Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 2017/ШЦТ/74

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

                                                                                

Архангай аймаг дахь Сум дундын эруугийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Аптанцэцэг даргалж,

Улсын яллагч: Б.Мээпам,

Шүүгдэгч өмгөөлөгч: Б.Алтанчимэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Аш овогт Д Аод холбогдох эрүүгийн 201703000194 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ний өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, эрэгтэй, 28 настай, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, аав, дүү нарын хамт Завхан аймгийн Улиастай сумын Чигстэй баг Цэцэгт хонхор хэсгийн 3-11 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Аш овогт Д А /РД: ../

Шүүгдэгч: Д.А нь 2017 сны 05 дугаар сарын 03-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх сумын нутаг дэвсгэр “Хүрэн хоолой” гэх газар төв зам дээр Улаанбаатар хотоос Завхан аймгийн чиглэлд 37-33 УБА улсын дугаартай, “Портер” маркийн автомашин жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлийн 2.7.а дах хэсэгт заасан “...Жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 2 дугаар зүйлийн

  1. дэх хэсэгт заасан “Хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж иргэн Л.Бын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах мэдүүлгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 201703000194 дугаартай хэргээс:

Хохирогч Б.Жын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр талийгаач бид хоёр Завхан аймгаас Улаанбаатар хот орсон юм.

Тэгээд тэр оройноо манай нөхөр зайрмаг хийдэг машиныхаа хөргөгчийг янзлуулаад орой буцаад гарна гээд 23:00 цагийн үед зайрмагаа ачаад Завхан аймгийн Улиастай сум руу өөрийнхөө нагац ахын хүүхэд А гэх залуутай хамт гарсан юм. Тэгээд би гарахад нь Элсэн тасархай ороод унтаарай гэж нөхөртөө их хэлсэн юм. Орой 00:00 цагийн үед гэртээ ороод залгасан чиньХустайн нуруу орох гээд явж байна гэжхэлсэн. Тэгээд 2017 оны 05 дугаар сарын 03-ны өглөө 07:00 цагийн үед залгасан чинь утсаа авахгүй байсан. Тэгээд 08:00 цагийн үед дахиад залгасан чинь бас л авахгүй байхаар нь унтаж байгаа юм байна гэж бодсон. Тэгээд 09 цаг 13 минутад манай нөхрийн утаснаас над руу залгаад Архангай аймгийн Төвшрүүлэх сумын хэсгийн төлөөлөгч байна. Манай сумын зам дээр осол болоод нэг хүн нас барсан байна гэж хэлсэн.... ямар нэг эвдрэл гэмтэл байгаагүй, цаг үед нь засвар үйлчилгээг нь хийдэг байсан. ...Гомдол санал байхгүй. Надад Аоос нэхэмжпэх ямар нэг зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/

Гэрч Д.Эын “Би өглөө 08 цагт малдаа эхнэртэйгээ явж байсан. Тэгээд хот замаар цаанаас бүхээгтэй цагаан машин ирж байсан. ...тэгээд очоод хартал унасан байсан. Тэгээд шууд гэртээ ирээд уулан дээр гарч эмнэлэгт хэлсэн. Машин нь дөрвөн дугуйн дээрээ байсан. Нэг нь газар байсан нөгөө нь орилоод байсан. Би тэгээд шууд гэртээ ирж эмнэлэг дуудсан” гэх мэдүүлэг /хх-ийн 65 дугаар хуудас/

Гэрч Ж.Хгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би өглөө дуудлагаар очиход хар замын ард талд цагаан өнгийн портер маркийн автомашин осолдсон байсан. Тэгээд очиход нэг хүн машиныхаа гадаа хэвтэж байсан. Нэг нь цаана нь сууж байсан. Тэгээд хэвтэж байсан хүнийг үзэхэд ухаангүй, дуудахад хариу байхгүй, хүүхэн харааны рефлекс байхгүй, амьсгал, судасны цохилт сонсогдохгүй, чих хамар амнаас нь цус гарч байсан. ...намайг очиход амьсгаагүй зүрх нь зогссон байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 25 дугаар хуудас/

Гэрч Д.Аийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2017 оны 05 дугаар сарын 03-ны өглөө намайг Баянхонгор аймагт байхад миний утсаар өдөр 13 цагийн орчимд манай нагац эгч А талийгаач Б хоёр осолд орсон байна чи утсаар холбогдож асуугаач гэж хэлсэн. Тэгээд би Б гэх хүн рүү утсаар асуусан чинь осол болсон гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг/хх-ийн 18-19 дүгээр хуудас/

Гэрч Л.Бын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2017 оны 05 дугаар сарын 02-ны орой 21:00 цагийн үед Завхан аймгийн Улиастай сум гарна гэж манай ах Б надтай ярьсан юм. Тэрнээс хойш би холбоо бариагүй байж байгаад 2017 оны 05 дугаар сарын 03-ны өглөө 10:00 цагийн үед манай эгч орж ирээд том ах чинь нас барчихсан юм шиг байна гэж хэлсэн. ... надтай ярихдаа А надтай хамт явах гэж байгаа гэж ярьж байсан. Ямар нэг эвдрэл гэмтэл байгаагүй. Би өөрөө 2017 оны 04 дүгээр сарын 30-ны үед унаад Завхан аймгийн Улиастай сумаас Тосонцэнгэл сум руу явж байсан юм. Тэр үед зүгээр байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/

Яллагдагч Д.Аын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр манай хамаатны ах талийгаач Б ах над руу залгаад чи ажилгүй байгаа бол надтай хамт миний машиныг бариад хөдөөгүүр зайрмаг тараадаг ажилд хамт явъя гэж хэлсэн. ...2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр ахтайгаа уулзаад 21 дүгээр хорооллын “Тесо” ХХК-аас очиж зайрмаг ачаад шөнө 00:00 цагийн үед Улаанбаатар хотоос талийгаач бид хоёр хамт гарсан. Би машин барьж байгаад шөнө 03:00 цагийн үед Лүн сум өнгөрөөд би жолоогоо талийгаачид шилжүүлсэн. Тэгээд талийгаач явж байгаад Элсэн тасархай өнгөрөөд намайг барь гэж хэлсэн. Тэгээд би Архангай аймгийн Төвшрүүлэх сумын “Хүрэн хоолой” гэх газар явж байгаад үүрэглээд замын хажуу тал руу орж байхдаа би сэрсэн тэгсэн манай ах талийгаач Б ах бас гэнэт сэрээд жолооны хүрдэн дээрээс зуураад бид хоёр замын хажуу тал руу орсон. Тэгээд би нэг харсан чинь машин хөмрөх шиг болсон. Тэгээд би гарах гэсэн чинь машиныхаа хаалганд хавчуулагдсан байсан. Тэгээд ноцолдож байгаад гараад ирсэн чинь талийгаач машины урд хэвтэж байсан. Намайг очиход талийгаач доошоо хараад хэвтчихсэн дээл нь толгой дээгүүр нь нөмрөгдсөн байдалтай байсан. Тэгээд би дээш нь харуулаад дээлийг нь доошлуулсан чинь хамар, амнаас нь цус гоожоод ухаангүй амьсгаатай байсан. Тэгсэн ойр харагдаж байсан айлаас нэг эрэгтэй хүн явган ирээд юу болсон бэ? гэхээр нь би ахаа тусламж дуудаарай гэсэн чинь за гээд гэр лүүгээ гүйгээд явсан. Тэгээд байж байсан чинь Төвшрүүлэх сумын хэсгийн төлөөлөгч эмч нар ирсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 60-65 дугаар хуудас/

Архангай аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч Б.Отгонжаргалын 53 дугаартай: “...талийгаач Л.Бын биед гавалын орой ясны цөмөрсөн хугарал, гавалын суурь ясны урд, дунд хонхор, дагз ясны шугаман хугарал, дух яс, зүүн ухархайн дээд хана, хамрын ясны хугарал, тархины хатуу бүрхүүл хальсны урагдал, их, баг тархины аалзан бүрхүүл хальсан доорх тархмал цус харвалт, зүүн зулай, дух хэсгийн тархины эдэд голомтлог няцрал, дух, зулай хэсгийн хуйхан доор цус хуралт, уушгины эдийн няцрал, духны голд шарх ....гэмтлүүд тогтоогдлоо. Учирсан гэмтэл шарх нь мохоо болон ирмэгтэй зүйлийн цохих, цохигдох, хэсэг газрын шүргэх нидрэгдэх үйлчлэлээр үүснэ. ...Талийгаач нь гавал тархины амьдрах боломжгүй ил хүнд гэмтлийн улмаас нас баржээ...” гэх дүгнэлт /хх- ийн 35-37 дугаар хуудас/

Архангай аймгийн Замын цагдаагийн тасгийн шинжээч Б.Чулуунбаатарын 32 дугаартай: “...жолооч Д.А нь Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а-д заасан “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, Замын хөдөлгөөний дүрмийн 2.3.6-д заасан “Хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтуудыг зөрчсөн байна...” гэх дүгнэлт /хх- ийн 30 дугаар хуудас/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-5 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Д.А нь 2017 сны 05 дугаар сарын 03-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх сумын нутаг дэвсгэр “Хүрэн хоолой” гэх газар төв зам дээр Улаанбаатар хотоос Завхан аймгийн чиглэлд 37-33 УБА улсын дугаартай, “Портер” маркийн автомашин жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлийн 2.7.а дах хэсэгт заасан “...Жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 2 дугаар зүйлийн

  1. дэх хэсэгт заасан “Хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж иргэн Л.Бын амь насыг хохироосон болох нь хохирогч Б.Жын мэдүүлсэн: “...Архангай аймгийн Төвшрүүлэх сумын хэсгийн төлөөлөгч байна. Манай сумын зам дээр осол болоод нэг хүн нас барсан байна гэж хэлсэн. ... ямар нэг эвдрэл гэмтэл байгаагүй, цаг үед нь засвар үйлчилгээг нь хийдэг байсан. ...Гомдол санал байхгүй. Надад Аоос нэхэмжлэх ямар нэг зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/, гэрч Д.Эын мэдүүлсэн “...Машин нь дөрвөн дугуйн дээрээ байсан. Нэг нь газар байсан нөгөө нь орилоод байсан. Би тэгээд шууд гэртээ ирж эмнэлэг дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 65 дугаар хуудас/, гэрч Ж.Хгийн мэдүүлсэн: “...Би өглөө дуудлагаар очиход хар замын ард талд цагаан өнгийн портер маркийн автомашин осолдсон байсан. Тэгээд хэвтэж байсан хүнийг үзэхэд ухаангүй, дуудахад хариу байхгүй, хүүхэн харааны рефлекс байхгүй, амьсгал, судасны цохилт сонсогдохгүй, чих хамар амнаас нь цус гарч байсан. ...намайг очиход амьсгаагүй зүрх нь зогссон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/, гэрч Д.Аийн мэдүүлсэн: “...2017 оны 05 дугаар сарын 03-ны өглөө намайг Баянхонгор аймагт байхад миний утсаар өдөр 13 цагийн орчимд манай нагац эгч А талийгаач Б хоёр осолд орсон байна чи утсаар холбогдож асуугаач гэж хэлсэн. Тэгээд би Б гэх хүн рүү утсаар асуусан чинь осол болсон гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/, гэрч Л.Бын мэдүүлсэн: “...Ах надтай ярихдаа А надтай хамт явах гэж байгаа гэж ярьж байсан. Ямар нэг эвдрэл гэмтэл байгаагүй. Би өөрөө 2017 оны 04 дүгээр сарын 30-ны үед унаад Завхан аймгийн Улиастай сумаас Тосонцэнгэл сум руу явж байсан юм. Тэр үед зүгээр байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/, яллагдагч Д.Аын мэдүүлсэн: “...талийгаач явж байгаад Элсэн тасархай өнгөрөөд намайг барь гэж хэлсэн. Тэгээд би Архангай аймгийн Төвшрүүлэх сумын “Хүрэн хоолой” гэх газар явж байгаад үүрэглээд замын хажуу тал руу орж байхдаа би сэрсэн тэгсэн манай ах талийгаач Б ах бас гэнэт сэрээд жолооны хүрдэн дээрээс зуураад бид хоёр замын хажуу тал руу орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 60-65 дугаар хуудас/, Архангай аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч Б.Отгонжаргалын 53 дугаартай: “...Учирсан гэмтэл шарх нь мохоо болон ирмэгтэй зүйлийн цохих, цохигдох, хэсэг газрын шүргэх нидрэгдэх үйлчлэлээр үүснэ. ...Талийгаач нь гавал тархины амьдрах боломжгүй ил хүнд гэмтлийн улмаас нас баржээ...” гэх дүгнэлт /хх-ийн 35-37 дугаар хуудас/, Архангай аймгийн Замын цагдаагийн тасгийн шинжээч Б.Чулуунбаатарын 32 дугаартай: “...жолооч Д.А нь Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а-д заасан “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, Замын хөдөлгөөний дүрмийн 2.3.6-д заасан “Хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтуудыг зөрчсөн байна...” гэх дүгнэлт /хх-ийн 30 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий дээрх нотлох баримтуудыг тал бүрээс нь хянаж, шинжпэн судалсаны үндсэн дээр шүүгдэгч Д.А нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчсөний улмаас хохирогч Л.Бын амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдож байна гэж үзэв.

Иймд шүүгдэгч Д.А нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж, 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ял оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлж, бусдад төлөх хохирол төлбөргүй зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд шүүхээс оногдуулах хорих ялыг тэнсэх боломжтой байна.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Д.Аын 872781 дугаар жолооны үнэмлэхийг Завхан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх, мөрдөн байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, битүүмжилсэн Портер маркийн 37-33 УБА улсын дугаартай автомашиныг эзэмшигч Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Зүүн алтан өлгийн 8-169 тоотод оршин суух Баасансүрэнгийн Жад олгох нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Д.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэгхянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.2,1.6,1.7,1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Архангай аймгийн Прокурорын газраас Д.Аод 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт болгож өөрчилсүгэй.
  2. Шүүгдэгч Д.Аыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын журам зөрчсний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  3. Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Аыг 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
  4. Шүүгдэгч Д.Аын эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  5. Шүүгдэгч Д.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгтэд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг дурдаж, Д.Аын жолооны 872781 дугаар үнэмлэхийг Завхан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.
  6. Шүүгдэгч Д.Аод холбогдох хэрэгт хөрөнгө битүүжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, Портер маркийн 37-33 УБА улсын дугаартай автомашиныг эзэмшигч Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Зүүн алтан өлгийн 8-169 тоотод оршин суух Баасансүрэнгийн Жад тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт олгосугай.
  7. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Аод оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
 
  1. Шүүгдэгч Д.Аын тэнссэн хугацаанд хяналт тавих үүргийг Завхан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
  2. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс шүүгдэгч Д.Аын эрх хасах ялын хугацааг тоолсугай.
  3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Аод хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээгхэргэлсүгэй.
  4. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Р.АЛТАНЦЭЦЭГ