| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2018/1594/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/1710 |
| Огноо | 2018-12-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Сайнбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 2018/ШЦТ/1710
2018 12 14 2018/ШЦТ/1710
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
Улсын яллагч А.Сайнбаяр,
Нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,
Шүүгдэгч Н.Т нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Тт холбогдох эрүүгийн 180 605 837 2025 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Т нь 2018 оны 07 дугаар сарын 02-ноос 03-ны өдөрт шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Офицеруудын ордны автобусны буудлын ард иргэн А.Атай маргалдан, түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
/яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 180 605 837 2025 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалхад шүүгдэгч Н.Т нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч А.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2018 оны 07 сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Офицеруудын ордны автобусны буудлын ард ажлынхаа Төвшөө, Баяраа, Баттулга нартай хамт архи ууж байгаад ажлынхаа газрын Төвшөөтэй маргалдсан. Тэгээд би Түвшөөг "хоёулаа үзэх үү" гэхэд Төвшөө миний хамар, нүд хэсэгт гараа атгаж байгаад цохисон. Тэгээд намайг газарт хавсарч унагаад дээрээс бөөр рүү өшиглөөд байсан. Тэгэхэд манай ажлын Баяраа, Баттулга хоёр салгасан. Төвшөө хаяад яваад өгсөн. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хэрэгт хавсаргуулах ямар нэг баримт байхгүй. Хэргийг хааж өгнө үү гэж хүсэж байна. Бид нар хоорондоо эвлэрсэн гэх мэдүүлэг /хх-ийн 10-12/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 8355 дугаартай:
А.Аийн биед зүүн зовхинд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэх дүгнэлт /хх-ийн 18/,
Шүүгдэгч Н.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2018 оны 07 сарын 02-ны өдөр өдөр орой 19 цагийн үед ажлаасаа тараад би ажлынхаа газрын Баттулга Баярсайхан Хуягаа нарын хамт архи авч ууцгаасан. 1 шил архи уучихаад 21 цагийн үед Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Офицерын автобусны буудлын арын байран дунд байдаг сандал дээр ирэж суугаад бид нар ахиад 1 шил архи уусан. Тэгээд ажлын талаар юм ярьж байгаад би Атай маргалдсан. Хэрүүл болоод А над руу “босоод ир 2 уулаа үзэе, би бол сумын заан хүн” гээд байсан. Би 2 уулаа нэг газарт ажиллаж байж яах гэж ингэдэг юм бэ гэхэд миний шарыг малтаад байхаар нь би бос ирээд зүүн нүд хэсэгт нь баруун гараараа 1 удаа гараа атгаж байгаад цохьсон. А намайг багалзуурдаад авсан. Тэгээд би Аын зүүн хөлийг нь хавсраад унагаасан. Би дээрээс нь дараад унасан. Унахад А миний уруул хэсэг рүү 1 удаа гараа атгаж байгаад цохьсон. Энэ үед хамт байсан хүмүүс салгасан. Би босохдоо баруун хөлөөрөө баруун бөөр рүү нь 1 удаа өшиглөсөн. Салцгаагаад би такси бариад гэр рүүгээ явсан. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж Атай сайн дураараа эвлэрч хохирол, гомдолгүй болгосон тул хөнгөнөөр шийдэж өгнө үү гэх мэдүүлэг /хх-ийн 14, 44/
-хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 5/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэргээс шүүгдэгч Н.Тын иргэний үнэмлэхний лавлагаа, Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны тодорхойлолт /хх-ийн 26-27/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47/ зэрэг нотлох баримтуудийг шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч нь хохирогч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Н.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Т нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч Н.Тын хохирогч А.Аын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч А.А нь хохирол төлбөрийн талаар баримт гаргаж өгөөгүй, хохирол нэхэмжлээгүй байх ба мөрдөн байцаалтын шатанд гаргасан хүсэлтдээ “ямар нэгэн зүйл нэхэмжлэхгүй” гэжээ. Иймд шүүхээс шүүгдэгч Н.Тыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Н.Т нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Хохирогч нь уг гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролын талаарх нотлох
баримтыг бүрдүүлэн шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд, оролцогч нарын санал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ