Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 90

 

 

 

 

 

 

 

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  ……

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Адъяасүрэн даргалж

 

Нарийн бичгийн дарга У.Солонго

Улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Уужаа овогт Төрмандахын Оюунжаргал /ЗИ85082804/-д холбогдох эрүүгийн 2016 1000 0185 дугаартай хэргийг 2016 оны 09 сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

             Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Сайнцагаан суманд 1985 оны 08 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, эмэгтэй, халх, 31 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, 0-11 насны 3  хүүхдийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сум, 9 дүгээр баг, Мандалын 9-27 тоотод оршин суух,  ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх Уужаа овогт Төрмандахын Оюунжаргал /РД:ЗИ85082804/

             Шүүгдэгч Т.Оюунжаргал нь 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сум, 5 дугаар баг, Ханги хилийн боомтоор Монгол Улсын Их Хурлын 1998 оны 5 дугаартай тогтоолын “Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох бүлэг барааны жагсаалт’’-д -хамаарах 800.000 төгрөгийн үнэ бүхий 160 кг зэсийг 25-27 ДУА улсын дугаартай УАЗ-3962-05 маркийн тээврийн хэрэгсэлд нуун далдалж, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Т.Оюунжаргал  шүүхийн хэлэлцүүлэгт  өгсөн: Надад ярих зүйл байхгүй, мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн гэсэн мэдүүлэг,

           Гэрч Г.Болдгэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Хатанбулаг сум Ханги хилийн боомт дээр өөрийн томилгоот ажпын өдөр ажил үүргээ гүйцэтгэж байх үед Гаалийн хяналтын бүс дээр 9 цаг 30 минутын үед 25-27 ДУА улсын дугаартай УАЗ-3962-05 фургон маркийн автомашиныг Төрмандах овогтой Оюунжаргал нь жолоодож явсан ба уг тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд автомашины суудлын доор, арын хаалгануудад, урд хөмсөг хэсэг газар, мөн газын баллон, хойд паарны хайрцаг, хувцасны чемодан зэрэг зүйлүүдэд зэс утас нууж далдалсан байсан. Тэгээд үзлэг шалгалт хийгээд зэс утаснуудыг хурааж аваад холбогдох материалыг бүрдүүлж Ханги тосгоны цагдаа Ганбатад хүлээлгэн өгсөн...Уг зэс нь улсын хилээр гаргахыг хориглосон барааны төрөлд ордог юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр хуудас/

 

Геологийн төв лаборатори төрийн өмчит үйлдвэрийн газрын шинжилгээний  дүн,

Хөрөнгө битүүмжлэх тогтоол  /хх-ийн 28/

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 29/

Шинжээч томилох тогтоол /хх-ийн 42, 45-46, 48-49, /

Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 43-44/

Ашид билгүүн ХХ-ний дүгнэлт /хх-ийн 47, 50/

Ял шийтгэлийн тэмдэглэл /хх-ийн 83/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

   Шүүгдэгч Т.Оюунжаргал нь 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сум, 5 дугаар баг, Ханги хилийн боомтоор  160 кг зэсийг 25-27 ДУА улсын дугаартай УАЗ-3962-05 маркийн тээврийн хэрэгсэлд нуун далдалж, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь   хавтаст хэрэгт цугларсан энэ хэрэгт хамааралтай, Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүхээс бүхэлд нь үнэлсэн  дараах  нотлох баримтаар тогтоогдож байна  гэж үзлээ.Үүнд Гэрч Г.Болдгэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн: “...уг тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд автомашины суудлын доор, арын хаалгануудад, урд хөмсөг, мөн газын баллон, хойд паарны хайрцаг, хувцасны чемодан зэрэг зүйлүүдэд зэс утас нууж далдалсан байсан. Тэгээд үзлэг шалгалт хийгээд зэс утаснуудыг хурааж аваад холбогдох материалыг бүрдүүлж Ханги тосгоны цагдаа Ганбатад хүлээлгэн өгсөн... гэсэн мэдүүлэг, Геологийн төв лаборатори төрийн өмчит үйлдвэрийн газрын шинжилгээний  дүн болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.Оюунжаргалд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс  шүүгдэгчийг  Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон эд зүйл болох зэсийг бага бус хэмжээгээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.

Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалт батлах тухай Монгол Улсын Их Хурлын 1998 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 5 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад зааснаар  зэсийг хилээр гаргахыг хориглосон байна.

Энэ хэрэгт шүүгдэгчийн бичиг баримт ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 160 кг зэсийг улсын орлого болгохоор шийдвэрлэлээ.

           Шүүгдэгч Т.Оюунжаргалын гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Ё.Эрдэнэбат болох нь хавтаст хэргийн 12 дугаар талд авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул  25-27 ДУА улсын дугаартай  УАЗ-пурган маркийн авто машиныг   Ё.Эрдэнэбатад буцаан олгож Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгслийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураахаар хуульд заасан байх тул уг тээврийн хэрэгслийн үнэ болох 500000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Т.Оюунжаргалд Эрүүгийн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасан ...торгох, албадан ажил хийлгэх, баривчлах ялаас...торгох ялыг сонгон оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдлыг / 2016 оны 08 сарын 04-ны өдөр төрсөн одоо  2 сартай  хүүхэдтэй /   харгалзан үзлээ.