Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2017/ШЦТ/21

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэрэнханд даргалж, ерөнхий шүүгч С.Цэрэндулам, шүүгч Ж.Дэлгэрмөрөн нарын бүрэлдэхүүнтэй

Нарийн бичгийн дарга Э.Цэнгүүн,

Улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

Иргэдийн төлөөлөгч Д.Цогзолмаа,

Хохирогч Б.Ууганбаяр, Г.Болормаа,

Хохирогчийн өмгөөлөгч Х.Оюунбат, Ж.Шинэжаргал, Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн, Ж.Нарантуяа, Шүүгдэгч Д.Дэмбэрэлдагва нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чонос овогт Дэмчигсүрэнгийн Дэмбэрэлдагвад холбогдох эрүүгийн 201606000048 дугаартай, 132/2016/0079/Э индекстэй хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 2 дугаар сарын 06-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хууль сахиулах их сургуулийн 3 дугаар курсын оюутан, ам бүл 2, охины хамт Булган аймгийн Булган сумын 5 дугаар баг 8-4 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Чонос овогт Дэмчигсүрэнгийн Дэмбэрэлдагва /РД: ГЮ96020614/. Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.Дэмбэрэлдагва нь 2016 оны 2 дугаар сарын 13-ны шөнө 01 цагийн орчимд Булган аймгийн Бугат сумын нутаг Бяцхан Хөтөл гэх газарт 32-52 БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа МУ-ын замын хөдөлгөөний дүрэмийн 2.7.а, 9.1, 9.2, 2.3.6 дахь заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргаж, зорчигч Ц.Цог-Эрдэнэ, Б.Баасанжав нарын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. 2 Шүүгдэгч Д.Дэмбэрэлдагвын өгсөн: Юуны түрүүнд хохирогч нараас уучлалт гуйж байна. Тухайн үед Цог-Эрдэнэ, Лхагвадорж нар намайг гуйсаар байгаад авч явсан. Цог-Эрдэнэ ахын найз охиныг Орхон аймгаас авч ирэхээр явсан. Бид Орхон аймгийн Баян-Өндөр сумаас Булган аймгийн Булган сум руу буцаад явсан. Лхагвадорж намайг ямар учраас тээврийн хэрэгсэл жолоодож байсан гээд байгааг би мэдэхгүй байна. Замд нойр хүрсэн бөгөөд замаас гарч хэсэг унтаж байгаад явахаар болсон юм. Энэ үед Цог-Эрдэнэ ах би тээрийн хэрэгслийг жолоодоод явъя гэж хэлсэн юм. Тухайн үед надад хэтэвчнээсээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхээ үзүүлсэн. Би түүнийг надаас ах учраас итгээд жолоогоо шилжүүлсэн юм. Замын турш Лхагвадорж унтаж явсан. Замаар явж байсан Мягмардорж үнэнийг хэлдэг. Түүний мэдүүлгийг шүүх бүрэлдэхүүн үнэлэхийг хүсч байна. Би бусдад жолоогоо шилжүүлсэн үйлдэлдээ хариуцлагаа хүлээхэд бэлэн байна. Лхагвадорж намайг тээврийн хэрэгсэл жолоодож явсан гэдгээс бусад ярьсан зүйл нь бүгд зөрүүтэй байдаг. Үүнээс харахад түүний мэдүүлэг их эргэлзээтэй байна. Энэ гэмт хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэв.

Хохирогч Г.Болормаагийн өгсөн: Энэ гэмт хэргийн талаар гэрч Лхагвадорж гэрчилдэг. Энэ гэмт хэргийн улмаас миний дүү амь хохиросон. Миний дүү хамгаалах бүс хэрэглэсэн байсан бол тухайн зам тээврийн ослоос амьд гарах боломжтой байсан. Надад шүүгдэгч Дэмбэрэлдагвыг заавал яллах санаа байхгүй. Гэрч Лхагвадоржийг замд унтаж явсан гэдэг. Шүүгдэгч Дэмбэрэлдагва гэрч Лхагвадоржид тээврийн хэрэгслийг жолоодож явсан гэдгийг битгий хэлээрэй гэж хэлсэн байдаг. Шүүгдэгч Дэмбэрэлдагва өөрөө тээврийн хэрэгслийг жолоодож яваагүй гээд байна. Хэрвээ тээврийн хэрэгслийг жодоодож яваагүй юм бол гэрч Лхагвадоржид тээврийн хэрэгслийг жолоодож явсан гэдгийг битгий хэлээрэй гэж хэлэх шаардлага байхгүй. Шүүгдэгч Дэмбэрэлдагвын хүүхэд үрчилэх асуудлыг Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар сум, багийн Засаг дарга хянаж үзсэний үндсэн дээр үрчлүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэдэг. Сум, багийн Засаг дарга шүүгдэгч Дэмбэрэлдавгын хянаж үзээгүй байна. Учир нь сум, багийн Засаг дарга оюутан хүнд хүүхдийг үрчлүүлсэн байна. Тухайн хүүхэд үрчлүүлэх шийдвэрийг гаргасан багийн Засаг дарга эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан. Тухайн багийн Засаг даргыг шүүгдэгч болон цагдаагийн байгууллагатай үгсэн хуйвалдсан гэж үзэж байна. Охин Аялгуугийн эх болох Анударь гадаад явсан ч, өвчтэй байсан ч түүнд хүүхдээ үрчлүүлэх шаардлага байхгүй. Энэ зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон. Энэ нь нөхөж барахгүй хохирол юм. Би маш их гомдолтой байгаа. Энэ гэмт хэргийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.

Хохирогч Б.Ууганбаяр: Энэ зам тээврийн ослын улмаас миний охины амь нас хохирсон. Өөрийнхөө охины амь нас хохирсон асуудалтай холбоотой шүүх хуралдаанд оролцож байгаа учраас надад үнэхээр их хэцүү байна. Энэ гэмт хэргийг шударгаар шийдвэрлэж өгнө үү гэв. 201606000048 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Хохирогч М.Төмөрбаатарын өгсөн: ...Намайг 2016 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд ажил дээрээ байж байхад Булган аймгийн Цагдаагийн газраас охин Б.Баасанжавыг нас барсан талаар хэлж мэдэгдсэн. Тэрнээс биш яг хэрэг учралын газарт нь очиж болсон явдлын талаар харж үзээгүй. ...Саяхан ээж Ууганбаяртаа би найз залуутай болж байгаа гэж ярьж 3 байсан...найз залууг нь харж байгаагүй. Би охин Б.Баасанжавыг нас барсан хэрэгт гомдолтой байгаа гэх мэдүүлэг /хх 32 тал/, Хохирогч Ц.Өлзийсайханы өгсөн: …2016 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Булган аймгийн Баян-Агт сумаас Ц.Цог-Эрдэнэ нь аав, ээжийн хамтаар Орхон аймгийн Баян-Өндөр сумруу явсан. Тэгээд 13-ны өдөр Булган суманд байна гэж утсаар ярьсан ба орой 22 цаг өнгөрч байхад гар утас руу нь залгаж ярьсан чинь дүү нь унтах гээд орондоо хэвтэж байна. Өглөө эрт ээж, аав бид гурав Баян-Агт суманд очно гэж ярьсан. Тэгээд 2016 оны 2 сарын 14-ний өдөр 10 цагийн үед төрсөн ээж П.Дуламсүрэнгээс утсаар ярьж асуутал Ц.Цогт-Эрдэнийг нас барсан талаар хэлж, болсон үйл явдлын талаар мэдсэн гэх мэдүүлэг / хх 35 тал/, Гэрч Х.Лхагвадоржийн өгсөн: …2016 оны 2 дугаар сарын 12-ны шөнө 00 цагийн орчим шиг санаж байна. Хамаатны ах болох Цог-Эрдэнэ, Дэмбэрэлдагва нарын хамтаар Дэмбэрэлдагвын машинтай Эрдэнэт рүү явсан юм. Бид гурав Эрдэнэт рүү Цог-Эрдэнэ ахын найз охиныг авчрахаар явсан. Тэгээд Эрдэнэтэд 2016 оны 2 дугаар сарын 13-ны шөнө 1 цагийн үед Үйлчилгээний төвийн ойролцоо байдаг Хаан бууз цайны газраас Цог-Эрдэнэ ахын найз охиныг аваад Булган руу шууд буцаж гарсан. Булган руу явах замдаа Бугат сумын нутаг Зоон даваа-ны ойролцоо явж байсан ба би машины урд талд жолоочийн хажууд суугаад машины дуу солих гээд тонгойгоод байж байсан чинь машин гэнэт огцом хөндөлдөж шарваад замын хажуу тал руу онхолдсон. Тэгээд нэг мэдэхэд би машинаас гарч ирсэн чинь ЦогЭрдэнэ ах, найз охины хамтаар машины урд талд хэвтэж байсан. Тэгээд би ЦогЭрдэнэ ахын найз охиныг босгох гэсэн чинь авраачээ гээд орилоод байсан. Тэгээд замаар явж байсан машинд гар өргөж зогсоогоод суулгах гэсэн боловч ийм их цустай хүнийг авч явахгүй гээд замын жолооч нар авч яваагүй ба нэг машинтай хүн зогсоод эмнэлэг болон цагдаад мэдэгдэж өгсөн. Дэмбэрэлдагвын эзэмшлийн Приус-20 маркын 32-52 БУЛ улсын дугаартай машинтай явсан. Дэмбэрэлдагва өөрөө машинаа жолоодож явсан. Би жолоочийн хажуу талд сууж явсан ба арын суудалд Цог-Эрдэнэ ах, найз охины хамтаар сууж явсан. Дэмбэрэлдагва бид хоёр хамгаалах бүстэй явсан. Харин Цог-Эрдэнэ ах, найз охины хамтаар хамгаалах бүсгүй явсан. Дэмбэрэлдагва болохоор 1 пивоны талыг уусан, үлдсэн нэг пивыг нь Цогт-Эрдэнэ ах барьчихсан гарч ирсэн. Тэгээд машин дотор явж байхдаа Дэмбэрэлдагва тал пивоо ууж дуусгасан гэх мэдүүлэг /хх 36-37 тал/, ... би хамгийм анх гэрчийн мэдүүлэг өгөх гээд цагдаа дээр ирсэн байсан ба Д.Дэмбэрэлдагва намайг машин барьж явсан гэж хэлж болохгүй шүү, унтаж явсан гэж хэлээрэй. Машиныг хэн барьж явсныг нь мэдэхгүй гэж хэлээрэй гээд байсан. Дараа нь дахин цагдаагаас дуудаж гэрчийн мэдүүлэг авах гэж байхад Улаанбаатар хотод таараад чи мэдүүлэг өгөхдөө би унтаж явсан, Булганаас гарахад Дэмбэрэлдагва машин барьж явсан. Харин Эрдэнэт ороод жолооны хүрдээ шилжүүлсэн үгүйг хэлж мэдэхгүй гэж мэдүүлэг өгөөрэй гээд байсан. Тэрнээс биш надад гэрчийн мэдүүлэг өгөхөд хөндлөнгөөс ямар нэг байдлаар мөнгө, шан харамж өгсөн зүйл байхгүй. Би анх гэрчийн мэдүүлэг өгөх үеэс болсон явдлын талаар одоог хүртэл үнэн зөвөөр нь ярьж хэлж байгаа. Миний хувьд худлаа ярьсан зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх 220 тал/, Гэрч Н.Мягмардоржийн өгсөн: ...2016 оны 2 дугаар сарын 13-ны шөнө 2 цагийн үед шиг санаж байна. Намайг Булган аймгийн Булган сумын чиглэлээс Орхон аймгийн Баян-Өндөр сумын чиглэлд өөрийн эзэмшлийн Хомдо НР\/ маркын 4 59-22 БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгслээр явж байхад Булган аймгийн Бугат сумын нутаг дэвсгэр Бяцхан хөтөл гэх газрын орчимд Эрдэнэт талаас тойрог асфальтан зам дээр Приус-20 маркын улсын дугаарыг нь мэдэхгүй, харанхуй шөнө харахад цагаан саарал өнгийн автомашин замаас гарч онхолдсон байдалтай байсан. Тэгтэл нэг эрэгтэй хүн зам дээр гар өргөөд зогсож байхаар нь машинаа зогсоогоод уулзсан чинь намайг зүс таниад байсан. Тэгээд яваад очтол миний зүс таньдаг Дагва гэх залуу машины урд талын хаалгаар гарч ирж байсан. Би очоод энд еөр хүн байна уу, яах вэ гээд асууж тодруулсан. Тэгээд машины урд талд нэг эрэгтэй, нэг эмэгтэй хүн хэвтэж байсан. Тэр хэвтэж байсан хоёр хүний эмэгтэй нь ёолоод байсан ба эрэгтэй нь ухаангүй, ямарч дуу гаргалгүй чимээгүй хэвтэж байсан. Тэгээд эмнэлэг болон цагдаа дуудах гэсэн боловч утасны сүлжээ барихгүй болохоор нь би Дагваатай хамтран нөгөө хоёр хэвтэж байсан эмэгтэй, эрэгтэй хүнийг дамжлаад асфальтан зам дээр гаргаж ирсэн. Тэгээд машиндаа суулгах гэж оролдсон боловч суулгаж чадаагүй юм. Тэгээд хэсэг байж байтал замаар явж байсан машинтай хүн ирээд эмнэлэг болон цагдаад утсаар мэдэгдэж өгсөн. Тэгээд удалгүй 3 орчим минут болоод байж байхад цагдаа нар ирсэн. Түүний дараагаар эмнэлэгийн түргэн тусламж ирж үзээд машины урд хэвтэж байсан эмэгтэй, эрэгтэй хоёр хүнийг хоёуланг нь нас барсан байна гэж хэлсэн. Тэрнээс өөр зүйл мэдэхгүй гэх мэдүүлэг /хх 38, 202 тал/, Гэрч Н.Батбаярын өгсөн: Д.Дэмбэрэлдагва нь манай эхнэр Цэндсүрэнгийн төрсөн ахынх нь хүүхэд юм. ...Улаанбаатар хотоос Булган аймгийн Булган суманд би эхнэрийнхээ хамаатнуудтайгаа золгуут хийхээр ирсэн байсан юм. Тэгээд 2016 оны 2 сарын 13-ны өдөр хадам аав, ээжийн хамтаар айлуудаар золгуут хийж байгаад 16 цагийн орчим байх гэртээ ирэхэд Ц.Цог-Эрдэнэ ээжийнхээ хамтаар байж байсан. ...яг яагаад ресторанд орж ирснээ санахгүй байна. ...Ц.Цог-Эрдэнэ, Х.Лхагвадорж, Д.Дэмбэрэлдагва нарыг Орхон аймаг руу явсан талаар мэдээгүй, ресторанд сууж байхад Эрдэнэт явах талаар ямар нэгэн зүйл яригдаагүй гэх мэдүүлэг /хх-40-41 тал/, Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 3 сарын 7-ны өдрийн №17 тоот 1. Талийгаач Б.Баасанжавын цогцост хийсэн шүүх эмнэлэгийн задлан шинжилгээгээр гол судасны няцрал, хурц цус алдалт /2300мл/ зүүн талын олон хавирганы хугарал, тархи уушигны хаван, дотор эрхтний доргилт, чачархайн цус хуралт, хуйханд шарх, нүүр, хэвлийн хэсэгт зулгаралт, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Гэмтэл авах үеийн байрлалыг тогтоох боломжгүй. 3. Талийгаачид шүүх эмнэлэгийн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 4. Талийгаач Б.Баасанжав нь гол судасны няцрал, хурц цус алдалт /2300мл/, зүүн талын олон хавирганы хугарал, тархи уушигны хаван, дотор эрхтний доргилтын улмаас амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ гэх дүгнэлт / хх 44-45 тал/, Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 3 сарын 7-ны өдрийн №16 тоот 1.Талийгаач Ц.Цог-Эрдэнийн цогцост хийсэн шүүх эмнэлэгийн задлан шинжилгээгээр зүрх задрал, хурц цус алдалт /2500мл /, нугалам дахь цус хуралт, дотор эрхтний доргилт гэмтэл тогтоогдлоо. 2. Гэмтэл авах үеийн байрлалыг тогтоох боломжгүй. 5 3. Талийгаачид шүүх эмнэлэгийн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 4. Талийгаач Ц.Цог-Эрдэнэ нь зүрх задрал, хурц цус алдалт /2500 мл/, нугалам дахь цус хуралт, дотор эрхтний доргилтын улмаас амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ гэх дүгнэлт / хх 50-51 тал/, 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Булган аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн №15 тоот 1. Жолооч Д.Дэмбэрэлдагва нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн байна. 2. Жолооч Д.Дэмбэрэлдагва нь МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а Согтууруулах ундаа, мансууруулах бодис сэтгэцэд нөгөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох-ыг хориглосон заалт, ЗХД-ийн 9.1 Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн заалт, ЗХД-ийн 9.2 Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалт, 2.3 б Хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн. 3. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийн лавлагаа хийхэд Ц.ЦогЭрдэнэ нь ВС ангиллын 301703 ТООТ эрхийн үнэмлэхтэй, Д.Дэмбэрэлдагва В ангиллын 948145 тоот эрхийн үнэмлэхтэй нь тус бүр хүчинтэй байна. 4. 32-52 БУЛ улсын дугаартай Тоёото приус-20 маркын тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг тогтоох боломжгүи байна. 5. 32-52 БУЛ улсын дугаартай Тоёото приус-20 маркын тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэд ямар нэгэн эвдрэп гэмтэл тэмдэглэгдээгүй байгаа тул тогтоох боломжгүй байна. 6. Уг осол, хэрэг гарах болсон шалтгаан нь: Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож явахдаа тухайн замд тээврийн хэрэгслийн хурдыг сонгож яваагүйгээс огцом эргэлттэй замд шарвалт үүсэж тэнцвэржилт алдагдах үед зогсоох арга хэмжээ аваагүй нь осол гарах шалттаан болсон байна гэх дүгнэлт эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх-1 тал/, гомдол, мэдээлэлийг хүлээн авсан тэмдэглэл /хх-2/, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-3 тал/, тэдгээрийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэл болон хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4-14 тал/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-15-22 тал/, согтуурлын зэрэг шалгасан тэмдэглэл /хх-23 тал/, Д.Дэмбэрэлдагвын иргэний болон жолооны үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбарууд /хх-24-25 тал/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-26 тал/, харьцуулсан шинжилгээнд дээж авах тогтоол болон тэмдэглэл /хх-27-28 тал/, баримтыг хэрэгт хавсаргах тогтоол /хх-29 тал/, Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Криминалистикийн шинжээчийн 2016 оны 2 сарын 09-ний өдрийн №11 тоот дүгнэлт /хх-66 тал/, ЛЭНДС ХХК-ий автомашины эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хх-73-83 тал/, Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 3 сарын 01-ний өдрийн №31,32 тоот, 2016 оны 2 сарын 23-ны өдрийн №70 тоот дүгнэлтүүд /хх-87,91,97 тал/, шүүгдэгч Д.Дэмбэрэлдагвыг сэжигтэн, яллагдагчаар татсан тогтоол, байцаасан тэмдэглэлүүд /хх-106-111 тал/, түүний урьд ял шийтгүүлж байгаагүй гэх Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн лавлагаа, иргэний үнэмлэхний хуулбар /хх- 6 112-113 тал/, хохирогч нарын иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтууд /хх-122- 133, 173-187, 241-244 тал/, гэрч нарыг нүүрэлдүүлэн байцаасан ажиллагааны тэмдэглэл /хх-204 тал/, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж шүүгдэгчийн хувийн байдлын талаарх бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгч Д.Дэмбэрэлдагвын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг таниулж шинжлэн судлав. Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас үзвэл 2016 оны 2 дугаар сарын 12-ны шөнө 24 цагийн орчим найз охин Б.Баасанжавыг очиж авчрах гэсэн Ц.Цог-Эрдэнийн гуйлтаар Д.Дэмбэрэлдагва нь өөрийн эзэмшлийн 32- 52 БУЛ улсын дугаартай, Toyota Pruis-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон ах дүү, төрөл садны холбоотой Ц.Цог-Эрдэнэ, Х.Лхагвадорж нарын хамт Булган аймгаас Орхон аймаг руу явж, 2016 оны 2 дугаар сарын 13-ний шөнийн 01 цагийн орчим Орхон аймгийн Үйлчилгээний төв-ийн ойролцоо Хаан бууз цайны газраас Б.Баасанжавыг аваад буцах замдаа Булган аймгийн Бугат сумын нутаг Бяцхан Хөтөл гэх газарт зам тээврийн осол гаргаж Ц.Цог-Эрдэнэ, Б.Баасанжав нарын амь насыг хохироосон үйл баримт болсон байна. Энэ үйл баримт нь хэргийн газарт болон тээврийн хэрэгсэлд үзлэгийг хуульд заасан журмын дагуу хийж үйлдсэн тэмдэглэл, схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-3-5,12-14тал/, амь хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч, хохирогчоор тогтоогдсон Ц.Өлзийсайхан /Г.Болормаа/, М.Төмөрбаатар /Б.Ууганбаяр/ нарын өөрт учирсан хохирол, гэм хорын талаар өгсөн мэдүүлгүүд /хх-30-35тал/, ...Дэмбэрэлдагвын эзэмшлийн Приус-20 маркын 32-52 БУЛ улсын дугаартай машинтай явсан. Дэмбэрэлдагва өөрөө машинаа жолоодож явсан. Би жолоочийн хажуу талд сууж явсан ба арын суудалд Цог-Эрдэнэ ах, найз охины хамтаар сууж явсан. Дэмбэрэлдагва бид хоёр хамгаалах бүстэй явсан, харин ЦогЭрдэнэ ах, найз охины хамтаар хамгаалах бүсгүй явсан... гэх хэрэг үйл баримт болохын өмнөх болон яг болсон үеийн нөхцөл байдлын талаар өгсөн гэрч Х.Лхагвадоржийн, ...2016 оны 2 дугаар сарын 13-ны шөнө 2 цагийн үед шиг санаж байна. Намайг Булган аймгийн Булган сумын чиглэлээс Орхон аймгийн БаянӨндөр сумын чиглэлд өөрийн эзэмшлийн Хомдо НР\/ маркын 59-22 БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгслээр явж байхад Булган аймгийн Бугат сумын нутаг дэвсгэр Бяцхан хөтөл гэх газрын орчимд Эрдэнэт талаас тойрог асфальтан зам дээр Приус-20 маркын улсын дугаарыг нь мэдэхгүй, харанхуй шөнө харахад цагаан саарал өнгийн автомашин замаас гарч онхолдсон байдалтай байсан. Тэгтэл нэг эрэгтэй хүн зам дээр гар өргөөд зогсож байхаар нь машинаа зогсоогоод уулзсан чинь намайг зүс таниад байсан. Тэгээд яваад очтол миний зүс таньдаг Дагва гэх залуу машины урд талын хаалгаар гарч ирж байсан. Би очоод энд еөр хүн байна уу, яах вэ гээд асууж тодруулсан. Тэгээд машины урд талд нэг эрэгтэй, нэг эмэгтэй хүн хэвтэж байсан... эмнэлэг болон цагдаад утсаар мэдэгдэж …3 орчим минут болоод байж байхад цагдаа нар ирсэн. Түүний дараагаар эмнэлэгийн түргэн тусламж ирж үзээд машины урд хэвтэж байсан эмэгтэй, эрэгтэй хоёр хүнийг хоёуланг нь нас барсан байна гэж хэлсэн гэх хэрэг үйл баримт болсоны дараах нөхцөл байдлын талаар өгсөн гэрч Н.Мягмардоржийн мэдүүлэг, Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож явахдаа тухайн замд тээврийн хэрэгслийн хурдыг сонгож яваагүйгээс огцом эргэлттэй замд шарвалт үүсэж тэнцвэржилт алдагдах үед зогсоох арга хэмжээ аваагүй нь уг осол гарах 7 шалтгаан болсоныг тогтоосон Булган аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн №15 тоот дүгнэлт, талийгаач Ц.Цог-Эрдэнэ нь зүрх задрал, хурц цус алдалт /2500 мл/, нугалам дахь цус хуралт, дотор эрхтний доргилтын улмаас амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ гэх, талийгаач Б.Баасанжав нь гол судасны няцрал, хурц цус алдалт /2300мл/, зүүн талын олон хавирганы хугарал, тархи уушигны хаван, дотор эрхтний доргилтын улмаас амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ гэх амь хохирогч нарын үхлийн шалтгааныг тогтоосон Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 3 сарын 7-ны өдрийн №16, №17 тоот дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. Хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шүүхийн шинжилгээний болон зам тээврийн ослын шалтгааны талаархи дүгнэлтүүдийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээчид гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв Мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаж гэрч Х.Лхагвадорж, Н.Мягмардорж нарын мэдүүлэг зөрүүтэйгээс гадна гэрч Х.Лхагвадоржийн өгсөн 4 удаагийн мэдүүлэг ч өөр хоорондоо зөрүүтэй, эх сурвалжаа заагаагүй өөрөө эрүүгийн хариуцлагаас айж худал мэдүүлэг өгсөн, шүүгдэгч Д.Дэмбэрэлдагва Орхон аймгаас буцаж явахдаа Оросын булаг-ийн наад талын гүүр даваад жолоогоо Ц.Цог-Эрдэнэд шилжүүлсэн, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн этгээдэд жолоогоо шилжүүлсэний улмаас дээрхи хор уршигийг учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2-т зааснаар яллагдах үндэстэй гэж хэргийн онолоо дэвшүүлж мэтгэлцжээ. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Х.Лхагдвадорж 2016 оны 2 дугаар сарын 13- ны өдөр өгсөн мэдүүлэгтээ: …2016 оны 2 дугаар сарын 12-ны шөнө 00 цагийн орчим шиг санаж байна. Хамаатны ах болох Цог-Эрдэнэ, Дэмбэрэлдагва нарын хамтаар Дэмбэрэлдагвын машинтай Эрдэнэт рүү явсан юм. Бид гурав Эрдэнэт рүү Цог-Эрдэнэ ахын найз охиныг авчрахаар явсан. Тэгээд Эрдэнэтэд 2016 оны 2 дугаар сарын 13-ны шөнө 1 цагийн үед Үйлчилгээний төвийн ойролцоо байдаг Хаан бууз цайны газраас Цог-Эрдэнэ ахын найз охиныг аваад Булган руу шууд буцаж гарсан. Булган руу явах замдаа Бугат сумын нутаг Зоон даваа-ны ойролцоо явж байсан ба би машины урд талд жолоочийн хажууд суугаад машины дуу солих гээд тонгойгоод байж байсан чинь машин гэнэт огцом хөндөлдөж шарваад замын хажуу тал руу онхолдсон. Тэгээд нэг мэдэхэд би машинаас гарч ирсэн чинь ЦогЭрдэнэ ах, найз охины хамтаар машины урд талд хэвтэж байсан. Тэгээд би ЦогЭрдэнэ ахын найз охиныг босгох гэсэн чинь авраачээ гээд орилоод байсан. Тэгээд замаар явж байсан машинд гар өргөж зогсоогоод суулгах гэсэн боловч ийм их цустай хүнийг авч явахгүй гээд замын жолооч нар авч яваагүй ба нэг машинтай хүн зогсоод эмнэлэг болон цагдаад мэдэгдэж өгсөн гэж болсон үйл баримтын талаар ярьж, мөрдөн байцаагчийн тавьсан асуултын дагуу Дэмбэрэлдагвын эзэмшлийн Приус-20 маркын 32-52 БУЛ улсын дугаартай машинтай явсан. Дэмбэрэлдагва өөрөө машинаа жолоодож явсан. Би жолоочийн хажуу талд сууж явсан ба арын суудалд Цог-Эрдэнэ ах, найз охины хамтаар сууж явсан. Дэмбэрэлдагва бид хоёр хамгаалах бүстэй явсан. Харин Цог-Эрдэнэ ах, найз охины хамтаар хамгаалах бүсгүй явсан гэж /хх-36-37/, 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ мөрдөн байцаагчийн зам дээр таныг байхад ямар тусламж үзүүлсэн бэ, осол хэзээ болсон, ослын дараа эмнэлэг болон цагдаа хэзээ ирсэн болох, эмнэлэг ирэх үед Ц.ЦогЭрдэнэ, Б.Баасанжав нар амьд байсан уу? гэх тодруулах асуултын дагуу ... 8 замаар явж байсан зүс таних Мягмардорж гээд залуу тусламж үзүүлсэн, осол гарах үед 01 цаг өнгөрсөн байсан, цаг хараагүй болохоор яг тэд гэж хэлж мэдэхгүй байна, эмнэлэгийн түргэн тусламж ирээд хоёуланг нь нас барсан байна гэж хэлсэн гэж /хх-42/, 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ мөрдөн байцаагчийн осол болсоны дараа тээврийн хэрэгсэл ямар байдалтай онхолдсон байсан, тээврийн хэрэгслээс гарахдаа хаагуур нь хэрхэн, яаж гарсан, Д.Дэмбэрэлдагвын хойно, урд алинд нь гарсан болох, талийгаач нарыг хэн өргөж замаас гаргасан, Мягмардорж ямар тусламж үзүүлсэн гэх тодруулах асуултын дагуу ...тээврийн хэрэгсэл замаас гарч миний суусан ...зүүн талаар онхолдож унасан байсан. Ертөнцийн зүгээр урд талын хэсэг нь хойшоо харсан байрлалтай байсан. Дэмбэрэлдагва бид хоёр автомашины урд талын хаалгыг хамт түлхэж онгойлгосон, урд талын хаалгаар хоёулаа гарсан, би түрүүлж гараагүй юм, Дэмбэрэлдагва түрүүлж гарсан. Талийгаач Ц.Цог-Эрдэнэ, Б.Баасанжав нарыг зам руу хэрхэн яаж өргөж гаргасныг санахгүй байгаа юм. Мягмардорж осолд ороход бид нарт сүүлд нь ирээд тусламж үзүүлсэн, ер нь бол 2 талийгаачид тусламж үзүүлж зам руу өргөж гаргахад тусалсан. Мягмардоржийг ирэхэд бид хоёр хоёулаа автомашинаасаа гарсан байсан юм гэж /хх-158/, 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ мөрдөн байцаагчийн танд 99984823 гэсэн дугаар байдаг уу, 2016.06.09-ний өдөр Д.Дэмбэрэлдагва руу мессэж илгээж байсан уу, та Д.Дэмбэрэлдагватай ямар харилцаа холбоотой вэ, таныг гэрчийн мэдүүлэг өгөхөд хөндлөнгийн зүгээс ямар нэг байдлаар нөлөөлсөн зүйл байна уу гэх тодруулах асуултын дагуу Надад 99984823 дугаарын утас байгаа ...мессэжийг илгээж байсан. Яагаад ийм утга бүхий мессэжийг илгээсэн гэвэл манай эмээ Магсар ...гар утас руу залгаад цаад Д.Дэмбэрэлдагва чинь амиа хорлох гээд байна, сэтгэл санаагаар унаад маш хэцүү байна. Миний хүү утас руу нь залгаад мэдүүлгээ татаж авахаар бол татаж авъя даа гээд хэлээд өгөөч гээд надаас гуйгаад байсан болохоор нь Д.Дэмбэрэлдагвын өөрийнх нь дугаар луу ...сэтгэл санааг нь тайвшруулах гээд л уг мессэжүүдийг илгээсэн юм...миний хувьд худлаа мэдүүлэг өгсөн зүйл байхгүй. ...Д.Дэмбэрэлдагвын аав Дэмчигсүрэн нь манай аав Хишигдоржийн төрсөн ах нь байгаа юм. ...Д.Дэмбэрэлдагва нь хамгийн анх гэрчийн мэдүүлэг өгөх гээд цагдаа дээр ирсэн байхад намайг машин барьж явсан гэж хэлж болохгүй шүү, унтаж явсан машиныг хэн барьж явсаныг мэдэхгүй гэж хэлээрэй гээд байсан. Дараа нь дахин цагдаагаас дуудаж мэдүүлэг авах гэж байхад ...чи одоо мэдүүлэг өгөхдөө би унтаж явсан, Булганаас гарахад Дэмбэрэлдагва машин барьж явсан, харин Эрдэнэтэд очоод жолооны хүрдээ шилжүүлсэн үгүйг хэлж мэдэхгүй гээд мэдүүлэг өгөөрэй гээд байсан гэж /хх-227/ тус тус эх сурвалжаа тодорхой зааж мэдүүлэг өгсөн байдаг. Мөрдөн шалгах ажиллагаагаар хэрэг үйл баримт хаана болсон, тээврийн хэрэгслийн шарвалтын мөр, унасан байдал, тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэл, ослын дараа амь хохирогч нарын хэвтэж байсан байрлал зэргийг бэхжүүлсэн хэргийн газарт болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт, ...Булган аймгийн Бугат сумын нутаг дэвсгэр Бяцхан хөтөл гэх газрын орчимд Эрдэнэт талаас тойрог асфальтан зам дээр Приус-20 маркын улсын дугаарыг нь мэдэхгүй, харанхуй шөнө харахад цагаан саарал өнгийн автомашин замаас гарч онхолдсон байдалтай байсан. Тэгтэл нэг эрэгтэй хүн зам дээр гар өргөөд зогсож байхаар нь машинаа зогсоогоод уулзсан чинь намайг зүс таниад байсан. Тэгээд яваад очтол миний зүс таньдаг Дагва гэх залуу машины урд талын хаалгаар гарч ирж байсан. Би очоод энд еөр хүн байна уу, яах вэ гээд асууж тодруулсан. Тэгээд машины урд талд нэг эрэгтэй, нэг эмэгтэй хүн хэвтэж байсан. Тэр хэвтэж байсан хоёр хүний эмэгтэй нь ёолоод байсан ба эрэгтэй нь ухаангүй, ямарч дуу гаргалгүй чимээгүй хэвтэж байсан. ...Тэгээд хэсэг байж байтал замаар 9 явж байсан машинтай хүн ирээд эмнэлэг болон цагдаад утсаар мэдэгдэж өгсөн. Тэгээд удалгүй 3 орчим минут болоод байж байхад цагдаа нар ирсэн. Түүний дараагаар эмнэлэгийн түргэн тусламж ирж үзээд машины урд хэвтэж байсан эмэгтэй, эрэгтэй хоёр хүнийг хоёуланг нь нас барсан байна гэж хэлсэн гэх гэрч Н.Мягмардоржийн мэдүүлэг /хх-38 тал/, Би өөрийн ач хүү Х.Лхагвадоржид дүү Д.Дэмбэрэлдагва чинь сэтгэл санаа нь маш хэцүү байна, уйлж унжаад байна. Чи утсаар залгаад сэтгэл санааг нь засаад мессэж ч болтугай бичээрэй... гэж хэлж байсан гэх Д.Магсарын мэдүүлэг /хх-228 тал/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар түүний мэдүүлгийн эх сурвалж шалгагдаж тогтоогдсон, түүний мэдүүлэг өөр хоорондоо зөрүүгүй байна. Мөрдөн байцаагчийн хэргийн нөхцөл байдлыг тодруулах зорилгоор асуултын хэлбэрээр авсан мэдүүлгийг гэрч анхны мэдүүлэгтээ өгөөгүй, мэдүүлэг зөрүүтэй гэж үзэх үндэслэлгүй юм. Харин гэрч Х.Лхагвадоржийн ...ослын дараа Дэмбэрэлдагва бид хоёр автомашины урд талын хаалгыг хамт түлхэж онгойлгосон, урд талын хаалгаар хоёулаа гарсан, би түрүүлж гараагүй юм, Дэмбэрэлдагва түрүүлж гарсан ...тэгээд Дэмбэрэлдагва бид хоёр Ц.Цог-Эрдэнэ ах, найз охин /Б.Баасанжав/ хоёрыг зам дээр өргөж гаргасан. ...Мягмардоржийг ирэхэд бид хоёр хоёулаа автомашинаасаа гарсан байсан юм гэх, гэрч Н.Мягмардоржийн ...зам дээр Приус-20 маркын улсын дугаарыг нь мэдэхгүй, харанхуй шөнө харахад цагаан саарал өнгийн автомашин замаас гарч онхолдсон байдалтай байсан. Тэгтэл нэг эрэгтэй хүн зам дээр гар өргөөд зогсож байхаар нь машинаа зогсоогоод уулзсан чинь намайг зүс таниад байсан...тэгээд шууд онхолдсон машин дээр яваад очтол миний зүс таньдаг Дагва гэх залуу машины урд талын хаалгаар гарч ирж байсан...би Дагваатай хамтран нөгөө хоёр хэвтэж байсан эмэгтэй, эрэгтэй хүнийг дамжлаад асфальтан зам дээр гаргаж ирсэн гэх хоорондоо зөрүүтэй мэдүүлгийн тухайд гэрч Х.Лхагвадорж бол хэрэг үйл баримт болохын өмнөх болон яг болсон тухайн үеийн нөхцөл байдлын талаар, харин гэрч Н.Мягмардорж бол тодорхой хугацаа өнгөрсөний дараа ослын газар ирж хэргийн нөхцөл байдлын талаар мэдүүлэг өгч байгаа гэрч юм. Өөрөөр хэлбэл гэрчүүд өөр өөр цаг хугацаанд болсон үйл баримтын талаар мэдүүлэг өгсөн нь хоорондоо зөрүүтэй байгаагаас биш, хамт байсан гэрчүүд нэг цаг хугацаанд болсон үйл баримтын талаар зөрүүтэй мэдүүлэг өгөөгүй байна. Гэрч Н.Мягмардорж хэргийн газар тодорхой хугацааны дараа ирсэн нь түүний /хх-205 тал/ ...намайг ирэхээс өмнө Лхагвадорж, Дэмбэрэлдагва хоёрыг юу хийснийг бол хэлж мэдэхгүй байна гэх мэдүүлгээр, түүнчлэн шүүгдэгч Д.Дэмбэрэлдагвын 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр яллагдагчаар татагдаж өгсөн ...намайг гарч ирээд машины хажууд зогсож байхад Лхагвадорж ах зам дээр гар өргөөд машин зогсоох гээд байж байсан... /хх-110 тал/ гэх мэдүүлгээр гэрч Н.Мягмардоржийг ослын газарт ирж зогсохоос өмнө шүүгдэгч Д.Дэмбэрэлдагва машинаас гарсан болох нь тогтоогдож байгаа бөгөөд гэрч Х.Лхагвадорж худал мэдүүлэг өгсөн гэдэг нь мөн үгүйсгэгдэж байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Дэмбэрэлдагва ...Би түүнийг надаас ах учраас итгээд жолоогоо шилжүүлсэн юм. Замын турш Лхагвадорж унтаж явсан. Замаар явж байсан Мягмардорж үнэнийг хэлдэг. Түүний мэдүүлгийг шүүх бүрэлдэхүүн үнэлэхийг хүсч байна. Би бусдад жолоогоо шилжүүлсэн үйлдэлдээ хариуцлагаа хүлээхэд бэлэн байна... хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэдэг боловч мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Мягмардоржийн /хх-38 тал/ ...тэр машиныг хэн жолоодож явсаныг мэдэхгүй байна. 3 хүн нь машинаас гарсан, нэг залуу нь болохоор зам дээр гар өргөөд зогсож байсан. Харин Давгаа хамгийн сүүлд машинаас гарч ирсэн гэх мэдүүлгээр түүний жолоогоо шилжүүлсэн болох нь нотлогдоогүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, түүнчлэн өөрийн гэм буруугүйг болон хэргийн 10 бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй, мөн хуулийн 82 дугаар зүйлд зааснаар өөрийн гэм бурууг хүлээсэн нь гагцхүү хэрэгт байгаа бусад нотлох баримтаар батлагдавал яллах үндэслэл болох бөгөөд түүний архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн этгээдэд жолоогоо шилжүүлсэн гэх үйл баримт хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдохгүй байна. Харин гэрч Х.Лхагвадоржийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт осол болох үед уг тээврийн хэрэгслийг Д.Дэмбэрэлдагва жолоодоод өөрөө жолоочийн хажуугийн суудалд суусан, хоёулаа хамгаалалтын бүстэй, амь хохирогч нар арын суудалд хамгаалалтын бүс хэрэглээгүй сууж явсан талаар тууштай, ямар нэгэн эргэлзээгүйгээр өгсөн мэдүүлэг, хэргийн нөхцөл байдал зэргээс дүгнэхэд тээврийн хэрэгсэл онхолдож машины хойд салхины шил хагарахад арын суудалд хамгаалалтын бүс хэрэглээгүй сууж явсан зорчигч нар унаж амь хохирсон үйл баримт тогтоогдож байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, нягт нямбай, бодит байдлаар нь хянаж, харьцуулан судласны үндсэн дээр шүүгдэгч Д.Дэмбэрэлдагва нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а Согтууруулах ундаа, мансууруулах бодис сэтгэцэд нөгөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох-ыг хориглосон заалт, мөн дүрмийн 9.1 Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн заалт, 9.2 Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалт, 2.3б Хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам, тээврийн осол гаргаж хоёр хүний амь хохироосон гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдож байна. Шүүгдэгч Д.Дэмбэрэлдагвыг дээрхи үйлдэл нь Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. Шүүгдэгч Д.Дэмбэрэлдагвын гэм буруутай үйлдлийн улмаас 2 хүний амь хохирч, хүнд хор уршиг учирсан байх ба талийгаачийг оршуулах, буяны зан үйлтэй холбогдож гарсан зардал болон өмгөөлөгчийн зардалд хохирогч Ц.Өлзийсайхан, Г.Болормаа нар нь 16340000 төгрөгийг /хх-122-133, 241-244 тал/, хохирогч М.Төмөрбаатар, Б.Ууганбаяр нар нь 12061140 төгрөгийг /хх-173-186 тал/ тус тус гаргуулахаар нэхэмжилсэн байх шүүгдэгч Д.Дэмбэрэлдагва гэмт хэргийн улмаас учирсан 28401140 төгрөгийн материаллаг хохирлыг бүрэн хэмжээгээр төлж барагдуулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нарын өгсөн мэдүүлгээр нотлогдож байна. Шүүгдэгч Д.Дэмбэрэлдагвад ял шийтгэл оногдуулахдаа согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх, үйлдсэн хэрэгтээ гэмшиж гэмт хэргийн улмаас учруулсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4-т заасан гэмт хэргийг болгоомжгүйгээр үйлдэж анх удаа хорих ял шийтгүүлж 11 байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн болон түүний төлөвшил, спортын ур чадвар зэрэг хувийн байдлыг харгалзан хуульд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж, ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэх нь хуульд заасан энэрэнгүй ёсны зарчимд нийцнэ гэж үзэв. Харин түүнд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах эсэх тухай асуудлын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-д Шүүх анх удаа хүндэвтэр, хүнд гэмт хэрэг үйлдсэн жирэмсэн эмэгтэй, түүнчлэн гурав хүртэлх насны хүүхэдтэй эх буюу ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно гэж заасан байх бөгөөд шүүгдэгч Д.Дэмбэрэлдагвын тухайд энэ хэм хэмжээг хэрэглэхдээ ган бие эцэг болох нь тогтоогдсон байх, анх удаа хүнд гэмт хэрэг үйлдэж хорих ял оногдуулсан байх, хорих ялыг биечлэн эдлүүлэх нь 3 хүртэлх насны хүүхдийн хэвийн боожилт, өсөлт, хүмүүжилд сөрөг нөлөөлөх нь тодорхой байх зэрэг нөхцлийг харгалзан шүүх хэрэглэнэ. Хэргийн 318-321 дүгээр талд Анударийн Аялгууг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Чонос овогт Дэмчигсүрэнгийн Дэмбэрэлдагвад үрчлэгдснийг бүртгэсэн №0000029170 тоот гэрчилгээний болон баруун дээд талдаа Улаанбаатар хот, бүртгэв 2016.04.25 дардас бүхий 2015 оны 6 дугаар сарын 09-нд Улаанбаатар, Баянзүрх газар төрснийг Улаанбаатар, Баянзүрх төрсний бүртгэлд 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр бүртгэсэн А.Аялгуугийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Тус багийн иргэн Дэмчигсүрэн овогтой Дэмбэрэлдагва /гю96020614/ нь ам бүл 2, охины хамт 5 дугаар багийн 8 дугаар байрны 4 тоотод амьдардаг нь үнэн болохыг тодорхойлов гэх тодорхойлолт, хэргийн 380 дугаар талд Булган аймгийн Булган сумын 5 дугаар баг, Жаргалант Анхдагчдын өргөн чөлөөний 8-4 тоот, өрхийн тэргүүн: Нямдоржийн Дэмчигсүрэн, өрхийн гишүүдийн бүртгэл: Нямдоржийн Дэмчигсүрэн, Элбэгзаяагийн Саруулсайхан, Дэмчигсүрэнгийн Дэмбэрэлдаваа, Дэмчигсүрэнгийн Дэмбэрэлдагва, Цэндсүрэнгийн Энхтөгөлдөр гэх Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар, 390 дүгээр талд 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Иргэдэд үйлчлэх автомат машины лавлагаа тодорхойлолт өгөх нэгдсэн маягтын Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа тус тус авагджээ. Дээрхи нотлох баримтуудыг шинжлэн судлавал Анударийн Аялгууг төрсний бүртгэлд бүртгүүлээгүй, түүнчлэн үрчлэлт хийгдээгүй байхад 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Тус багийн иргэн Дэмчигсүрэн овогтой Дэмбэрэлдагва /гю96020614/ нь ам бүл 2, охины хамт 5 дугаар багийн 8 дугаар байрны 4 тоотод амьдардаг нь үнэн болохыг тодорхойлов гэх тодорхойлолтыг гаргаж өгсөн байх ба хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан шүүхийн тогтоолын дагуу хийгдсэн ажиллагааны явцад хэрэгт авагдсан Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр-ийн хуулбараар Анударийн Аялгуу нь өрхийн бүртгэлд хамрагдаагүй, шүүгдэгч Д.Дэмбэрэлдагва нь Н.Дэмчигсүрэн, Э.Саруулсайхан, Д.Дэмбэрэлдаваа, Ц.Энхтөгөлдөр нарын хамт амьдарч байгаа нөхцөл байдал тогтоогдож байна. 12 Иймд шүүх дээрхи зөрүүтэй нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Д.Дэмбэрэлдагвыг 3 хүртэлх насны хүүхэдтэй ганц бие эцэг гэж үзэж хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдөр төрсөн Д.Аялгууг шүүгдэгчийн төрсөн эх Элбэгзаяагийн Саруулсайханы асрамжинд үлдээхээр шийдвэрлэв. Шүүгдэгч Д.Дэмбэрэлдагва нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Д.Дэмбэрэлдагвын В ангилалын жолооны үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхээр тус тус шийдвэрлэв. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 290 дүгээр зүйлийн 290,3 295-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Чонос овогт Дэмчигсүрэнгийн Дэмбэрэлдагвыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас 2 хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551 .1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4-т зааснаар шүүгдэгч Д.Дэмбэрэлдагвыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2/хоёр/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ жил, 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Д.Дэмбэрэлдагвад оногдуулсан 3 /гурав/ жил, 5 /тав/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Д.Дэмбэрэлдагва нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Ууганбаяр, Г.Болормаа нар нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдаж ирсэн шүүгдэгч Д.Дэмбэрэлдагвын В ангилалын жолооны үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхийг шүүгчийн туслах Б.Цогзолмаад даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгч Д.Дэмбэрэлдагвын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг үндсэн ялаа эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Дэмбэрэлдагвад авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тоолсугай. 13

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 188 дугаар зүйлийн 188.1.1-д зааснаар 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдөр төрсөн Д.Аялгууг шүүгдэгчийн төрсөн эх Элбэгзаяагийн Саруулсайханы асрамжинд шилжүүлсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД

ШҮҮГЧИД С.ЦЭРЭНДУЛАМ

Ж.ДЭЛГЭРМӨРӨН