Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 2017/ШЦТ/166

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж, Нарийн бичгийн дарга Д.Одончимэг, Улсын яллагч Ц.Гэрэлбаатар, Хохирогч Г.О*******, Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн, Шүүгдэгч Ц.О******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, 98 дугаар зүйлийн 98.2, мөн хуулийн 1201 дүгээр зүйлийн 1201 .1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.О*******д холбогдох 201606000109 дугаартай, 132/2016/0085/Э индекстэй хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Булган аймгийн Бугат суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, хувиараа мал малладаг, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Булган аймгийн Бугат сумын * дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Ц О******* 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ц.О******* нь Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн нутагт гэртээ хамтран амьдрагч Г.О*******ийг удаа дараа зодох зэргээр харгис хэрцгий хандаж, догшин авирлан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, 2016 оны 2 дугаар сар, 2017 оны 1 дүгээр саруудад зодож давтан үйлдлээр бие махбодид нь хүндэвтэр гэмтэл, 2017 оны 3 дугаар сарын 19- ний өдөр зодож хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд/

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.О*******ын өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд болон өмнөх шүүх хуралдаанд мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Цагдан хоригдсон хугацаанд их зүйлийг ойлгосон, мөн гэртээ очиход хүүхдүүд 2 маань зарим нь хөдөө, том хүүхэд маань өвчтэй их хэцүү байдалд байсан. Надад хөнгөн ял оноож өгнө үү гэх мэдүүлэг, Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.О*******ийн өгсөн: Яг хэдэн гэдгийг санахгүй байна. Бид хоёрт хоёуланд л буруу байсан. Надад гар хүрдэг байсан нь үнэн. 86 хоног хоригдож байхад ар гэрт их хүнд байсан. Гэрт түлээ хоол унд байхгүй. 2 бага хүүхдээ хөдөө ах дүү дээрээ байлгасан. Том хүүгийн хөл хадаастайгаа байгаа. Хэд хоног гарч ирээд нэлээн юм хийсэн. Эргээд хоригдоход хэцүү л байна. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Энэ хүний ялыг хөнгөлж өгнө үү гэх мэдүүлэг,

201606000109 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд: Гэрч О.Ч өгсөн: ...2016 оны 7 дугаар сард намайг байхад О******* эгч хадам ах болох Б өөдөөс хэдэн үг хэлтэл О******* ах уурлан “би ахынхаа өөдөөс юм хэлээгүй байхад чи хэллээ” гэж зодож байхыг харсан. О******* эгчийн нүүр, толгой, бие рүү нь гараараа хэд хэдэн удаа цохиод авахаар нь би “боль” гэж салгасан. Дараа нь 2017 оны 2 дугаар сард сар шинийн баярын үеэр намайг байхад эгчийн баруун гарын булчин хэсэгт гараараа нэг удаа цохиод авч байгаа харагдсан ... гэх /хх-38 тал/ мэдүүлэг, Гэрч Г.Ө өгсөн: Би хол байдаг болохоор сайн мэдэхгүй ч гэсэн миний дүүг хааяа зодож нүдээд байдаг нь сонсогддог. 2016 оны 2 дугаар сард санагдаж байна, бие хаа нь их сульдсан байдалтай ирэхээр нь эмнэлэгт үзүүлж зураг авахуултал зүүн талын 4,5,6 дугаар хавирга нь хугарч бороолсон байдалтай байхаар нь асуутал мориноос унасан гэж хэлж байсан ч дараа нь өөрөөс нь сонсоход нөхөртөө зодуулсан байсан. Дараа нь 2017 оны 1 дүгээр сард ирж миний толгой зүүн талаараа өвдөж, зүүн гар даагдахгүй байна гэхээр нь зураг авахуултал зүүн талынх нь эгэм яс нь хугараад бороолж байсан. ...Манай дүүг хэдэн удаа зодож байсаныг мэдэхгүй ч хавирга нь хугарч, эгэм нь хугарч, хацар яс нь цөмөрсөн гэхээр их л зодож дарамталдаг бололтой гэх мэдүүлэг /хх-40-41, 46-47 тал/,

Гэрч Г.Одгэрэлийн өгсөн: Манай дүү О******* нь О******* гэх залуутай гэр бүл болоод 8-9 жил болж байгаа санагдаж байна. ...2016 оны хэдэн сард гэдгийг санахгүй байна, манай дүү ирээд манай нөхөр намайг өшиглөж зодлоо гээд дуу муутай орж ирж байсан. Юунаас болоод яагаад байдаг талаар асуухад намайг хардаад байгаа юм, Мөрнөө гэдэг найзтайгаа хардаад зодчихлоо гэсэн. ...Тэрнээс хойш хот руу эмчилгээнд явлаа гэж хоёр удаа явсан байх. Тэрнээс хойш ирэх хугацаа нь ойртож, манайхаар байн байн ирэх болсон. 2017 оны 3 дугаар сарын 20-ны үед хүнээс Эрдэнэтийн эмнэлэгт хэвтсэн тухай сонсоод эмнэлэг дээр хайж очиход О******* нь мэс заслын тасагт хэвтэж байсан. Тэгээд уулзахад царай алдсан, биеийн байдал нь маш хүнд, дуу муутай байсан...О******* архи ууж байгаад цохьчихлоо гэж хэлсэн. О*******ийн зүүн нүд нь хөхөрч хавдсан, толгойгоо цагаан марлаар боочихсон хүнд байдалтай байсан тэгэхлээр нь би хот руу Өнөрцэцэг эгч рүү хэлсэн гэх /хх-42-43 тал/ мэдүүлэг,

Гэрч Л.О өгсөн: ...Сүүлд 2017 оны 3 дугаар сард хүнээс дам яриа сонсоход О******* нь эхнэрээ зодсон талаар сонсож байсан. Эхэндээ О******* нь харвалт өгсөн гээд байсан нөхөртөө зодуулсан юм байна гэдэг яриа 3 сонсогдож байсан, би хараагүй болохоор хэлж мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх-44 тал/, Гэрч Б.Б өгсөн: 2017 оны 3 дугаар сарын 19-ний өдөр...О*******ын гэрт нь очоод нэг шил 0.75 летрийн архи гаргаж ирээд тэр архийг О*******, Д, О******* бид дөрвүүлээ адилхан уугаад архи дуусаагүй талаасаа доош өнгөрөөд байж байтал О*******, Д хоёр муудаад унтаад өгсөн. Би бодохдоо тасарчихлаа гэж ойлгосон. Тэгээд О******* бид хоёр өөд өөдөөсөө хараад дуу дуулаад, юм яриад сууж байтал О******* гэнэт сэрээд О*******ийн зүүн нүд орчим хэсэгт нь гараараа үг дуугүй цохьсон. Тэгэхээр нь би О*******ыг “чи яаж байгаа юм бэ” гээд босч ирээд хоёр удаа нүүр лүү нь цохисон юм. ...Хүмүүсийн ярианаас сонсоод байхад тэр хоёрын хэрэлдэж маргалдсан талаар сонсогдож байсан, би бол тэр талаар сайн мэдэхгүй байна. О*******ийг урьд өмнө хот руу эмчтлгээнд явсан гэж би сонсож байсан гэх мэдүүлэг /хх-47 тал/, Гэрч Б.Болдбаатарын өгсөн: ...Би түүний эмчлүүлж байсан цаг хугацааны талаар сайн мэдэхгүй байна. Нэг удаа ирэхдээ мориноос унасан хоёр хавирга нь цуурсан гээд эмнэлэгт үзүүлж байсан, эгэмний яс нь цуурсан гээд үзүүлээд явсан. О*******ийг 2017 оны 2 дугаар сард ирэхэд нь би “Чи дандаа мориноос унаад гэмтлээ, халтирч унаад гэмтлээ гэх юм, танай нөхөр чинь зодож нүдээд байдаг юм биш биздээ” гээд асуухад О******* уйлаад манай эхнэр бид хоёрт “манай нөхөр дандаа зоддог” гэж хэлж байсан. Тэгэж ирэхдээ “том хүүхдээ аваад нөхрөөсөө салж ирнэ” гээд явчихаад буцаж ирээгүй. ...2017 оны 3 дугаар сард О******* над руу утсаар залгаад “ та над руу зардлын мөнгө шилжүүлээч, би нөхөртөө зодуулаад энд байх арга алга, дарамтлуулаад хэцүү байна” гэхээр нь би зардлын мөнгө шилжүүлэхэд О******* нь ирээгүй гэх мэдүүлэг /хх-48 тал/,

Гэрч Ц.Батмөнхийн өгсөн: Би О*******ыг танина, миний төрсөн дүү бөгөөд айлын хамгийн бага хүүхэд. О******* гэдэг хүүхэнтэй амьдраад 7 жил гаран болж байгаа санагдаж байна. Энэ хоёр эхэндээ таарамж сайтай байсан, нэг удаа бараг салж байсан тэрнээс өөр хэрэлдэж маргалдаж байсан талаар мэдэх зүйл байхгүй байна. Энэ оны 3 дугаар сарын 20-д гараад О******* над руу “асуудал боллоо. Эрдэнэтийн эмнэлэг орохоор боллоо” гэхээр нь би шууд эмнэлэг рүү очиход О******* надад юу болсон талаараа сайн хэлэхгүй байсан юм. Би О*******ээс юу болсон талаар асуухад “О*******, Базар, Мөрнөө бид хэд манайд архи уусан юм, тэгтэл О******* унтаж байснаа босож ирээд миний нүд рүү цохьчихлоо” гэж хэлсэн. О*******ийн зүүн нүд нь хөхөрч, хөмсөг нь язарсан, толгойгоо цагаан марлаар боочихсон байдалтай хэвтэж байсан. Биеийн байдал нь сайнгүй хүнд байдалтай байсан гэх мэдүүлэг /хх-50 тал/,

Гэрч Б.Дгийн өгсөн: …Би урьд өмнөхийг нь санахгүй байна. Хамгийн сүүлд буюу тухайн үед О*******, О******* нарыг унаагүй болчихлоо гэхээр нь хүргэж өгсөн бөгөөд О*******, Д, О******* бид дөрөв нийлж 2 шил архи уугаад би тасарсан байсан. Архи ууж байхдаа бид нар хоорондоо морь мал, амьдрал ахуйгаа ярьж байсан. Ямар нэг хэрүүл маргааны шинжтэй зүйл яриагүй. Өглөө нь босоход л О*******ийн зүүн нүд орчмоор хөхөрч хавдсан, бусад биеийн хэсэг нь зүгээр байсан. О******* нүд өвдөөд байна гээд нилээд зовиуртай байх шиг байсан. О******* нүд рүү нь цохьчихсон юм шиг байна лээ гэх мэдүүлэг /хх-53 тал/,

Гэрч Г.Г өгсөн: Урьд өмнөхийг нь санахгүй байна. Хамгийн сүүлд 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр өглөө 05 цагийн орчимд үзүүлж байсан. Тухайн үед О*******ийг нөхөр О******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зодсон гэж өөрөө хэлж байсан. О*******ийн биеийн байдал нь хүндэвтэр, ухаан саруул, орчиндоо харьцаатай, асуусан асуултад хариулж байсан. Миний үзлэгээр О*******ийн 2 нүд нь хөхөрч хавдсан, зүүн нүд нь илүү хавдартай байсан. Би анхны тусламж үзүүлээд Орхон аймгийн БОЭТ рүү яаралттайгаар хүргүүлсэн гэх мэдүүлэг /хх-55 тал/,

2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 355 тоот дүгнэлтэнд: 1. Г. О*******ийн биед зүүн хацарт шарх үүсчээ. 2. Шарханд мэс заслын оёдол хийгдсэн тул ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэнийг нарийн тогтоох боломжгүй байна. 3. Шинэ гэмтэл ба цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. 4. Гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 5. Энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ /хх-60 тал/ 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 416 тоот дүгнэлтэнд: 1. Г.О*******ийн биед баруун 4,5,6 дугаар хавирганы далд зөрүүтэй хугарал, зүүн дал ясны сэлтэрсэн хугарал, зүүн хацар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, гавал тархины битүү гэмтэл, тархины эдийн дух хэсгийн цусархаг няцрал, зүүн нүдний зовхинд зөөлөн эдэд цус хуралт, салстад цус харвалт зэрэг гэмтэл үүсчээ. 2. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Өшиглөх, цохих, дэвсэх зэргийн аль алинд нь үүсэх боломжтой. 3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. 4. Баруун 4,5,6 дугаар хавирганы далд зөрүүтэй хугарал нь 2016 оны 2 дугаар сард үүссэн байх боломжтой. Зүүн дал ясны сэлтэрсэн хугаралыг хэзээ үүссэнийг тогтоох боломжгүй байна. Гавал тархины битүү гэмтэл, тархины эдийн дух хэсгийн цусархаг няцрал, зүүн нүдний зовхинд зөөлөн эдэд цус хуралт, салстад цус харвалт зэрэг гэмтэл нь 2017 оны 3 дугаар сарын 19-нд үүссэн байж болно. 5. Гавал тархины битүү гэмтэл, тархины эдийн дух хэсгийн цусархаг няцрал нь гэмтлийн зэргийн зааврын 3.1.3-т заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт, баруун 4,5,6 дугаар хавирганы далд зөрүүтэй хугарал, зүүн дал ясны сэлтэрсэн хугарал, зүүн хацар ясны хугарал нь гэмтлийн зэргийн зааврын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний зовхинд зөөлөн эдэд цус хуралт, салстад цус харвалт нь тус бүрдээ гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 6. Хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх байдлыг эдгэрэлтээс шалтгаалан тогтооно гэжээ /хх-64 тал/, 5 Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх-ийн 1 тал/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-2 тал/, Facebook хаяганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-28 тал/, хохирогчийн өвчний түүх /хх-90-119 тал/, сэжигтэн, яллагдагчаар тооцсон тогтоол тэмдэглэл /хх-ийн 71-77 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний давлагаа / хх-ийн 88- 89 тал/ зэрэг бусад хувийн байдлын талаархи бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Шүүхийн хэлэлцүүлгээр шүүгдэгч Ц.О******* нь Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн нутагт гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Г.О*******т харгис хэрцгий хандаж, догшин авирлан сэтгэл санааны болон бие махбодийн хүчирхийлэл үйлдсэн, 2016 оны 2 дугаар сар, 2017 оны 1 дүгээр сард зодож бие махбодид нь давтан үйлдлээр хүндэвтэр гэмтэл, 2017 оны 3 дугаар сарын 19-ний өдөр зодож хүнд гэмтэл санаатай учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хохирогч Г.О*******, гэрч О.Чинзориг, Г.Өнөрцэцэг, Г.Одгэрэл, Л.Отгонтөгс, Б.Болдбаатар, Ц.Батмөнх, Б.Д, Г.Ган-Оюун, Б.Базар нарын хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтэл, гэмтлийн зэргийг тогтоосон 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 416 тоот дүгнэлт, хохирогчийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан үеийн өвчний түүх зэрэг хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна. Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүг хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ. Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон, Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ц.О*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, 98 дугаар зүйлийн 98.2, мөн хуулийн 1201 дүгээр зүйлийн 1201 .1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Харин 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль хэрэгжиж, энэ хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.О*******ын бусдын бие махбодид хүнд, хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201 .1-д заасан гэмт хэргийг 2002 оны Эрүүгийн хуулиар шийдвэрлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байна.

Өөрөөр хэлбэл 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн “гэр 6 бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүн шинээр нэмэгдсэн, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан гэмт хэрэгт энэ хүндрүүлэх бүрэлдэхүүнийг заагаагүй тул шүүгдэгч Ц.О*******ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнгүйгээр үйлдсэн гэж үзнэ. Иймд шүүгдэгч Ц.О*******ыг гэр бүлийн хамаарал бүхий харьцаатай хүнийг байнга зодож, харгис хэрцгий харьцаж догшин авирласан, хүний эрүүл мэндэд хүнд хохирол, давтан үйлдлээр хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж үзэв

. Шүүгдэгч Ц.О******* нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг сайн дураар төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ илэрхийлжээ. Шүүгдэгч Ц.О*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорыг арилгасныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.О******* “гэрт түлээ, хоол унд байхгүйгээс 2 бага хүүхдээ хөдөө ах дүү дээрээ байлгаж байгаа, том хүүгийн хөл хугарч хадуулсан тул бид хоёр түрээсийн байранд амьдарч байна” гэж мэдүүлж байгаа зэргээс дүгнэхэд шүүгдэгч Х.О*******д хорих ял оногдуулах нь түүний бага насны хүүхдүүдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох, гэр бүл, эцэг эхийнхээ хайр халамжинд өсөж хүмүүжих эрх ноцтой зөрчигдөх нөхцөл байдал тогтоогдож байх тул Хүүхдийн эрхийн Олон улсын конвенцийн хүүхдийг эцэг, эхээс нь салгахгүй байх, шүүх шийдвэр гаргахдаа аль болох хүүхдийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьж байх зэрэг үзэл санаа, зарчмын хүрээнд түүний хөрөнгө орлогын байдал, ялыг хэсэгчлэн төлөх саналыг нь харгалзан шүүгдэгч Ц.О*******д торгуулийн ял оногдуулж, уг ялыг хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ц.О*******ын цагдан хоригдсон 85 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Х овогт Ц О*******ыг гэр бүлийн хамаарал бүхий харьцаатай хүнийг байнга зодож, харгис хэрцгий харьцаж догшин авирласан, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, хүний эрүүл мэндэд давтан үйлдлээр хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ц.О*******ыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201 .1-д зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар баривчлах ялаар, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-д 7 зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 10000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10000000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, мөн зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ц.О*******ыг 2 /хоёр/ сарын хугацаагаар баривчлах ялаас чөлөөлж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 10000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10000000 /арван сая/ төгрөгөөр торгох, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 240 /хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан шүүгдэгч Ц.О*******ын цагдан хоригдсон 85 /наян тав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-т заасныг баримтлан шүүгдэгч Ц.О*******д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийг, торгуулийн ялын 15 нэгж буюу 15000 /арван таван мянга/ төгрөгийг цагдан хоригдсон нэг хоногтой тус тус дүйцүүлэн шүүгдэгч Ц.О*******ыг 240 /хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцож, 825000 /найман зуун хорин таван мянга/ төгрөгийг түүний 10000000 /арван сая/ төгрөгийн торгуулийн ялаас хасаж, үлдэх 9175000 /есөн сая нэг зуун далан таван мянга/ төгрөгийн торгох ялыг биечлэн эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ц.О*******ын 9175000 /есөн сая нэг зуун далан таван мянга/ төгрөгийн торгуулийн ялыг эхний сард 425000 /дөрвөн зуун хорин таван мянга/ төгрөгөөр, үлдэх 35 сард нь сар бүр 250000 /хоёр зуун тавин мянга /төгрөгөөр тус тус хэсэгчлэн төлүүлж, торгуулийн ялыг биелүүлэх хугацааг 36 сарын буюу 3 /гурав/ жилийн хугацаагаар тогтоосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ц.О******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол төлөгдөөгүй торгуулийн 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1/нэг/ хоногтой дүйцүүлж, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

8. Шүүгдэгч Ц.О******* нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.О*******ын хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д тус тус зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД