| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2018/1623/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/1691 |
| Огноо | 2018-12-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ба.Эрдэнэбаатар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 2018/ШЦТ/1691
2018 12 12 2018/ШЦТ/1691
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,
Улсын яллагч Ба.Эрдэнэбаатар, Нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,
Шүүгдэгч Д.С нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хялбаршуулсан журамаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Дгийн Ст холбогдох эрүүгийн 1806 07034 2153 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Д.С нь 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Зэл” амралтын газар иргэн Д.Нтай маргалдан улмаар зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
/яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд
холбогдох эрүүгийн 1806 07034 2153 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан:
Хохирогч Д.Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Намайг гэрт орсоны дараа Д.С, Дэмбэрэлдаш нар нь араас дагаж орж ирээд “яг одоо мөнгөө төл” гэхээр нь би “өгөхгүй гэж хэлээгүй ш дээ, би өдөр өгчихнө, юун сүртэй юм бэ” гэж хэлээд муудалцаад би Д.С гэгчтэй нь заамдалцаж авсан. Тэгтэл Д.С гэдэг нь миний нүүр рүү гараараа хэд хэдэн удаа цохисон. Би цохиулахгүй гээд амьхандаа өөр рүүгээ татсан чинь Д.Сын куртик нь урагдсан чинь Д.С хувцас урлаа гээд миний нүүр рүү гараараа цохиход нь би газар унасан. Би нүүр рүүгээ цохиулахгүйн тулд нүүрээ хааж дарсан чинь миний толгой руу өшиглөсөн. Д.С миний толгой руу өшиглөөд байхаар нь би 2 хөлийг нь тэврээд авсан. Дэмбэрэлдаш гэдэг нь тухайн үед Д.С бид хоёрыг заамдалцаад авахад бид хоёрыг салгах гэж оролдсон хүн. Энэ асуудалд хамаагүй, намайг цохиогүй. Миний баруун нүд хөхөрч хавдсан, хамар хавдсан, уруулын дотор тал язарсан байсан. Намайг зоддог Д.С гэдэг залуу эрүүл архи уугаагүй байсан байх, миний хувьд бага
зэргийн согтолттой байсан. Компьютер толгойны зураг авхуулсан 120.000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэн 8000 төгрөг, нийт 128.000 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 тал/,
Шүүгдэгч Д.Сын мөрдөн байцаалтад өгсөн:
2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Зэл” амралтын газар хамгаалагчийн ажил хийж байхад манай амралтын газарт хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй нийт дөрвөн хүн хоногоор гэр аваад гэрийн төлбөрийг нь маргааш өгнө гэж хэлээд гэрт орсон. Тэгтэл өглөө 06 цагийн үед нөгөө амарч байсан 4 хүн явах гээд байхаар нь би гэрт нь орж төлбөр болох 60.000 төгрөг нэхсэн чинь Д.Н гэх эрэгтэй нь мөнгө байхгүй гэхээр нь би барьцаанд эд зүйл үлдээ гэж хэлэхэд Д.Н гэх эрэгтэй нь чи юу ч үгүй хүнээс юу авах юм гээд ууж байсан пивоо нүүр рүү цацаад байхаар нь би гэрээс гарч ирээд учираа олчих гэж хэлсэн чинь гарч ирээд надтай барилцаж аваад миний хүзүү хэсэгт цохихоор нь би зөрүүлж нүүр хэсэгт гараараа нэг удаа хүчтэй цохисон гэх мэдүүлэг /хх-ийн 14 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 8 дугаар сарын 27- ны өдрийн 10390 дугаартай:
Д.Нын биед хамар ясны баруун хажуу хана заадасын зөрөөгүй хугарал, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, алимны салстад цус харвалт, дух, хамрын нуруу, уруулд зулгаралт, уруулын дотор салстад язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт /хх-ийн 17 тал/,
тал/,
-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4
-Цагдаагийн байгууллагад гаргасан хохирогчийн өргөдөл /хх-ийн 5-6 тал/,
-Хохирол төлбөр төлсөн төлсөн баримт,
-Д.Сын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-19 тал/, ял шийтгэгдсэн
эсэхийг шалгах хуудас /хх-ийн 18 тал/, хохирогч зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч нь хохирогч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Д.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.С нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч Д.Сын иргэн Д.Нын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч нь компютер томографын зураг авахуулсан 120.000 төгрөг, ШШҮХ- нд үзүүлсэн 10.390 төгрөг, таксины түрээсийн 30.000 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж нэхэмжилсэн байна.
Уг нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтыг шүүх үнэлээд нэхэмжлэлийн шаардлагаас нотлох баримтгүй таксины түрээсийн 30.000 төгрөг болон нотлох баримт дахь үнийн дүнгээс зөрүүтэй, илүү нэхэмжилсэн 2.390 төгрөг нийт 32.390 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Харин шүүгдэгч нь 128.000 төгрөгийг хохирогчийн ХААН банкин дахь харилцах дансанд шилжүүлсэн байх учир түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Шүүгдэгч Д.С нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу
500.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Ст хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ