| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2019/0036/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/40 |
| Огноо | 2019-04-29 |
| Зүйл хэсэг | 24.6.2.3., |
| Улсын яллагч | Д.Бат-Өлзий |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 2019/ШЦТ/40
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Ням,
Улсын яллагч Д.Бат-Өлзий,
Шүүгдэгч О.Төмөрхуяг, түүний өмгөөлөгч Г.Гандөш нарыг оролцуулан Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Соёлын төвийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сонинбаяр овгийн Ойдовринчингийн Төмөрхуягт холбогдох эрүүгийн 1927000180017 тоот хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, 1958 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 61 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэр, ам бүл 1, ганцаараа, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар багт оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Сонинбаяр овгийн Ойдовринчингийн Төмөрхуяг /РД: ЙЮ58032238/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.Төмөрхуяг нь 2018 оны 06 дугаар сарын орчимд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар багийн нутаг "Могойтын нууцад" гэх улсын тусгай хамгаалалттай газрын ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд:
Шүүгдэгч О.Төмөрхуяг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 2018 оны намар тусгай хамгаалалттай газар мод бэлтгэсэн буруутай. Амьдралын төлөө явж байгаа. Би тэтгэвэрт гараад удаагүй байгаа” гэв.
Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч 1985 онд төрсөн Даваахүүгийн Эрдэнэчимэг мөрдөн байцаалтад 2019-01-22-нд өгсөн мэдүүлэгтээ: “...Иргэн О.Төмөрхуягийн хууль бусаар ойгоос хуш мод бэлтгэсэн газар нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар багийн нутаг “Могойтын нууцад” гэх газар юм. Тус газар нутаг тусгай хамгаалалттай газарт хамаарагддаг, улмаар манай хамгаалалтын захиргааны хариуцдаг газар нутаг юм. Тусгай хамгаалалттай газар нутагт манайхаас тендер зарласны үндсэн дээр мэргэжлийн байгууллагууд ойн цэвэрлэгээг хийж болдог, түүнээс хувь хүмүүс ойн цэвэрлэгээ хийх эрхгүй байдаг. Иймд О.Төмөрхуягийн үйлдэл бол хууль бус, байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Янжиндуламын мэдээллийн дагуу манай хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч Мөнхдалай, Бат-Үүл, сумын байгаль хамгаалагч Пүрэвтогтох нарыг очиход 2.40 метрийн урттай нийт 24 ширхэг хуш модыг бэлдсэн байсныг илрүүлэн шалгаж, зургийг авч баримтжуулсан байсан ...О.Төмөрхуяг гэх иргэний байгаль орчинд учруулсан хохирлыг шинжээчийн дүгнэлтэд бичигдсэнээр нэхэмжилж хохирлыг барагдуулж авна” гэсэн мэдүүлэг /хх 34 дүгээр хуудас/,
Гэрч 1992 онд төрсөн Мягмарсүрэнгийн Бат-Үүл мөрдөн байцаалтад 2019- 01-12-нд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Байгаль орчны байцаагч Янжиндулам мэдээлэл шалгаад ир гэсний дагуу Бат-Өлзий сумын 3 дугаар багийн нутаг Могойтын нууцад гэх газар байгаль хамгаалагч Пүрэвтогтох, Мөнхдалай нарын хамт Төмөрхуягийн дүү болох Баянжаргалыг дагуулж очсон. Тэгээд тухайн газар очиход 8 ширхэг нойтон хуш мод унагаасан байдалтай тухайн модоо 2 метр 40 см-ийн урттай 24 ширхэг тайрсан байдалтай байсан ...тухайн газар нь тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаг ...тусгай хамгаалалттай газарт мод бэлтгэх зөвшөөрөл олгох ёсгүй...” гэсэн мэдүүлэг /хх 36 дугаар хуудас/,
Гэрч 1962 онд төрсөн Нямдовчингийн Пүрэвтогтох мөрдөн байцаалтад 2019-01-12-нд өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Байгаль орчны байцаагч Янжиндулам мэдээлэл дагуу Бат-Өлзий сумын 3 дугаар багийн нутаг Могойтын нууцад гэх газар байгаль хамгаалагч Бат-Үүл, Мөнхдалай нарын хамт Төмөрхуягийн дүү болох Баянжаргалыг дагуулж очсон. Тэгээд тухайн газар очиход 8 ширхэг нойтон хуш мод унагаасан байдалтай тухайн модоо 2 метр 40 смийн урттай 24 ширхэг тайрсан байдалтай мод байсан ...О.Төмөрхуяг тухайн бэлтгэсэн модноосоо 14 ширхэг хуш мод засаг даргын тамгын газарт хүлээлгэн өгч хашаанд буулгачихаад явчихсан байсан. Тухайн газар нь тусгай хамгаалалттай газар хамаардаг... мод бэлтгэх ямар нэгэн зөвшөөрөл өгч байгаагүй” гэсэн мэдүүлэг /хх 37 дугаар хуудас/,
Гэрч 1975 онд төрсөн Буянтогтохын Янжиндулам мөрдөн байцаалтад 2019- 01-23-нд өгсөн мэдүүлэгтээ: “О.Төмөрхуяг гэх иргэний хууль бусаар ойгоос хуш мод бэлтгэсэн асуудлыг Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч Мөнхдалайгаас сонсож, танайхаас хүн хамт явмаар байна гэхээр нь байгаль хамгаалагч Пүрэвтогтохыг явуулсан. О.Төмөрхуяг гэх иргэний хууль бусаар мод бэлтгэсэн газар нь Бат-Өлзий сумын 3 дугаар багийн нутаг "Могойтын нууцад" гэх газарт юм билээ, би тухайн газарт очиж үзээгүй ...Тус газрыг Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа хариуцан ажиллаж, хууль журмын хэрэгжилтийг хангадаг юм” гэсэн мэдүүлэг /хх 38-39 дүгээр хуудас/,
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, прокурорын тогтоолыг танилцуулсан тэмдэглэл /хх 1-5 дугаар хуудас/,
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 10 дугаар хуудас/,
- 2.40 см урттай 24 ширхэг хуш модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, үнэлгээ, /модыг Бат-Өлзий сумын ЗДТГ-ын нярав П.Мягмарсүрэнд үзлэгийн тэмдэглэлээр хүлээлгэн өгсөн тэмдэглэл/ /хх 11-13, 50 дугаар хуудас/,
- Мэдүүлэгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 14-18 дугаар хуудас/,
- Яллагдагч О.Төмөрхуягийн зөвшөөрөлгүй мод бэлтгэхдээ ашигласан 100.000 төгрөгийн үнэ бүхий хөрөө, 35.000 төгрөгийн үнэ бүхий ишгүй сүх зэргийг хураан авах мөрдөгчийн санал, прокурорын тогтоол, хураан авсан болон үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, үнэлгээ, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх 23-27, 52 дугаар хуудас/,
- Яллагдагч О.Төмөрхуягийн мод бэлтгэсэн ой болох Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар багийн нутаг "Могойтын нууцад" гэх газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарагдаж байгааг харуулсан Орхон хөндийн байгалийн цогцолборт газрын 2019-03-18-ны өдрийн 53 тоот албан бичиг, хилийн зураглал /хх 29-30 дугаар хуудас/ -
Яллагдагч О.Төмөрхуягийн зохих зөвшөөрөлгүй ойд бэлтгэсэн модонд Өвөрхангай аймгийн Сум дундын ой ангийн 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн №01 дугаартай дүгнэлт “...ойд учруулсан хохирлын Экологи эдийн засгийн үнэлгээг 1.090.584 төгрөгөөр тогтоосон үнэлгээ” /хх 45 дугаар хуудас/,
- Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын БОХ-ын улсын байцаагчийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн №39-04-078-01 дугаартай нөхөн төлбөр тогтоох тухай “...Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын иргэн О.Төмөрхуягийн Сум дундын ой ангийн 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн №01 тоотоор ойд учруулсан хохирлын экологи эдийн засгийн үнэлгээ болох 1.090.584 төгрөгийн үнэлгээг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалтыг үндэслэн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлж 3.271.752 төгрөгөөр нөхөн төлбөр оногдуулахаар шийдвэрлэв” гэсэн акт /хх 31 дүгээр хуудас/,
Шүүгдэгч О.Төмөрхуягийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх шалгах хуудас /хх 63 дугаар хуудас/,
Хохирол төлсөн талаар баримт /хх 94 хуудас/
Шүүгдэгч О.Төмөрхуягийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх 95-98 хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч О.Төмөрхуяг нь 2018 оны 06 дугаар сарын орчимд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар багийн нутаг “Могойтын нууцад” гэх улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Эрдэнэчимэг /хх 34/, гэрч М.Бат-Үүл /хх 36/, Н.Пүрэвтогтох /хх 37/, Б.Янжиндулам /хх 38-39/ нарын мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, прокурорын тогтоолыг танилцуулсан тэмдэглэл /хх 1-5/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 10/, 2.40 см урттай 24 ширхэг хуш модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, үнэлгээ, /модыг БатӨлзий сумын ЗДТГ-ын нярав П.Мягмарсүрэнд үзлэгийн тэмдэглэлээр хүлээлгэн өгсөн/ /хх 11-13, 50/, мэдүүлэгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 14-18/, О.Төмөрхуягийн зөвшөөрөлгүй мод бэлтгэхдээ ашигласан 100.000 төгрөгийн үнэ бүхий хөрөө, 35.000 төгрөгийн үнэ бүхий ишгүй сүх зэргийг хураан авах мөрдөгчийн санал, прокурорын тогтоол, хураан авсан болон үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, үнэлгээ, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх 23-27, 52/, О.Төмөрхуягийн мод бэлтгэсэн ой болох Өвөрхангай аймгийн БатӨлзий сумын 3 дугаар багийн нутаг “Могойтын нууцад” гэх газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарагдаж байгааг харуулсан Орхон хөндийн байгалийн цогцолборт газрын 2019-03-18-ны өдрийн 53 тоот албан бичиг, хилийн зураглал /хх 29-30/, О.Төмөрхуягийн зохих зөвшөөрөлгүй ойд бэлтгэсэн модонд хийсэн Өвөрхангай аймгийн Сум дундын ой ангийн 2019 оны 01 дүгээр сарын 20- ны өдрийн №01 дугаартай дүгнэлт “...ойд учруулсан хохирлын Экологи эдийн засгийн үнэлгээг 1.090.584 төгрөгөөр тогтоосон” /хх 45/, Орхоны хөндийн 4 байгалийн цогцолборт газрын БОХ-ын улсын байцаагчийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн №39-04-078-01 дугаартай нөхөн төлбөр тогтоох тухай “...Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын иргэн О.Төмөрхуягийн Сум дундын ой ангийн 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн №01 тоотоор ойд учруулсан хохирлын экологи эдийн засгийн үнэлгээ болох 1.090.584 төгрөгийн үнэлгээг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалтыг үндэслэн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлж 3.271.752 төгрөгөөр нөхөн төлбөр оногдуулахаар шийдвэрлэв” гэсэн акт /хх 31/, хохирол төлсөн баримт /хх 82 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.7-д зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэхийг хориглосон бөгөөд 35 дугаар зүйлийн 35.4.2-д зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэснийг хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэхээр заасан.
Мөн Ойн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн 20.1.4-д зааснаар иргэн түлшний мод бэлтгэх хүсэлтээ ойн анги /байхгүй бол тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч/-д гаргаж, сумын эрх бүхий албан тушаалтан мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээг мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасны дагуу тухайн иргэнд олгохоор хуульчилсан.
Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Могойтын нууцад” гэх газар нь улсын тусгай хамгаалалтын газар нутагт хамаарагддаг талаар Байгаль орчин аялал жуулчлалын яам Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн №53 тоот албан бичиг, хилийн зураглалаар баталгаажуулсан байна. Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 8 дугаар зүйлд зааснаар дархан цаазат газрын бүсийг онгон бүс, хамгаалалтын бүс, хязгаарлалтын бүс гэж хуваан хуульчилсан байна.
Түүнчлэн энэ гэмт хэргийн бүрэлдэхүүн нь улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойн хязгаарлалтын бүсэд хууль бусаар мод бэлтгэхийг шаардаагүй харин тухайн газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэсэн үйлдлийг гэмт хэрэгт тооцсон байна.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар хязгаарлалтын бүсийн ойд байгаль орчинд нь сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр зохих зөвшөөрөлтэйгөөр арчилгаа, цэвэрлэгээ хийхийг зөвшөөрчээ. Шүүгдэгч О.Төмөрхуяг нь тусгай хамгаалалттай газрын хязгаарлалтын бүсийн ойгоос түлээний зориулалтаар мод бэлтгэсэн бөгөөд түүний энэ үйлдлийг ойд арчилгаа, цэвэрлэгээ хийсэн гэж үзэх боломжгүй. Түүгээр ч барахгүй О.Төмөрхуяг нь зохих зөвшөөрөлгүйгээр түлээ бэлтгэсэн байна. Шүүгдэгчийн бэлтгэсэн нойтон хуш мод нь 1.8 м3 хэмжээтэй бөгөөд экологи эдийн засгийн үнэлгээгээр ойн санд 1.090.584 төгрөгийн хохирол учирсан болох нь сум дундын ойн ангийн мэргэжилтний шинжилгээ хийсэн дүгнэлтээр тогтоогдсон байна. Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулагдаж бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж байх тул шүүх үнэн зөв нотлох баримтууд гэж үнэлэн шийдвэрийн үндэслэл болголоо.
Иймд шүүгдэгч О.Төмөрхуягт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч О.Төмөрхуягийг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартай “Шүүгдэгч О.Төмөрхуяг нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол 3.271.752 төгрөгийг төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар тэнсэж өгнө үү” гэсэн бөгөөд хэдийгээр шүүгдэгч гэмт хэргийн улмаас учирсан хохирол 3.271.752 төгрөгийг төлсөн хэдий ч улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэж байгаль экологид учруулсан хохирол арилаагүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч О.Төмөрхуяг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч О.Төмөрхуягт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн хорих ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч О.Төмөрхуягт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч О.Төмөрхуягийн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Засаг даргын тамгын газрын хашаанд хадгалагдаж байгаа 24 ширхэг хуш модыг улсын орлого болгох нь зүйтэй байна. Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3-д “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж, 4-д “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус заасан түүний гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгийг улсын орлогод орохоор хуульчлагдсан байх тул улсын төсөвт шилжүүлэх хууль зүйн үндэслэлтэй юм.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хөрөө 1 ширхэг, ишгүй сүх 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,
шүүгдэгч О.Төмөрхуягийн эзэмшлийн 2.000.000 төгрөгийн үнэ бүхий 4 ханатай гэрийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож тус тус шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн1, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 1.4, 36.8 6 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Сонинбаяр овгийн Ойдовринчингийн Төмөрхуягийг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Сонинбаяр овгийн Ойдовринчингийн Төмөрхуягийг 2 жил 2 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Төмөрхуягт оногдуулсан 2 жил 2 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч О.Төмөрхуяг нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Төмөрхуягийн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Засаг даргын тамгын газрын хашаанд хадгалагдаж байгаа 24 ширхэг хуш модыг улсын орлого болгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хөрөө 1, ишгүй сүх 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч О.Төмөрхуягийн эзэмшлийн 2.000.000 төгрөгийн үнэ бүхий 4 ханатай гэрийг битүүмжилсэн мөрдөгчийн санал бүхий прокурорын 2019 оны 03 дугаар сарын 21- ний өдрийн №13 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.Төмөрхуягт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.Төмөрхуягт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН