| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2017/0337/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/367 |
| Огноо | 2017-11-14 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаяр |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 2017/ШЦТ/367
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн,
улсын яллагч Б.Эрхэмбаяр,
амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Мөнхзул
шүүгдэгч Г.А, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бурмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.А-д холбогдох эрүүгийн 173400280050 дугаартай хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1982 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, "Эм Жи Жи И Си” ХХК-д нярав, кемпийн зохион байгуулагч ажилтай, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 18 дугаар хороо булагын 33-01а тоотод оршин суух хаягтай, урьд ял, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Ц овгийн Г.А гэв.
Холбогдсон хэргийн талаар: /яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/
Ц овгийн Г.А нь "2017 оны 07 дугаар сарын 04-ний орой 21 цагийн орчим Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн төвд Тоёота Приус-20 маркийн 04-43 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-д "Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч 9 настай, эмэгтэй Э.Мишээлийн амь насыг хохироосон” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч Г.Аын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтанд өгсөн: "... 2017 оны 07 дугаар сарын 04-ний орой 21 цагийн орчим Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн төвд Тоёота Приус-20 маркийн 04-43 УБИ улсын дугаартай авто машинтай Хайлааст багийн төв буюу СОВ-руу буцаад орж явахад гэр хорооллын гудамжин дунд машины зүүн талаас зам хөндлөн хүүхэд хурдтай гүйгээд ороод ирсэн тухайн үед машин юман дээгүүр гараад явах шиг болсон тэгээд би хүүхэд дайрчихвуу даа гэж бодоод эргэж ирээд зогстол улаан цамцтай бага насны хүүхэд дайрсан зам дээр хэвтэж байсан би маш их сандарсан байсан тул машинаас буухад тухайн хүүхэд хөдлөхгүй байсан...миний бие зам тээврийн осол гаргасны улмаас хүний амь нас хохироосон үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65 дугаар хуудас/.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Мөнхзулын мөрдөн байцаалтад өгсөн "...талийгаач Э.Мишээл нь 2017 оны 07 дугаар сарын 04-ний орой 21 цаг өнгөрч байхад найз нартайгаа гудамжинд тоглож байгаад 04-43 УБИ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн цагаан өнгийн машинд мөргүүлж нас барсан. Тухайн үед Э.Мишээл гоо сайхны дэлгүүрийн худалдагч Өлзий-Орших гэрт орж ирээд нөхөр бид 2-ыг байж байхад танай охин Мишээл гудамжинд машинд дайруулчихлаа гэж хэлсэн. Энэ үед би нөхрийн хамт гарч үзэхэд гудамжны гол хэсэгт зам дээр охин Э.Мишээл машинд мөргүүлсэн байдалтай, толгой хэсгээс цус гарсан бололтой, ямар нэгэн хөдөлгөөнгүй хэвтэж байсан...би их эмч Гантулгаас яасан бэ эмчээ гэж асуухад эгчээ найдваргүй ээ нас барсан байна гэж хэлж байсан... би дээрхи хэрэгт талийгаачийн ээжийн хувьд маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-18 хуудас/.
Гэрч Д.Цэвэгсүрэнгийн "...2017 оны 07 дугаар сарын 04-ний орой 21 цаг өнгөрч байхад хамт ажилладаг ажлын эгч Ариун-Эрдэнэтэй хамт ломбардаа хаачихаад явж байхад "Хайлааст” Мини маркетийн үүдэнд гудамжинд цагаан өнгийн Приус-20 маркийн машин тормозлоод зогсох шиг болсон. Тэгтэл тухайн машины ард талд бага насны бололтой эмэгтэй хүүхэд хөдөлгөөнгүй хэвтэж байсан...тухайн хүүхэд мөргөсөн цагаан өнгийн Приус-20 машин эргэж ирээд зогсоход жолооч нь намхан нуруутай, махлаг эмэгтэй ганцаараа бууж ирсэн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 19-20 хуудас/,
Гэрч С.Мөнхцэцэгийн "...2017 оны 07 дугаар сарын 04-ний орой 21 цаг өнгөрч байхад манай 6 настай охин Цэлмүүн гаднаас дэлгүүрт орж ирээд
Э.Мишээлийг машин мөргөчихлөө гэж хэлэхээр нь би өөрийн зогсож байсан “Хайлааст” нэртэй дэлгүүрээс гараад хартал талийгаач охин нь манай охинтой тоглодог Э.Мишээл гэдэг охин гудамжинд мөргүүлчихсэн байсан. Мишээлийг мөргөсөн гэх цагаан өнгийн Приус-20 маркийн машин байсан. Жолооч эмэгтэй жоохон хүүхэд тэвэрчихсэн машиныхаа өмнө уйлаад зогсож байсан...” гэх мэдүүлэг
Гэрч Х.Эрдэнэ-Очирын “...2017 оны 07 дугаар сарын 04-ний орой 21 цаг өнгөрч байхад би гэртээ эхнэр Мөнхзулын хамт байсан гэтэл гаднаас манай гудамжинд байдаг “Мишээл” нэртэй гоо сайхны дэлгүүрийн худалдагч хөрш эмэгтэй Өлзий-Орших орж ирээд танай охин Э.Мишээл дөнгөж сая гудамжинд тоглож байгаад машинд мөргүүлчихлээ гэсэн. Тэгээд эхнэр Мөнхзулын хамт гэрээс гарахад гудамжны гол хэсэгт манай охин Э.Мишээл машинд мөргүүлсэн байдалтай хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Би очоод тэвэрч аваад сууж байтал удалгүй цагдаа болон эмч хүрээд ирсэн. Эмч ирж үзээд нас барчихсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 24-р хуудас/,
Гэрч Ц.Өлзий-Оршихын “...“Мишээл” нэртэй гоо сайхны дэлгүүрийнхээ үүдэнд гарч ирээд суухад пид гээд чимээ гарахаар нь юу болов гээд харахад зам дээр хүүхэд хэвтэж байсан би орилоод яваад очиход манай хөрш Эрдэнэ-Очир ахын охин Э.Мишээл замын голд хэвтэж байсан.Энэ үед тухайн Э.Мишээлийг мөргөсөн цагаан өнгийн Приүс-20 маркийн машин эргэж ирээд зогссон дотроос нь нарийн мөртэй хар майк өмссөн, бор царайтай, намхандуу, дунд зэргийн махлагдуу биетэй эмэгтэй ганцаараа жолооч талын хаалганаас бууж ирсэн. Би тэр эмэгтэйд чи хүүхэд дайраад алчихлаа шүү дээ гэж хэлээд талийгаачийн гэрлүү гүйж ороод ээж, аав 2-т нь болсон асуудлыг хэлсэн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 24-р хуудас/,
Шүүгдэгч Цагаанчулуут овгийн Гэрэлбаатарын А нь "2017 оны 07 дугаар сарын 04-ний орой 21 цагийн орчим Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн төвд Тоёота Приус-20 маркийн 04-43 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-д "Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж нэг хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, тухайн ажиллагааны явцыг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, амь хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Г.Танягийн 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн №67129 дугаар шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн №101 дугаар шинжээчийн дүгнэлт, Төв аймгийн Заамар сум дундын сум дахь Цагдаагийн хэлтсийн мөрдөгч, Цагдаагийн ахлах дэслэгч О.Оюунболдын 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн "Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн талаархи тэмдэглэл”, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Д.Мөнхбаатарын 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн №4199 дугаар шинжээчийн дүгнэлт, Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Ш.Анхбаярын 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн №078 дугаартай дүгнэлтүүд болон хохирогч, гэрч нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна.
Иймд шүүгдэгч Г.А-ыг Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэстэй байна.
Шүүгдэгч Г.А-д ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч Г.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 6 сарын хугацаагаар хасаж, 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг 2 жил 01 хугацаагаар тэнсэх талаар гаргасан улсын яллагчийн дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг тус тус харгалзав.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Мөнхзул нь "гомдолтой байна, охин нас барсан тул Заамар суманд амьдрахад хэцүү болж Архангай аймагт нүүж очсон, биеийн эрүүл мэндийн байдал муудсан, сэтгэл санааны хохирол нэг өрөө байрны үнэ гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа, мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Г.А нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол болох оршуулгын зардал болон бусад зардалд 15.600.000 төгрөг төлсөн, энэ шүүх хуралдаанаар шүүгчдээр гаргуулах хохиролгүй боловч Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2-т "Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” зааснаар тухайн гэмт хэргийн хохирлын улмаас үүссэн хор уршиг буюу сэтгэл санааны хохирлоо амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Мөнхзул нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий Прокурорын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 36, А/68 дугаартай Эрүүгийн хэрэгт хураан авсан хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх журмын 5.3-т "Шүүхийн шийдвэрт устгахаар заасан эд мөрийн баримтыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисс шийдвэрлэнэ.” гэж зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар 700МВ, 52х8 80 т1п гэсэн бичиглэлтэй Сй 1 ширхэгийг хэрэгт хавсаргаж, зүүн талын хөлний өмсгөл /размер/ тодорхойгүй эмэгтэй хүүхдийн сандаал 1 ширхэг, хар өнгийн эмэгтэй хүүхдийн үсний даруулга 1 ширхэгийг устгахыг Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна.
Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.12, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ