| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 151/2017/01022/И |
| Дугаар | 111 |
| Огноо | 2018-01-24 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 111
| 2018 оны 01 сарын 24 өдөр | Дугаар 151/ШШ2018/00111 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай хийж 151/2017/01022/и индекстэй
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 31 дүгээр хороо, алтай 4 гудамж 429а тоотод оршин суух Боржигон овогт Энхтайваны Мөнхзул /ИР85050301, утас: 88389933/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймаг, Эрдэнэ сум, Чулуут 2 дугаар баг, Зүүн ботгонт гэх газар оршин суух Дайчин овогт Төмөрхуягийн Зоригсайхан /НУ84113052, утас:88959942/-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Мөнхзул, хариуцагч Т.Зоригсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Уртнасан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Мөнхзул шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “-Миний бие 2004 онд Т.Зоригсайхантай гэр бүл болсон. Хөдөө нэг нутаг байсан 2002 оноос үерхэж эхлээд 2004 онд хүү З.Даваахүү гарсан. 2007 онд салсан архи ууж амьдрал ахуйгаа дээшлүүлэх бодолгүй үр хүүхэдтэй анхаарал тавьдаггүй байсан, би одоо хүүхэдтэйгээ хамт Улаанбаатар хотод амьдардаг хүүхдийн тэтгэлэг тогтоож, гэрлэлт цуцлуулах хүсэлтэй байна” гэв.
Хариуцагч Т.Зоригсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “-Архинаас болж салаагүй. 2000 онд танилцаад 2003 онд гэр бүл болсон 2004 онд хүү төрөөд, 2008 онд 3 настай байхад нь салсан. Одоо 10 жил болж байна. Гэр бүлийн маргаанаас болж салсан, 2007 оны 06 дугаар сарын 01 өглөө ажлаасаа тарж ирж байгаад хүнд хүчиндүүлчихсэн юм. Тэрнээс болж салсан. Гэрлэлтээ цуцлуулмаар байна” гэв.
Шүүх энэ хэрэгт зохигчдын хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж ирүүлсэн бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь бүрэн дүүрэн шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Гэрлэгчид нь 2003 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болж, иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад 2004 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр бүртгүүлжээ /хх-н 5/.
Тэдний дундаас 2004 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүү З.Даваахүү /хх-н 6/ төржээ.
Гэрлэгчид хоорондын зан харьцааны таарамжгүй байдлаас шалтгаалж 2007 оноос хойш тусдаа амьдарч, цаашид хэн аль нь хамт амьдрах хүсэлгүй, гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан арга хэмжээг авалгүйгээр тэдгээрийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.
Гэрлэгчид нь 2007 оноос хойш өнөөдрийг хүртэл тус тусдаа байх хугацаанд эхнэр Э.Мөнхзул нь хүү З.Даваахүүгийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 31 дүгээр хороо, алтай 4 гудамж 429а тоотод оршин сууж, харин нөхөр Т.Зоригсайхан нь Төв аймаг, Эрдэнэ сум, Чулуут 2 дугаар баг, Зүүн ботгонт гэх газар оршин суудаг болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчдын тайлбараар нотлогдож байна.
Иймд хүү З.Даваахүүгийн асрамжийг шийдвэрлэхдээ түүний амьдрах, сурах, өсөж торних орчин, эдийн засгийн нөхцөл байдал, цаашдын хүмүүжилд нөлөөлөх нөлөөлөл зэрэг байдлуудыг харгалзан үзэж хүү З.Даваахүүг эх Э.Мөнхзулын асрамжинд байлгахаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Мөн Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар эцэг Т.Зоригсайханаас хүү З.Даваахүүд сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Боржигон овогт Энхтайваны Мөнхзул, Дайчин овогт Төмөрхуягийн Зоригсайхан нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2004 оны 05 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү З.Даваахүүг эх Э.Мөнхзулын асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д зааснаар 2004 оны 05 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү З.Даваахүүг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Т.Зоригсайханаас тэтгэлэг гаргуулан сар бүр тэжээн тэтгүүлсүгэй
4.Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-т зааснаар хүү З.Даваахүүг эцэг Т.Зоригсайхантай уулзуулж байхыг эх Э.Мөнхзулд үүрэг болгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч Т.Зоригсайханаас нэг жилд төлөх хүүхдийн тэтгэлэгийн хэмжээнд ногдох 28 209 төгрөг гаргуулж төрийн санд оруулсугай.
6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Эрдэнэцэцэгт даалгасугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авсугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ