Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 119

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 134 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 992 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2, 3 дахь заалтыг “Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, Тагнуулын байгууллагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.4, Монгол Улсын Хилийн тухай хуулийн /1993 оны/ 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 23.5-д заасныг тус тус баримтлан Б.А-гийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Тагнуулын ерөнхий газрын 2010 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 01/961 дүгээр албан бичиг, түүнийг 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр “Замын-Үүд” хилийн боомтод саатуулсан үйлдэл”-ийг тус тус илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэлийн бусад шаардлага болох “Тагнуулын ерөнхий газрын 2012 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 01/800 дугаартай албан бичиг, Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын газраас Л.А-д олгосон 2012 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн буцах үнэмлэх олгох шийдвэр”-ийг илт хууль болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж, 4 дэх заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Тагнуулын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газраас 70200 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, нэхэмжлэгч Б.А-т олгосугай” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн 1, 2, 3 дахь заалтын дугаарыг 1, 4 дэх заалтын дугаарыг 2 болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                Ч.ТУНГАЛАГ