| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2018/1579/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/1706 |
| Огноо | 2018-12-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Сайнбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 2018/ШЦТ/1706
2018 12 14 2018/ШЦТ/1706
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
Улсын яллагч А.Сайнбаяр,
Нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,
Шүүгдэгч А.Т нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Тд холбогдох эрүүгийн 180 606 419 2039 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч А.Т нь 2018 оны 07 дугаар сарын 15-ны орой Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, "Саруул" хотхоны урд зам дээр иргэн Г.Гтай маргалдан улмаар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 180 606 419 2039 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалхад шүүгдэгч А.Т нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг
үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Г.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Тухайн өдөр БЗД-ийн 26 дугаар хороо, Олимп хотхонд хүн хүргэж өгөөд явж байтал Саруул хотхоны зам дээр урдаас саарал өнгийн приус 20 ухраад байхаар нь сигналдсан. Тэгтэл ухраад байхаар нь би машинаа ухраагаад дараад хажуугаар нь орж ирээд цонхоороо чи яаж яваад байгаа юм гэхэд өөдөөс шууд салаавч гаргасан. Тэгэхээр нь би яагад байгаа юм гэхэд тухайн залуу машинаасаа буухаар нь би ч гэсэн машинаас буусан. Тэгтэл өөдөөс шууд хамран тус газар гараараа хэд хэд цохиод авсан. Тэгтэл хамарнаас цус гараад тогтохгүй байсан. Тэр залуу дэлгүүрээс сальфетик авч ирхээр явхад нь цагдаад дуудлага өгөөд ярьж байтал цагдаа дуудчихаж байгаа юм уу. Тэгвэл би явлаа гээд яваад өгсөн. Шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Би хамрын зургаа авхуулж өгөөгүй учир ил харагдах гэмтлээр нь гаргасан байна. Хамрын хагалгаан оруулаад эмчлүүлээд өгвөл гомдол саналгүй. Цаашид нэмэлт шинжилгээ хийлгэхгүй. 2007 онд хамараа хугалуулаад янзлуулж тэгшлүүлсэн. Түүнээс хойш гэмтээж байгаагүй. 2018 оны 07 сарын 15-ны өдөр дахин Т гэх залууд зодуулж дахин хугалуулсан. Ямар нэгэн зүйл нэхэмжлэхгүй. Бусдыг үл хүндэтгэж зодож танхайрч байгаа энэ үйлдэлд нь хуулийн хариуцалга хүлээлгэнэ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-20 дугаар тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 8826 дугаартай:
Г.Гын биед хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, цус хуралт, баруун бугалга, цээж, уруулын зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сариулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 26 дугаар хуудас/
Шүүгдэгч А.Тгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2018 оны 07 дугаар сарын 15-ны орой 18 цагийн орчим байсан байх би гэрээсээ гараад явж байсан. Өөрийн эзэмшлийн 5924убв машинтайгаа Саруул хорооллын замаас борлуулалтын алба руу орсон зогсоол дээр нэгдүгээр эгнээ рүү жаахан орсон маягтай зогссон байсан. Хажуугаар өнгөрч байгаа машинуудын хөдөлгөөнд нээх саад учруулаад байхааргүй байсан. Тэгтэл хажууд нэг машин ирж зогсоод цонхоо нээгээд нэг юм хэлээд байсан. Нүүрний хувирлаас болон амны хайрцагаар нь хараалын үг хэлж байгаа бололтой байхаар нь цонхоо нээтэл зайлаач пизда минь гэж байсан. Тэгэхээр нь би урдаас нь чи зайл гээд бас уурласан. Чамд ямар гай болсон юм гэж хэлсэн. Тэгтэл тэр залуу бууж ирээд миний машины цонхоор гараа оруулж ирээд нүүрэн тус газар цохиод авахаар нь би машин дотроосоо зөрүүлээд цохих гэж оролдоод оноогүй учир машинаасаа буугаад тухайн залуу намайг нүүр рүү дахиад цохихоор нь би зөрүүлээд гараараа нүүр рүү нь 2 удаа цохьсон. Тэгтэл тэр залуугийн хамарнаас цус гарахаар нь би тэр залуугийн хойноос тэврээд хоёулаа болие гэхэд тэр залуу тэгье гэж хэлсэн. Тэгээд би өөрийнхөө машинаас салфитек авчирч нөгөө залууд өгөөд уг залуугийн
машиныг зогсоол руу байрлуулж өгсөн. Миний өгсөн салфитек хүрэхгүй өөрийнхөн машин дотор салфитек хайгаад олохгүй дахиад өөрийнхөө машинд байсан салфитек авчирч өгөөд дахиад дэлгүүр явсан. Дэлгүүрээс нойтон салфетик тамхи аваад очиход нөгөө залуу машиндаа ороод суучихсан байсан. Би салфитекаа өгөөд тамхи татах уу гэхэд үгүй би цагдаа дуудлаа гэхээр нь яах юм бэ хоёулаа гэмтлийн эмнэлэг явах уу гэхэд үгүй би цагдаа дуудна гээд байхаар нь би тэгвэл явлаа гэж хэлээд явсан. Г.Гын биед үүссэн гэмтлийг дүгнэсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/
-гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 8-10 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэргээс шүүгдэгч А.Тгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 37-42/ зэрэг нотлох баримтуудийг шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч нь хохирогч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас А.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.Т нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч А.Тгийн хохирогч Г.Гын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах
хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч Г.Г нь хохирол төлбөрийн талаар баримт гаргаж өгөөгүй байх тул шүүхээс шүүгдэгч А.Тг нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролын талаарх нотлох баримтыг бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүгдэгч А.Т нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд, улсын яллагчийн санал зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8,
36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ