| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2018/1620/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/1690 |
| Огноо | 2018-12-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Мөнх-Амгалан |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 2018/ШЦТ/1690
2018 12 12 2018/ШЦТ/1690
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,
Улсын яллагч Т.Мөнх-Амгалан, Нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,
Шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хялбаршуулсан журамаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт Бийн Нт холбогдох эрүүгийн 1806 08547 2051 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Үйлдсэн хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.Н нь 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Оийг өшиглөж, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт
холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1806085472051 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан:
Хохирогч Г.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Би 2018 оны 10 дугаар сарын 19-ний орой ажлаа тараад явж байхад 23 цагийн орчим гэртээ харихаар явж байхад Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо “Ариун Тэнгис” дэлгүүрийн эсрэг талын түлээ нүүрсний цэгийн орчим алхаад явж байхад илт мэдэгдэм 3 согтуу залуу гудамжны буланд зогсож байсан ба хажуугаар утсаар яриад өнгөрөх үед хөх өнгийн ар хэсэгтээ цагаан судалтай ажлын куртиктэй, 25-30 орчим насны болов уу гэж харсан эрэгтэй хүн шууд миний баруун талын ташаа орчим 1 удаа өшиглөсөн. Намайг цагдаа дуудаж байхад анус руу чинь шаана шүү гээд байсан гэх мэдүүлэг /хх-ийн 4, 8 тал/,
Шүүгдэгч Б.Нийн мөрдөн байцаалтад өгсөн:
Би 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хамт ажилладаг Болдбаатар, Түвшин нарын хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ариун тэнгис” дэлгүүрийн орчим байрлах өөрийн амьдардаг түрээсийн байранд 2 шил архи хувааж уусан. Би Болдбаатар, Түвшин нарыг унаанд суулгаж өгөхөөр замруу ирж такси барин тэр хоёрыг суулгатал таксигаар явахгүй унаа дуудсан гээд таксинаас буусан. Би архи их уусан байсан тул их согтсон байсан. Нэг мэдэхэд цагдаагийн машинд сэрсэн. Болдбаатар, Түвшин нараас юу болсон талаар асуухад чи юм яриад зогсож байхдаа араараа өнгөрч явсан эмэгтэйг хөлөөрөө саваад цохисон гэж байсан. Би тэр эмэгтэйг цохиж зодсоноо санахгүй байгаа гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 12807 дугаартай:
Г.Оийн биед баруун түнхний үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.1.4-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэх дүгнэлт /хх-ийн 12 тал/,
-Цагдаагийн байгууллагад гаргасан хохирогчийн өргөдөл /хх-ийн 3 тал/,
-Хохирол төлсөн тул гомдолгүй гэх хохирогчийн хүсэлт /хх-ийн 35 тал/,
-Б.Нийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-18 тал/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 16 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж
үзэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй,
мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Н нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч Б.Нийг иргэн Г.Оийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Н нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
зааснаар шүүгдэгч Б.Нийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ