Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/137

 

 

                                                 

                                  

 

      

 2022         01          20                                       2022/ШЦТ/137

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энх-Амар,

улсын яллагч Б.Оюунцэцэг,

шүүгдэгч Б.Б /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бод холбогдох эрүүгийн 2106 00000 2651 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

....

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Б.Б нь иргэн Д.Д, Х.Э, Б.Б нараас "Бүрэн финанс" банк бус санхүүгийн байгууллагатай байгуулсан 7,000,000 төгрөгийн зээлийн гэрээний барьцаа хөрөнгө болох .. улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшилд байгаа, бусдад худалдан борлуулах эрхтэй мэтээр хохирогч С.Ө ойлгуулан хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2020 оны 07 дугаар сараас 10-аас 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хооронд 11 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 9,000,000 төгрөгийг шилжүүлэн авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулж залилах гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн” гэв.

Эрүүгийн 2106 00000 2651 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцлаа хүлээн зөвшөөрч байна. Би өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Урьд өгсөн мэдүүлэгтээ болсон үйл явдлын талаар дэлгэрэнгүй ярьсан” гэв.

Хохирогч С.Ө-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “... 2020 оны 06 сард би хадам ээж Х.Э-гийн Монелын ... тоот хашаанд байх үед, манай хадам ээжийн өмнө хамт ажиллаж байсан гэх Б.Б хадам ээжийг та приус-20 машин авах уу гэж асууж байсан. Тэр үед хадам ээж надад одоо бэлэн мөнгө байхгүй гээд надад хандаж чи энэ машиныг авах уу гэхээр нь би тэгдэг ч юм билүү гэж хэлсэн... Б.Б ах хүний нохой идэхээс өөрийн нохой ид гэдэг чи авбал ав, ах нь чамд энэ машиныг гайгүй өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь би надад бэлэн мөнгө байхгүй шүү дээ гэхэд мөнгийг нь хуваагаад өгч болно гэж хэлсэн болохоор би Б.Боос ... улсын дугаартай Тоёота приус-20 загварын тээврийн хэрэгслийг 9 сая төгрөгөөр худалдаж авахаар болсон. Тэгээд 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хооронд Б.Бын Хаан банкны ...тоот дансанд нийт 9,000,000 төгрөг шилжүүлж өгсөн бөгөөд машины түлхүүрийг 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Б.Б нь тухайн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг манай ээжийн хашаа байшинд орхичихсон байсан. Тэр үед Б.Б нь тухайн машиныг өөрийнхөө эзэмшлийн машин, ах нь хүнээс авсан юм гэж хэлж байсан бөгөөд, надтай худалдах, худалдан авах гэрээ хийгээгүй, би 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр машинаа аваад голын хайрцаг дотроос нь машины бичиг баримтыг авч үзэхэд Банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байсан. Тэгээд энэ талаар Б.Бод хэлэхэд, Б.Б надад харин тиймээ наад машин чинь миний нэр дээр цөөхөн хэдэн төгрөгийн төлбөртэй банк бус дээр байгаа, ах нь банк бусын мөнгийг нь төлчихнө, чи харин миний Хаан банкны .... тоот дансанд үлдэгдэл мөнгөө хийгээрэй гэж хэлсэн. Тэгээд би юм бодолгүй машинаа унаж явж байгаад 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Б.Бод хандаж ахаа юу болж байна та машиныхаа нэрийг шилжүүлж өгөхгүй юм уу гэхэд Б.Б ах намайг ирээд уулз гээд 100 айлын Монгол 3 дугаар сургуулийн ойролцоо очиж уулзахад, Б.Б за одоо ахдаа үлдэгдэл 500.000 төгрөг өгчих, тэгээд би 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд нэр усыг нь чиний нэр дээр шилжүүлж өгөөд хоёулаа тооцоо дуусна гэж хэлсэн. Тэгэхээр нь би 500.000 төгрөгийг нь шилжүүлж өгөөд машинтайгаа хөдлөөд явсан бөгөөд 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр за ахаа хугацаа нь болчихлоо та машиныхаа нэрийг шилжүүлж өг гэхэд, Б.Б одоо машины үнэ өссөн байгаа чи ахиад 2,000,000 төгрөг шилжүүлж өг гэхээр нь би юу яриад байгаа юм бэ ахаа та анхнаасаа 9,000,000 төгрөгөөр хоёулаа тохирсон шүү дээ гэж хэлэхэд Б.Б надад хандаж чи битгий шалчигнаад бай гэж хэлсэн, тэгэхээр нь би за тэгвэл хоёулаа шүүх цагдаагаар учраа олъё гээд утсаа таслаад орхисон. Тэгээд 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өглөө Банк бус санхүүгийн байгууллагаас ирээд миний худалдаж авсан .... улсын дугаартай тээврийн хэрэгслийн улсын дугаарыг аваад, шаардах хуудас бичиж үлдээсэн байсан бөгөөд тухайн шаардах хуудас дээр “Дагвадорж овогтой Д.Д /..../, мөн Хөх овогтой Х.ЭБ.Б /.../ нар нь 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр манай байгууллагаас №29/291 тоот зээлийн гэрээ, №19/291-1 тоот барьцааны гэрээний дагуу ... улсын дугаартай Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгсэл барьцаалан зээл авсан байна тухайн авсан зээлийг эргэн төлнө үү гэсэн утгатай шаардах хуудас байсан. Би тухайн шаардах хуудсыг авсны дараа миний Б.Боос худалдаж авсан ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл Б.Бын эзэмшлийнх биш Д.Д, Х.ЭБ.Б нарын эзэмшлийн байсан гэдгийг мэдсэн... нотариатаар баталгаажуулсан зүйл байхгүй, амаар харилцан тохиролцсон бөгөөд, би тээврийн хэрэгсэл худалдаж авсан 9,000,000 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн. Мөнгө шилжүүлсэн гүйлгээний утга дээр “Ulziibayar mgshin tulult” гэж хийж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 7 дугаар хуудас/,

Гэрч Х.ЭБ.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би Б.Боос одоогоос 3 жилийн өмнө мөнгөний хэрэг гараад 9,500,000 төгрөгийн зээл авсан бөгөөд тухайн үед энэ машиныг унаж хэрэглэж бай гэж хэлээд өгсөн, тэрнээс биш бичгээр барьцаа болгож Б.Бын нэр дээр шилжүүлж өгсөн зүйл байхгүй. Б.Бод энэ машиныг бусдад зарж борлуулах эрх байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,

8161 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 39, 40 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Б.Бод холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь иргэн Д.Д, Х.ЭБ.Б нараас "Бүрэн финанс" банк бус санхүүгийн байгууллагатай байгуулсан 7,000,000 төгрөгийн зээлийн гэрээний барьцаа хөрөнгө болох ... улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшилд байгаа, бусдад худалдан борлуулах эрхтэй мэтээр хохирогч С.Өт ойлгуулан хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2020 оны 07 дугаар сараас 10-аас 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хооронд 11 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 9,000,000 төгрөгийг шилжүүлэн авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулж залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Бын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч С.Ө, гэрч Х.ЭБ.Б нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчид хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

Залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг авч хохирол учруулдаг бөгөөд энэхүү эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэхэд эрүүгийн хариуцлагын зорилго оршдог. Шүүгдэгч Б.Бын энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, өмчлөх эрхийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эд хөрөнгө эзэмших өмчлөх эрхэд хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.   

Шүүгдэгч Б.Б нь хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд хохирогч С.Өлзийбаяр гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 9.000.000 төгрөгийг нэхэмжилснээс шүүгдэгч Б.Б нь 9.000.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Б.Быг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Бод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Б.Быг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Бод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 Шүүгдэгч Б.Бод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500:000 төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг  500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Б.Бод оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.  Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                     Х.САНЖИДМАА