| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | ..................... |
| Дугаар | 2019/ШЦТ/08 |
| Огноо | 2019-01-03 |
| Зүйл хэсэг | 23.2.1., 24.6.2.4., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлбаатар |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 2019/ШЦТ/08
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн а*******ан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Эб,
Улсын яллагч Ц.Гэрэлбаатар,
Иргэний хариуцагч Б.Б,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Баасанжаргал,
Шүүгдэгч Л.А******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны та*******имд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гэрэлбаатар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.4, 23.2 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө******* овгийн Л******* А*******т холбогдох эрүүгийн 1715001120039 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Орхон аймаг дахь Цагдаагийн газрын аж ахуйн ажилтан ажилтай, Орхон аймгийн Баян-Өндөр сумын .......... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Ө******* овогт Л******* А*******
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч Л.А******* нь 2017 оны 08 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд Б аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн нутаг “Хөшигтийн ар” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр Орхон аймгийн цагдаагийн газарт бүртгэлтэй ..... ОРО улсын дугаартай “Huyndai mighty” маркийн тээврийн хэрэгслийг ашиглан 9113 метр куб хэмжээтэй 7 ширхэг нойтон мод, 23733 метр куб хэмжээтэй 15 ширхэг унанги модыг бэлтгэж байгаль экологид 2044174 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Л.А******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Б аймгийн Бугат суманд мод бэлтгэж авахаар очиход Бугат сумын Засаг дарга байхгүй байсан. Уг нь Бугат суманд очихоос өмнө утсаар холбогдож мод бэлтгэн авах талаар ярьж байсан. Өөртэй нь холбогдох гэхээр утас нь холбогдож чадаагүй. Тэгээд Бугат сумын Засаг даргын орлогч даргатай уулзахад би өгдөг эрх бүхий хүн нь биш, Засаг даргаас ав гэсэн. Засаг дарга байхгүй байсан болохоор албан ёсны зөвшөөрлөө авч чадаагүй. Нэгэнт мод бэлтгэнэ гээд хүмүүс аваад гарчихсан болохоор мод бэлтгэх газраа хүнээр заалгаж аваад явсан. Мод бэлтгэж ачаад буцаж байхад Б аймгийн Бугат сумын мэргэжлийн хяналтын байцаагч, ойн ангийн байцаагч нар ирсэн. Тэгээд бидний машин болон бэлтгэсэн модыг хураасан. Ингээд хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдээд Б аймгийн Цагдаагийн газар шалгагдаж байх үед бичиг баримт байвал гарган өгч болно гэхээр нь болчих байх гэж хөнгөмсөгөөр найдаж хуурамч бичиг баримт гарган өгсөн. Тухайн үед би албаны нэр төрийг ашигласан, төрийн албан хаагчий*******аа хувьд хууль зөрчиж мод бэлтгээгүй. Мөн би орлого, ашиг олох зорилгоор мод бэлтгэсэн зүйл байхгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Б.Б******* өгсөн: Аж ахуйн ажилтан Л.А******* нь өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зорилгоор мод бэлтгэсэн байгаа. Тухайн үед манай аж ахуйн жолооч Амбаяр би Бугат сумын Засаг даргын арван жилийн ангий******* нь хүүхэд байгаа юм. Санаа зоволтгүй би уулзаад мод бэлтгэх эрхийн бичиг авчихна гэж хэлээд мөнгийг нь авсан. Манай Орхон аймгийн Цагдаагийн газар нь Баян-Өндөр сумын Их залуу багт байрлах цагдаагийн нэг байранд болон ахмад ажилтнууддаа өгөх зорилгоор мод бэлтгэдэг юм. Манай байгууллагын зүгээс учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулна гэв.
1715001120039 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
Хохирогч Ш.Э*******-А******* өгсөн: 2017 оны 08 дугаар сарын 10-ны үед Орхон аймгийн цагдаагийн газрын хүмүүс Бугат сумын 1 дүгээр багийн нутаг Хөшгийн ар гэх газраас түлшний мод хууль бусаар бэлтгэж байгаад саатуулагдсан байсан. Ямар нэгэн эрхийн бичиг байгаагүй. Манайхтай одоогоор ямар нэгэн гэрээ байгуулсан зүйл байхгүй. Тухайн бэлтгэсэн мод нь түлшний зориулалтаар бэлтгэсэн шинэс мод байсан..., очсон хүмүүс нь үндсээрээ унасан моднууд бэлтгэж ачсан байна гэж байсан. Бүгд нойтон мод байсан. Нийт 16 м3 орчим түлшний мод бэлтгэж ачсан гэх мэдүүлэг /1-хх-ийн 72-73 хуудас/,
Гэрч И.Б******* өгсөн: Би Орхон аймгийн Цагдаагийн газрын аж ахуйн ажилтан А*******ын хамтаар 2017 оны 08 дугаар сарын 16-17-ны хооронд Б аймгийн Бугат сумын 1 дүгээр багаас Орхон аймгийн цагдаагийн газрын 2017 оны өвөлжилтийн бэлтгэлийн дагуу түлшний мод бэлтгэсэн гэх мэдүүлэг /1 хх-ийн 83 хуудас/,
Гэрч Х.У******* өгсөн: 2017 оны 08 дугаар сард манай Бугат сумын 1 дүгээр багийн ойн нөхөрлөлийн гишүүн болох Чимгээ гэх хүн над руу залгаад
Бугат сумын 1 дүгээр багийн нутгаас хүмүүс зөвшөөрөлгүй мод бэлтгээд байна. Манай байгаль хамгаалагч, байгаль орчны улсын байцаагч нар холбогдохгүй
байна та холбогдох хүнд хэлж шалгуулж өгөөч гэсний дагуу би Б аймгийн
мэргэжлийн хяналтын газарт хандсан юм гэх мэдүүлэг /1 хх-ийн 84-87 хуудас/,
Гэрч Ч.Б-Э өгсөн: Тухайн мод бэлтгэсэн газар нь 17 ширхэг
үндэсээрээ булгарч унасан модны хожуул байсан. 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар надаас мод бэлтгэх эрхийн бичиг Орхон аймгийн цагдаагийн газар болон алба хаагчид огт аваагүй. Тус газар нь Шинэс модон ойн сантай газар байгаа юм ойролцоогоор 16 м3 орчим түлшний зориулалтаар бэлдсэн бололтой байсан. Би энэ онд БУА 00779064, БУА 0078781, БУА 0078800 дугаартай мод бэлтгэх эрхийн бичиг олгоогүй. 2017 онд Бугат сумын 1 дүгээр багийн нутаг, Хөшигтийн ар гэх газраас түлшний зориулалтаар мод бэлтгэх байршил заагдаагүй байдаг гэх мэдүүлэг /1 хх-ийн 88-91 хуудас/,
Гэрч Э.А*******ын өгсөн: ...Л.А******* надад маргааш нь “мод бэлтгэж байгаа хүмүүс дэр мод хийх зорилгоор 2 ширхэг ургаа мод унагасан байна” гэсэн зүйл ярьж байсан. Д.Н нь миний 10 жилийн нэг ангид сурч байсан хүүхэд. Тэрээр одоо Б аймгийн Б сумын Засаг даргаар ажилладаг юм. Надаас манай цагдаагийн газрын Л.А******* дарга “таньдаг хүн байвал гоожин олоод өгөөч” гэж гуйхаар нь би Д.Наас асууж, надад хэрэглэчихсэн 3 ширхэг гоожин буюу мод бэлтгэх эрхийн бичиг олж өгснийг би Л.А******* даргад өгсөн…, надад Д.Нын өгсөн байдлаар нь шууд Л.А*******т өгсөн. Би Л.А*******тай мод бэлтгэсний дараа ойролцоогоор 10 орчим хоногийн дараа мод бэлтгэх эрхийн бичиг Д.Наас авч Л.А*******т өгсөн гэх мэдүүлэг /1 хх-ийн 107-110 хуудас/,
Гэрч П.Б өгсөн: “бид нар 2 машин мод бэлтгэж нэгийг нь ачиж яваад
саатуулагдсан…, холбогдох бичиг баримт нь байхгүй байсан бололтой байсан” гэх
мэдүүлэг /1 хх-ийн 112-113 хуудас/,
Гэрч Д.А өгсөн: ...бид нар 2 машин мод бэлтгээд нэгийг нь ачаад Орхон
аймаг руу явж байгаад шаварт суучихсан байж байтал Бугат сум, Б аймгаас хүмүүс
ирж бичиг баримт шалгаад Бугат сум руу яв гээд модтой машинаа Бугат сумын засаг
даргын тамгын газрын хашаанд түр сауутуулсан. Манай аж ахуйн офицер А*******
надад үүрэг болгосны дагуу модонд явсан гэх мэдүүлэг /1 хх-ийн 115 хуудас/,
Гэрч Г.Т өгсөн: ...хоёр машин мод бэлтгэж дуусаад нэг машин модоо ачаад Орхон аймаг руу явж байгаад шаварт суучихсан байж байтал Б аймгийн ойн ангийн дарга, мэргэжлийн хяналтын байцаагч, сумын орлогч дарга Шижирболд сумын цагдаа нар ирж бичиг баримт шалгаад Бугат сум руу яв гэхээр нь явж очоод ачаатай машинаа хашаанд нь орхиод явсан гэх мэдүүлэг /1 хх-ийн 116-117 хуудас/,
Гэрч Г.З өгсөн:...тод харагдаж байгаагаас БУА0078781 серийн дугаартай мод олгох эрхийн бичигт дарсан тэмдэг миний ашигладаг байгаль хамгаалагчийн тэмдэг мөн байна..., би цагдаагийн ажилтан А******* гэх хүнийг танихгүй одоо л энэ хэрэгт шалгагдах явцдаа л ийм хүн байдаг болохыг мэддэг болсон. Би ямар ч байдлаар түүнд албан хэрэгцээндээ ашигладаг дардас тэмдэг дараагүй. Иймд ямар нэг гэмт хэрэг үйлдээгүй юм. Миний албандаа хэрэглэдэг 21 дугаартай тэмдэг нь ажлын өрөөнд ширээн дээр болон ширээний нүдэнд байдаг байсан. Өрөөнд орж гарах үедээ хүмүүс өөрсдөө дарчих боломжтой юм гэх мэдүүлэг /1 хх-ийн 124, 2-р хх-ийн 33 хуудас/,
2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн №01 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 135/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 871 дугаар дүгнэлт /хх-ийн 139-141/, 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 118/04 дугаартай “Ашид Билгүүн” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39-43 хуудас/, гэмт хэргийн гомдол мэдээлэлийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 28-31/, авто машинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 32-37/, Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 44-47/, хэв загвар, дээж авсан тэмдэглэл /хх-ийн 48-54/, эд мөрийн баримт хураан авах тэмдэглэл /хх-ийн 55, 68/ урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Л.А******* нь 2017 оны 08 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд Б аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн нутаг “Хөшигтийн ар” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр Орхон аймгийн цагдаагийн газарт бүртгэлтэй ..... ОРО улсын дугаартай “Huyndai mighty” маркийн тээврийн хэрэгслийг ашиглан 9113 метр куб хэмжээтэй 7 ширхэг нойтон мод, 23733 метр куб хэмжээтэй 15 ширхэг унанги модыг бэлтгэж байгаль экологид 2044174 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.А*******ын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, иргэний хариуцагч Б.Б, хохирогч Ш.Э*******-Ам, гэрч И.Б, Х.У, Ч.Б-Э, Э.А*******, П.Б, Д.А, Г.Т, Г.З нарын мэдүүлэгүүд, 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн №01 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 135/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 871 дугаар дүгнэлт /хх-ийн 139-141/, 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 118/04 дугаартай “Ашид Билгүүн” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39-43 хуудас/, гэмт хэргийн гомдол мэдээлэлийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 28-31/, авто машинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 32-37/, Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 44-47/, хэв загвар, дээж авсан тэмдэглэл /хх-ийн 48-54/, эд мөрийн баримт хураан авах тэмдэглэл /хх-ийн 55, 68/ урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч бэхжигдсэн, байгаль экологид учирсан хохирлын талаархи дүгнэлтүүдийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээчид гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Иймд шүүгдэгч Л.А*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.4, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерө*******ий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” бол гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзнэ гэсэн байх тул шүүгдэгч Л.А*******т Аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурамч баримт бичиг ашигласан” гэх гэмт хэрэгт ял шийтгэл оногдуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна.
Иймээс түүнийг эрүүгийн харуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Түүний гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 2044174 төгрөгийн шууд хохирол учирч, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалтыг үндэслэн “модны экологи эдийн засгийн үнэлгээ”-г гурав дахин нэмэгдүүлэн 6132522 төгрөгийг төлөх ба шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.А******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба иргэний хариуцагчийн төлөөлөгч Б.Б нь мод бэлтгэснээс учирсан хохиролын 6132522 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн байх тул дээрхи 6132522 төгрөгийг иргэний хариуцагч Орхон аймгийн Цагдаагийн газраас гаргуулж, Б аймгийн Бугат сумын Засаг даргын тамгын газарт олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Л.А*******ын ойд хууль бусаар бэлтгэсэн нойтон шинэс мод 9.113 м3, хуурай унанги мод 23,733 м3 нийт 32,846 м3 модыг улсын орлого болгож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Heundai mighty маркийн ..... ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигч Орхон аймгийн цагдаагийн газарт буцаан олгохоор тус тус дурьдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Л.А******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерө*******ий ангийн 6.5-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг а******* удаа үйлдснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, хөнгөн гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Л.А******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ө******* овогт Л******* А*******ыг хуурамч баримт бичиг ашиглаж, зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерө*******ий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 1.10 дугаар зүйлийн 1.1, 2 дах хэсгүүдэд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.А*******т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.8 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Л.А*******ыг ялаас чөлөөлсөн болохыг дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерө*******ий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.А*******т хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссүгэй.
5. Шүүгдэгч Л.А******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураагдаж ирсэн бичиг баримтгүй болохыг дурьдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дах хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нойтон шинэс мод 9.113 м3, хуурай унанги мод 23,733 м3 нийт 32,846 м3 модыг улсын орлого болгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн Heundai mighty маркийн 39-84 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож эзэмшигч Орхон аймгийн Цагдаагийн газарт буцаан олгосугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар байгаль экологид учирсан 2044174 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлж 6132522 төгрөгийг иргэний хариуцагч Орхон аймгийн Цагдаагийн газраас гаргуулж, хохирогч Б аймгийн Бугат сумын Засаг даргын Тамгын газарт олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Л.А*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, иргэний хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН