| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2017/0100/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/73 |
| Огноо | 2017-08-10 |
| Зүйл хэсэг | 183.1., |
| Улсын яллагч | М.Батзаяа |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 2017/ШЦТ/73
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс
Архангай аймаг дахь Сум дундын эруугийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,
Улсын яллагч: М.Батзаяа,
Шүүгдэгч өмгөөлөгч: Б.Эрдэнэсувд,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Эы Дд холбогдох эрүүгийн 201703000162 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг хотод төроөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, 39 дүгээр байрны 302 тоотод амьдардаг, урд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Д овогт Эы Д /РД: ../
Шүүгдэгч Э.Д нь “Цогт-Өнжүүл” ХХК-ийн гүйцэтгэх захирал бөгөөд 2017 оны
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах мэдүүлгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Э.Дийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: 2014 онд “Эх голомтын илч” ХХК-тай гэрээ байгуулж энэ ажпыг эхлүүлж байсан. Тухайн ажлыг эхлүүлэхдээ “Эх голомтын илч” ХХК-тай 01 тоот гэрээ байгуулан 2014 оны 08 сард үйл ажиллагаагаа эхлүүлсэн. 2015 оны 05 сард икспертизээр батлагдсан зураг төслийн дагуу тухайн ажпыг хийж гүйцэтгэх байсан боловч тухайн гэрээнд зааснаас өөрөөр зураг төсөл гарсан учраас энэ ажил нилээн хугацаагаар хийгдэж эхлээгүй байсан. Тухайлбал анх гэрээ хийж байх үеийн ажпын тоо хэмжээ, хөрсний нөхцөл байдал, геологийн нөхцөл байдалтай уялдуулаад байгалийн зүйл гарч ирсэн нь гэрээ хийхэд тооцоологдоогүй байсан юм. Мөн өргөх станц
байгалийн зүйл гарч ирсэн нь гэрээ хийхэд тооцоологдоогүй байсан юм. Мөн өргөх станц байрлуулах ажил хүртэл анх гэрээ хийхэд тусгагдаагүй байсан. Ингээд олон ажил гарч ирсэн учраас энэ ажлыг манай байгууллага цааш үргэлжлүүлэх боломжгүй, харин нэмэлт санхүүжилт зохицуулаад нэмэлт гэрээ байгуулсан тохиолдолд дахин гэрээ байгуулж энэ ажпыг цааш нь хийж гүйцэтгэнэ гэж хэлэхэд энэ ажил 2015 оны 9 сараас зогссон. 2016 оны 12 сард манай компани болон “Эх голомтын илч” ХХК-ийн хооронд энэ асуудлаар иргэний хэрэг үүсээд эвлэрлийн гэрээ байгуулж энэ асуудлыг шийдвэрлэсэн. Миний хувьд мэргэжлийн хяналтын байцаагч, улсын яллагч нарын гол үндэслэл болгож байгаа 01 тоот гэрээ нь тухайн хэрэг болох үед хүчин төгөлдөр байсан гэдэгт эргэлзээтэй байна гэж үзэж байгаа. Яагаад гэвэл тухайн гэрээний гол нөхцөл болох ажпын нөхцөл байдал, тоо хэмжээ, цаг хугацаа, үнийн дүнгийн хэмжээ бүрэн өөрчлөгдсөн байгаа гэв. гэв.
Эрүүгийн 201703000105 дугаартай хэргээс:
Хохирогч Г.Оын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Өдрийн 12 цаг 40 минутын үед намайг гэртээ байхад Ж.Быг нүхэнд унаад ухаангүй байдалтай байна, эмнэлэг дээр яаралтай хүрээд ир гэхээр нь би эмнэлэг дээр яваад очтол Б ямар ч ухаангүй, толгойн зүүн талаараа цус болсон байсан. Тухайн өдөр би өвчтэй акттай байсан учир ажил дээрээ байгаагүй, гэртээ байсан болохоор миний хүү ганцаараа гэр лүүгээ явж байгаад сургуулиас 100 метр орчим зайд байдаг дулааны шугамын ухсан нүхэнд унасан байсан. Дулааны шугам тавих гээд Тариат сумын төвд энд тэндгүй ухсан нүхнүүд байдаг. Тэдгээр нүхнүүдэд ямар ч хашаа, хаалт, тор гэх зүйл байхгүй Ж.Бын унасан нүхэнд ч гэсэн мөн адил хашаа, хаалга байхгүй байсан гэх мэдүүлэг/хх-ийн 30-32 дугаар хуудас/
Гэрч Ж.Бын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:"... Би Оын хамт эмнэлэг дээр яваад очтол Ж.Бын эмнэлгийн сэхээний өрөөнд ухаангүй, толгой нь цустай холилдсон байдалтай байж байсан. Тухайн эмч нар толгойдоо гэмтэл авсан аймгаас эмч дуудсан гэж байсан. Би Ж.Бын унасан нүхийг олж харсан. Тэр нүх нь 7 метр гүнтэй 5 метр орчим тойрогтой, нилээн урт нүх байсан. Ж.Б хамгийн гүн, ёроолдоо хадтай хэсэгт нь унасан байсан гэсэн тэр нүх сургуулийн зүүн урьд талд 100 орчим метр зайнд буюу манай гэр, сургууль хоёрын дундах зам дээр байдаг юм. Нүхнүүд бүгд хамгаалалтын хашаа, хаалт, тор байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/
Гэрч А.Шийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр би 12 цаг өнгөрсөн байхад Тариат сумын Тамгын газар орж ажил амжуулаад гараад явж байтал нүхэн дотор хүүхэд унасан байна гэж хүмүүс яриад байхаар нь хараад байж байтал нэг залуу нүх рүү ороод хүүхэд тэврээд гарч ирж байсан. Би тухайн үед тэр нүхэн дээр очиж чадаагүй, бөгөөд нэлээн хол зайнаас харсан юм. Нүхэнд унасан хүүхэд Ж.Б байсныг би таниагүй. Тухайн үед хүүхдийн толгой, дух, шанаа хэсгээр цус урссан харагдаж байсан. Ж.Бын унасан гэх нүх нь сургуулиас 100 гаруй метр зайтай байдаг бөгөөд 2 жил орчим ухсан чигээрээ байж байгаа. Тэр нүхэнд хамгаалалтын хашаа, хайс огт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/
Гэрч Н.Сгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Архангай аймгийн Тариат суманд нүхэнд хүүхэд унаж хүнд гэмтсэн гэсэн мэдээллийг сонсоод би Тариат сумын төвд байрлах ухсан нүхийг газар дээр нь очиж үзсэн. Тэр нүх нь бохир усны өргөлтийн насосны станц барихаар ухсан барилгын суурь ухсан нүх байсан. Уг нүхийг Цогт-Өнжүүл ХХК нь 2014 оноос 2015 онд ухаж бохир усны насос станцын барилга барих гэж эхлүүлээд хаячихсан байсан. Би уг гэрээг мэднэ. Цогт-Өнжүүл ХХК-ийн ажлын чиг үүрэг нь цэвэр бохир ус, шугам угсралтын ажпыг хийх эрх бүхий байгууллага болохоор манай компани Цогт-
Өнжүүл ХХК-ийн үндсэн чиг үүргийнхээ дагуу гэрээ байгуулж дээрх ажпыг хийлгэсэн юм. Тийм болохоор үндсэн чиг үүргээ гүйцэтгэх явцад гарсан эрсдэл, хохирлыг хариуцах ёстой гэж гэрээнд заасан байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-40 дүгээр хуудас/
Гэрч Б.Гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би хэргийн газарт очиж үзсэн бөгөөд тухайн газар нь Цогт-Өнжүүл ХХК-ийн бохир усны өргөлтийн насос станц барихаар ухсан байсан нүх. Манай байгууллагын ажилчид уг ослын дараа Тариат сумын төвд байгаа нүхнүүдэд тууз, анхаарлын тэмдэг байрлуулсан байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 55- 56 дугаар хуудас/
Гэрч Б.Чын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Тариат сумын төв Засаг даргын Тамгын газар ороод 12 цагийн орчим гараад явж байтал нэг танихгүй жоохон хүүхэд гүйж ирээд ахаа нүхэнд хүүхэд уначихлаа гэж хэлсэн. Би тэр хүүхдийг дагаад очтол хүүхдийн цэцэрлэгийн урд байдаг дулааны шугам тавих зорилгоор ухсан байсан, нүх рүү нэг эрэгтэй хүүхэд хажуу талаараа унаад ухаангүй болчихсон байсан. Би нүхэн дотор ороод хүүхдийг тэвэрч үзэхэд ямар нэгэн хариу үзүүлэхгүй, ухаангүй байхаар нь гар дээрээ тэврээд Тариат сумын эмнэлэг рүү оруулж өгсөн юм. Тэр нүхний гадуур хайс, хамгаалалт, тор, хашаа гэх зүйл байгаагүй. Нүхийг ухаад хажуу талд нь шороог овоолж өндөр болгосон байсан...” гэх мэдүүлэг /57-58 дугаар хуудас/
Гэрч Ч.Өын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: "... Архангай аймгийн Тариат сумын төвд ухсан нүх, шуудуунд ямарч хашаа, хайс, гүүр байгаагүй. Би Цогт-Өнжүүл ХХК-ний ингэж удаан хугацаагаар ажиллахгүй ажил завсардана гэж бодоогүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 60-61 дүгээр хуудас/
Гэрч М.Аын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... Тариатсуманд газар ухаж ажил явагдаж байхад би ажилчин албан хаагч нартайгаа байсан болохоор хаана ямар нүх ухаж, ямар нүх бөглөөгүй үлдээснийг мэдэж байгаа. Хүүхэд унаж гэмтсэн гэх нүх нь Тариат сумын Тамгын газрын зүүн талд байсан өргөх станц барихаар ухсан байсан, нүхэнд хүүхэд унаж биедээ гэмтэл авсан. Манай байгууллага нүхийг ухаад барилгын ажил хийгээгүй үлдээсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 86-87 дугаар хуудас/
Гэрч Р.Тын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Тариат сумын төвд ухсан нүхэнд хамгаалалтын тор хашаа, хайс, гүүр огт байгаагүй, хүүхэд унаж бэртсэнээс хойш л ганц нэг самбар нарийн уяа зэргийг хийсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 75 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4351 дугаартай дүгнэлт: “...Ж.Бын биед баруун талд суурь яснаас дээш чамархай руу, баруун зулайгаас зулайц орой руу үргэлжилсэн цөмөрсөн, заадас дайрсан нийлмэл хугарал, баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, хий хуралт, тархи дарагдал, тархины эдийн олон тооны няцрал, зөөлөн бүрхүүлийн цус харвалт, баруун хацар ясны хугарал, хуйхны зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хедөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. /хх-ийн 82 дугаар хуудас/
Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын гззрын шинжээч Ч.Мөнхбаярын дүгнэлт: “...Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 28 дугаэр зүйлийн 28.3-т /Захиалагч, ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах, болзошгүй тохиолдлоос Урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх, амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт зайлшгүй шаардагдах хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг гэрээнд тодорхой тусгана./ гэж заасны дагуу “Эх голомтын илч” ХХК, Цогт-Өнжүүл” ХХК-ууд нь 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 01 тоот гэрээг байгуулахдаа “Цогт-Өнжүүл” ХХК нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг бүрэн хариуцахаар уг гэрээний 2.4-т /Тариат сумын төвийн бохир усны төв магистрал шугамын барилга угсралтын ажилтай холбоотой хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа болон техникийн аюулгүй ажиллагааны улмаас гарсан эрсдэл хохирлыг гүйцэтгэгч өөрөө бүрэн хариуцна/ заасан байна. Иймд энэхүү гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу “Цогт-Өнжүүл” ХХК нь буюу ажил олгогч нь “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт заасан /Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад хүний амь нас, эрүүл мэнд сөрөг аюултай нөхцөл байдал бий болсон тохиолдолд уг үйл ажиллагааг яаралтай зогсоож, аюултай нөхцөл байдлыг шуурхай арилгах/ үүргээ биелүүлээгүй байна.
Үүнд: Үйлдвэрлэийн талбайн хайс, хашааны өндөр нь 1.6 метрээс ажлын хэсгийн хайсны ендөр нь 1.2 м-ээс багагүй байна. Мөн нүх, суваг, шуудуу дээгүүр хөндлөн гарах газруудад 0.15 м зузаан үргэлжтавцантай, тавцайгаасаа 0.5 м өндөр нэмэлтхаалттай, хоёр талдаа 1.1 м-аас багагүй өндөр хашлагатай, 1 м-ээс багагүй өргөн гүүрэн гарц байрлуулсан байх гэж заасан байна.
Шинжээч Ч.Мөнхбаярын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2014 оны 05 дугаар сарын 25-ны өдриин байгуулсан Эх голомтын Илч ХХК, Цсгт-Өнжүүл ХХК-уудын гзрээний 2.4-д зааснаар хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааны талаар гарсан эрсдзл хохирлыг гүйцэтгэгч байгууллага өөрөө бүрэн хариуцахаар зйасан байн% Иймд Тариат суманд ухагдаж үлдсан нүхнүүдэд хамгаалалтын хашаа, хайс, гүүр зэргийг хийх ажлыг “Цогт-Өнжүүл” ХХК-с хариуцах ёстой гэж үзэж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 103-104 дүгээр хуудас/
Сэжигтэн Э.Дгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Тариат сумын хэмжээнд 1.5 км орчим газрыг ухаад буцааж булалгүйгээр үлдээсэн юм...” гэх мэдүүлэг/хх- ийн 127 дугаар хуудас/
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/
Хэрэг учрал газрыг гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн байдал /хх-ийн 5-6 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Э.Д нь “Цогт-Өнжүүл” ХХК-ийн гүйцэтгэх захирал бөгөөд 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Тариат сумын төв Суман багийн нутаг дэвсгэрт айл өрх, албан байгууллагуудын цэвэр бохир, дулаанд холбох, цэвэрлэх байгууламж барих зорилгоор нүх ухан орхиж, анхааруулах тэмдэг, хашаа, хаалт хийгээгүйн улмаас 8 настай Ж.Б уг нүхэнд унаж хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон гэж үзэж Архангай аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангид “...Аюулгүй ажиллагааны журам зөрчих...” үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эы Дд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Э.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.6, 36.7, 36.9, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ