Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 88

 

 

 

 

 

 

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Адъяасүрэн даргалж

Нарийн бичгийн дарга У.Солонго

Улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч  Ж.Чимэг, Н.Ууганцэцэг нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Дэмбэрэлийн Ууган-Эрдэнэ, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цагаан-Овоо овогт Отгонсүрэнгийн Цагаандалай нарт холбогдох эрүүгийн 2016 1000 0174 дугаартай хэргийг 2016 оны 09 сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Хөвсгөл суманд 1984 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй бага боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар баг, Дампилын 16-16 тоотод оршин суух, урьд Дорноговь аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2005 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 17 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ял, Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 73 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ял оногдуулсныг 2 жилээр тэнсэж хянан харгалзсаныг Сум дундын 8 дугаар шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 03 дугаар Хорих ялыг биечлэн эдлүүлэх тухай шүүгчийн захирамжаар биечлэн эдэлж, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 96 дугаар Хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах тухай шүүгчийн захирамжаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 11 сар 15 хоног хорих ялыг мөн хугацаагэаар тэнсэн хянан харгалзсан, Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 52 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж байсан Боржигон овогт Дэмбэрэлийн Ууган-Эрдэнэ/РД: ЕМ84122172/

             Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд суманд 1981 оны 07 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүү нарын хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг, Мааньзав 6-57 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Цагаан-Овоо овогт Отгонсүрэнгийн Цагаандалай /ЕЮ81073133/

Шүүгдэгч Д.Ууган-Эрдэнэ нь 2016 оны 05 сарын 17-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сум 4 дүгээр баг Депо 109 дүгээр байрны гадна иргэн Л.Энхболдтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний далан тус газар хутгалж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

            мөн яллагдагч Д.Ууган-Эрдэнэ, Д.Цагаандалай нар нь бүлэглэж 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сум, 2 дугаар баг, Дэнжийн дэлгүүрийн гадна байрлуулсан иргэн Б.Хүрэлтөмөрийн эзэмшлийн мотоциклийг хулгайлж түүнд 350.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

          Шүүгдэгч Д.Ууган-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  2016 оны 5 дугаар сарын 15-ны өдөр би шүүхээс гараад Мөнхдүүрэн захын гадаа Цагаандалай, Энхболд нартай таараад хамт дэнжийн дэлгүүрээс очиж 2 шил архи авч дэлгүүрийн урд байсан цагаан худгын хажууд бид 3 архиа хувааж уучихаад Энхболд  гэр рүүгээ явахад Цагаандалай бид 2 үлдсэн. Дэнжийн дэлгүүрийн урд талын сааданд бид 2 сууж байхад зүүн урд талын нарийн гудамжинд мотоцикл байна гэж Цагаандалай надад хэлсэн. Тухайн үед тэр мотоцикл хэнийх болохыг бид хоёр ярилцаагүй, мотоциклын эзэн Хүрэлтөмөр миний мотоциклыг харсан уу гээд хайгаад явж байсан. Тэгээд Цагаандалай өнөөдөр унаад маргааш өгнө гээд унаж ирээд намайг ард суулгаж авч яваад манай гэрт очиж хоносон. Маргааш өглөө нь  Энхболдын гэрт очиж 1 шил 0,5 гр архи, 1 шил архины талыг хувааж уугаад Хандаагийнд очиж нэг юм авч ууя гээд очоод мотоциклоо зарахаар болсон. Тэгээд Хандаагийн дэлгүүрийн хажуу талд байдаг халуун усны хойно Энхболд хэдэн залуутай уулзаж мотоциклоо зарах гэж байна гээд 30,000 төгрөг бариад ирсэн байсан. Тэгээд 30,000 төгрөг авч ирэхээр нь 1 шил архи, тамхи авсан. Би 18ны өдөр шүүх хуралтай хохирлынхоо мөнгийг төлөх гэсэн юм гэж хэлэхэд, Энхболд чи машин олчих тэгээд манай гэрт очоод хэдэн мал ав гэж хэлэхэд нь депо байранд Содоо гэж найзынхаа машиныг гуйж авч яваад бензин клонкоос өөрийн утсаа тавьж оронд нь бензин хийгээд хөдөө гэрт нь очиход эгч нь  мал өгөхгүй гэхээр бид нар архи ууж байгаад 17-ны өглөө аймагт ирсэн. Жолооч манайх махгүй гэхээр нь би жолоочид мах өгнө гэж хэлсэн байсан болохоор надаас  мах өг гэж нэхээд байсан. Тэр үед архи уусан байсан болохоор Энхболдтой муудсан. Тэгээд Энхболд чи намайг хатгачихсан юм шиг байна миний дал хавиар нойтон болоод байна гэж хэлэхээр харсан чинь хутгалчихсан цус гарч байсан. Бид нар архи уусан байсан, тэгээд цагдаа нар ирээд бид нарыг авч явсан гэв.

Шүүгдэгч О.Цагаандалайгийн мөрдөн байцаалтад өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн, нэмж хэлэх зүйлгүй гэв.

          Хохирогч Б.Хүрэлтөмөрийн мөрдөн байцаалтад өгсөн:“...2016 оны 05 сарын дундуур 14-15-ны үед болов уу гэж бодож байна хоног өдрийг сайн санахгүй байна миний мотоцикль бензингүй болоод дэнжийн дэлгүүрийн зүүн талд байдаг эгчийнхээ гэрийн хашааны гадна талд түшүүлээд тавьсан юм багцаагаар 14 цагийн үед орхиод явсан тэгээд 16 цагийн үед буцаад ирэхэд алга болсон байсан. Тухайн үед олдох байх гээд цагдаад мэдэгдээгүй маргааш нь найз Эрдэнэбаатартай утсаар ярьж өчигдөр мотоциклио хулгайд алдсан энд тэнд харж байгаарай гэхэд түрүүнд манай хажуу талын хашаанд 2 залуу нэг хятад мотоцикль зарж байсан Тэрийг очоод үз чиний мотоцикль мөн байх гэж хэлсэн тэгээд л би хүрээд очсон миний мотоцикль дүрээрээ мөн байсан. Намайг очиход 2 хүн 30.000 төгрөгөнд зараад явсан гэж байсан би энэ миний хулгайд алдсан мотоцикль байна гээд шууд л аваад явсан. Миний хувьд одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйлгүй миний мотоцикль хуучин мотоцикль байсан болохоор 350.000 төгрөгөөр үнэлж байсан. Би хэргийн материалтай танилцахгүй шүүх хуралд оролцохгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/

             Хохирогч Л.Энхболдын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 05 дугаар 16-ны өдөр Ууган-Эрдэнэ, Цагаандалай бид нар манай хөдөө гэрлүү явсан. Учир нь Ууган-Эрдэнэ хулгайн хэрэгтэй байсан ба хэрэг нь шүүх дээр байсан. Хохирлын мөнгө төгрөг төлөх гэсэн юм мөнгө төгрөг байдаггүй гэхлээр нь би хөдөө гэрлүү яваад ирье надаас хонь мал ав гэсэн юм. Тэгээд Ууган-Эрдэнэ явж байгаад машин тэрэг олоод хөлсөөр явахаар болсон гээд машин аваад ирсэн ба Цагаандалай бид нар хамт явсан. Тэгээд манай хөдөө гэрлүү очоод мал авч чадаагүй ба тухайн өдөр мал гаргадаггүй өдөр гээд мал өгөөгүй. Тэгээд буцсан ба замд Ууган-Эрдэнэ мал зохицуулж өгж чадсангүй хүн машин тэрэг хөлслөөд явж байхад гээд уурлаад байсан тэгээд бага зэрэг маргалдсан. Тэгээд тэр шөнөдөө аймаг дээр ирээд бид 3 архи уусан тэгээд шөнөжингөө архи ууж байгаад маргааш өглөө дахин архи уусан тэр үед би нилээн согтсон байсан ба яг хэдэн цагт, хаана гэдгийг нь бол мэдэхгүй байна. Ууган-Эрдэнэ бид 2 маргалдаад байх шиг байсан ба намайг мал хуй зохицуулж өгсөнгүй гээд байх шиг байсан тэгээд явлаа гээд байх шиг байсан. Гэтэл нэг мэдэхэд л намайг хутгалчихсан байсан яаж байгаад хутгалуулснаа бол сайн санахгүй байна. Тухайн үед бид 2 мал зохицуулж чадсангүй гэдгээс болоод маргаад байсан тэгээд л намайг хутгалсан байна лээ. Тухайн өдрийн урьд өдөр нь хөдөө явахдаа мал хийж ирнэ гээд Ууган-Эрдэнэ гутлынхаа түрийнд том хутга хийсэн байсан. Түүгээрээ намайг хутгалсан байсан. Ууган-Эрдэнэ миний зүүн талын даланд хутгалсан байсан ба цаашаа нэвтрээгүй байсан...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 17-18 дугаар хуудас/

            Гэрч Ю.Эрдэнэбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 05 дугаар сарын 15-ны үе болов уу гэж санаж байна өдөр 15 цагийн үед байх гэрээсээ гараад баруун талын хашаанд байдаг найз Цэрэнбалжирийн хашаа руу нь ороход Энхболд /Мяхлайн Бооёо хочтой/ болон байнга хамт явдаг зүс таних Ууган-Эрдэнэ 2 манай найз Цэрэнбалжиртай уулзаад хашаан дотор нь зогсож байсан. Тэгээд намайг очиход Энхболд ах болон Ууган-Эрдэнэ 2 унаж явсан улаан өнгийн Даюун маркийн мотоциклио зарах гээд байгаа бололтой яриад зогсож байсан юм. Тэгээд л би очиж мэнд мэдчихээд л буцаад гараад явсан юм. Тэгээд би 6 баатрын хөшөөний урд байдаг ээжийндээ ирээд байж байтал манай найз Хүрэлтөмөр утсаар ярьсан ба өчигдөр улаан өнгийн Даюун маркийн мотоциклио алдчихсан чи энд тэнд явж байх вий харж байгаарай гэсэн. Тэгээд би ямар содон шинж тэмдэгтэй юм бэ гэхэд хажуу талын хацар таг нь ногоон өнгөтэй тагтай мотоцикль байгаа гэж хэлсэн. Гэтэл манай найз Цэрэнбалжирт зарах гээд байгаа мотоцикль нь ногоон өнгийн хацар тагтай мотоцикль байсан тэгээд би найз Хүрэлтөмөрт түрүүн хажуу айлын хашааны Цэрэнбалжирт Энхболд болон Ууган-Эрдэнэ 2 тэр ногоон хацар тагтай мотоцикль зарах гээд явж байсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/

           Гэрч Г.Цэрэнбалжирийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 05 сарын эхээр байх яг хэдэнд гэдгийг бол сайн саахгүй байна өдөр 15 цагийн үед байх гэж бодож байна би хашаан дахь хогооо цэвэрлээд байж байхад Энхболд болон Ууган-Эрдэнэ 2 манай хашаанд явган орж ирсэн юм. Тэгээд Энхболд ах нь дөнгөж сая Сайхандулаанаас ирлээ мотоцикль бензингүй болчихлоо бензин байна уу гэсэн тэгээд би байхгүй гэхэд ахад нь ганц 2 шил архины мөнгө хэрэгтэй байна мотоциклио өгчихмөөр байна чи авах уу гэхээр нь би авахгүй гэсэн. Тэгэхэд Энхболд ах чи авчих л даа хашааны гаднаас мотоциклио түрээд оруулаад ирсэн ба улаан өнгөтэй, ногоон өнгийн хацар тагтай Даюун маркийн мотоцикль оруулж ирсэн юм. Тэгээл намайг авчих гээд байсан ба ах нь архи уучихсан байна ахиж уух гэсэн юм гээд байсан. Тэгэхэд манай зүүн талын хашаанд байдаг найз Эрдэнэбаатар орж ирээд мэнд мэдчихээд гараад явсан. Тэгээд түүний дараа нь найз Найдандорж ирсэн юм. Тэгээд л Энхболд ах Ууган-Эрдэнэ 2 уг мотоциклио Найдандоржид зарах гээд үзүүлээд байсан ба тэр хооронд би гэр лүүгээ орж гаран л байсан ба тэгж байгаад Найдандорж авахаар болсон байсан 30.000 төгрөгөөр авлаа гэж байсан тэгээд л Энхболд, Ууган-Эрдэнэ 2 яваад өгсөн ЮМ...ТЭГЭЭД тэр хоёр явсны дараа нь манай найз Эрдэнэбаатар яриад нөгөө мотоцикль зарах гэж байсан Энхболд болон Ууган-Эрдэнэ 2-ыг байлгаж байгаарай наад мотоцикль нь манай найзын мотоцикль байна хулгайлчихсан юм шиг байна гэж хэлсэн....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/

           Гэрч Х.Найдандоржийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 5 дугаар сарын 15 билүү 16-ны өдөр байх 14 цагийн үед болов уу гэж бодож байна. Би өөрийн ихэр Цэрэнбалжирийн гэрт очсон юм. Намайг очиход Цэрэнбалжир хашаандаа 2 танихгүй хүнтэй зогсож байсан ба хажууд нь нэг хятад мотоцикль байсан юм. Тэгээд танихгүй 2 хүн Цэрэнбалжирт уг мотоциклио зарах гээд байгаа бололтой байсан ба Цэрэнбалжир авахгүй гэж байсан. Мөн тэр үед хажуу талын хашааны Эрдэнэбаатар орж ирээд гарч байсан юм. Тэгээд тухайн мотоциклийг нь би үзсэн ба хажуу талын хацар ногоон өнгөтэй улаан мотоцикль байсан ба тэр хоёр хүн намайг уг мотоциклио авчих гээд байсан ба эхлээд 100.000 төгрөг гэж байгаад сүүлдээ 30.000 төгрөгт авчих гэхлээр нь би авсан юм. Тухайн 2 хүн нилээн халамцуу байгаа бололтой архи үнэртэж байсан...удалгүй Цэрэнбалжирын хашаанд байхад нэг жижигхэн залуу ирээд энэ миний хулгайд алдсан мотоцикль байна Эрдэнэбаатар надад утсаар хэлсэн юм гээд ирээд миний худалдан авсан мотоциклийг аваад явсан юм. Миний хувьд мотоцикпь худалдан авсан 30.000 төгрөгөө дээрх мотоцикль зарсан хүмүүсээс нэхэмжлэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/

            Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-ийн 27, 105/

            Ашид билгүүн ХХК-ний шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29, 106/

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62, 89, 91, 118/

Шүүгдэгч Д.Ууган-Эрдэнэ нь 2016 оны 05 сарын 17-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сум 4 дүгээр баг Депо-109 дүгээр байрны гадна иргэн Л.Энхболдтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний далан тус газар хутгалж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

           мөн шүүгдэгч Д.Ууган-Эрдэнэ, Д.Цагаандалай нар нь бүлэглэж 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сум, 2 дугаар баг, Дэнжийн дэлгүүрийн гадна байрлуулсан иргэн Б.Хүрэлтөмөрийн эзэмшлийн мотоциклийг хулгайлж 350.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь  хавтаст хэрэгт цугларсан энэ хэрэгт хамааралтай, Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүхээс бүхэлд нь үнэлсэн  дараах  нотлох баримтаар тогтоогдож байна  гэж үзлээ.            

               Үүнд Хохирогч Б.Хүрэлтөмөрийн мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 05 сарын дундуур 14-15-ны үед болов уу гэж бодож байна хоног өдрийг сайн санахгүй байна миний мотоцикль бензингүй болоод дэнжийн дэлгүүрийн зүүн талд байдаг эгчийнхээ гэрийн хашааны гадна талд түшүүлээд тавьсан юм багцаагаар 14 цагийн үед орхиод явсан тэгээд 16 цагийн үед буцаад ирэхэд алга болсон байсан. маргааш нь найз Эрдэнэбаатартай утсаар ярьж өчигдөр мотоциклио хулгайд алдсан энд тэнд харж байгаарай гэхэд түрүүнд манай хажуу талын хашаанд 2 залуу нэг хятад мотоцикль зарж байсан...гэж хэлсэн тэгээд л би хүрээд очсон миний мотоцикль дүрээрээ мөн байсан. ...Миний хувьд одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйлгүй миний мотоцикль хуучин мотоцикль байсан болохоор 350.000 төгрөгөөр үнэлж байсан....” гэсэн мэдүүлэг, Хохирогч Л.Энхболдын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Ууган-Эрдэнэ бид 2 маргалдаад байх шиг байсан ба намайг мал хуй зохицуулж өгсөнгүй гээд байх шиг байсан тэгээд явлаа гээд байх шиг байсан. Гэтэл нэг мэдэхэд л намайг хутгалчихсан байсан яаж байгаад хутгалуулснаа бол сайн санахгүй байна. Ууган-Эрдэнэ миний зүүн талын даланд хутгалсан байсан ба цаашаа нэвтрээгүй байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Ю.Эрдэнэбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “...намайг очиход Энхболд ах болон Ууган-Эрдэнэ 2 унаж явсан улаан өнгийн Даюун маркийн мотоциклио зарах гээд байгаа бололтой яриад зогсож байсан юм. Тэгээд л би очиж мэнд мэдчихээд л буцаад гараад явсан юм....” гэсэн мэдүүлэг, гэрч Г.Цэрэнбалжирийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгээд л Энхболд ах Ууган-Эрдэнэ 2 уг мотоциклио Найдандоржид зарах гээд үзүүлээд байсан ба тэр хооронд би гэр лүүгээ орж гаран л байсан ба тэгж байгаад Найдандорж авахаар болсон байсан 30.000 төгрөгөөр авлаа гэж байсан тэгээд л Энхболд, Ууган-Эрдэнэ 2 яваад өгсөн.....” гэсэн мэдүүлэг, гэрч Х.Найдандоржийн мөрдөн байцаалтад өгсөн: “... тухайн мотоциклийг нь би үзсэн ба хажуу талын хацар ногоон өнгөтэй улаан мотоцикль байсан ба тэр хоёр хүн намайг уг мотоциклио авчих гээд байсан ба эхлээд 100.000 төгрөг гэж байгаад сүүлдээ 30.000 төгрөгт авчих гэхлээр нь би авсан юм. Тухайн 2 хүн нилээн халамцуу байгаа бололтой архи үнэртэж байсан...”гэсэн мэдүүлэг, Ашид билгүүн ХХК-ний хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээ, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цугларсан бусад   нотлох баримтаар тогтоогдож байна.

Иймд аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.Ууган-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүээр зүйлийн 99.1, 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар , шүүгдэгч О.Цагаандалайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нарын хувьдаа өөрийн гэсэн эд хөрөнггүй байдлыг харгалзан  эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Ууган-Эрдэнэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дахь хэсэгт заасан ялгүйд тооцох хугацаанд дахин гэмт  хэрэг үйлдсэн байх тул түүнийг ялтай байдлын хугацаа дуусаагүй байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн байна гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Ууган-Эрдэний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Ууган-эрдэнэ нь Дорноговь аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 сарын 30-ны өдрийн 52 тоот шийтгэх тогтоолоор 5 сарын баривчлах ялаар шийтгэгдсэн ба  шүүхээр шийтгүүлэхийн өмнө  өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогджээ.

Иймд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлд зааснаар цагдан хоригдсон 1 хоногийг баривчлах ялын 1 хоногтой тэнцүүлэн ялын хугацааг тооцохоор заасан байх тул 2016 оны 05 сарын 30-ны өдрийн 52 тоот шийтгэх тогтоолоор оногдуулсан  5 сарын баривчлах ялыг бүрэн эдэлсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлд заасныг журамлан шүүгдэгч Д.Ууган-Эрдэнэнд ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

           Шүүгдэгч Д.Ууган-Эрдэний цагдан хоригдсон  1 хоног, шүүгдэгч О.Цагаандалайгийн цагдан хоригдсон 13 хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд нь  оруулан тооцох, шүүгдэгчийн иргэний бичиг баримт болон битүүмжлэгдсэн хөрөнгө байхгүй болохыг дурдах нь зүйтэй.

            Шүүгдэгч О.Цагаандалай нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг биет байдлаар буцаан төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг харгалзан түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.