Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхтуяагийн Халиунбаяр |
Хэргийн индекс | 109/2014/0000/3 |
Дугаар | 221/МА2014/0406 |
Огноо | 2014-10-15 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 221/МА2014/0406
2014 оны 10 сарын 15 өдөр Дугаар 406 Улаанбаатар хот
Ж.Г-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч
Д.Баатархүү даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжпэгч Ж.Г нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхбаяр нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 29 дүгээр шийдвэрт хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Ж.Г-н нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шуухэд гаргасан нэхэмжлэлдээ\ “...Архангай аймгийн Засаг даргым 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн "Сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас халах тухай" Б/29 тоот захирамжийг хүчингүй болгож, Ж.Гыг Архангай аймгийн Тээвэр, авто замын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 3005952 төгрөг, өмгөөллийн үйлчилгээний хөлс 1000000 төгрөг, нийт 4005952 төгрөгийг гаргуулах” гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Архангай аймгийн Засаг даргын 2014 оны Б/29 дүгээр захирамж нь үндэслэлтэй гарсан тул нэхэмжпэл үндэслэлгүй. 2014 оны 02 дугаар сарын 22-ны өдөр ресторанд Ж.Г архи ууж
,
байхдаа өөр ширээнд байсан Засаг даргын зөвлөх М.Батзоригийн биед гэмтэл учруулж, танхайрсан төрийн албан хаагчид байж боломгүй үйлдэл гаргасан. Энэ үйлдэлд нь эрүүгийн хэрэг үүсгээгүй боловч тухайн үйлдэл нь тогтоогдсон. Энэ талаар Төрийн албаны салбар зөвлөлийн дэргэдэх ёс зүйн хорооноос дүгнэлт гарсан тул Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.2.1, 5.4.1, Төрийн албаны тухай хуулийн 13.1.1, 26.1.3, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29.2 дахь хэсгийг үндэслэн төрийн албанд 1 жил эргэж орох эрхгүйгээр халсан.” гэжээ.
Гуравдагч этгээд шуүхэд ирүүлсэн тайлбартаа: “...аймгийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн тушаалаар Авто тээврийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажилд томилогдсон. Засаг даргын Б/29 дүгээр захирамж нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.” гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 345 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсгийн 13.1.5, 26 дугаар зүйлийн 26.1, 26.9 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Архангай аймгийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 7- ны өдрийн Б/29 дугаар "Сахилгын шийтгэл ногдуулж, ажпаас халах тухай" захирамжийг хүчингүй болгож, Ж.Гыг Архангай аймгийн Тээвэр, авто замын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож,
2 дахь заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг баримтлан ажилгүй байсан хугацааны цалин /нэхэмжпэгчийн өөрийн нэхэмжилсэн/ 3005952 төгрөг, өмгөөллийн үйлчилгээний хөлс 1000000 төгрөг, нийт 4005952 төгрөгийг Архангай аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч давж заалдах гомдолдоо: “Захиргааны хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 29 тоот шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Архангай аймгийн засаг дарга Д.Б гомдол гаргаж байна.
Учир нь: Нэхэмжлэгч Ж.Гыг Архангай аймгийн засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 07-ний өдрийн 6/29 дугэап захирамжаар сахилгын шийтгэл ногдуулж Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсгийн 13.1.5, 26 дугаар зүйлийн 26.1.3, Засаг даргын нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг баримтлан Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.2.1, 5.4.1 дэх хэсгүүдийг зөрчиж ёс зүйн ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр Ж.Гыг төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас халах шийтгэл ногдуулсан нь Ж.Г-н гаргасан зөрчлийн шинж чанарт тохирсон, Ж.Г нь төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсгийн 13.1.5-д заасан Төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл дэг журмыг сахиж, төрийн байгууллага албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх гэсэн төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргийг зөрчсөн, мөн Төрийн жинхэнэ албан хаагчийн дагаж мөрдөх хэм хэмжээнд хамаарч буй Монгол Улсын Засгийн Газрын 2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 288 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.2 дахь хэсгийн 5.2.1 —д заасан үндсэн хууль бусад хууль тогтоомж эрх зүйн акт байгууллагын
хэмжээнд дагаж мөрдөж байгаа соёл дэг журам, дүрэм зааврыг чанд баримтлах гэсэн заалтуудыг зөрчсөн байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байхад хэргийг хэт хавтгайруулсан байдлаар хандаж дүгнэлт хийж 29 тоот шийдвэр гаргаж Ж.Г-н нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадсанп/й.
Ж.Гт сахилгын шийтгэл ногдуулахдаа зөрчлийн шинж байдал, зөрчил гаргасан цаг хугацаа, орон зай, зөрчил гарсан газар зэргийг харгалзсан. Хуулиар заавал шат дараалсан байхыг шаардаагүй байна. Ж.Г-н гаргасан зөрчил нь тухайн үедээ эрүүгийн журмаар шалгагдаж байсан иргэн Батзоригийн биед гэмтлийн зэрэг тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр прокурорын газрын 163 тоот тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэгдэж харин түүнд захиргааны хариуцлагын тухай хуулиар 5000 төгрөгөөр торгох арга хэмжээ авагдаж байсан Үүнээс үзэхэд ч заавал шат дараалсан арга хэмжээ авах шаардлагагүй ба гаргасан зөрчил нь шинж байдлаараа ноцтойд тооцогдоно гэж үзсэн.
Иймээс захиргааны хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 29 тоот шийдвэрийг хүчингүй болгож Ж.Г-н нэхэмжпэлийг
бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Архангай аймгийн Тээвэр, авто замын газрын даргаар ажиллаж байсан Ж.Гыг “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.2.1, 5.4.1 дэх хэсэгт заасан ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн” гэж үзэн Архангай аймгийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас халах тухай” Б/29 тоот захирамжаар “төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэн орох эрхгүйгээр” үүрэгт ажлаас нь халжээ.
Нэхэмжлэгч Ж.Гаас “Архангай аймгийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн Б/29 тоот захирамжийг хүчингүй болгуулах, тус аймгийн Тээвэр авто замын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 3005952 /гурван сая таван мянга есөн зуун тавин хоёр/ төгрөг, өмгөөлөгчийн үйлчилгээний хөлс 1000000 /нэг сая/ төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан гаргажээ.
Ж.Г-н олон нийтийн газар хэрүүл маргаан хийж, зодоон үүсгэн бусдын биед халдсан гэх үйлдэлд Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 163 дугаар тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар захиргааны арга хэмжээ авахыг цагдаагийн байгууллагад даалгасны дагуу Ж.Гт 5000/ таван мянган/ төгрөгийн торгуулийн арга хэмжээ ногдуулжээ.
Харин Архангай аймаг дахь Т өрийн албаны салбар зөвлөл сахил гын зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн
Үүнээс гадна Архангай аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөл болон хариуцагч Архангай аймгийн Засагдарга дан ганцЖ.Г зөрчил гаргасан эсэх болон түүнд сахилгын арга хэмжээ ногдуулах асуудлыг авч хэлэлцэх, түүнтэй маргалдаж, зодолдсон гэх бусад төрийн албан хаагчид зохих хариуцлага тооцох эсэх, зөрчлийг шалгах арга хэмжээ явуулаагүй нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан шударга ёс, тэгш байдлыг хангах зарчимд нийцэхгүй байна.
Иймд Архангай аймгийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн Б/29 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Харин нэхэмжлэгч Ж.Г өмгөөлөгч Ц.Бд эрх зүйн туслалцаа үзүүлсэн үйлчилгээний хөлс “1000000 /нэг сая/ төгрөгийг төлсөн гэх боловч гэрээнээс өөр нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн энэ хэсгийг хангасан нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Тиймээс дээрх нөхцөл байдлыг үндэслэн хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.1 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэх үүргийнхээ хүрээнд шүүхийн шийдвэрийн “Тогтоох” хэсэгт хууль хэрэглээний болон нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 29 дүгээр шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3, 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай
хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг баримтлан Архангай аймгийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн Б/29 тоот захирамжийг хүчингүй болгож, Ж.Гыг Архангай аймгийн Тээвэр авто замын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны 3005952 /гурван сая таван мянга есөн зуун тавин хоёр/ төгрөгийг Архангай аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх “өмгөөллийн үйлчилгээний хөлс 1000000 /нэг сая/ төгрөгийг гаргуулах тухай” хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, мөн “Тогтоох” хэсгийн 3 дахь заалтын дугаарыг “2” гэж, 4 дэх заалтын дугаарыг “3”, “70200” гэснийг “72083” гэж, 5 дахь заалтын дугаарыг “4” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжпэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.