Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 2017/ШЦТ/72

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс г          п

АрХ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,

Улсын яллагч: Б.Мээпам,

Хохирогч: С.У, П.Б,

Шүүгдэгч өмгөөлөгч: В.Удвал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар АрХ аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Дийн Цд холбогдох эрүүгийн 201503000392 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр АрХ аймгийн Чулуут суманд төрсөн, 36 настай, яс үндэс халх, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт АрХ аймгийн Чулуут сумын Зуун мод баг, Сумч хорооллын 1-1 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, С овгийн Дийн Ц/РД: ../

Шүүгдэгч Д.Ц нь 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдөр АрХ аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, Цагаан давааны арын замд өөрийн эзэмшлийн К1А РН1ЫО маркийн, 44-10 АРХ улсын дугаартай автомашин жолоодон АрХ аймгийн Эрдэнэбулган сумаас Чулуут сумын чиглэлд зорчин замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3.а дахь хэсэгт заасан “Хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралт /тээврийн хэрэгслийн ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчил/ -д заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэх заалтыг зөрчсөний улмаас иргэн П.Бгийн жолоодож явсан 1.ЕХ113-570 маркийн 93-38 УНӨ улсын дугаартай автомашиныг мөргөж, иргэн С.Ут 79.799.000 /далан есөн сая долоон зуун ерэн есөн мянга/ төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол, иргэн Э. Мын жолоодож явсан РРЮЗ-20 маркийн 47-28 УНД улсын дугаартай автомашиныг мөргөж, иргэн Э.Санаа- Ундраад 3.280.000 /гурван сая хоёр зуун наян мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол тус тус учруулсан, иргэн Э.Мын жолоодож явсан РР1115-20 маркийн 47- 28 УНД улсын дугаартай автомашинаар зорчиж явсан М.Эгийн бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах мэдүүлгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Д.Цгийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдөр АрХ аймгийн янгиртай хясаан дээр шөнийн 03 цагийн үед ирээд тэндээ унтаж амраад, өглөө 08 цагийн үед аймгийн төврүү хөдөлсөн. 13 цагийн үед Цагаан даваа давж явтал машин гэнэт тооромзгүй болоод давааны уруу руу машинаа алдаж аваар гаргасан. Хэргийн зүйлчлэл болон бүрдэлд маргах зүйл байхгүй. Хохирогч нарт хохирол төлбөрийг тэдгээртэй байгуулсан гэрээний дагуу төлж барагдуулах болно гэв.

Эрүүгийн 201503000392 дугаартай хэргээс:

Хохирогч С.Уийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би нөхөр Б, хүү Х, Х, Гнарын хамт болон Сосорбарам, Эрдэнэбаяр, А, М нарын гэр бүлийн хамт АрХ аймагт амарчихаад 2015 оны

  1. дугаар сарын 04-ний өдөр Ихтамир сумаас аймгийн төв рүү орохоор Цагаан даваа өгсөөд замаар явж байтал урдаас Рино маркийн ачааны автомашин их хурдтай эсрэг урсгал руу буюу бид нарын урдаас орж ирээд бид нарын урд явсан Мын жолоодож явсан Приус-20 маркийн автомашиныг мөргөөд хүүе гэхийн зуургүй манай машиныг ирээд мөргөсөн. Тухайн үед үйл явдал маш хурдан болоод өнгөрсөн. Ачааны машин их хурдтай ирээд л бид нарыг мөргөчихсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26 дугаар хуудас/

Гэрч П.Бгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Э.М бид хоёр нотариатаар 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр орж, хохирогчийг төлөөлөх, нэхэмжлэгчийг төлөөлөх итгэмжлэл хийлгэсэн. Иймд би Мыг төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/

Гэрч Б.Гий мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...тухайн үед манай аав П.Б 10-20 км цагийн хурдтай явсан. Бидний урдаас маш хурдтай, 2 тийшээ далбаганаад орж ирсэн. Яг хэдэн км цагийн хурдтай орж ирснийг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр хуудас/

Гэрч Б.Нын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Цагаан давааны ард талын төмөр хашлагатай, тойргийн цаад талд өгсөж явахад манай машины урд талаас цэнхэр бүтээлэгтэй ачааны машин эсрэг урсгал руугаа нэлээд шахсан байдалтай, нэлээн хурдтай, машинтай шүргэлцэх шахаад зөрсөн. ...тэгээд 10 орчим минутын дараа Аруу залгатал Цагаан давааны ард М болон Б нарын жолоодож явсан автомашин зам тээврийн осолд орсон талаар хэлсэн. Намайг очих үед Мын жолоодож явсан Приус-20 наад талд нь, цаад талд нь Бгийн жолоодож явсан Лексус-570 маркийн машинууд мөргүүлсэн байдалтай эргэж хараад зогсчихсон байсан. Ачааны автомашин зам дээр хөндлөн онхолдчихсон харагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 42 дугаар хуудас/

Гэрч Э.Аы мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2015 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Тайхар чулууны амралтаас хөдлөөд АрХ аймгийн төв рүү 14 цагийн үед явсан. Бид нартай хамт явсан Эрдэнэбаяр, Сосорбарам нар гэр бүлийнхээ хамт бид нараас түрүүлээд явчихсан байсан. АрХ аймгийн Цагаан даваа руу өгсөх үед М Приус-20 маркийн машинтайгаа хамгийн урд, араас нь Б Лексус 570 маркийн машинтайгаа ард нь явсан юм. Би тэд нарын араас нь Старекс машинтайгаа явж байсан. Миний урд бас нэг Старекс машин явж байсан юм. Би М, Б нарын машинаас ойролцоогоор 20-30 метр зайтай явж байсан. Гэтэл Цагаан давааны замаар уруудаад урсгал сөрөөд ачааны машин их хурдтай орж ирсэн. Тэр ачааны машин эхлээд Мын Приус 20 маркийн машиныг мөргөөд, дараа нь Бгийн унаж явсан Лексус 570 маркийн машиныг мөргөөд өөрөө зам дээр хөндлөн дээшээ хараад унаж харагдсан. ...Чи яагаад урсгал сөрж орж ирээд энэ машинуудыг мөргөж байгаа юм бэ гэж намайг асуухад даваа уруудаж байгаад машинаа алдчихлаа, тоормос барьсангүй гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 45 дугаар хуудас/

Гэрч Д.Нгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...14 цагийн үед Цагаан даваа өгсөж байх үед манай нөхрийн жолоодож, манай охин Э нарын сууж явсан Приус-20 маркийн машин урд нь, араас нь Бгийн жолоодож явсан, манай охин Наран, Бгийн эхнэр У, хүү Х, Х, Г, Аы хүү Амарбилэг нарын сууж явсан Лексус-570 маркийн машин ард нь явж байсан юм. Гэтэл гэнэт урдаас урсгал сөрөөд том ачааны машин бид нарыг чиглээд ирсэн. Манай нөхөр замаас холдож, эсрэг урсгал руугаа дарахад холдож амжаагүй байхад тэр ачааны машин ирээд бид нарын сууж явсан машиныг ирээд мөргөсөн. Мөргүүлснийхээ дараа эхлээд биеэ шалгахад хөдөлж болж байсан. Нөхөр рүүгээ хартал манай нөхрийн толгойноос цус гараад хүзүүг нь дагаад урсаж байсан. Ард сууж явсан охиноо хартал ард сандал, урд сандал хоёрын хооронд уначихсан, хөдөлж чадахгүй байж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 49 дүгээр хуудас/

Гэрч Б.Рын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би машиныхаа урд суудал дээр охин Уранзаяатайгаа хамт суучихсан, охинтойгоо юм яриад сууж байтал манай нөхөр Ахүүе энэ чинь юу болж байна гэж хэлэхээр нь урагшаа зам руугаа хартал Бгийн машин эргэж хараад зогсчихсон, нэг ачааны машин зам дээр хөндлөн уначихсан харагдсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 52 дугаар хуудас/

Гэрч П.Бгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...14 цагийн үед Цагаан давааны замаар өгсөж явах үед өндөр ачаа ачсан, ачааны машин гэнэт урдаас гарч ирсэн. Ачааны машин урсгал сөрж орж ирээд Мын жолоодож явсан машиныг мөргөсөн. Тэгээд миний жолоодож явсан машиныг чиглээд ирсэн. Би эсрэг урсгал руугаа орж, замаас нь холдох гэхэд тэр машин их хурдтай байсан болохоор холдож чадалгүй мөргүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 55 дугаар хуудас/

Гэрч П.Эийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би аймагт эмнэлэгт хэвтэж байгаад гараад 2 хоноод байж байтал Д.Ц ачаа ачаад буцаж явахаар нь би гэртээ харих гээд машинд нь суусан. Тэр үед Ц ганцаараа явж байсан. Цагаан даваа уруудаж яваад гэнэтхэн хурдан яваад тэгээд юу болсныг мэдэхгүй, нэг мэдсэн машин онхолдсон, Ц намайг машинаас татаж гаргасан. Гэнэтхэн хурдлаад Ц тоормос нь барихаа больчихлоо гэсэн тэгээд цаашаа юу болсныг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 75-77 дугаар хуудас/

Гэрч Э.Сгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2015 оны 08,

  1. дүгээр сарын үед манай ах М нь миний эзэмшлийн 47-28 УНД улсын дугаартай Приус -20 машиныг унаж яваад зам тээврийн осолд орж, автомашинд тодорхой хэмжээний хохирол учирсан. Би гомдолтой байна, 3.280.000 төгрөг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /2хх-ийн 26-27 дугаар хуудас/

Хохирлын үнэлгээний тайлан /2хх-ийн 38-41 дүгээр хуудас/

АрХ аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээч

О.Чинзориг, Х.Наранбаатар, У.Лхагвадорж нарын 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 37 дугаартай шинжээчийн дүгнэлт/2хх-ийн 54 дүгээр хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Д.Мөнхбатын 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 11524 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 85 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Н.Туяагийн 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 11446 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 101 дүгээр хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Н.Туяагийн 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 11521 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 108 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Н.Туяагийн 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 11519 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 111 дүгээр хуудас/

АрХ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Отгонжаргалын 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 354 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 129-130 дугаар хуудас/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 4-8 дугаар хуудас/

Хохирогч М.Э, иргэн Э.М, Д.Н, М.Наран нарын иргэн П.Бд олгосон итгэмжлэлийн талаарх баримтууд /хх-ийн 240-248 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Д.Ц нь 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдөр АрХ аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, Цагаан давааны арын замд өөрийн эзэмшлийн К1А КН11МО маркийн, 44-10 АРХ улсын дугаартай автомашин жолоодон АрХ аймгийн Эрдэнэбулган сумаас Чулуут сумын чиглэлд зорчин замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3.а дахь хэсэгт заасан “Хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралт /тээврийн хэрэгслийн ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчил/ -д заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэх заалтыг зөрчсөний улмаас иргэн П.Бгийн жолоодож явсан 1.ЕХ115118-570 маркийн 93-38 УНӨ улсын дугаартай автомашиныг мөргөж, иргэн С.Ут 79.799.000 /далан есөн сая долоон зуун ерэн есөн мянга/ төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол, иргэн Э. Мын жолоодож явсан РРЩ5-20 маркийн 47-28 УНД улсын дугаартай автомашиныг мөргөж, иргэн Э.Санаа- Ундраад 3.280.000 /гурван сая хоёр зуун наян мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол тус тус учруулсан, иргэн Э.Мын жолоодож явсан РН1115-20 маркийн 47- 28 УНД улсын дугаартай автомашинаар зорчиж явсан М.Эгийн бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь хохирогч С.Уийн мэдүүлсэн: “...Цагаан даваа өгсөөд замаар явж байтал урдаас Рино маркийн ачааны автомашин их хурдтай эсрэг урсгал руу буюу бид нарын урдаас орж ирээд бид нарын урд явсан Мын жолоодож явсан Приус-20 маркийн автомашиныг мөргөөд хүүе гэхийн зуургүй манай машиныг ирээд мөргөсөн. Тухайн үед үйл явдал маш хурдан болоод өнгөрсөн. Ачааны машин их хурдтай ирээд л бид нарыг мөргөчихсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26 дугаар хуудас/, гэрч Б.Гий мэдүүлсэн: “...тухайн үед манай аав П.Б 10-20 км цагийн хурдтай явсан. Бидний урдаас маш хурдтай, 2 тийшээ далбаганаад орж ирсэн. Яг хэдэн км цагийн хурдтай орж ирснийг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр хуудас/, гэрч Б.Нын мэдүүлсэн: “...Намайг очих үед Мын жолоодож явсан Приус-20 наад талд нь, цаад талд нь Бгийн жолоодож явсан Лексус-570 маркийн машинууд мөргүүлсэн байдалтай эргэж хараад зогсчихсон байсан. Ачааны автомашин зам дээр хөндлөн онхолдчихсон харагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 42 дугаар хуудас/, гэрч

Э.Аы мэдүүлсэн: “...Би М, Б нарын машинаас ойролцоогоор 20- 30 мөтр зайтай явж байсан. Гэтэл Цагаан давааны замаар уруудаад урсгал сөрөөд ачааны машин их хурдтай орж ирсэн. Тэр ачааны машин эхлээд Мын Приус 20 маркийн машиныг мөргөөд, дараа нь Бгийн унаж явсан Лексус 570 маркийн машиныг мөргөөд өөрөө зам дээр хөндлөн дээшээ хараад унаж харагдсан. ...Чи яагаад урсгал сөрж орж ирээд энэ машинуудыг мөргөж байгаа юм бэ гэж намайг асуухад даваа уруудаж байгаад машинаа алдчихлаа, тоормос барьсангүй гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 45 дугаар хуудас/, гэрч Д.Нгийн мэдүүлсэн: “...Мөргүүлснийхээ дараа эхлээд биеэ шалгахад хөдөлж болж байсан. Нөхөр рүүгээ хартал манай нөхрийн толгойноос цус гараад хүзүүг нь дагаад урсаж байсан. Ард сууж явсан охиноо хартал ард сандал, урд сандал хоёрын хооронд уначихсан, хөдөлж чадахгүй байж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 49 дүгээр хуудас/, гэрч Б.Рын мэдүүлсэн: “...Би машиныхаа урд суудал дээр охин Уранзаяатайгаа хамт суучихсан, охинтойгоо юм яриад сууж байтал манай нөхөр Ахүүе энэ чинь юу болж байна гэж хэлэхээр нь урагшаа зам руугаа хартал Бгийн машин эргэж хараад зогсчихсон, нэг ачааны машин зам дээр хөндлөн уначихсан харагдсан...” гэх мэдүүлэг/хх- ийн 52 дугаар хуудас/, гэрч П.Бгийн мэдүүлсэн: “...Ачааны машин урсгал сөрж орж ирээд Мын жолоодож явсан машиныг мөргөсөн. Тэгээд миний жолоодож явсан машиныг чиглээд ирсэн. Би эсрэг урсгал руугаа орж, замаас нь холдох гэхэд тэр машин их хурдтай байсан болохоор холдож чадалгүй мөргүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 55 дугаар хуудас/, гэрч П.Эийн мэдүүлсэн: “...Цагаан даваа уруудаж яваад гэнэтхэн хурдан яваад тэгээд юу болсныг мэдэхгүй, нэг мэдсэн машин онхолдсон, Ц намайг машинаас татаж гаргасан. Гэнэтхэн хурдлаад Ц тоормос нь барихаа больчихлоо гэсэн тэгээд цаашаа юу болсныг мэдэхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 75-77 дугаар хуудас/, гэрч

Э.Сгийн мэдүүлсэн: “...2015 оны 08, 09 дүгээр сарын үед манай ах М нь миний эзэмшлийн 47-28 УНД улсын дугаартай Приус -20 машиныг унаж яваад зам тээврийн осолд орж, автомашинд тодорхой хэмжээний хохирол учирсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 26-27 дугаар хуудас/, хохирлын үнэлгээний тайлан /2хх-ийн 38-41 дүгээр хуудас/, АрХ аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээч

О.Чинзориг, Х.Наранбаатар, У.Лхагвадорж нарын 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 37 дугаартай шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 54 дүгээр хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Д.Мөнхбатын 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 11524 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 85 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Н.Туяагийн 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 11446 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 101 дүгээр хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Н.Туяагийн 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 11521 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 108 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Н.Туяагийн 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 11519 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 111 дүгээр хуудас/, АрХ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Отгонжаргалын 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 354 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 129-130 дугаар хуудас/ болон шүүгдэгч Д.Цгийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.Цг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж бусдад их хэмжээний хохирол учруулсан, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж, 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчилж ял оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.

Шүүгдэгч Д.Цд ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Цгээс хохирогч С.Ут 21.000.000 төгрөгийг 2017.12.31- нд 1.000.000 төгрөг, 2018.12.31-нд 1.500.000 төгрөг, 2019.12.31-нд 2.000.000 төгрөг,

  1. нд 2.000.000 төгрөг, 2021.12.31-нд 2.000.000 төгрөг, 2022.12.31-нд 2.500.000 төгрөг, 2023.12.31-нд 2.500.000 төгрөг, 2024.12.31-нд 2.500.000 төгрөг, 2025.12.31-нд
  1. төгрөг, 2026.12.31-нд 2.500.000 төгрөг, иргэний нэхэмжпэгч Э.Сд
  1. төгрөгийг 2017 онд багтаан тус тус төлүүлэх, шүүгдэгч Д.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Д.Цгийн 416380 дугаартай жолооны үнэмлэхийг АрХ аймгийн Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн

  1. 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 1.7, 36.10 дугаар зүйлийн
  1. 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. АрХ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С овогт Дийн Цд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар өөрчлөн зүйлчилсүгэй.
  2. Шүүгдэгч Д.Цг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, бусдад их хэмжээний хохирол, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.
  3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Д.Цгтээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цгийн эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Д.Цгээс 21.000.000 төгрөг гаргуулж хохирогч С.Ут, 1.280.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Э.Сд тус тус олгосугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар шүүгдэгч Д.Цгээс хохирогч С.Ут 21.000.000 төгрөгийг 2017.12.31-нд 1.000.000 төгрөг, 2018.12.31-нд 1.500.000 төгрөг, 2019.12.31-нд 2.000.000 төгрөг, 2020.12.31-нд 2.000.000 төгрөг, 2021,12.31-нд 2.000.000 төгрөг,
  1. нд 2.500.000 төгрөг, 2023.12.31-нд 2.500.000 төгрөг, 2024.12.31-нд 2.500.000 төгрөг, 2025.12.31-нд 2.500.000 төгрөг, 2026.12.31-нд 2.500.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Э.Сд 2017 онд багтаан тус тус төлөхөөр тогтоосугай.
  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,1-т зааснаар шүүгдэгч Д.Цд 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг 3 жилийн хугацаагаар тэнсэж, хохирогч С.Ут төлөх 21.000.000 төгрөгийг шүүхээс тогтоосон хугацаанд төлж барагдуулах үүрэг хүлээлгэсүгэй.
  2. Шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлэхгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.

Э.Шүүгдэгч Д.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурдаж, хэрэгт хураагдсан 416380 дугаартай жолооны үнэмлэхийг АрХ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.

  1. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Цд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
  2. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор АрХ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Р.АЛТАНЦЭЦЭГ