Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 123/2014/0000/3 |
Дугаар | 221/МА2014/0407 |
Огноо | 2014-10-15 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 221/МА2014/0407
2014 оны 10 сарын 15 өдөр Дугаар 407 Улаанбаатар хот
Т” ХХК, “Н” ХХК;
“Ц” ХХК-иудын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгч “Т” ХХК-ийн төлөөлөгч О.У, “Н” ХХК-ийн өмгөөлөгч М.Х, “Ц” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, гуравдагч этгээд Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 15 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 14 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчдийн өмгөөлөгч, төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор “Т” ХХК, “Н” ХХК, “Ц” ХХК-иудын нэхэмжлэлтэй, Төв аймгийн Засаг дарга, Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг дарга нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Т” ХХК, “Н” ХХК-иудаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Т” ХХК, “Н” ХХК-иуд нь 2008, 2012 оноос эхлэн Төв аймгийн Алтанбулаг сумын Налгар гэх газарт хуульд заасан үндэслэл, журмын дагуу ашигт малтмалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авч улмаар одоог хүртэл газрын төлбөр болон тусгай зөвшөөрлийн татвар, хураамжуудыг төлсөөр ирсэн. Компани хайгуул болон олборлолтын үйл ажиллагаанд бэлтгэх явцдаа байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлээгүй бөгөөд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж нөхөн сэргээлтийн ажлыг зохих журмын дагуу гүйцэтгэж, энэ хугацаанд олборлолтын үйл ажиллагаанд бэлтгэн хөрөнгө оруулалт хийж, их хэмжээний мөнгөн хөрөнгө зарцуулаад байне
Бид Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүргээ хэрэгжүүлэхэд Алтанбулаг сумын Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/242 тоот захирамжаар Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн байнгын байрлал, хээрийн сургалтын талбайн зориулалтаар 341958465 квадрат метр газрыг 60 жилийн хугацаатай олгосон нь тухайн талбайд цаашид үйл ажиллагаа явуулах, уурхайн эдэлбэр газрыг баталгаажуулахад хүндрэл учирсан.
Дээрх газрыг улсын тусгай хэрэгцээнд авахдаа холбогдох газрууд Газрын тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Засгийн газрын 2002 оны 28 дугаар тогтоолоор батлагдсан журмыг мөрдөж ажиллаагүй учраас Зэвсэгт хүчний 311 дүгээр анги болон Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон газрууд өөр хоорондоо давхцА болоод зогсохгүй Улсын тусгай хамгаалалттай газар нутаг (Хустай), Аргалант сумын газар нутагтай давхцсан байна.
Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/242 тоот Газрын зөвшөөрөл олгох тухай Захирамж, Төв Аймгийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 01/283 дугаар бүхий албан тоотыг тус тус хүчингүй болгож, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн уурхайн эдэлбэр газрын эрхийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу баталгаажуулан, үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл боломжийг хангаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “Ц” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/242 дугаар захирамжаар манай компанийн эзэмшиж буй ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид давхцуулан олгосон. Дээрх захирамж гарснаар тусгай зөвшөөрөл бүхий талбай дээрээ ашигт малтмал олборлох манай компанийн эрх зөрчигдөж, өнөөдрийг хүртэл ямар нэгэн олборлолт явуулах боломжгүй болж, маш их хэмжээний үр ашиггүй зардал гаргаад байна. Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/242 тоот захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Төв аймгийн Засаг даргаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6.а заалтад “хууль тогтоомж, Засгийн газар, хурал, Засаг даргын шийдвэрийг сурталчлах, биелэлтийг зохион байгуулах” бүрэн эрхтэй гэж заасан байдаг. Алтанбулаг сумын Засаг даргын 2011 оны Б/242 дугаар захирамж нь төрийн эрх барих дээд байгууллагаас гаргасан шийдвэрийг
хэрэгжүүлэх ажлын хүрээнд гаргасан шийдвэр байх тул уг захирамжийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна гэж болно.
Алтанбулаг сумын Засаг дарга нь дээд байгууллагаас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд захирамжаа гаргасан бөгөөд тухайн компаниуд өмнө нь лиценз олгосон газрыг Улсын Их Хурлаас батлан хамгаалах зориулалтаар тусгай хамгаалалтад авсан топгоол гаргасан асуудал нь манай шийдвэрлэх эрх хэмжээний асуудал биш байх тул “Т” ХХК болон “Н” ХХК- иас гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагч Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг даргаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн эзэмшлийн 34835,46 га газрыг Газрын тухай хуулийн 16.1.3-т заасны дагуу Улсын батлан хамгаалах аюулгүй байдлыг хангах зориулалтаар олгосон улсын тусгай хэрэгцээний газрын жагсаалтад Улсын Их Хурлын 2010 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн дугаар МН/27 тоот тогтоолоор баталгаажуулсан байна. Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн штабын даргын орлогч н.Амартүвшин “энэ компаниудын ашиглах гээд байгаа газар нь тус ангийн эзэмшилд байдаг, энэ орчмын бүс нутгийг 2010 онд Улсын Их Хурал, Засгийн газрын 5/27 албан тоотод маш нууцын зэрэглэлээр Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид өгсөн бөгөөд үүнийг баталгаажуулж кадастрын зурагт ч оруулсан байгаа. Тиймээс энэ хэсэг орчмын нутгийг Зэвсэгт хүчний 311 дүгээр ангиас өөр ямар ч байгууллага ашиглах боломжгүй бөгөөд энэ талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох боломжгүй талаар бичгийг холбогдох компаниудад хүргүүлсэн" гэж мэдээлэл хийсэн гэжээ.
Гуравдагч этгээд Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн итгэмжлэгдсэн төпөөпөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Улсын Их Хурлын тогтоолоор баталгаажсан, Засгийн газрын тогтоолоор өгсөн үүргийн дагуу аймаг, сумын Засаг дарга Газрын тухай хуулинд заасан бүрэн эрхийн хүрээнд гэрээ байгуулж гэрчилгээ олгосон газарт Ашигт малтмалын газраас тусгай зөвшөөрөл слгосон нь Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан тусгай хэрэгцээний газартай давхцаагүй байна гэсэн заалтыг зөрчсөн байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 9 зүйлийн 9.1.3-т “улсын тусгай хамгаалалттайгаас бусад тусгай хэрэгцээний газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах асуудлыг шийдвэрлэх” гэж заасан заалтыг зөрчиж, Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газар Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл олгожээ
Иймд Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2011 оны Б/242 дугаар захирамж нь Упсын Их Хурлын 2010 оны МН/27 дугаар тогтоол, Засгийн газрын 2010 оны МН/27 дугаар тогтоолыг үндэслэж, хуулийн дагуу гарсан байх тул нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ
Захиргааны хэргийн анхан шатны 15 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 14 дүгээр шийдвэрээр: “Алтанбулаг сумын Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/242 дугаар захирамжийг хүчингүй болгох, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн уурхайн эдэлбэр газрын эрхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу баталгаажуулан үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл боломжийг хангах” шаардлага бүхий нэхэмжлэл, “Ц” ХХК-ийн “Алтанбулаг сумын Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/242 дугаар захирамжийг хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-д зааснаар “Т" ХХК, “Н” ХХК-ийн “Төв аймгийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 01/283 тоот албан бичгийг хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн төлөөлөгч, “Н” ХХК-ийн өмгөөлөгч нараас шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: Захиргааны хэргийн анхан шатны 15 дугаар шүүх уг нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэн 2014.08.19-ны өдрийн 14 дугаартай шүүхийн шийдвэрээр Нэхэмжлэл гаргагч компаниудын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.
Шүүхийн шүүгч шийдвэр гаргахдаа Газрын тухай хуулийн 17-р зүйлийн 17.1.3, 21 дүгээр зүйлийн 21.4.3-т тус тус заасныг баримлан, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-д заасныг үндэслэсэн гэж шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт дурдсан байна.
Компаниуд Төв аймгийн Алтанбулаг сумын 2011 оны 12 дугаар сарын 28-чы өдрийн Б/242 тоот захирамжаар 2010 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн УИХ-ын МН/27 дугаар тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 07 дугаар сарын 20- ны өдрийн 196 дугаар тогтоолуудыг үндэслэн Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид 34195,85 гектар газрыг 60 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.
Энэхүү шийдвэртэй холбогдуулан харьяалах дээд шатны Засаг даргад Газрын тухай хуулийн 60.1.1, 60.2, 61.1.1-т заасныг үндэслэн 2014 оны 01 дүгээр сарын 08- ны өдөр хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1.4, 8.2-т зааснаар сумын Засаг даргад захирамжилсан шинжийг агуулж байгаа тул Шүүхийн шийдвэрт дурдсан Захиргааны
хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.2-т заасныг баримтлан аймгийн Засаг даргын 2014 очы П2 дугаар сарын 24-ний өдрийн 01/283 хариу албан тоотод холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзах үндэслэл болохгүй.
Түүнчлэн шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт Улсын Их Хурлын 2010 оны МН/27 маш нууц тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Зэвсэгт хүчний 211 дүгээр ангийн эзэмшилд Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт 31308.6 гектар, Аргалант сумын нутагт 3768 гектар нийт 35076.6 гектар газрыг улсын батлан хамгаалах болон аюулгүй байдлыг хангах зориулалтаар олгосон гэж үзсэн байна. Хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтаар сумын Засаг даргын 2011 оны Б/242 тоот / захирамжаар Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид 34195.85 гектар, сумын Газрын даамал Т.Шатарчулууны уг цэргийн ангитай байгуулсан газар эзэмшүүлэх гэрээ, газрын гэрчилгээнд 34835.46 гектар гэж даруй 639.61 гектар талбайгаар илүү буюу Засаг даргын захирамжаар үүрэг болгосон эрх хэмжээг хэтрүүлсэн.
Сумын Засаг даргын 2011 оны Б/242 тоот захирамж нь Улсын Их Хурлын 27 дугаар тогтоолд үндэслэсэн гэх боловч уг тогтоолд Алтанбулаг суманд олгох газрын хэмжээг тодорхой зааснаас сумын Засаг даргын захирамжаар олгосон газар нь даруй 2287.25 гектараар илүү хэмжээтэй байгаа юм. Энэ нь эрх бүхий байгууллагаас шийдвэрлэсэн газрын хэмжээг анхан шатны Засаг дарга, газрын даамал нар ямарч хууль, эрх зүйн үндэслэлгүйгээр хэт их хэмжээтэйгээр /3526.86 гектар газэр/ ч нэмэгдүүлсэн болохыг нотолж байна.
Анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн нь шийдвэр гаргахдаа нэхэмжлэгч талын гаргасан хуулийн зүйл заалт, үндэслэл, нотлох баримтыг нэг бүрчлэн анхаарч үзээгүй, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой хуулийг хэрэглээгүй зөвхөн Газрын тухай хуул ийн 17.1.3, 21.4.3 дугаар заалтыг үндэслэсэн.
Компаниуд холбогдох хуулийн зүйл заалтыг мөрдөн эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг хүндэтгэн үзэж байгаа бөгөөд гагцхүү хууль, “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах тухай” журам зөрчсөн процессын алдаатай шийдвэрийг хууль, журамд нийцүүлэх, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хуулиар С хамгаалагдсан эрх ашгийг хүндэтгэн үзэхийг шаардаж ирсэн.
Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 3 дугаар зүйл, Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйл, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7, 4.1.9, 20 дугаар зүйлийн 20.1.1 болон 20.1.9 дахь заалтаар тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудад тухайн солбицол бүхий газарт тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагаа явуулах эрх хэвээр хадгалагдаж байгаа юм.
Хэдийгээр Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн байрлал, хэрэгцээнд Засгийн газрын 1994 оны 89 дүгээр тогтоолыг үндэслэн 1994 оны 05 дугаар сарын 09-нд 32997 гектар газарт Алтанбулаг сумтай гэрээ хийсэн, мөн Засгийн газрын 2000 оны 87 дугаар тогтоолд үндэслэн сумын Засаг дарга 2004 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 17 тоот Захирамжаар 60 жилийн хугацаатай газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн боловч энэхүү шийдвэр нь 2002 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Улсын Их Хурлаар батлагдсан Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3, 17 дугаар зүйлийн 17.1.3 дахь заалтаар Улсын Их Хурлын бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх асуудалд багтсан мөн тус харилцааг зохицуулахаар Засгийн газрын 2002 оны 28 дугаар Тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан Тазрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах тухай” журмыг огт мөрдөөгүй.
Дээрх эрх бүхий байгууллагаас гаргасан тогтоол, шийдвэрт дурьдсан эзэмшил газрын хэмжээ байршлыг Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу Ашигт малтмалын кадастрын нэгдсэн системд өнөөдрийг хүртэл бүртгүүлээгүй болохыг хавтаст хэрэгт авагдсан Ашигт малтмалын газар, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар, Зэвсэгт хүчний 311 дүгээр анги, Алтанбулаг сумын хооронд харилцсан албан тоотууд бүрэн нотолсон. Иймд Ашигт малтмалын газ хууль зөрчин улсын тусгай хэрэгцээний газартай давхцуулан ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон гэж үзэх ямар ч эрх зүйн үндэслэл бүрдэхгүй.
Мөн Алтанбулаг сумын тухай үеийн Засаг дарга Н.Батмөнх хууль, журам V биелүүлээгүй үйлдлээ хаацайлахын тулд шүүхэд хуурамч нотлох баримт гаргаж
өгсөн тухайлбал /БХЯам-нд 2011 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 05/206 тоот албан бичгээр ...17107А, 17032А тоот тусгай зөвшөөрөл олгогдсон бөгөөд уул уурхайн олборлолтын үйл ажиллагаа явуулах боломжтой болоод байна гэжээ гэтэл 2011 онд Компаниуд дээрх дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас аваагүй, авах эсэхийг мэдэх боломжгүй байсан ба 2012.05.22-нд 17032А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2012 оны 08 дугаар сарын 22-нд 17107А тоот тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газраас авсан юм/, Газрын тухай хуульд заасны дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид газар олгох асуудлыг хэлэлцүүлээгүй шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан материалуудаар нотлогдсон.
Газрын даамал Т.Шатарчулуун өөрийн албан үүрэгтээ хайнга хандсан гэж үзэх үндэстэй бөгөөд 2004 болон 2011 онд гаргасан газар эзэмшүүлэх захирамжийн хүрээнд Газрын гэрээ байгуулан гэрчилгээжүүлэхдээ Газар эзэмших эрхийн гэрчилгээ /№0017344 болон №0297294/-нд сумын Засаг даргын гаргасан шийдвэрийг
бичиж тэмдэглээгүй, эзэмшүүлэхээр олгосон газрын хэмжээнээс их хэмжээтэйгээр /639.61 гектар/ гэрчилгээг олгосон нь тогтоогдсон.
Шүүгчийн Захирамж, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн тушаалаар байгуулагдсан Шинжээч нарын дүгнэлтэнд ... УИХ-ын 2010 оны МН/27 дугаар тогтоолоор газрын хэмжээ, эргэлтийн цэгийг шинэчлэн тогтоосон улсын тусгай хэрэгцээнд авсан газартай давхцуулан олгосон гэж дүгнэсэн нь Шүүхийн шийдвэрийн УИХ-ын 2010 оны МН/27 дугаар тогтоолоор Алтанбулаг сумын нутагт Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид 31308.6 гектар газрыг олгосон гэж үзсэнтэй зөрчилдсөн. Энэ нь шинжээч нарын дүгнэлт бодит байдалд нийцэхгүй байгааг харуулж байна.
Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн захирагч Б.Баатарын 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 304 тоот албан тоотоор ... ЗХЖШ-ын дэд даргын 2011.05.11-ны өдрийн МН/219 тоотын дагуу “Дөрвөн талст” ХХК-тай хамтран ангийн тусгай хэрэгцээний эзэмшил газрын хил, хилийн заагийн эргэлтийн цэгүүдийг оруулан газрын кадастрын зургийг үйлдсэн тул газрын гэрчилгээ олгоно уу гэж Алтанбулаг сумын Засаг даргад хүсэлт гаргасан. Гэтэл энэхүү компани нь БХБСайдын 2011 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 392 тоот Тушаалаар Геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, Кадастрын зураглал үйлдэх МБ 2011/036 тоот Тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай авсан байна. Одоогоор 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар /БХЯамнаас мэдээлсэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл бүхий 192 аж
( ахуйн нэгж байгаагаас “Дөрвөн талст” ХХК-ний нэр дээр тусгай зөвшөөрөл
бүртгэгдээгүй.
Иймд Давж заалдах шатны шүүх хуралд Ашигт малтмалын газрын Эрх зүйн тасаг, Кадастрын хэлтсийн холбогдох мэргэжилтнүүдийг оролцуулах, сумын Засаг даргын 2011 оны Б/242 тоот Захирамжаар олгосон газрын байршил хэмжээ болон Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын Шинжээчийн дүгнэлт нь Улсын Их Хурлын 2010 оны МН/27 дугаар Тогтоолын хавсралтаар олгосон газрын хилийн заагтай хэрхэн нийцэж байгаа талаар дахин тодруулах шаардлагатай гэж үзэж байгаа тул хүлээн авч хангаж өгнө үү.
( Дээр дурдсан үндэслэлээр Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2011
оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/242 тоот Газрын зөвшөөрөл олгох тухай Захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн уурхайн эдэлбэр газрын эрхийг хуульд заасны дагуу баталгаажуулж «гнө /ү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон
байна.
Монгол Улсын Засгийн газрын 1994 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн “Зэвсэгт хүчин, бусад цэргийн анги, байгууллагын байршил, эзэмшил газрын тухай” 89 дүгээр тогтоолоор “Зэвсэгт хүчин, хилийн болон дотоодын цэргийн анги, байгууллагын байршил, батлан хамгаалах хэрэгцээний эзэмшил газрын хэмжээ’’-г тогтоож, Зэвсэгт хүчин, хилийн болон дотоодын цэргийн анги байгууллагын санал хүсэлтийн дагуу шаардагдах газрын зөвшөөрлийг олгож байхыг аймаг, сум, дүүргийн Засаг дарга нарт даалган, хавсралтаар Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн байнгын байрлалд 3 га, сургуулийн төвийн 32997 га, тариалангийн зориулалтаар 2 га газрын хэмжээг тогтоон баталснаар тус анги 1996 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сумтай тусгай хэрэгцээний газар эзэмших, ашиглах гэрээг хийжээ.
Улмаар Засгийн газрын 2000 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 87 дугаар тогтоолоор батлан хамгаалах зориулалтаар Зэвсэгт хүчний ангид тусгай хэрэгцээнд авах газрын жагсаалт хэмжээг шинэчлэн тогтоож, Засгийн газрын 1994 оны 89 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсоноор Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2004 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 17 захирамжаар Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид хээрийн сургалтын буудлагын талбайн зориулалтаар[1], Монгол Улсын '( Их Хурлын 2010 оны МН/27 дугаар маш нууц тогтоолоор Улсын батлан хамгаалах
болон аюулгүй байдлыг хангах зориулалтаар олгосон тусгай хэрэгцээний газрын жагсаалтад заасны дагуу тус 311 дүгээр ангид Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/242 дугаар захирамжаар тус сумын нутагт газар эзэмшүүлэн 0297294 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ[2]-г тус тус олгожээ.
Гэтэл нэхэмжлэгч “Т” ХХК нь 2008 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын Налгар нэртэй дээрх газарт 878 гектар талбайд 14164Х дугаар бүхий ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл[3]-ийг, улмаар 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдөр дээрх газарт 536,14 гектар талбайд ашигт малтмал ашиглах М\/-017032 дугаартай тусгай зөвшөөрөл[4]-ийг авсан байх ба 2011 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 131.93 гектар талбайг “Ц” ХХК-д, 2012 оны
08 дугаар сарын 22-ны өдөр “Н” ХХК-д 86.69 га талбайг шилжүүлжээ.
Төв аймгийн Алтанбулаг сумын Налгар нэртэй газарт орших нэхэмжлэгч “Т” ХХК, “Н” ХХК, “Ц” ХХК-иудад ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгогдсон газар нь Улсын Их Хурлын 2010 оны МН/27 дугаар тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авч, Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид эзэмшүүлсэн газартай давхцА болох нь Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2013 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 1/395 дугаар албан бичиг[5], Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2014 оны 06 дугаар сарын 24- ний өдрийн 4/173 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн шинжээчийн дүгнэлт[6] зэргээр тогтоогдсон байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “Өргөдөлд дурдсан хайгуулын талбай дараах шаардлагыг хангасан байна:”, 17.2.2-т “тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар, нөөцөд авсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй”, 24 дүгээр зүйлийн 24.4-т “Уурхайн талбай нь дараах шаардлагыг хангасан байна:”, 24.4.2-т “тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай давхцаагүй" гэж заасан байхад ашигт малтмалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь Ашигт малтмалын тухай '( хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 26 дугаар зүйлийн 26.1.2 дахь хэсэгт зааснаар
тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авмагц тухайн өргөдөл нь дээрх хуульд заасан шаардлагыг хангаж буй эсэхийг бүрэн эрх, чиг үүргийнхээ дагуу шалгаж тодруулалгүйгээр, Улсын Их Хурлын 2010 оны МН/27 дугаар гогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авч, Төв аймгийн Засаг даргын 2004 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 17 дугаар захирамжаар Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид хээрийн сургалтын буудлагын талбайн зориулалтаар эзэмшүүлсэн газартай давхцуулан нэхэмжлэгч хуулийн этгээдүүдэд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон нь буруу байна.
Иймээс Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын маргаан бүхий 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/242 дугаар захирамжаар Монгол Улсын Их Хурлаас гаргасан “Улсын аюулгүй байдлыг хангах зориулалтаар зэвсэгт хүчний анги салбаруудын газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд гарсан Засгийн газрын 2010 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 196 дугаар “Газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгох тухай” тогтоолын биелэлтийг хангаж, Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.3-д зааснаар тусгай хэрэгцээнд авсан газрыг уг зориулалтын дагуу Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид эзэмшүүлсэн нь мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-т заасан газрын харилцааны талаар хэрэгжүүлэх сумын Засаг даргын эрх хэмжээнд хамаарах хуульд нийцсэн шийдвэр байх тул нэхэмжлэгч хуулийн этгээдүүдийн эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан “ашигт малтмал эрэх, хайх үйл ажиллагааг хязгаарлах, хорих, тусгай хэрэгцээний газрыг бүртгэх, мэдээлэх” хуулиар тогтоосон чиг үүргийг төрийн байгууллагууд хариуцан хэрэгжүүлэхээр байх тул хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл хүсч шийдвэрлүүлэн, зохих журмын дагуу татвар хураамжийг төлсөөр ирсэн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч, нэхэмжлэгч хуулийн этгээдүүд нь тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах боломжгүй болж, эрх, ашиг зөрчигдөж байна гэж үзвэл энэ талаарх гомдлоо төрийн зохих байгууллага албан тушаалтанд хандаж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй болохыг, тусгай хэрэгцээний газартай давхцаагүй газарт эрхээ хэрэгжүүлэх боломжтойг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлсгчээс хүчингүй болгуулахаар хандсан “Алтанбулаг сумын Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/242 дугаар захирамж” хуульд нийцсэн эсэх талаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар дүгнэлт хийсэн агуулгатай, захиргааны актын шинжийг агуулаагүй байх тул “Т” ХХК, “Н” ХХК-иудын гаргасан “Төв аймгийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 01/283 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь зөв байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн анхан шатны 15 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 14 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Т” ХХК-ийн төлөөлэгч, “Н” ХХК-ийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.