Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 2017/ШЦТ/163

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

Нарийн бичгийн дарга С.Гончигбал,

Улсын яллагч Ц.Гэрэлбаатар.

Шүүгдэгч Б. нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.т холбогдох эрүүгийн 1715001290044 дугаартай, 132/2017/0160/Э индекстэй хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 23- ны өдөр хүлээн авч хэлэлцэв

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1989 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатарт хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой. мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй. ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт , ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******гийн /РД:/.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б нь 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багийн нутагт эксковатор жолоодож худагт насосс байрлуулах гэж байхдаа иргэн Ч.*******ын дээрээс экскаваторын шанагаар дарж түүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэм хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.ын өгсөн: Өмнө өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн эмчилгээний зардлыг шууд төлж байгаа. одоогийн байдлаар 4500000 төгрөгийн төлсөн. Цаашид гарах эмчилгээний зардлыг бүрэн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү гэх мэдүүлэг,

1715001290044 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

Хохирогч Ч.*******ын өгсөн: Би Булган аймгийн Бүрэгхангай сумын 3-р багт Алтны хайгуул хийж байгаа *******" ХХК-д 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс хойш өнөөг хүртэл хянагч гэх албан тушаал дээр ажиллаж байна 2017 оны 9 сарын 08-ны өдөр 16 цагийн үед худгийн насос солих ажилд гараад *******. *******, *******, экскаваторын жолооч Ганбаа бид хэд эксковатортой очоод худаг руу төмөр турба хийж байсан чинь гэв гэнэт эксковаторын шанага миний дээрээс дарчихсан. Тэгээд *******, *******. гэх хүмүүс намайг машинд суулгаад Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн эмнэлэгт авчирч хэвтүүлсэн. Ганбаа гэх 24-25 орчим настай, 189 см орчим өндөр нуруутай. шар царайтай, туранхай залуу барьж байсан, бүтэн нэрийг нь мэдэхгүй, гэдэг хүний төрсөн дүү нь байгаа юм. Тухайн үед Ганбаа нь ямар нэгэн архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй. бид хэд ч гэсэн бүгд эрүүл байсан гэх мэдүүлэг/хх-ийн 11-13 тал/,

Гэрч Х.ийн өгсөн: Би "" ХХК-д төмөр хийц хариуцсан инженер ажилтай хүн байгаа юм. Манай компани нь Булган аймгийн Бүрэгхангай сумын 3-р багт алтны хайгуул хийж байгаа *******” ХХК-тай хамтран ажиллаж байгаа бөгөөд тус суманд 2017 оны 7 дугаар 20-ны үед иржхоёр компаний ажилчид нэгдэж хайгуулын үйл ажиллагаа явуулах бэлтгэл ажил хийж байна. 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 17 цагийн үед өрөмдсөн худаг руу насос хийх ажил гараад эксковаторчин Ганбаа. буюу *******. *******, ******* буюу *******аа бид хэд эксковаторын шанаганаас насос дүүжлээд өрөмдсөн худаг руугаа хийх үед *******, *******аа хоёр троссоор эксковаторын шанаганаас дүүжилсэн насосыг худгийн нүх рүү чиглүүлээд татаж байсан бөгөөд насос нь нүхрүүгээ орчихсон байсан юм. Энэ үед би машинаас юм авах ажил гараад машин руугаа явж байсан чинь ард хүмүүс орилохоор нь харахад *******аа гэх залуу эксковаторын шанаган доор орчихсон байсан, ингээд бид хэд шууд Төв аймгийн Заамар сумын эмнэлэгт авчирч хэвтүүлсэн. Ямар ч байсан худаг руу насос хийчихээд *******аа, ******* буюу хоёр троссоор насосоо чиглүүлээд эксковаторын шанаган доор зогсож байхад би машин руу явах ажил гараад явж байтал ард хүмүүс хашгирч, эргээд хартал эксковаторын шанага хажуу тийшээ болох үед доороос нь *******аа гарч ирсэн бөгөөд энэ үед *******аа нь эксковаторын шанган доор орчихлоо гэдгийг мэдсэн. Бид хэд чинь хамтраад ажиллаж байгаа хүмүүс болохоор ямар нэгэн хэрүүл маргаан огт байгаагүй, тэр хоёрын хувьд тийм зүйл болж байгаагүй гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 тал/,

Гэрч Э.ын өгсөн: гэдэг залуутай анх хамтран Булган аймгийн Бүрэгхангай сумын 3-р багт Түүпөрмөн" гэдэг компаний ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбай дээр нь алт олборлох чиглэлээр ажиллахаар болсон. 2017 оны 7 дугаар сарын 16-ны үед гарч ирсэн бөгөөд ирсэн цагаасаа хойш газар дээр нь байгаа шороо өөр аж ахуйн нэгжийн шороо гээд шүүхээр орж маргаан үүссэн, мөн талбай нь ашиглалтын зөвшөөрөлгүй гээд үйл ажиллагаа явуулж болохгүйгээс цаг алдаж олигтой ажил хийж чадаагүй. Гэхдээ дунджаар 5-6 хоног шороо буудаж алт олборлосон, өөр ямар нэгэн ажил хийгээгүй. гийн өгсөн үүргийн дагуу 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр *******, *******, *******, *******, нар гаргасан гүний худаг дээр очиж насос худганд хийнэ гэж хэлээд явсан юм. Ингээд би ажиллагсдын гэрт сууж байтал манай компаний машин маш хурдтайгаар талбайгаасаа гараад явсан. Удалгүй буцаж ирээд *******аа эксковаторын шанаганд дарагдчихлаа гэхээр нь түүн дээр яваад очиход *******, *******аа хоёр байж байсан бөгөөд *******аа нь зовиуртай "ёо. ёо” гээд байж байсан, ингээд бид хэд түүнийг аваад Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн эмнэлэгт авчирсан гэх мэдүүлэг /хх-ийн 19-21-р тал/. ... Бид нарын ажиллах гэж байсан газар нэг хуучин хайгуулын гаргасан худаг гэмээр доош нь турба оруулаад орхисон худаг байхаар нь тэрийг ашиглах санаатай хотоос гүний худгийн насос авчирч худгандаа суулгах үед тэнд ажиллаж байсан *******ын биед гэмтэл учирсан асуудал гарсан юм. 3 залуу авчирч ажилдаа туслуулж ажиллуулсан би эксковатороо бариулах гээд дүү ыг дагуулж ирээд эксковатороо жолоодуулж байсан юм. Манай дүү ямар нэг эксковатор жолоодох эрх байхгүй, ажилгүй болохоор нь дүүдээ сард 1 сая төгрөг өгнө гээд ажиллуулж байсан юм. өөрөө компанитай ямар үйл ажиллагаа явуулдаг гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Тухайн үед бид нар хувиараа ярьж байгаад алт олборлох санаатай гарч ирсэн юм. гийн авч ирсэн хүмүүс нь найзууд нь шахуу сайн таньдаг хүмүүс байх шиг байсан. Хохирогч гэх залууг авчирсан, хохирогч ******* өөрөө хувиасаа насос гаргаж бид хоёртой хамтарч ажиллаж байсан хүн байгаа юм. Бид нар олсон мөнгөө зардлаа хасаад ******* бид 3 хувааж аваад бусад хүмүүсдээ цалин болгож өгнө гэж ярьж тохироод ажиллаж байсан. *******ын биеийн байдал нь гайгүй сайн болж байгаа. бид нар *******ыг эргэж тойроод гарсан зардлуудыг төлж байгаа Одоогийн байдлаар бид хоёрын зүгээс *******ын эмчилгээ болон бусад зардалд 5-6 сая төгрөг гаргасан байгаа. бас нэлээн олон сая төгрөг гаргасан байхаа би тоог нь сайн мэдэхгүй байна. Цаашид *******ын эмчилгээ болон бусад зардалд гарах зардлыг бүрэн барагдуулна гэж бодож байгаа гэх мэдүүлэг /хх- 33-34 тал/,

Гэрч Н.ын өгсөн: 2017 оны 8 дугаар сарын 15-ны үед Булган аймгийн Бүрэгхангай сумын 3-р багт үйл ажиллагаа явуулж байгаа “" ХХК-д туслах ажилтнаар анх ажилд орж одоог хүрсэн. Намайг Төгсөө гэдэг хүн ажилд авсан бөгөөд сарын 1 сая төгрөгийн цалинтай ажил хийж байна, ирсэн цагаас хойш уг компани нь худаг өрөмдөх ажил хийсэн бөгөөд уурхай дээр ажиллах машин тэргээ янзлаад байж байсан. 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр ******* гэдэг хүн бид нарт хандан бүгдээрээ худаг дээр очоод насос суулгах хэрэгтэй байна гэхээр нь эксковаторыг жолоодоод *******, *******, *******аа бид хэд худаг дээр очоод худгийн 22 см өргөнтэй цооног руу эксковаторын шанаганаас насос зүүгээд жолоодоод насосыг нь *******, ******* хоёр тросс ашиглан чиглүүлээд доош нь оруулж байсан. Энэ үед би насос оосорлосон троссыг нь хөвж өгөөд зогсож байсан юм. Гэтэл урт турбаны үзүүр дээр насос зүүгээд цооног руу хийж байх үед турба нь хөшигдсөн тул эксковатор урагш хөдлөх шаардлага гарсан. Ингээд 60-70 см урагш хөдлөх үед *******аа эксковаторын шанаган доор зогсож байгаад түүнд даруулан гэмтэл авсан. Бид хэд шууд эмнэлэг дээр авчирч эмнэлгийн тусламж үзүүлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 22-24 тал/,

Гэрч Г.гийн өгсөн: Би “” ХХК-ийн захирал Жавхлант гэдэг хүнийг танидаг болоод 4-5 жил болж байна. Энэ хүн надад хандан Булган аймгийн Бүрэгхангай сумын 3-р багт манай талбай байдаг бөгөөд уг талбай дээр алттай шороон овоолго байдаг юм гэснээр нь хамтран ажиллах болсон. 2017 оны 7 дугаар сарын 20-ны үед гарч ирж буусан бөгөөд нөгөө шороон овоолго нь “Мон-Полимет” гэх компантай маргаантай асуудал гараад шүүхээр шийдүүлэх гэж хугацаа алдаж одоог хүрээд байгаа юм. Уг газар дээр нэг худаг гаргасан, мөн ажиллаж магадгүй гэж техник хэрэгслээ янзлан бэлэн байдалд оруулсан, усан буу буюу алттай шороо угаах төхөөрөмжийг байрлуулан алдаг оног ганц нэг удаа ажиллуулсан, ингэж ажиллуулах үедээ нөгөө маргаантай байсан овоолго шороонооос авч угааж үзсэн, усны тал дээр асуудал гарсан тул нөгөө худаг дээрээ насос суулгах болоод бид хэд ярилцаж байгаад насос аваад 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр суурилуулах болсон. Хөдөө ажиллаж байсан хамтрагч нар болон ажилчид маань эксковатор ашиглан насос байрлуулах гэж байгаад *******ыг эксковаторын шанагаар дарж гэмтэл учруулсан байна гэх мэдээ надад ирсэн тул Улаанбаатар хотоос *******ын ар гэр. эмч нарын хамтаар Төв аймгийн Заамар сумын эмнэлэг дээр ирсэн ийм л зүйл болсон гэх мэдүүлэг /хх-ийн 25-27 тал/,

Гэрч Г.ийн өгсөн: Би Булган аймгийн Бүрэгхангай сумын Байгаль орчин хяналтын улсын байцаагч ажилтай хүн байгаа юм. Манай сумын 3-р багийн Бүрэг нэртэй газарт 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр "" ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл авсан бөгөөд тухайн ондоо хайгуулын ажил хийх бичиг баримтаа бүрдүүлэн хайгуулын ажил хийсэн. 2017 оны 7 сарын үед уг тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж нь талбай дээрээ гарч ирж хайгуулын ажил хийнэ гээд байж байхаар нь миний бие эдгээр хүмүүст хандан “та нар бичиг баримтаа бүрдүүлсэний дараагаар ажлаа эхлүүлэнэ шүү" гэхэд бид нар бичиг баримтаа хөөцөлдөж байгаа. эхлээд гэр орон, төхник хэрэгслээ авчирч байрлуулж байна" гэх тайлбар өгсөн. Гэтэл “т’ ХХК-иас “" ХХК-ийн талбай дээр байгаа манай ашиглаад орхисон шороог “” ХХК-ийн авч-ашиглах гээд байна гэх гомдол ирсэн бөгөөд уг гомдол мэдээллийн дагуу очиж та нар холбогдох хуулийн байгууллагаар шийдвэрлүүлж байж наад овоолгоо угаах эрх чинь үүсэх ёстой, тэр болтол ямар нэгэн үйл ажиллагаа явуулж болохгүй гэх хууль ёсны шаардпага тавьж ажилласан. Үүний дараа "т" ХХК-нь Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж цагдаагаас ирж хүмүүс шалгасан гэх бөгөөд хэзээ хэн ямар шийдвэр гаргасан талаас надад мэдэх зүйл алга. Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй боловч 2017 онд хайгуулын ажлын төлөвлөгөө нь батлагдаагүй байгаа, энэ төлөвлөгөөг батлуулсаны дараа хайгуулын ажлаа эхлэнэ үү гэсэн шаардлага удаа дараа тавьсан. Хайгуулын ажлын төлөвлөгөөнд худаг гаргах зөвшөөрөл ордоггүй тэгээд ч энэ жил төлөвлөгөө нь батлагдаагүй байгаа, зөвхөн аймгийн Байгаль орчны газраас зөвшөөрөл авч байж худаг ус гаргах ёстой, уг аж ахуйн нэгжид зөвшөөрөл байхгүй, зөвшөөрөл өгсөн бол аймгийн Байгаль орчны газар болон аж ахуйн нэгж нь албан ёсоор надад мэдэгдэх үүрэгтэй байдаг юм гэх мэдүүлэг/хх-ийн 30-31 тал/,

Яллагдагчаар татагдаж өгсөн мэдүүлэгтээ Б.: Би төрсөн ах ын эксковаторыг 2017 оны 7 сараас хойш жолоодож байгаа юм. Манай ах хувийн эксковатораар газар шорооны ажил хийдэг. Бид нар 2017 оны 7 сараас хойш ажиллаж байгаа бөгөөд бид нийлж алтны уурхай байгуулж алт угаах гэж байсан юм. Тэгээд худаг ухаад далан байгуулах гэж байсан бөгөөд 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хэдэн хүн нийлээд худагныхаа насосыг суурилуулсан. Тухайн насосыг эксковаторын шанаганд троссоор уяж байгаад доошоо худаг руугаа оруулсан бөгөөд би эксковатороо жолоодоод шанаганаараа насосоо худаг руугаа оруулж байхад эксковатор жаахан хазгай газар өгсөөд зогссон. Тэгээд би жаахан урагшлаад эксковатороо тэгшлэх гэтэл шанага доошлохдоо доор нь байсан *******аа гэдэг залууг дараад гэмтээчихсэн. Худган дээр *******аа, *******а, *******. Дармаа гэдэг залуучууд ажиллаж байсан бөгөөд *******аа нэг талдаа *******а, ******* хоёр нэг талдаа троссоор насосоо хоёр тийш нь татаад чиглүүлж байсан бөгөөд Дармаа зүгээр шахуу зогсож байсан. Тэгээд *******аа дарагдаад би шанагаа дээш нь өргөөд буугаад очтол *******аа “миний салтаа задарчихлаа" гээд Дармаа ах *******аагтэврээд байж байсан. Би шоконд орж маш их сандарсан. Тэгээд ах машинтайгаа *******. Дармаа ах тэр гурав *******ааг аваад сумын эмнэлэг орсон. *******аагийн биеийн байдал гайгүй л байх шиг байсан. Би нэг жил гаран эксковатор жолоодож байгаа бөгөөд 2011 онд Улаанбаатар хотод эксковаторын курст сууж байсан, үнэмлэхээ аваагүй байгаа. Би сургалтандаа сууж байгаад сүүлийн шалгалтандаа ороогүй орхичихсон юм. Тэрнээс хойш эксковатор жолоодоогүй байж байгаад жилийн өмнөөс жопоодож эхэлсэн. Тухайн насосыг доош нь оруулахад хазайгаад урагшлах шаардлага гарсан бөгөөд би тэгшхэн оруулах гээд хальт жаахан урагшлахад насос доош нь жингээрээ дарахдаа эксковаторын шанагыг доош нь татаад доор нь байсан *******аа гэдэг залуу дарагдсан юм. Би насос шанагыг доош нь татна гэж тооцоолоогүй бөгөөд *******аа надад харагдаж байсан. *******аа гэдэг залуу Улаанбаатар хотын залуу бөгөөд би сайн танихгүй хамт ажиллаад л танилцсан. ******* насос. мотор зэргийг хариуцаж ажилладаг. Би одоо *******тай холбоотой байгаа бөгөөд змчилгээний төлбөрийг өгч байгаа гэх мэдүүлэг /хх-49-р тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 21- ны өдрийн №11986 тоот

  1. Ч.*******ын биед цээж хэвлийн хөндийн битүү гэмтэл, нарийн бүдүүн гэдэсний няцрал, бүдүүн гэдэс, их сэмжний урагдал, хэвлийн хөндийн 1200 мл цус хуримтлагдалт, цээжний зүүн 9.10.11.12-р хавирганы зөрүүтэй, баруун дал ясны цөмөрсөн хугарал, баруун уушгины бүрэн бус авчийлт, бүсэлхийн 1,2.3-р нугаламын зүүн хажуугийн сэртэнгийн хугарал, нурууны арьсан доорх цусан хураа, цусан хурааг авсан мэс заслын дараах байдал, бэлэг эрхтэн орчмын урагдсан шарх гэмтзл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмун 3.1.10, 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 45-р тал/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хх-ийн 1-2 тал/, гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-8 тал/. иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52, 55 тал/, хохирогчийн гомдол санал. нэхэмжлэх зүйлгүй гэсэн баримт /хх-ийн 67-68 тал/. хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 65 тал/ зэрэг нотлох баримтуудыг судлав.

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн. хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Дээрхи нотлох баримтуудаар Э., Г. нарын хэлэлцэн тохиролцсоны дагуу Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багийн нутаг алтны хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий “" ХХК-ийн эзэмшлийн талбайд хувиараа хөдөлмөр эрхэлж байсан эксковаторын жолооч Б. нь 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Д.*******, Ч.******* н.. Н., Х. нарын хамт тус талбайд байрлах гуний худагт насос суурилуулахаар хамтран ажилласан байх ба эксковаторын шанаганд насосыг троссоор уяж худаг руугаа оруулах үедээ Ч.*******ыг экскаваторын шанагаар дарж түүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.

Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүний гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа. орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч Ч.*******, гэрч Х., Э., Н., Г., Г. нарын мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтэл. гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байма.

Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн. эрх бүхий шинжээч гаргажээ.

Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон байх тул шүүгдэгч Б.ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ч.*******ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, шүүгдэгч Б. нь хохирогчид эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй хүргэж эмчилгээ оношлогоотой холбоотой гарсан зардлыг бүрэн хэмжээгээр төлж барагдуулсан, цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлсэн ба хохирогч өнөөдрийн байдлаар иргэний нэхэмжлэл гаргаагүй байна.

Шүүгдэгч Б.т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлж учруулсан хохирлыг төлж. гэм хорыг арилгахаа илэрхийлсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6 6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тоггоогдоогүйг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б. нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хохирогчийн эмчилгээ оношлогоотой холбоотой гарсан зардлыг бүрэн хэмжээгээр төлж барагдуулсан, цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч Б.ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзэв.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б. нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл. иргэний бичиг баримтгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5. 36.2 дугаар зүйлийн 1-4. 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОПГООХ нь:

  1. ******* овогт *******гийн ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч Б.ыг мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
  3. Шүүгдэгч Б. нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй. эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй болохыг дурьдсугай.
  4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Б. нь гарсан хохирлыг бүрэн төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлсэнийг, хохирогч Ч.******* нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурьдсугай.
  5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6. Эрүүгийн хэрэгхянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          С.ЦЭРЭНХАНД

 

 

 
   

 

 

11.3