Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 2017/ШЦТ/71

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,

Улсын яллагч: Б.Мээпам,

Шүүгдэгч өмгөөлөгч: С.Нармандал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Оын А холбогдох эрүүгийн 201703000205 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ...ний өдөр Архангай аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, малчин ажилтай, Архангай аймгийн Эрдэнэмандал сум, Өлзийт багийн 03-16 тоотод ошин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, хаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Д овогт Оын А /РД: ../

Шүүгдэгч О.А нь 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Өлзийт багийн төвд тус сумын хэв журмын, цагдаа дэд ахлагч Л.С, Л.А нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж, маргалдан зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах мэдүүлгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч О.Аын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний буруу гэв.

Эрүүгийн 201703000105 дугаартай хэргээс:

Хохирогч Л.Аын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 17-18 цагийн үед би хэв журмын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Л.Сийн хамтаар эргүүлийн үүрэг гүйцэтгээд явж байсан. Тэгээд цагдаа Л.С бид хоёр пиво уугаад сууж байсан мотоцикльтой 3 хүн дээр очиж шалгаад мотоциклийг нь саатуулна гээд Л.С унаад цагдаагийн кубон руу явсан. Би тэр үед нь үлдээд тэр хүмүүсийг тараагаад цаана нь улаан машинтай хүмүүс дээр очоод машиных нь хаалгыг онгойлготол машин дотор жолоочийн хүрдний ард А гэх манай

сумын хүн, цаана нь М гэх хүн сууж байсан, тэр хоёр тал шил архи уугаад сууж байгаа харагдаж байсан. Тэгэхээр нь би А гэх хүнд хандаж амрыг эрье та бичиг баримтаа шалгуулна уу гэхэд О.А гэх хүн миний бичиг баримт байхгүй байна, би бичиг баримтаа Улаанбаатархотявуулчихсан гэжхэлсэн. Тэгэхээр нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй, та машинаасаа буугаад ир гэж хэлсэн. Тэгээд О.А гэх хүн машинаас буугаад ирэхээр нь та бичиг баримтаа шалгуул гэж хэлсэн чинь надад бичиг баримт байхгүй, надад чамд шалгуулаад байх шаардлага байхгүй гэж хэлэхээр нь би машины түлхүүрийг аваад таны машины түлхүүрийг хурааж авлаа гэж хэлсэн чинь чи миний машины түлхүүрийг авдаг хэн бэ гээд намайг заамдаж аваад гараараа толгой руу 2-3 удаа цохисон. Тэгээд бид хоёр барьцалдаж аваад ноцолдсон, тэр үед би О.А гэх хүний гарыг нь өчиж мушгисан, тэгсэн надад гараа мушигуулахгүй гээд намайг газар унагаж хөлөөрөө болон гараараа толгой орчимд цохиж зодсон. Тэр үед манай хэв журмын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Л.С ирээд А гэх хүнийг надаас салгах гэтэл А та нар бүгд согтуу байж бид нарыг шалгах ёстой юм уу гээд Л.Стой маргалдаж байгаад гараараа Л.Сийн нүүр толгой хавьд цохисон. Тэр үед Л.Сбид хоёр луу ээлжилждайраад цохижзодоод байсан. Тэгээд байж байтал удалгүй, Ланд-крузер маркийн саарал өнгийн машинтай залуучууд ирээд та нар бүгдээрээ соггуу байна гээд байсан гэх мэдүүлэг /хх-ийн 18-20 дугаар хуудас/

Хохирогч Л.Сийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...О.А гэх манай сумын ах согтуу байгаа бололтой Атай маргалдаад Аын дээр гарчихсан, Аыгзодожбайсан. Тэгэхээр нь би очижта яаж байгаа юм бэ гэжхэлээд салгах гэтэл цагдаа нар согтуу байна. Та нар намайг яагаад зөвхөн шалгаад байгаа юм бэ гээд над руу дайраад эхэлсэн. Тэгээд намайг гараараа миний нүүр толгой орчимд 2-3 удаа цохисон. Тэр үед миний толгойноос цус гараад байж байтал нэг саарал өнгийн Ланд-крузер маркийн автомашинтай хүмүүс ирсэн гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 дугаар хуудас/

Гэрч Б.Бы мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Тэр хоёр цагдаа архи дарс уугаагүй, эрүүл байсан байх гэж бодож байна. Сүүлд нь сонсож мэдэхнээ А, М нар цагдаа нарыг зодсон байна гэж сонссон гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/

Гэрч А.Бгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Хын хамтаар урд эрэг дээр байсан улаан өнгийн А ахын машиныг шалгахаар хөдлөөд явж байгаа харагдаж байсан, түүнээс хойш би юу болсон талаар би мэдэхгүй. Сүүлд нь сумын хоёр цагдааг А ах хүмүүстэй нийлж зодсон гэнэ гэж сонссон гэх мэдүүлэг /хх- ийн 30 дугаар хуудас/

Гэрч Ж.Бийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ажил дээрээ байж байх үед сумын цагдаа С гэх залуу нүүр ам, хувцас нь цус болчихсон байдалтай ганцаараа орж ирээд би хүнд зодуулчихлаа өрөө байна уу гээд орж ирсэн. Тэгэхээр нь цагдаа Сийг өрөөнд оруулаад байж байх үед араас нь удалгүй А гэх цагдаа хувцас хунар нь шороо болчихсон, нүүр болон гараас цус гарсан байдалтай Н.Бадамдоо болон А гэх хүмүүсийн хамтаар орж ирээд намайг А гэх хүнээс өөр өрөөнд оруулаад өгөөч гэж хэлсэн. Тухайн үед А гэх хүнээс гадна 4-5 хүнтэй хамт эмнэлэгт орж ирсэн байсан. А гэх хүн орж ирээд А цагдаагийн хоолойг боогоод байхаар нь би салгаад өөр өрөөнд оруулсан гэх мэдүүлэг /хх-ийн 31- 33 дугаар хуудас/

Гэрч С.Яын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ажил дээр байж байх үед гаднаас С гэх цагдаа залуу нүүрээ малгайгаараа дарчихсан, нүүрнээс нь цус гарчихсан байдалтай орж ирсэн. Тэр үед сувилагч нар тэр цагдааг дотрын тасгийн өрөөнд оруулж орхисон. Тэгээд байж байх үед араас нь Л.А гэх цагдаа нүүр болон гараас нь цус гарсан байдалтай орж ирсэн. Тэгээд С гэх цагдаагийн толгой хагарч язарсан байна гээд Б эмч 1 оёдол тавьсан. Цагдаа А, С нарын шархыг цэвэрлэж янзалсан. С гэх цагдаагийн нүүр, гар нь цус болсон цамц нь урагдсан баруун духны дээд талд язарсан шархтай нүд нь хөхөрч хавдсан байдалтай байсан. А гэх цагдаагийн хувьд нүүр нь энэ тэндээ хөхөрч хавдсан, хувцас хунар нь шороо болж урагдсан байдалтай байсан. Манай сумын цагдаа нар хоёулаа дүрэмт хувцастай явж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 34- 36 дугаар хуудас/

Гэрч Э.Шийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр би 17 цаг 40 минутад ээлж хүлээж авах гээд эмнэлэг дээр ирсэн байх үед манай сумын хоёр цагдаа хүмүүст зодуулсан гээд нүүр ам гар нь шалбарч зулгарсан цус болчихсон байдалтай эмнэлэг дээр ирсэн байсан гэх мэдүүлэг /хх-ийн 37- 38 дугаар хуудас/

Гэрч А.Хын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...А цагдаа А ахтай барьцалдаад авчихсан А цагдаа газар уначихсан дээр нь А ах гарчихсан гараараа А цагдааг 2-3 удаа цохиж байсан. Тэр үед би салгах гэтэл А ах чи байж бай гээд байсан, М гэх залуу салгах гэтэл та хоёр битгий оролц байж бай гээд байтал С цагдаа нэг мотоцикльтой хүнтэй хамт ирээд А, А цагдаа хоёр салгах гэтэл А ах С цагдаатай маргалдаад байсан ба С цагдаагийн толгой нүүр хавьд 2-3 удаа цохиж зодсон. А ахыг шалгах гэтэл А ах шалгуулахгүй гээд тэгээд л түүнээсээ болж маргалдаад л зодоон болсон гэх мэдүүлэг /хх-ийн 40 дугаар хуудас/

Гэрч Б.Эын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...А гэх хүн С цагдааг гараараа толгой нүүр хавьд 2-3 удаа цохиж зодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 42 дугаар хуудас/

Гэрч Б.Бийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...С өөрийн эхнэр Булгаа руу ярьж Л.А бид хоёр сая хүмуүстзодуулчихлаа гэжутсаар ярьсан...” гэх мэдуүлэг /хх-ийн 46 дугаар хуудас/

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 05 дугаар сарын 11- ний өдрийн 224 тоот “...Л.Санждоржийн биед баруун нүдний зовхинд цус хуралт, доод зовхинд зулгаралт, духны баруун дээд хэсэгт няцарсан шарх гэмтэл тогтоогдсон...” гэх дүгнэлт /хх-ийн 50 дугаар хуудас/

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 05 дугаар сарын 19- ний өдрийн 224 тоот нэмэлт шинжээчийн дүгнэлт /хх-ийн 54-53 дугаар хуудас/

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 05 дугаар сарын 11- ний өдрийн 223 тоот “...Л.Аын биед тархи доргилт, дух хоёр нүдний доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, зүүн долоовор хурууны 2-р үенд зөөлөн эдийн няцрал, баруун

шанаа, зүүн доод зовхи, хүзүүний урд зулгаралт гэмтэл тогтоогдсон..." гэх дүгнэлт /хх-ийн

  1. дугаар хуудас/

Яллагдагч О.Аын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би машиныхаа түлхүүрийг өгөхгүй гэж маргалдаж, улмаар Л.А, Л.С нартай барьцалдаж цагдаа нарыг шаардлагыг эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн. Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 146-147 дугаар хуудас/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 153 дугаар хуудас/

Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Өлзийт багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 163 дугаар хуудас/

Архангай аймгийн Прокурорын газартболон шүүхэд гаргасан шүүгдэгч О.Аын хүсэлт /хх-ийн 192 дугаар хуудас/

Цагдаа Л.Сийн гэмт хэрэг үйлдэгдэх үед өмсөж явсан дүрэмт хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-4 дүгээр хуудас/

Жолооч цагдаа Л.Аын гэмт хэрэг үйлдэгдэх үед өмсөж явсан дүрэмт хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-12 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгч О.А нь 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Өлзийт багийн төвд тус сумын хэв журмын, цагдаагийн дэд ахлагч Л.С, Л.А нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж, маргалдан зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь хохирогч Л.Аын мэдүүлсэн “...машиных нь хаалгыг онгойлготол машин дотор жолоочийн хүрдний ард А гэх манай сумын хүн, цаана нь М гэх хүн сууж байсан, тэр хоёр тал шил архи уугаад сууж байгаа харагдаж байсан. ...Тэгэхээр нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй, та машинаасаа буугаад ир гэж хэлсэн. О.А гэх хүн машинаас буугаад ирэхээр нь та бичиг баримтаа шалгуул гэж хэлсэн чинь надад бичиг баримт байхгүй, надад чамд шалгуулаад байх шаардлага байхгүй гэж хэлэхээр нь би машины түлхүүрийг аваад таны машины түлхүүрийг хурааж авлаа гэж хэлсэн чинь чи миний машины түлхүүрийг авдаг хэн

  1. гээд намайг заамдаж аваад гараараа толгой руу 2-3 удаа цохисон гэх мэдүүлэг /хх-ийн 18-20 дугаар хуудас/, хохирогч Л.Сийн мэдүүлсэн “...О.А гэх манай сумын ах согтуу байгаа бололтой Атай маргалдаад Аын дээр гарчихсан, Аыг зодож байсан. Та нар намайг яагаад зөвхөн шалгаад байгаа юм бэ гээд над руу дайраад эхэлсэн. Тэгээд намайг гараараа миний нүүр толгой орчимд 2-3 удаа цохисон. Тэр үед миний толгойноос цус гараад байж байтал нэг саарал өнгийн Ланд-крузер маркийн автомашинтай хүмүүс ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 дугаар хуудас/, гэрч Б.Бы мэдүүлсэн “...Тэр хоёр цагдаа архи дарс уугаагүй, эрүүл байсан байх гэж бодож байна. Сүүлд нь сонсож мэдэхнээ А, М нар цагдаа нарыг зодсон байна гэж сонссон...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/, гэрч А.Бгийн мэдүүлсэн “...Хын хамтаар урд эрэг дээр байсан улаан өнгийн А ахын машиныг шалгахаар хөдлөөд явж байгаа харагдаж байсан, түүнээс хойш би юу болсон талаар би мэдэхгүй. Сүүлд нь сумын хоёр цагдааг А ах хүмүүстэй нийлж зодсон гэнэ гэж сонссон...” гэх мэдүүлэг /хх- ийн 30 дугаар хуудас/, гэрч Ж.Бийн мэдүүлсэн “...цагдаа Сийг өрөөнд оруулаад байж байх үед араас нь удалгүй А гэх цагдаа хувцас хунар нь шороо болчихсон, нүүр болон гараас цус гарсан байдалтай Н.Бадамдоо болон А гэх хүмүүсийн хамтаар орж ирээд намайг А гэх хүн орж ирээд А цагдаагийн хоолойг боогоод байхаар нь би салгаад өөр өрөөнд оруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31- 33 дугаар хуудас/, гэрч С.Яын мэдүүлсэн “...2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ажил дээр байж байх үед гаднаас нэг С гэх цагдаа залуу нүүрээ малгайгаараа дарчихсан, нүүрнээс нь цус гарчихсан байдалтай орж ирсэн, араас нь Л.А гэх цагдаа нүүр болон гараас нь цус гарсан байдалтай орж ирсэн. Тэгээд С гэх цагдаагийн толгой хагарч язарсан байна гээд Б эмч 1 оёдол тавьсан. Цагдаа А, С нарын шархыг цэвэрлэжянзалсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-36 дугаар хуудас/, гэрч Э.Шийн мэдүүлсэн “...2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр би 17 цаг 40 минутад ээлж хүлээж авах гээд эмнэлэг дээр ирсэн байх үед манай сумын хоёр цагдаа хүмүүст зодуулсан гээд нүүр ам гар нь шалбарч зулгарсан цус болчихсон байдалтай эмнэлэг дээр ирсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/, гэрч А.Хын мэдүүлсэн “...А цагдаа А ахтай барьцалдаад авчихсан А цагдаа газар уначихсан дээр нь А ах гарчихсан гараараа А цагдааг 2-3 удаа цохиж байсан. С цагдаа нэг мотоцикльтой хүнтэй хамт ирээд А, А цагдаа хоёр салгах гэтэл А ах С цагдаатай маргалдаад байсан ба С цагдаагийн толгой нүүр хавьд 2-3 удаа цохиж зодсон. А ахыг шалгах гэтэл А ах шалгуулахгүй гээд тэгээд л түүнээсээ болж маргалдаад л зодоон болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 40 дугаар хуудас/, гэрч Б.Эын мэдүүлсэн “...А гэх хүн С цагдааг гараараа толгой нүүр хавьд 2-3 удаа цохиж зодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 42 дугаар хуудас/, гэрч Б.Бийн мэдүүлсэн: “...С өөрийн эхнэр Булгаа руу ярьж Л.А бид хоёр сая хүмүүст зодуулчихлаа гэж утсаар ярьсан...” гэх мэдуүлэг /хх-ийн 46 дугаар хуудас/, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 05дугаар сарын 11-ний өдрийн 224 тоот “...Л.Сийн биед баруун нүдний зовхинд цус хуралт, доод зовхинд зулгаралт, духны баруун дээд хэсэгт няцарсан шарх гэмтэл тогтоогдсон...” гэх дүгнэлт /хх- ийн 50 дугаар хуудас/, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 224 тоот нэмэлт шинжээчийн дүгнэлт /хх-ийн 54-53 дугаар хуудас/, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 05 дугаар сарын 11- ний өдрийн 223 тоот “...Л.Аын биед тархи доргилт, дух хоёр нүдний доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, зүүн долоовор хурууны 2-р үенд зөөлөн эдийн няцрал, баруун шанаа, зүүн доод зовхи, хүзүүний урд зулгаралт гэмтэл тогтоогдсон...” гэх дүгнэлт /хх-ийн 62 дугаар хуудас/, яллагдагч О.Аын мэдүүлсэн “...Би машиныхаа түлхүүрийг өгөхгүй гэж маргалдаж, улмаар Л.А, Л.С нартай барьцалдаж цагдаа нарыг шаардлагыг эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн. Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 146-147 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч О.Ад хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч О.Ад ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч О.А нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2,4, 36.6, 36.7,36.8 дугаар зүйлийн 1 дэххэсгийн 1.1,1.2,1.6,1.7,1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Д овогт Оын Аыг хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэмт

®                    хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  1. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Аыг 2750 нэгж буюу 2.750.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ад оногдуулсан 2750 нэгж буюу 2.750.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5 сард багтаан сар тутам 550.000 төгрөгөөр хэсэгчилэн төлүүлсүгэй.
  3. Шүүгдэгч О.А нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлэхгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.
  4. Шүүгдэгч О.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурдсугай.

ф                              6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Ад хувийн

баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.