| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2019/0035/Э/001/2019/0516 |
| Дугаар | 2019/ШЦТ/38 |
| Огноо | 2019-04-25 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 2019/ШЦТ/38
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,
Нарийн бичгийн дарга: А.Батцог
Улсын яллагч: Д.Алимаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш,
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******эд холбогдох эрүүгийн 1827000940005 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум 3 дугаар баг, ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******* /РД: *******/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2019 оны 05 дугаар сард Өвөрхангай аймгийн БатӨлзий сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “*******” гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийж хууль бусаар газрын хэвлийд халдсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд:
Шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 05 дугаар сард ******* гэдэг байцаагч улсын мэргэжлийн хяналтын хүмүүстэй уурхай дээр ирээд дизель битүүмжилж, авч явчихаад дараа нь ажилласан байна гэж мэдүүлээд байгааг сайн ойлгохгүй байна. Дизель байхгүй бол уурхай ажиллах ямар ч боломж байхгүй...” гэв.
Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...******* нь уурхай ажиллуулахаар Бат-Өлзий суманд ******* гэх газарт 2018 оны 05 дугаар сарын дундуур аваачиж байрлуулсан байсан. Тус газарт 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр сумын ИТХ-ын төлөөлөгч нартай очсон. Нийт 17 хүн очсон. Намайг очиход техникүүдээ янзлаад суурилуулж байсан ба үйл ажиллагаагаа эхлээгүй байсан. Эхний удаад ингээд өнгөрсөн, дараа нь 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн МХГ-ын ахлах байцаагч, геологи уул уурхайн байцаагч, МХГ-ын геологи уул уурхай хариуцсан хэлтсийн дарга, хэлтсийнхээ 2 байцаагчтай бид очсон. Биднийг очиход уурхай нь ажиллаж байсан гэхдээ тухайн мөчид техникүүдээ ажиллуулаагүй харагдсан. Тус уурхай дээр шалгалт явуулаад 1 эксковатор, усан бууны мотор, цементийг холбож лац тавьсан. Тэгчихээд ажиллахгүй гэдийг тухайн уурхай дээр байсан ажилчдад хэлчихээд *******д лацаа хүлээлгэж өгчихөөд явсан. *******эд ашигт малтмалын эрэл хайгуул, ашиглалт явуулах ямар нэгэн зөвшөөрөл байхгүй. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт ордоггүй. Тус газарт хайгуулын ашиглалтын тусгай зөвшөөрөл байхгүй...*******ийн хувьд ******* гэх газар эвдэгдсэн газрын нөхөн сэргээлт хийх талаар сум орон нутагтай ярилцсан хэлэлцсэн зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 45-48 дугаар хуудас/
Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би уурхай дээр 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн орой 20 цагийн үед ирсэн. Эксковаторыг өчигдөр өглөө буюу 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээж аваад ажиллуулах гээд байж байхад шалгалтын хүмүүс ирж зогсоосон. Намайг уурхай дээр ирэхэд усан буу нь ажиллаж байсан. Эксковаторын жолооч ар гэрийн гачигдлаар гэр рүүгээ явсан гэсэн. Уурхай тусгай зөвшөөрөлтэй эсэхийг мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 62 дугаар хуудас/
Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би ******* гэдэг хүнд 2016 оны 09 дүгээр сард улсын дугаартай өөрөө буулгагч автомашиныг 40 орчим сая төгрөгөөр зарсан. Одоо хүртэл нэрээ шилжүүлж аваагүй. Худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй. улсын дугаартай автомашин одоо надад хамаагүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 75 дугаар хуудас/
Гэрч Д.*******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Уурхайн үйл ажиллагааг ерөнхийд нь хариуцдаг байсан. Манай уурхай 2018 оны 05 дугаар сард ******* гэх газар гарсан. Уурхайн ажилчид тогтвор суурьшилтай ажилласан хүмүүс бага, хүмүүс ирэн очин ажиллацгаадаг. Уурхайн техникүүд зарим нь түрээс, зарим нь *******ийнх байгаа байх. Би сайн мэдэхгүй байна. *******анд байх кемпны баруун хойд талын газраас шороог эксковатороор ухаж, гаргасан шороогоо том хүнд даацын өөрөө буулгагч автомашинаар зөөж усан буун дээр буулгаж угааж байсан. Уурхай нь хуулийн этгээдийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулдаггүй. Учир нь тогтсон ажилчид гэж байхгүй, цалин боддог нягтлан, нярав байхгүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 78-79 дүгээр хуудас/
Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Энэ машиныг анх Хятад улсаас орж ирэхэд нь би урдаас очиж авч ирсэн юм. Тэгээд тухайн үед бичиг баримтыг нь авахдаа ******* намайг бичиг баримттайгаа явж байгаа бол чи өөрийнхөө бичиг баримтаар бичиг баримтыг нь авчих гэж хэлээд тухайн үед бичиг баримтыг нь миний нэр дээр авсан. Бичиг баримт нь миний нэр дээр байгаа болохоос биш *******ийн өөрийнх нь эзэмшлийн автомашин мөн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 100 дугаар хуудас/
Ашигт малтмал газрын тосны 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 7/5803 дугаартай: “...Хүчин төгөлдөр ашигт малтмалын хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалгүй байна...” гэсэн албан бичиг, /1 дүгээр хх-ийн 194 дүгээр хуудас/
Шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн №01/21-01 дугаартай: “... улсын дугаартай Роbех 520с маркийн 2010 онд үйлдвэрлэгдсэн арлын дугаар ННКН2В02АС0000141 МУ-д 2014 оны 05 дугаар сарын 25-ны өдөр орж ирсэн 240.000.000 төгрөг, улсын дугаартай Нордбенз маркийн 2010 онд үйлдвэрлэж 2014 онд Монгол улсад орж ирсэн өөрөө буулгагч 42.000.000 төгрөг, улсын дугаартай шанагатай ачигч /ковш/ 38.000.000 төгрөг, улсын дугаартай Bieben маркийн 2012 онд үйлдвэрлэсэн, 2012 онд Монгол Улсад орж ирсэн өөрөө буулгагч автомашин 43.600.000 төгрөг, улсын дугаартай өөрөө буулгагч автомашин 43.600.000 төгрөг, Алтны баяжмалын шороог угаадаг байсан гэх усан буу 4.000.000 төгрөг, улсын дугаартай 2014 оны үйлдвэрлэсэн МУ-д 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр орж ирсэн шанагатай ачигч /ковш/ 40.000.000 төгрөг, Цахилгаан дизель үүсгүүр /15квт/ 3.500.000 төгрөг гэж тооцоолов гэсэн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 103-104 дүгээр хуудас/
Дорнын байгаль ХХК-ий 2018/02 дугаартай: “...ийн хууль бусаар алт олборлолт явуулсан талбайд байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг тооцож үзэхэд 1.37 га талбайд 15.385.883 төгрөгийн хохирол учирсан байна. Техникийн нөхөн сэргээлтийн ажлын нийт зардлын дүн 1040.07 мян.төг, биологийн нөхөн сэргээлтийн зардал нийт 3140.836 мян.төг болно. Хаалтын дараахь мониторингийн зардал нь 418.09 мян.төг, нийт нөхөн сэргээлтийн зардал 4598.99 мян.төг болж байна...гэсэн дүгнэлт, /1 дүгээр хх-ийн 109-159 дүгээр хуудас/
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /1 дүгээр хх-ийн 1-3 дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 6 дугаар хуудас/,
Шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх техникүүдийг битүүмжилсэн тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 26-42 дугаар хуудас/,
Шүүгдэгч *******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 185 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч ******* нь 2019 оны 05 дугаар сард Өвөрхангай аймгийн БатӨлзий сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “*******” гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж хууль бусаар газрын хэвлийд халдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдлоо.
Үүнд; Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн /1 дүгээр ххийн 45-48 дугаар хуудас/, гэрч ын /1 дүгээр хх-ийн 62 дугаар хуудас/, Д.*******ы /1 дүгээр хх-ийн 78-79 дүгээр хуудас/, ын /1 дүгээр хх-ийн 75 дугаар хуудас/, ийн /1 дүгээр хх-ийн 100 дугаар хуудас/ мэдүүлгүүд, Ашигт малтмал газрын тосны 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 7/5803 дугаартай албан бичиг /1 дүгээр хх-ийн 194 дүгээр хуудас/, Шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн №01/21-01 дугаартай дүгнэлт, Дорнын байгаль ХХК-ий 2018/02 дугаартай “...хууль бусаар алт олборлолтын үйл ажиллагаанаас байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ, нөхөн сэргээх зардал тооцох ажлын тайлан” /1 дүгээр ххийн 109-159 дүгээр хуудас/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 16-20 дугаар хуудас/, экологи эдийн засгийн хохирол нөхөн сэргээлтийн зардлыг төлсөн талаар баримт /2 дугаар хх 57 дугаар хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /1 дүгээр хх 1-3 дугаар хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хх 6 дугаар хуудас/, шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх техникүүдийг битүүмжилсэн тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хх 26-42 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, ач холбогдолтой, хууль ёсны нотлох баримтууд гэж үнэлсэн бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд тусгайлсан санал гаргаагүй болно.
Иймд шүүгдэгч *******эд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч *******ийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж хууль бусаар газрын хэвлийд халдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, уг гэмт хэргийн улмаас бодит учирсан хохирол төлбөрийг төлсөн зэргийг харгалзан үзэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *******эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн торгох ялыг хэрэглэх нь зүйтэй гэж үзэв.
Энэ гэмт хэрэг нь “Хүрээлэн байгаа байгаль орчны эсрэг” гэмт хэргийн бүлэгт хамаарч байгаа ба энэ гэмт хэргийн объект нь ашигт малтмалын хайгуул хийх, олборлох журам бөгөөд халдлагын зүйл нь ашигт малтмал юм.
Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1.”ашигт малтмал” гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг”, 4.1.6.”ашигт малтмал хайх” гэж эрдсийн хуримтлалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийж, түүний нөөц, баялгийг ашиглах боломжийг судлан техник, эдийн засгийн үнэлгээ хийхийг; 4.1.7.”ашигт малтмал ашиглах” гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг гэж тус тус заасан байх тул ашигт малтмал гэдэг ойлголтод шүүгдэгчийн олборлолт хийж байсан ”алт” хамаарч байгаа юм. Иймд шүүгдэгчийг газрын хөрсийг хуулж, ухаш үүсгэсэн байдлыг ашиглах олборлох үйл ажиллагаа явуулсан гэж шүүх дүгнэж байна.
Энэ гэмт хэргийг үйлдэхэд хүнд даацын ачигч машин, шорооноос алтыг ялгагч болох скрубер буюу угаагч, өөрөө ухагч эксковатор зэрэг тоног төхөөрөмжийг ашиглахгүйгээр үйлдэх боломжгүй ба эдгээр техник хэрэгслүүд нь гэмт хэргийн явцыг түргэсгэх, ашиг олох зорилгоор ашиглагддаг гэж үзлээ.
Хэрэгт шүүгдэгч *******ийн гэмт хэрэгт үйлдэхдээ ашигласан гэх улсын дугаартай Роbех 520с маркийн 240.000.000 төгрөгийн үнэ бүхий эксковатор, 68- 09 ӨВР улсын дугаартай Нордбенз маркийн өөрөө буулгагч 42.000.000 төгрөг, улсын дугаартай шанагатай ачигч /ковш/ 38.000.000 төгрөг, улсын дугаартай Bieben маркийн өөрөө буулгагч 43.600.000 төгрөг, улсын дугаартай өөрөө буулгагч 43.600.000 төгрөг, алтны баяжмалын шороог угаадаг байсан гэх усан буу 4.000.000 төгрөг, улсын дугаартай шанагатай ачигч /ковш/ 40.000.000 төгрөг, цахилгаан дизель үүсгүүр /15квт/ 3.500.000 төгрөг, нийт 454.700.000 төгрөгийн үнэлгээ бүхий техник хэрэгслүүдийг битүүмжилсэн бөгөөд шүүхээс улсын дугаартай Роbех 520с маркийн 240.000.000 төгрөгийн үнэ бүхий эксковатор, улсын дугаартай шанагатай ачигч /ковш/ 38.000.000 төгрөг, улсын дугаартай Bieben маркийн өөрөө буулгагч 43.600.000 төгрөг, улсын дугаартай өөрөө буулгагч 43.600.000 төгрөгийн нэр бүхий техник хэрэгслүүдийг тухайн үйл явцад ашигласан гэдэг нь тодорхойгүй, хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна гэж үзэв.
Харин шүүгдэгч ******* нь улсын дугаартай Нордбенз маркийн өөрөө буулгагч 42.000.000 төгрөг, улсын дугаартай шанагатай ачигч /ковш/ 40.000.000 төгрөг, алтны баяжмалын шороог угаадаг байсан гэх усан буу 4.000.000 төгрөг, цахилгаан дизель үүсгүүр /15квт/ 3.500.000 төгрөг, нийт 89.500.000 төгрөгийн үнэлгээтэй техник хэрэгслүүдийг гэмт үйлдэлдээ ашигласан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзэж түүний үнийг шүүгдэгчээс гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.
Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус заасан ба гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл нь түүний гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод орохоор хуульчлагдсан байх тул түүнээс гаргуулж улсын төсөвт шилжүүлэх хууль зүйн үндэслэлтэй юм.
Түүнчлэн дээрх техник хэрэгсэл нь шүүгдэгч *******ийн өмчлөлийн эд хөрөнгө биш болох нь гэмт хэргийг шалгах явцад нотлогдсон байна.
Хохирогч байгууллагаас “шүүгдэгч ******* нь экологи эдийн засгийн хохирол, нөхөн сэргээлтийн зардал нийт 19.984.870 төгрөгийг төлсөн болон ямар нэгэн гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж хүсэлтийг ирүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзсэн болно.
Энэ хэрэгт шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төхохирол төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,
шүүгдэгч *******ийн хувьд ногдох хөрөнгөөс улсын дугааргүй, Хюндай портер маркийн KMFXKS7APTU0254458 арлын дугаартай 8 сая төгрөгийн үнэлгээ бүхий цэнхэр өнгийн бага оврын ачааны машин битүүмжилсэн мөрдөгчийн санал бүхий прокурорын 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 04 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэснийг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******ийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж хууль бусаар газрын хэвлийд халдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 8500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8.500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасншүүгдэгч *******эд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 сарын дотор төлж барагдуулахаар хугацааг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасншүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн эзэмшлийн 8 сая төгрөгийн үнэлгээ бүхий цэнхэр өнгийн портер машиныг битүүмжилсэн мөрдөгчийн санал бүхий прокурорын 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 04 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ээс 89.500.000 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дхэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН