| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2018/1583/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/1709 |
| Огноо | 2018-12-14 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ч.Батбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 2018/ШЦТ/1709
2018 12 14 2018/ШЦТ/1709
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
Улсын яллагч Ч.Батбаяр,
Нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,
Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Эд холбогдох эрүүгийн 180 600 964 1949 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 23 цагийн орчим Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах
87 дугаар байрны орцонд өмнө нь хамт амьдарч байсан хохирогч Л.Жийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, яллагдагчийн шууд санаатай үйлдлийн улмаас 5 настай Э.Энгүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 180 600 964 1949 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалхад шүүгдэгч Б.Э нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Л.Жийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2018 оны 01 сарын 15-ны өдөр 21 цагийн үед би эгч Мөнгөнбилэгийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 87-60 тоот гэрт хүү Энгүн, дүү Шинэтулга нарын хамт байсан. Тэгээд унтах гэж байхад орцонд манай ах Эрдэнэбилэг, мөн Э нарын дуу сонсогдож, муудалцаж байгаа чимээ гарсан. Тэгээд хэсэг хугацаа өнгөрсний дараа чимээгүй болохоор нь би хувцас, хунараа бэлдээд хамт ажилдаг Батзориг руу утсаар яриад миний чемоданыг гаргаад өгөөч гэж гуйсан. Батзоригын гэр манай 7 давхарт байдаг юм. Тэгээд Батзориг мөн манай дүү Шинэтулга нар миний чемоданыг гаргасан. Би Батзоригт машины түлхүүрээ өгөөд гаргасан ба Батзориг над руу утсаар яриад "машины чинь хажууд хэдэн залуучууд зогсоод явуулахгүй байна" гэж хэлсэн. Тэгээд би хүү Энгүний хамтаар гараад машиндаа суух гэтэл машины урд хар өнгийн Приус машин хааж зогсоод дотроос нь Э гарч ирээд хүүг барьж авсан. Би хүүгээ тавихгүй байсан чинь Э миний куртикны араас татаад төмрөн хашаа руу унагаасан. Би хашааг нуруугаараа налж унасан. Би босоод хүүхэд рүүгээ явах гэтэл намайг барьж аваад зууралдаад, ороолтоор боогоод байсан. Энгүн орцны гадаах шатны төмөрийг 2 гараараа барьчихсан байсан. Би хүүгээ авах гэтэл Эийн дүү болох Билгүүн, Оргил хоёр намайг түлхээд хүүхдэд ойртуулаагүй. Тэгээд хүү Энгүүн хүйтэн төмөрөөс барьж байхад нь би араас нь тэвэрсэн чинь Э хойноос хоолойноос багалзуурдаад хойшоо дарсан. Толгойны ар дагз бараг өсгий хүрсэн. Дараа нь би хүүгээ тэвэрээд байж байхад Энгүүнийг шатан дээр тавиад намайг шатны уруу түлхсэн. Тэр үед би лифтны хаалга толгойгоороо мөргөж унасан. Намайг босонгуут Э миний ам хамрыг гараараа таглаад "чамайг ална" гэж занаад хананд шахаад тавихгүй байсан. Тэгэхээр нь би хөл рүү өшиглөж тавиулсан. Тэгээд би үүрээр гэртээ хариад Энгүнийг унтуулаад өдөр нь гэртээ ирэхэд Энгүний 2 алга битүү улаан цэврүүтэж эхэлсэн байсан. Энгүн уйлаад өвдөөд байна гэж байсан. Э хүмүүс авч ирж хүүхэд булаацалдаагүй бол хүүгийн гар зүгээр байх байсан гэх мэдүүлэг
/хх-ийн 27-29/,
Насанд хүрээгүй хохирогч Э.Энгүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн. Мөнгөө эгчийн байрны гадаа ээж, 2 танихгүй ах, бас 1 эгчийн хамт байрнаас
1 танихгүй ах нь намайг тэврээд гарсан, гадаа гараад ирэхэд аав намайг хөлнөөс барьсан, би тоглоомын талбайн хажуу талын төмрөөс зуурсан чинь Үүнээ ах салгаад намайг тэврээд цаашаа явсан, Үүнээ ах намайг дийлэхгүй би газар гараараа тулж унасан, Үүнээ ах намайг босгоод дахиад тэврээд явсан, би нэг төмөр харагдахаар нь дахиад гараараа бариад "Би явахгүй, би ээжтэйгээ байна" гээд уйлаад Үүнээ ах, Оёо ах хоёроос гуйсан чинь Үүнээ ах намайг татаад байсан. Тэгж байсан чинь ээж куртикээ тайлчихсан над руу гүйж ирээд авсан. Тэгээд ээж бид хоёр машины дундуур ороод суусан. Тэгээд ээж бид хоёрыг байж байсан чинь ээжийн 1 ах ээжид куртикийг нь ^вчирч өгсөн. Ээж, би, аав бид нар байрны орц руу
орсон, намайг авах гээд аав ээжийг зодсон, шатан дээр намайг булаацалдаад тэгсэн чинь аав дахиад ээжийн гарыг мушгисан, тэгээд аав шатнаас ээжийг түлхсэн чинь ээж лифтний хаалгыг толгойгоороо мөргөсөн, ээж босоод ирсэн чинь аав ээжийн ам, хамрыг нь дараад байсан, болихнуу гзж бодсон чинь болихгүй байсан, тэгээд ээж аавын хөл рүү өшиглөөд болиулсан. Тэгсэн чинь нөгөө хэд ах нар орж ирээд Үүнээ, Оёо хоёр ээжийг бариад, аав намайг бариад, би орцны шатнаас бариад "гар өвдөөд байна" гэж хэлсэн чинь аав миний гарыг харъя гээд харуулсан. Тэгээд 2 цагдаа орж ирсэн.
Миний гар өвдөөд байхаар нь ээжид үзүүлсэн чинь миний 2 гарын алганы арьс нь улайгаад цэврүүтээд арьс нь хууларсан байсан, миний гарын алга өвдөөд байсан. Манай ээжийг Ж гэдэг, манай аавыг Э гэдэг. Үүнээ ахыг Билгүүн, Оёо ахыг Оргил гэдэг. Эмээ /аавын ээж/ намайг загнахаар нь би уйлдаг, намайг аргадахгүй "ээж рүүгээ яваарай чи" гэж хэлдэг. Өөр хэлэх юм байхгүй дууссан гэх мэдүүлэг /хх-ийн 32/,
Насанд хүрээгүй гэрч О.Шинэтулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...2018 оны 01 сарын 16-ны өдөр кино үзэж байхад тог тасраад, удалгүй ирсэн. Бид нар Э ахыг ирсэн байж магадгүй гээд цонхоор хархад машин нь байгаагүй. Тэгж байтал хаалганы түлхүүр тааруулаад байгаа юм шиг байсан. Ж эгч "өнөөдөр эндээс явна" гээд юм аа бэлдсэн. Тэгээд Ж эгч ажлынхаа газрын хүн рүү утсаар яриад "хүрээд ир" гэсэн. Ж эгчийн ажлын газрын танихгүй 1 ах удаагүй ирсэн. Тэр хүнд Ж эгч чемоданаа өгсөн. Ж эгчийг гарч ирж байсан чинь Э ах эгчийн ажлын газрын хүний машины урд машинтайгаа таглаад зогссон. Ж эгч, Энгүн нарыг гаргаад ирсэн чинь Э ах Энгүнийг авсан. Ж эгч Энгүнийг авах гэсэн чинь Үүнээ ах Энгүнийг аваад цаашаа зугтаасан. Э ах Ж эгчийг бариад хойш нь гэдийлгээд байсан. Энгүнээ "би ээжтэй баймаар байна" гээд орилоод орцны шатны төмөрөөс 2 гараараа зуураад явахгүй байсан. Э ах Ж эгчийг бариад байсан чинь Ж эгч куртикээ тайлаад Энгүнээ рүү гүйсэн. Тэгээд Энгүнтэй хамт машины дундуур ороод сууж байсан чинь Э ах шууд Энгүнийг авах гээд Ж эгчийн гарыг мушигаад байсан гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1549 дугаартай:
Л.Жийн биед хүзүүний зөөлөн эдийн няцрал, баруун 1-р хуруунд цус хуралт, зүүн 3-р хуруунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 38/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 1639 дугаартай:
Э.Энгүний биед баруун гарын алга, 2, 3, 4-р хуруу, зүүн гарын 3, 4-р хуруунд 1-р зэргийн хөлдөлт, зүүн гарын сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
Дээрх баруун гарын алга, 2, 3, 4-р хуруу, зүүн гарын 3, 4-р хуруунд 1-р зэргийн хөлдөлт нь нам хэмийн үйлчлэлээр, зүүн гарын сарвуунд зулгаралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 42/,
Шүүгдэгч Б.Эийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 01 сарын 15-ны өдрийн орой 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг 87 дугаар байрны гадаа би хүү Энгүнийг авах гэж Жтэй муудалцсан. Ж бид хоёр тухайн үед хүүхдийн маргаантай байснаас болж ийм асуудал болсонд би их харамсаж байгаа. Маргаан үүсэх үед Жийн биед хөнгөн гэмтэл учирсанд харамсаж байна. Одоо бид хүүхдийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлсэн байгаа. Шинжээчийн дүгнэлтүүдтэй холбоотой санал хүсэлт байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 94-96/,
-цагдаагийн байгууллагад гаргасан хохирогчийн гомдол /хх-ийн 8/,
-эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 17-19/,
-насанд хүрээгүй хохирогч Э.Энгүний төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 77/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэргээс шүүгдэгч Б.Эийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 98/, оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 99-100/ зэрэг нотлох баримтуудийг шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Э нь хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч Б.Эийн хамтран амьдарч байсан хохирогч Л.Жийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Б.Э, Л.Ж нарын хүүхдээ булаацалдаж байх энэ үйлдэлийн хугацаанд хүүхэд болох Э.Энгүний эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч Л.Ж нь хохирол төлбөрийн талаар баримт гаргаж өгөөгүй, хохирол нэхэмжлээгүй байх ба мөрдөн байцаалтын шатанд гаргасан хүсэлтдээ “ямар нэгэн зүйл нэхэмжлэхгүй” гэжээ. Иймд шүүхээс шүүгдэгч Б.Эийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Э нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд, улсын яллагчийн санал зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8,
36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
850.000 мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
төлөхөөр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ