. Тэгээд би ойролцоох уулан дээр гарч утсаар цагдаа болон онцгой байдал түргэн тусламжид дуудлага өгсөн гэх мэдүүлэг /хх-25-26 тал/

хохирогч Б.Цийн өгсөн: 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Ула хотоос 20 цагт Мөрөнгийн чиглэлд ******* улсын дугаартай нийтийн тээврийн автобусаар явсан. Замдаа Урьхан дээр зогсож хоол идчихээд тэгээд цааш үргэжлүүлэн явсан. Би автобусанд 37 номерийн суудал дээр сууж явсан шөнөжингөө яваад замдаа ядраад унтаад үүрэглээд явж байтал нэг мэдсэн чинь урд талын суудал мөргөх шиг болсон тэгээд юу болсныг санахгүй байна сүүлд эмч ирэх үед ухаан санаа орж гараад байсан нэг мэдсэн гадаа өөрийн цүнхтэй хувцсаа ялгаж байсныг санаж байна гэх мэдүүлэг /хх-29-30 тал/

Насанд хүрээгүй хохирогч М.Бгийн өгсөн: 2017 оны 12 дугаар сарын 10-ны оройн 20 цагийн үед 89-89 гэсэн улсын дугаартай Хөвсгөл аймаг руу явах хот хоорондын зорчигч тээврийн автобусанд ээж Лгийн хамтаар суусан. Би 37 номерийн сандал дээр сууж явсан ба ээж Л автобусны арын суудал дээр сууж явсан. Шөнө цагийг нь мэдэхгүй Урьхан дээр цайны газар хоолонд орсон. Гэнэт пад пад гээд түчигнээд явсан. Хүмүүс урагшаа шидэгдээд би бас автобусны урагшаа шидэгдсэн. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй гэх мэдүүлэг /хх-32 тал/

Хохирогч Д.Лгийн өгсөн: 2017 оны 12 дугаар сарын 10-нд Ула хотоос 20 цагт мөрөнгийн чиглэлд 89-89 УНО улсын дугаартай нийтийн тээврийн автобусаар явсан. Замдаа Урьхан дээр зогсож хоол идчихээд тэгээд үрэгжилүүлэн явсан. Би уг автобусанд 45 номерийн суудал дээр өөрийн охиноо урд талын суудал дээр буюу 35 номерийн суудал дээр суулгаад явсан шөнжингөө яваад замдаа унтаад үүрэглээд явж байтал нэг мэдсэн чинь машин юм мөргөчихшиг чанга дугарсан би нэг мэдсэн чинь машиний урд тал руу шидэгдчихсэн байсан. *******ай охин бас урагшаагаа шидэгдчихсэн байсан нэг мэдсэн машин зогссон байхаар нь би босоод хүүхдээ босгоод хартал машин зам хөндөлсөн байрлалтай урд талын салхины шил нь хагарсан байдалтай байсан. Тэгээд машины жолооч цагдаа, онцгой түргэн дуудсан гэх мэдүүлэг /хх-35-36 тал/

Хохирогч Ц.Батчулууны өгсөн: 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Ула хотоос 20 цагт Мөрөнгийн чиглэлд 89-89 УНО улсын дугаартай нийтийн тээврийн автобусаар явсан бөгөөд замдаа Их-Уул суманд бууна гэсэн бодолой явж байсан. Замдаа Урьхан дээр зогсож хоол идчихээд тэгээд үрэгжилүүлэн явсан. Би уг автобусанд 42 номерийн суудал дээр суугаад шөнөжингөө яваад замдаа унтаад би унтаад үүрэглээд явж байтал нэг мэдсэн чинь машин юм мөргөчих болсон би урд талынхаа суудлыг мөргөөд тэгээд л урагшаагаа шидэгдсэн миний нүүрнээс цус гараад тухайн үед зүүн талын нүд юм харахгүй байсан. Машин тэгээд зогссон би өөрийнхөө сууж байсан суудал руу босч чадахгүй болохоор нь мөлхөөд суудал дээрээ суусан тэгээд машин цонхоор харахад машин зам хөндөлсөн урд талын салхины шил нь хагарсан байдалтай байсан тэгээд би цагдаа болон онцгой, түргэн тусламжийг иртэл суудлаасаа босоогүй гэх мэдүүлэг /хх-39-40 тал/

Гэрч Ц.Хгийн өгсөн: 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Ула хотоос Мөрөнгийн чиглэлд том оврын автобусаар 20 цагт автобусаар охин Уламундрахын хамт гарсан бөгөөд шөнөжингөө яваад замдаа урьхан дээр очиж хоол идсэн тэгээд би орой 12 цагаас хойш унтаад өгсөн охин бид хоёр 24-25 гэсэн суудал дээр суугаад явж байсан бөгөөд цонхон талдаа суугаад унтаад явж байтал 12 сарын 11-ний үүрийн 05 цаг үед Булган аймгийн нуагт явж байгаад тас хийж дугараад автобус донсолж эхэлсэн 2-3 савлаад зогссон тэгээд арын суудал дээр сууж байсан хүмүүс ханарч орж ирсэн хүмүүс орилолдоод айж сандарсан байдалтай байсан. Миний мэдэхийн арын суудал дээр сууж байсан нэг эрэгтэй хүн хөл нь хугарсан байж магадгүй байсан, нэг хүний гар нь хугарсан нэг эмэгтэй хүний тархи толгой нь гэмтлээ гээд байх шиг байсан. Би бас автобуснаас буугаад харахад автобусны толгой хэсэг нь зам дээр гарсан бөгсөн хэсэг нь замын гадна урд хэсгээрээ нэлээн эвдэрсэн байдалтай байсан. Автобусны жолооч замаар явж байсан хөвсгөл талаас ирсэн нэг машин зогсоогоод жолоочтой нь хамжаад автобусаа хойш нь ухраагаад замаа чөлөөлсөн. Тэгээд жолооч уулан дээр гарч дуудлага өгсөн хэсэг хугацааны дараа онцгой эмнэлэг, цагдаа нар ирсэн гэх мэдүүлэг /хх-54 тал/

Гэрч С.Цгийн өгсөн: 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Ула хотоос Мөрөнгийн чиглэлд том оврын автобусаар гарсан бөгөөд шөнөжингээ яваад 12 сарын 11-ний үүрийн 5 цаг минутын үед Булган аймгийн нутаг Төлүүгийн давааны наахан талд явж байгаад би 7 дугаар суудал дээр унтаад явж байсан бөгөөд гэнэт автобус зүүн тийш хазайж хүчтэй хүчтэй хөдлөөд хүмүүс орилолдоод би зайлагдаад сэрсэн. Намайг сэрэхэд автобус зогссон байсан. Хүмүүс нэлээн айцгаасан байсан тэгээд жолооч нь тайван байгаа хүмүүсээ гээд тэгээд гарах гэсэн чинь тайван сууцгааж бай гэхээр нь хүмүүс гарахгүй сууцгааж ба йсан харанхуй байсан машины гэрэл нь шууд унтарсан, машины урд салхины шил нь хагараад хүйтэнд орж ирээд нэлээн хүйтэн болсон тэгээд зарим хүмүүс нь гараад зарим нь суугаад үлдсэн. Би гараагүй жолооч нар нь шооконд ороод дугарахгүй байсан. Тэгээд жолооч утас асуугаад дуудлага өгнө гэж байсан. Хүмүүс дундаас 2-3 хүн гэмтсэн юм шиг байсан нэг хүний хамарнаас цус гарсан хөл хөдлөхгүй байна гэх мэтээр ярьж байсан би сайн хараагүй гэх мэдүүлэг /хх-55 тал/

Гэрч Н.Дийн өгсөн: би 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр зээ охин 3 настай, Мөнхчимэгийн Индрагийн хамтаар Ула хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн сумын чиглэлд явдаг хүн тээврйн том оворын автобусанд суусан. Тэгээд замаар явж байхдаа хэсэг унталгүй явж байгаад яг осол болох үед зээ охины хамтаар унтсан байсан. Тэгээд нэг мэдэхэд автобус зам дээр хөндлөөд зогссон байсан. Ингээд хэсэг байж байгаад автобуснаас буугаад харсан чинь асфальтан зам дээр хөндлөөд зогссон байдалтай байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа буцаад автобус суусан. Үүнээс хойг хэсэг хугацааны дараа буюу 1 цаг орчимын дараа Булганы төвөөс эмч нар ирсэн. Автобусны зоргчигч нарт үзүүлэхэд биедээ ямар нэгэн гэмтэл аваагүй хоёулаа зүгээр байна гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-56 тал/

Гэрч Б.Цын өгсөн: би 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Ула хотоос Хөвсгөл аймгийн чиглэлд хүн тээврийн том оврын 20 цагийн автобусанд сууж явсан. Би автобусны 5 номерын суудлыг бичүүлж авсан боловч эсмэн жолоочтой солигдож урд жолоочийн сандал дээр очиж суусан. Тухайн үед чихивчний хөгжим сонсоод унтаад явж байсан. Тэгсэн чинь нэг мэдэхэд хүмүүс яриад байх чимээ гарсан. Тэгээд эрнээд хүмүүс орилолдох чимээ гарсан ба сэрээд харсан чинь автобусны урд талын шил хагарсан байсан. Тэгээд би осол болсныг мэдсэн. Тэгээд автобуснаас буусан чинь шатахуун нь асгарч байсан, хүмүүс автобуснаас бууж эхэлсэн ба зарим нь буухгүй дотроо сууж байсан. Тэгээд эмнэлэг, цагдаад мэдэгдсэн гэх мэдүүлэг /хх-57 тал/

Гэрч П.Сын өгсөн: 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Ула хотоос Мөрөнгийн чиглэлд том оврын автобусаар 20 цагийн автобусаар гарсан бөгөөд шөнөжингөө яваад замдаа урьхан дээр очиж хоол идсэн тэгээд цааш нь яваад 12 дугаар сарын 11-ний үүрийн 5 цаг үед Булган аймгийн нутагт явж байгаад автобус донсолж дайвалзсан тухайн үед би унтаж явсан бөгөөд 11 суудал дээр дотор талд нь сууж явсан. Би донсолгоонд урд сандлаа мөргөөд сэрсэн, миний хамарнаас цус гараад уруул шүдтэй хавсраад цохигдсон байсан, миний дотор муухай оргиод хүмүүс орлилдоод автобусаа жолооч чадварлаг зогсоосон байх гэж бодож байна. Тэгээд автобусны урд шил хагараад хүйтэн орж ирээд хүйтэн болсон би автобуснаас гараагүй. Зарим хүмүүс нь буугаад байсан. Жолооч нь хүний утсаар дуудлага өгсөн удалгүй эмнэлэг ирсэн гэх мэдүүлэг /хх-59 тал/

Гэрч Ц.Оийн өгсөн: 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Ула хотоос Мөрөнгийн чиглэлд том оврын автобусаар гарсан бөгөөд шөнжингөө яваад 12 сарын 11-ний үүрийн 5 цаг 20 минутын үед Булган аймгийн нутаг Төлүүгийн давааны наахан талд явж байгаад би 6 дугар суудал дээр унтаад яжв байсан бөгөөд гэнэт автобус зүүн тийш хазайж хүчтэй хөдлөөд зогссон хүмүүс орилолдоод би зайлагдаад сэрсэн. Хүмүүс нэлээн айцгаасан байсан тэгээд жолооч нь тайван байгаа хүмүүсээ гээд тэгээд гарах гэсэн чинь тайван сууцгааж бай гэхээр нь хүмүүс гарахгүй сууцгааж байсан харанхуй байсан машины гэрэл нь шууд унтарсан, машины урд салхины шил нь хагараад хүйтэн орж ирээд нэлээн хүйтэн болсон тэгээд зарим хүмүүс нь гараад зарим нь суугаад үлдсэн. Би гарч гүйсэн жолооч нар нь шооконд ороод дугарахгүй байсан тэгээд гараад харахад замын хажуу руу орсон байсан гэх мэдүүлэг /хх-60 тал/

Гэрч М.Б*******гийн өгсөн: би 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Ула хотоос Хөвсгөл аймаг явахаар 20 цагийн үед Драгон төвөөс нийтийн тээврийн том оврын ******* улсын дугаартай автобусанд суусан. Тэгээд л шууд Хөвсгөл аймгийн чиглэлд хөдөлсөн. Би замдаа унтаад явж байсан ба унтаж байсан чинь гэнэт автобус хүчтэй донсолхоор нь сэрээд харахад манай автобус замын хажуу талын жалга руу ороод буцаад зам дээр гараад ирсэн байсан гэх мэдүүлэг /хх-61 тал/

Гэрч М.Бын өгсөн: 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Ула хотоос Хөвсгөл аймаг руу гэрлүүгээ харихаар 20 цагийн үед Драгон төвөөс автобусанд суусан. Тэгээд л шууд Хөвсгөл аймгийн чиглэлд хөдөлсөн ба би хөдлөөд удахгүй унтаад өгсөн. Нэг сэрсэн хүмүүс хашгираад байсан ба харсан чинь манай автобус зам хөндөлсөөд зогссон байсан. Тэгээд л автобусаа замын хажуу тал руу орсон гэдгийг мэдсэн гэх мэдүүлэг /хх-62-63 тал/

Гэрч Э.Цийн өгсөн: Би Ула хот орж 10 хоночихоод 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Ула хотоос буцаад Хөвсгөл аймаг руу явахаар Драгон төвөөс том оврын автобусанд 20 цагийн үед суусан. Тэгээд шууд Хөвсгөл аймгийн чиглэлд хөдөлсөн юм. Би тухайн үед урд талд 2 номерын суудал дээр сууж явсан ба Булган аймаг ортол унтаагүй. Тухайн үед автобус барьж явсан жолооч Эрдэнэт хотоос бинзен авахдаа нойр хүрээд байна гэж хэлээд гарч нойроо сэргээгээд байсан. Тэгсэн нөгөө жолооч нь би барих уу гэхэд нөгөө бүдүүн нойр нь хүрээд байсан жолооч үгүй би зүгээр гэж хэлээд цаашаа хөдөлсөн. Тэгээд Булган аймгаар дайрч өнгөрөөд явж байхад би хэсэг хугацаанд зүүрмэглэсэн байсан. Тэгсэн гэнэт автобус хазайсан ба тухайн үед би сэрээд харахад автобус замаас гараад жалга руу ороод цохигдоод буцаад зам дээрээ хурдаараа гараад хүмүүс орилсон чинь тоормоз гишгээд зогссон гэх мэдүүлэг /хх-64-65 тал/ Гэрч Г.Алтангэрэлийн өгсөн: Би 2017 оны 12 дугаар сарый 10-ны өдер Ула хотоос Хөвсгөл аймаг руу явахаар Драгон төвөөс том оврын автобусанд суусан. Тэгээд шууд Хөвсгөл аймгийн чиглэлд хөдөлсөн юм. Замдаа унтаад явж байсан чинь нэг мэдсэн тас няс гээд чимээ гараад доргисон сэрээд харахад манай автобус замын хажуу руу ороод буцаад зам дээрээ гараад ирсэн байсан. Тухайн үед хойд талд суугаад явж байсан хүмүүс урд талд шидэгдээд хүрээд ирсэн байсан гэх мэдүүлэг /хх-66-67/

Гэрч Д.Эгийн өгсөн: Би Ула хот орж дүүгийнхээ 2 настай Гэрэлт-Од гэж бандийг аваад 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Ула хотоос орой 20 цагийн том оврын нийтийн автобусанд суугаад Хөвсгөл аймаг руу хөдөлсөн. Тэгээд явсаар байгаад Булган аймгаар дайраад цаашаа явж байхад би хэсэг хугацаанд зүүрмэглэсэн. Тэгсэн тар няр гээд чимээ гарахаар нь дүүгийнхээ хүүхдийг дараад хэвтсэн. Тэгээд л дараа нь автобуснаас буугаад замын хажуу руу орсон гэдгийг мэдсэн гэх мэдүүлэг /хх-68-69 тал/ Гэрч О.Мөнхбаатарын өгсөн: *******ай хүүгийн бие муудаад би ажлаасаа 7 хоногийн чөлөө аваад 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Ула хотоос Хөвсгөл аймаг явахаар том оврын нийтийн ******* улсын дугаартай автобусанд суугаад орой 20 цагийн үед Хөвсгөл аймгийн чиглэлд хөдөлсөн. Замдаа бол унтаад явж байсан ба өглөө үүрээр 05 цагийн үед автобус гэнэт хүчтэй доргихоор нь би сэрсэн. Тэгсэн миний хамраас цус гарч байсан ба автобуснаас буугаад харахад автобус замын хажуу талын жалга руу ороод буцаад зам дээрээ гарч ирсэн байсан гэх мэдүүлэг /хх-70 тал/

Гэрч О.Уын өгсөн: Би 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Ула хотоос Хөвсгөл аймагт болох үзэсгэлэн худалдаанд оролцохоор орой 20 цагийн үед Хөвсгөл аймгийн чиглэлд явдаг автобусанд суугаад явсан. Тэгээд замдаа кино үзэж байгаад унтаад өгсөн байсан. Унтаад явж байхад хүчтэй донсолохоор нь сэрээд харахад манай автобус замын хажуу талын жалга руу ороод буцаад зам дээрээ гараад хөндлөн зогссон байсан гэх мэдүүлэг /хх-71 тал/

Гэрч С.Амгалын өгсөн: “...Автобус тас няс хийгээд хүчтэй дайвалзаад зогссон автобусны урд шил хагараад хүйтэн орж ирээд хүйтэн болсон би автобуснаас буусан тэгэхэд салерк гоожоод үнэртэй байсан. Автобус зам дээр хөндөлсөөд зам дээр зогссон байсан. Жолооч залуу уул руу гарч дуудлага дуудсан Хөвсгөл талаас ирсэн нэг том машинаар татуулсан уу автобусаа жоохон ухрааж замаа чөлөөлсөн. Удалгүй эмнэлэг ирж зарим нэг хүмүүсийг эмнэлэг рүү авч явсан 2-3 хүн гэмтсэн байж магадгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-72 тал/

Булган аймгийн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 104 дугаартай дүгнэлт: 1. Шинжилгээнд ирүүлсэн Б.Р******* гэх цусанд 0.0% промилль спиртийн агууламж илэрлээ. Энэ нь согтолтын зэрэгт хамаарахгүй гэх дүгнэлт /хх-123 тал/

Булган аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн дүгнэлт: 1.Жолооч Б.Р******* нь дугаартай хүчинтэй эрхийн үнэмлэхтэй байна. 2. Жолооч Б.Р******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. Жолооч Б.Р******* нь МУ-ын ЗХД-ийн 2.7а дахь заалтыг зөрчсөн “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох 9.2 дахь заалтыг зөрчсөн “жолооч хөдөлгөөний аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчиж хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож нойрмоглосны улмаас зам тээврийн осол гарсан гэх дүгнэлт /хх-132 тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн №717 дугаартай “...Ч.Гын биед зүүн гарын атгаал ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэгтогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар саринулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-141 тал/,

Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 08 дугаартай: Б.Цийн биед зүүн зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2 дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтэлийн зэрэгт хамаарахгүй. 4. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-145 тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №350 дугаартай Д.Лгийн биед хуйханд шарх, дух, хөмсөг, баруун, зүүн зовхи, хамрын нуруу, баруун өвдөг, шилбэ, гуя, нуруунд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлэ нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 3. шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-149 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №414 дугаартай Г.П*******ын биед баруун дунд чөмөг ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх дүгнэлт, /хх-161 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн №08 дугаартай Б.Ц*******ын биед бүсэлхийн 1 дүгээр нугаламын шахагдсан хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. 5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хуагцаанд үүссэн байх боломжтой гэх дүгнэлт /хх-168 тал/,

Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 30- ны өдрийн 33 дугаартай: М.Б*******гийн биед сээрний 2.0 ширхэг нугаламын их биеийн шахагдсан хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2 дээрх гэмтэл нь нуруу хэсэгт хүчтэй битүү доргилт авах үед үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарана гэх дүгнэлт /хх-172 тал/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / 1-р хавтас 06 хуудас/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас 07-10 хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-11-15 хуудас/,

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / 1-р хавтас 184 хуудас/

Хот хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлтийг гүйцэтгэх гэрээ /хх-185-186 тал/

Тольдох Оюуны Өгөөж ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 18/17 дугаартай тээврийн хэрэглийн үнэлгээ /1-р хавтас 106-113 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв. Шүүгдэгч Н.Р******* нь 2017 оны 12 дугаар сарын 11-ний өглөө 05 цагийн орчим Булган аймгийн Бугат сумын нутаг дэвсгэрт “Төлүүгийн даваа” гэх газарт Ула хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн сумын чиглэлд явсан ******* улсын дугаартай kia granberd маркийн зорчигч тээврийн автобусыг жолоодож яваад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын журам зөрчиж замын хажуу руу орж зам тээврийн осол гаргасны улмаас уг тээврийн хэрэгсэл дотор сууж явсан зорчигч Б.Ц*******, Г.П*******, М.Б*******, Ч.Г нарын биед хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт болжээ.

Энэ үйл баримтын талаар хавтаст хэрэгт хэргийн газарт болон тээврийн хэрэгсэлд үзлэгийг хуульд заасан журмын дагуу хийж үйлдсэн тэмдэглэл, схем зэрэг, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Н.Р*******гийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ч.Гын ...Би 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр оройн 20 цагийн автобусаар Ула хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн сумын чиглэлд том оврын хүн тээврийн автобусанд ганцаараа сууж явсан. Би автобусны 37 номерын суудалд бичүүлсэн ба хойд хэсэгт нь сууж явсан. Тэгээд унтаад явж байхад гэнэт нэг мэдэхэд автобусны 2 талын суудлын дунд хэсгийн зайд унасан хэвтэж байсан. Ингээд миний хамраа цус гойжсон байдалтай байсан гэх мэдүүлэг /хх22-23/,

хохирогч Б.Цийн ... 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Ула хотоос 20 цагт Мөрөнгийн чиглэлд ******* улсын дугаартай нийтийн тээврийн автобусаар явсан. Би автобусанд 37 номерийн суудал дээр сууж явсан шөнөжингөө яваад замдаа ядраад унтаад үүрэглээд явж байтал нэг мэдсэн чинь урд талын суудал мөргөх шиг болсон тэгээд юу болсныг санахгүй гэх мэдүүлэг /хх-29-30 тал/ Хохирогч Г.П*******ын ... би 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Ула хотоос Хөвсгөл аймаг руу ******* улсын дугаартай автобусанд суугаад явсан. Тухайн үед би Ула хаотоос гараад үүрэглээд унтаад явсан. Тухайн үед би автобусны арын 39 номертой суууж явсан. Нэг мэдсэн миний сууж явсан автобус юм мөргөчихшиг болсон. Тэгээд би сэртэл би урд талын суудал руу шидэгдсэн тухайн үед би сандраад юу болсныг сайн санахгүй байна. Өглөө 05 цаг болж байсан гэх мэдүүлэг /хх-42-43 тал/

Хохирогч Б.Ц*******ын ...би 2017 оны 12 дугаар сарын 10-ны орйн 20 цагийн автобусаар Ула хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн сумын чиглэлд нөхрийн хамтаар 35 номерын суудал дээр сууж явж байсан. Би Ула хотоос гараад орой байсан болохоор унтаад үүрэглээд явсан. Нэг мэдсэн миний сууж явсан машин юм дугарах шиг болсон миний дээгүүр хүн шидэгдэх шиг болохоор нь би хүүхдээ тэврээд доошоогоо тонгойсон. Тэгээд нэг мэдсэн чинь миний сууж явсан автобус зам хөндлөн харчихсан байсан гэх мэдүүлэг /хх-45-46 тал/

Хохирогч М.Б*******гийн ...2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Ула хот руу ЦЕГ-аас зохион байгуулсан сургалтанд суухаар явсан. Сургалт дуусаад 2017 оны 12 дугаар сарын 10-ны оройны 20 цагт ******* улсын дугаартай цагаан хөх алаг автобусаар Хөвсгөл амйгийн Мөрөн сум руу буцсан. Замдаа явж байгаад 2017 оны 12 дугаар сарын 11-ний өглөө үүрээр 05:00 цагийн үед миний сууж явсан автобус Булган аймгийн нутаг Төлүүгийн даваа гэдэг газарт явж байгаад замын хажууруу орсон. Автобус онхолдоогүй. Булган аймгаас цагдаа эмнэлэг ирж ажилласан гэх мэдүүлэг /хх51-52 тал/

Насанд хүрээгүй хохирогч М.Бгийн ... 2017 оны 12 дугаар сарын 10-ны оройн 20 цагийн үед 89-89 гэсэн улсын дугаартай Хөвсгөл аймаг руу явах хот хоорондын зорчигч тээврийн автобусанд ээж Лгийн хамтаар суусан. Би 37 номерийн сандал дээр сууж явсан ба ээж Л автобусны арын суудал дээр сууж явсан. Гэнэт пад пад гээд түчигнээд явсан. Хүмүүс урагшаа шидэгдээд би бас автобусны урагшаа шидэгдсэн. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй гэх мэдүүлэг /хх-32 тал/

Хохирогч Д.Лгийн... 2017 оны 12 дугаар сарын 10-нд Ула хотоос 20 цагт мөрөнгийн чиглэлд 89-89 УНО улсын дугаартай нийтийн тээврийн автобусаар явсан. Замдаа Урьхан дээр зогсож хоол идчихээд тэгээд үрэгжилүүлэн явсан. Би уг автобусанд 45 номерийн суудал дээр өөрийн охиноо урд талын суудал дээр буюу 35 номерийн суудал дээр суулгаад явсан шөнжингөө яваад замдаа унтаад үүрэглээд явж байтал нэг мэдсэн чинь машин юм мөргөчихшиг чанга дугарсан би нэг мэдсэн чинь машиний урд тал руу шидэгдчихсэн байсан. *******ай охин бас урагшаагаа шидэгдчихсэн байсан нэг мэдсэн машин зогссон байхаар нь би босоод хүүхдээ босгоод хартал машин зам хөндөлсөн байрлалтай урд талын салхины шил нь хагарсан байдалтай байсан гэх мэдүүлэг /хх-35-36 тал/

Хохирогч Ц.Батчулууны ... 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Ула хотоос 20 цагт Мөрөнгийн чиглэлд 89-89 УНО улсын дугаартай нийтийн тээврийн автобусаар явсан бөгөөд замдаа Их-Уул суманд бууна гэсэн бодолтой явж байсан. Унтаад үүрэглээд явж байтал нэг мэдсэн чинь машин юм мөргөчих болсон би урд талынхаа суудлыг мөргөөд тэгээд л урагшаагаа шидэгдсэн миний нүүрнээс цус гараад тухайн үед зүүн талын нүд юм харахгүй байсан. Машин тэгээд зогссон би өөрийнхөө сууж байсан суудал руу босч чадахгүй болохоор нь мөлхөөд суудал дээрээ суусан тэгээд машин цонхоор харахад машин зам хөндөлсөн урд талын салхины шил нь хагарсан байдалтай байсан гэх мэдүүлэг /хх-39-40 тал/

гэрч Э.Ц, П.Эрдэнэтуяа Н.Д, Сосорбарам, С.Ц, М.Б*******, Э.Ц, Ц.Х нарын мэдүүлэг, Булган аймгийн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 104 дугаартай дүгнэлт: шинжилгээнд ирүүлсэн Б.Р******* гэх цусанд 0.0% промилль спиртийн агууламж илэрээгүй гэх, Булган аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн дүгнэлт: Жолооч Б.Р******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. Жолооч Б.Р******* нь МУ-ын ЗХД-ийн 2.7а дахь заалтыг зөрчсөн “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох 9.2 дахь заалтыг зөрчсөн “жолооч хөдөлгөөний аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн байна. Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, замын нөхцөл байдал зэргээс шалтгаалаагүй байна. Жолооч хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож нойрмоглосны улмаас зам тээврийн осол гарсан. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн №717 дугаартай “...Ч.Гын биед зүүн гарын атгаал ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэгтогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна , Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 08 дугаартай: Б.Цийн биед зүүн зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэитлийн зэрэгт хамаарахгүй, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №350 дугаартай Д.Лгийн биед хуйханд шарх, дух, хөмсөг, баруун, зүүн зовхи, хамрын нуруу, баруун өвдөг, шилбэ, гуя, нуруунд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлэ нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №414 дугаартай Г.П*******ын биед баруун дунд чөмөг ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн №08 дугаартай Б.Ц*******ын биед бүсэлхийн 1 дүгээр нугаламын шахагдсан хугарал гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна, Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 33 дугаартай: М.Б*******гийн биед сээрний 2.0 ширхэг нугаламын их биеийн шахагдсан хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтэлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх дүгнэлтүүд зэрэг нотлох баримтууд авагджээ. Эдгээр хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийхэд шүүгдэгч Б.Р******* нь 2017 оны 12 дугаар сарын 11-ний өглөө 05 цагийн орчим Булган аймгийн Бугат сумын нутаг дэвсгэрт “Төлүүгийн даваа” гэх газарт Ула хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн сумын чиглэлд явсан ******* улсын дугаартай “kia granberd” маркийн зорчигч тээврийн автобусыг жолоодож яваад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын журам зөрчиж замын хажуу руу орж зам тээврийн осол гаргасны улмаас уг тээврийн хэрэгсэл дотор сууж явсан зорчигч Б.Ц*******, Г.П*******, М.Б*******, Ч.Г нарын биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Н.Р*******г Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ. Шүүгдэгч Н.Р*******гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Ц*******, Г.П*******, М.Б*******, Ч.Г нарын биед хүндэвтэр хохирол, насанд хүрээгүй хохирогч М.Б, Д.Л, Ч. Батчулуун нарын биед хөнгөн хохирол учруулсан ба шүүгдэгч Н.Р******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм хорын хохиролын талаар баримт гаргаж өгөөгүй хэдий ч сайн дураар хохирогч Г.П*******т 2170500 төгрөг, хохирогч Ч.Гт 300000 төгрөг, Б.Ц*******д 843000 төгрөг, Б.Цт 900000 төгрөг, хохирогч Д.Лд 469000 төгрөг, хохирогч М.Б*******д 100000 төгрөг, Батчулуунд 1000000 төгрөгийг тус тус төлсөн ба иргэний нэхэмжлэгч Д.У нь ******* улсын дугаартай kia granberd маркийн автобусны үнэ гаргуулахаас татгалзсан болохыг дурьдаж шийдвэрлэлээ.

Хохирогч Г.П******* нь эрүүл мэндийн хохирол 5000000 төгрөг нэхэмжилсэн боловч энэ талаархи нотлох баримтаа ирүүлээгүй, хохирогч М.Б*******, Ч.Г, Д.Л нар нь хохиролын баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.

Тээвэрлэлтийн үйл ажиллагааг иргэний хариц*******р татагдсан “*******” ХХК гүйцэтгэж байсан ба тээвэрлэлтийн үйл ажиллагаанд иргэний харицагч У нь өөрийн мөнгөөр ББСБ-ын зээлээр авсан өөрийн өмчлөлийн автобустай орж, гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулж байсан байна. Харин шүүгдэгч Б.Р*******тай “Тахилт Транс” ХХК нь ямар нэг эрх зүйн харилцаа үүсээгүй ба Б.Р******* нь Д.Утэй гэрээ байгуулж түүнээс цалингаа аваад явдаг болох нь шүүгдэгч болон иргэний хариуцагчийн мэдүүлэг хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдож байна. Зам тээврийн осол гарах үед Иргэний харицагч “*******” ХХК нь осол болсон нөхцөл байдал, үр дагавартай уялдан тээвэрлэлттэй холбогдон гарсан зардал, эрүүл мэндэд учирсан хохирол 2.757.245 төгрөгийг хохирогч нарт төлсөн байх тул цаашид гарах гэм хорын хохиролыг хариуцан төлөх үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-д зааснаар тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах үүрэг нь иргэний хариуцагч Д.У, шүүгдэгч Б.Р******* нар хүлээх үндэслэлтэй байна гэж үзлээ. Шүүгдэгч Н.Р*******д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, тухайн үед хохирогчид учирсан хохиролыг нөхөн төлсөн байдлыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Н.Р*******гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын хор аюул, хувийн байдлыг харгалзан 450000 төгрөгийн торгуулийн ял оногдулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн ба хөрөнгө, цалин хөлс бусад орлого олох боломжийг харгалзан 450000 төгрөгийн торгуулийн ялыг сар бүр 250000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгуулийн ялыг биелүүлэх хугацааг хоёр сарын хугацаагаар тогтоох нь зүйтэй байна. Шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, иргэний нэхэмжлэгч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хураан авсан иргэний бичиг баримтгүй болохыг дурьдвал зохино.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1- 4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. ******* овогт *******ын Р*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанаар Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Р*******г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Р******* нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгийн торгуулийн төгрөгийн торгуулийн ялыг сар бүр 250000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгуулийн ялыг биелүүлэх хугацааг хоёр сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Н.Р******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлж, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Н.Р*******гаас эмчилгээний зардалд Г.П*******т 2170500 төгрөг, хохирогч Ч.Гт 300000 төгрөг, Б.Ц*******д 843000 төгрөг, Б.Цт 900000 төгрөг, хохирогч Д.Лд 469000 төгрөг, хохирогч М.Б*******д 100000 төгрөг, Батчулуунд 1000000 төгрөг төлсөн болохыг, иргэний хариуцагч ******* ХХК-г цаашид гарах эмчилгээний зардал гаргуулахгүй болохыг, хохирогч Г.П*******, М.Б*******, Ч.Г, Д.Л нар нь нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч болон иргэний хариуцагч Д.Уөөс иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич эрхтэй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Р*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч , хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.ЦЭРЭНДУЛАМ