| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2018/1642/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/1711 |
| Огноо | 2018-12-14 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Ц.Гантулгабат |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 2018/ШЦТ/1711
2018 12 14 2018/ШЦТ/1711
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,
Улсын яллагч Ц.Гантулгабат, Нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,
Шүүгдэгч П.Н нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хялбаршуулсан журамаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Пийн Нд холбогдох эрүүгийн 1806 07121 2167 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Үйлдсэн хэргийн талаар:
/яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч П.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд
холбогдох эрүүгийн 1806 07121 2167 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан:
Хохирогч О.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Толгойтоос Нарантуул зах орох зорилгоор такси барьж явсан. Тэгээд бэлэн мөнгө байхгүй байсан учраас мобайл банкаар мөнгө шилжүүлэхээр болоод эхлээд
10.000 төгрөг шилжүүлсэн боловч мөнгө орохгүй байна гэсэн. Тэгээд надад мессеж ирэхгүй болохоор нь ороогүй гэж бодсон тул шууд 50.000 төгрөг шилжүүлээд таксины жолоочид 15.000 төгрөг өгөөд өөрөө бэлэн 35.000 төгрөгийг жолоочоос буцааж авахаар болсон. Тэгээд 50.000 төгрөг шилжүүлчихсэн чинь “орчихлоо” гэсэн. Тэгээд надад мессеж ирэхгүй болохоор нь болчихлоо гэж бодоод 35.000 төгрөг жолоочоос аваад буугаад зах ороод явж байсан чинь миний гар утсанд мессеж ирэхээр нь харсан чинь данснаас 500.000 төгрөг гарсан байхаар нь би 1 орон андуурч шилжүүлснээ мэдээд Нарантуул захын Хаан банкин дээр очиж хэлж уулзахад тэр мөнгийг данснаасаа авчихсан байна гээд утсаар залгаад “таны данс руу ийм учиртай мөнгө орсон байна. Та уг мөнгийг буцааж хийж шилжүүлэх ёстой” гэж хэлэхэд “би одоо хөдөө явж байна. 2 хоногийн дараа очоод хийе” гэж хэлсэн гэсэн. Тэгээд би 2 хоног хүлээгээд 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Хаан банкин дээр очиж яриулсан чинь “хөдөөнөөс орж ирээгүй байна” гэхээр нь “та нэг газраас шилжүүлэх хэрэгтэй байна” гэхэд “би боломжгүй байна" гээд байгаа бөгөөд сүүлдээ “яагаад хүн дарамтлаад байгаа юм. Би ямар залилан хийчихсэн биш” гээд уурлаад “цагдаад хэл” гээд утсаа таслаад дахиад залгахаар утсаа авахгүй байна. та цагдаад ханд” гэсэн. 5225338006 гэж Н гэх хүний нэр дээр байдаг Хаан банкны данс байсан гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 тал/,
Шүүгдэгч П.Нн мөрдөн байцаалтад өгсөн:
Үл таних эрэгтэй 30-40 орчим насын хүнийг би машинаараа хүргэж өгсөн. Тухайн хүн тэгээд надад “бэлэн мөнгө алга, данс руу чинь 50.000 төгрөг хийчихье, чи 35.000 төгрөгийг нь аваад өгчих” гэж хэлсэн. Хүнээ буулгачихаад машиндаа очоод мессежээ хартал 50.000 төгрөг биш 500.000 төгрөг ороод ирсэн байхаар нь аваад хэрэглэчихсэн юм гэх мэдүүлэг /хх-ийн 36 тал/,
тал/,
-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4
-Цагдаагийн байгууллагад гаргасан хохирогчийн өргөдөл /хх-ийн 5 тал/,
-О.Бгийн Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-
ийн 6 тал/,
-П.Нн Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 16 тал/,
-Хохирол төлбөр төлсөн баримт /хх-ийн 31 тал/,
-П.Нн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-17 тал/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 18 тал/, хохирогчийн гомдол саналгүй гэх хүсэлт /хх-ийн 32 тал/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу
цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч нь хохирогч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас П.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.
Шүүгдэгч П.Н нь төлбөр тооцооны алдаатай гүйлгээг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч П.Нгийн төлбөр тооцооны алдаатай гүйлгээг мэдсээр байж завшсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч П.Н нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8,
36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ