Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 00058

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж, явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 Нарийн бичгийн дарга                                    Б.Цагаанцоож

 Улсын яллагч                                                  Э.Ариунболд

 Шүүгдэгчийн өмгөөлөгч                                 А.Хандмаа

 Шүүгдэгч                                                       Д.Сарангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт сэжигтэнийг яллагдагчаар татсан тогтоол үйлдэн ирүүлсэн Д.Сарангэрэлд холбогдох 201618020098 тоот эрүүгийн хэргийг хянан  хэлэлцэв.

                            

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1977 оны 03 дугаар сарын 18-нд Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, Тусгай дунд боловсролтой, агрономич мэргэжилтэй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3-р баг Хараагийн 31 тоотод оршин суух, “Нарны өртөө” плазад үйлчлэгч ажилтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэл үгүй. Боржигон овогт Доржжанцангийн Сарангэрэл РД:РР77031839

 

Шүүгдэгч Д.Сарангэрэлийн Мандал сумын 3 дугаар баг хараагийн 31 тоот хашааны тэжээвэр нохой нь 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 8 настай З.Урангоог хазаж биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Сарангэрэл мэдүүлэхдээ: ...2016 оны 04 дүгээр сард он сар өдрийг нь сайн санахгүй байна. Намайг гэртээ 2 настай хүүхдээ хараад байж байтал манай 2 дугаар ангийн охин ангийнхаа хүүхэд Урангоотой хамт ороод ирсэн. Намайг ногоон дээр ажиллаж байтал тэр хоёр гэрт тоглож байгаад бие заслаа гээд гэрээс гараад нойл ороод гарч ирэхдээ байшингийн араар гүүж байгаад Урангоог унахад манай сул байсан нохой охины нуруунаас хазсан би гүйж очоод нохойгоо цохиож холдуулаад охиныг босгосон. Манай хашаанд хүүхдүүд орж ирээд тоглож байдаг хүн рүү дайраад байдаггүй болохоор нохойгоо уяахгүйгээр сул байлгаж байсан. Тухайн үед нохойгоо Урангоо руу дайрна гэж огт болоогүй. Учир нь Урангоо урьд нь манай гэр ирээд тоглож байсан. Тэр үед нохой дайрч байгаагүй. Нохой хазсаны дараа би охинны ээж рүү нь яриад Урангоог нохойд хазуулсан талаар хэлээд охиныг гэрт нь хүргэж өгсөн. Маргааш нь би охиноосоо Урангоог хичээлдээ ирсэн үү, бие нь хэр байна гэхэд охин минь Урангоог хичээлдээ ирсэн гэж хэлсэн. Дараа нь  ангийн багшид нь хэлээд Урангоо манай нохойд хазуулчихсан юм бие нь ямар байгаа бол гэж асуухад онц юм хэлээгүй. Хэрэг гарснаас хойш 5-6 хонгийн дараа цагдаа дээр намайг дуудсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирол төлбөрт 200000-300000 төгрөг нэхэмжлэх юм байх гэсэн чинь 2 сая төгрөг нэхэмжилсэн. Хохирол төлбөрт мөнгө төгрөг өгөөгүй. Ийм зүйл болсонд маш их харамсаж байна гэв.

Хэрэг бүртгэлтэнд насанд хүрээгүй хохирогч З.Урангоо мэдүүлэхдээ: 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 13:00 цаг өнгөрч байх үед би хичээлээ тараад гэртээ харилгүй ээж Эрдэнэчимэгийн ажилладаг Марал гоо сайхны дэлгүүр дээр ангийн найз Мичидмаагийн хамт ирчихээд, ээждээ “Найз Мичидмаагийн гэрт очиж тоглолоо” гэж хэлээд найз Мичидмаагийн гэр рүү явсан юм. Ер нь тухайн өдөр манай найз Мичидмаа манай хамт очиж тоглоё гээд байсан. Тэгээд ээж дээрээ очиж зөвшөөрөл авчихаад найз Мичидмаагийн гэр болох Мандал сумын 3-р баг Хараагийн 31 тоотод ирсэн юм. Тэгээд найз Мичидмаагийн хашаанд ороход нохой нь унтаж байсан. Тэгээд Мичидмаа бид хоёр гэрт нь ороход Мичидмаагийн ээж, дүү хоёр нь байсан. Мичидмаа бид хоёр хичээлээ хийж байхад Мичидмаагийн ээж нь дүүтэй нь цуг гараад нохойгоо хооллосюн. Тэгээд би бие засах гээд Мичидмаатай хамт гарахад Мичидмаагийн дүү нь газар унасан чинь Мичидмаа дүүгээ авах гээд гүйгээд явахад нохой нь над руу дайрахаар нь би гүйгээд зугатааж байгаад намайг унангуут тэр нохой миний нуруунаас хазчихсан. Тэгтэл Мичидмаагийн ээж ирээд нохойгоо болиулахаар нь би бие засчихаад гэрт нь орсон. Тэгээд Мичидмаагийн ээж нь намайг Нархан цэцэрлэгийн хажууд хүргэж өгчихөөд яваад өгсөн. Тэгэхээр нь би ээжийнхээ ажил руу ирсэн юм.Би урьд нь ангийн найз Мичидмаагийн гэрт 2 удаа очиж байсан. Тэгэхэд нохой нь уяагүй байдаг байсан. Гэхдээ над руу дайрч байгаагүй. Урьд нь Мичидмаагийн гэрийн нохой хүн хазаж, гэмтээж байсан талаар сонсож байгаагүй, мэдэхгүй байна. /ХХ-7-р хуудас/

Хэрэг бүртгэлтэнд насанд хүрээгүй гэрч Б.Мичидмаа мэдүүлэхдээ: 2016 оны 04 сарын 20-ны өдөр би хичээлээ тараад ангийн найз Урангоогийн хамт гэртээ ирсэн юм. Тэгээд бид хоёрыг манай гэрт ирэхэд манай ээж Сарангэрэл, дүү хоёр маань байсан юм. Урангоо бид хоёр манайд ирээд цай уучихаад хичээлээ хийж байсан. ээж бид хоёрыг цай уулгачихаад дүүг маань дагуулж гараад, гадаа ногооны талбайдаа ажил хийж байсан. Тэгтэл Урангоо бие засах гээд бид хоёр цуг гарсан. Тэгэхэд манай дүү Маргад /2 настай/ газар унасан. Тэгэхээр нь би дүүгээ авах гээд явахад Урангоог байшингийн урагшаа хашгираад гүйхэд манай нохой Урангоо руу дайрахад Урангоо газар унасан. Тэгээд манай нохой Урангоогийн нуруунаас хазсан байсан. Тэгтэл манай ээж ирээд нохойг болиулаад Урангоог аваад гэрт орсон. Гэртээ ороод Урангоогийн нурууг харахад нохойны 3 шүдний ором гарсан байсан. Тэгээд манай ээж Урангоогийн хазуулсан нуруунд манай нохойны үснээс тавьж боогоод, хичээлээ байж байгаад, манай ээж, дүү хоёр Урангоог дагуулаад явсан. Урангоог хазаж гэмтээсэн нохой манай нохой мөн. Манай хашаанд аавын талын эмээ манай хашаанд амьдарч байгаад үлдээгээд явсан нохой юм. Манай хашаанд 1 жил гаруй амьдарч байгаа нохой юм./ХХ 9-Р хуудас/

Хэрэг бүртгэлтэнд гэрч Н.Алтанхуяг мэдүүлэхдээ: Бату өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч/ 2016 оны 04 сарын 25-ны өдөр манай эмнэлэгт Эрдэнэчимэг гэх эмэгтэй 8 настай З.Урангоо гэдэг охиноо дагуулан ирж үзүүлэхдээ “Манай охин 6 хоногийн өмнө нохойд хазуулсан юм. Галзуугийн эсрэг вакцин хийлгэх шаардлага гараад үзүүлж байна” гэж хэлсэн. Тухайн үед охины цээжний ар хэсэг буюу нуруунд дээд талд 3, доод хэсэгт 2 хуучин буюу таварсан шарх байсан. Энэ тухай тодорхойлолт биүүлж аваад явсан. Хэд хоногийн өмнө үүссэн шарх гэдгийг мэдэхгүй, уг шарх нохойд хазуулснаас үүсэн боломжгой. Уг охин манай эрүүл мэндийн төвд эмчилгээ хийлгээгүй, 4 сарын 20, 22, 26, 5 сарын 3, 10-ны өдрүүдэд галзуугийн эсрэг вакцин хийлгэсэн байсан./ХХ 10-р хуудас/

Хэрэг бүртгэлтэнд гэрч Э.Эрдэнэ мэдүүлэхдээ: /Мандал сумын 3-р багийн нийгмийн ажилтан/ Манай багийн айл өрхүүдийн хашааны нохойны бүртгэл гэж байхгүй. Манай байгууллагаэнэ жил айл өрхүүдийн хашааны нохойг тоолох аижл хийж байна. хараагийн гудамжны айл өрхүүдийн хашааны нохойг тоолж, бүртгээгүй байна. Би Хараагийн 31 тоот айлыг сайн мэдэхгүй. Гэхдээ 2015 оны 7 сард хашааны газрыг нь хэмжих гээд нэг удаа очиж байсан. тухайн үед нохой байсан эсэхийг анзаараагүй. Уг айлд Г.Баярсайхан, Д.Сарангэрл 1-16 насны Б.Маралмаа, Б.Мичидмаа, Б.Маргад гэх хүмүүс бүртгэлтэй байна. энэ айлд шилжилт хөдөлгөөн бүртгэдээгүй байна. /XX 11-р хуудас/

Хэрэг бүртгэлтэнд гэрч Л.Гантулга мэдүүлэхдээ: Мандал сумын 3-р баг Хараагийн 29 тоотод оршин суугч, Д.Сарангэрлийн хөрш/ Манайх энэ хаяган дээрээ нүүж ирээд 2 жил гаруй болж байна. Би Хараагийн 31 тоот айлыг сайн танихгүй. Ямар ч байсан нөхөр нь хориход ажилладаг байх, эхнэр 2 хүүхэдтэйгээ амьдардаг. Тэр айл хэдэн жил амьдарч байгааг мэдэхгүй. Манайхыг нүүж ирэхэд байсан. Манай урд талын айл болох Хараагийн 31 тоотод нохой явж байгаа харагддаг. Энэ зураг дээрх нохой хашаанд байж байдаг. Энэ айлын нохой мөн.Энэ айл нохойгоо уядаггүй ээ. Уядаг нохой харагддаггүй. Энэ зураг дээрх нохой сул явж байгаа харагддаг,/ХХ-13-р хуудас/

Хэрэг бүртгэлтэнд гэрч Ц.Галя мэдүүлэхдээ: /Д.Сарангэрэлийн хадам эх./ Манайх Мандал сумын 3-р баг Хараагийн 31 тоотод 2 жил амьдарч байгаад, хүү Баярсайханыдаа хашаа байшингаа өгөөд 2015 оны 05 сард Хэрх 4-р баг руу нүүсэн юм. Манайхыг амьдарч байх хугацаанд 2014 оны намар нэг нохой манай хашаанд орж ирсэн. Тухайн үед манай хүү Баярсайхан, бэр Сарангэрэл нар манай хойд талын байшинд амьдардаг байсан юм. Монгол хүн болохоор хашаагаар яваад байгаа нохойг хөөж чадалгүй, хооллож ундлаад байсан юм. Тэгээд 2015 оны 05 сард Хэрх 4-р баг руу нүүж явахдаа тэр нохойг авч явалгүй орхиод явсан юм. Тэр нохойд ямар нэгэн нэр байхгүй. Хоол тавьчихаар хүрээд ирдэг байсан. Манайхыг нүүж явснаас хойш Баярсайхан, Сарангэрэл нарын хашаанд байсан. Ер нь бол уяагүй байдаг байсан болохоор нэг болохоор гараад явчихдаг, нэг болхоор ороод ирсэн явж байдаг байсан. Намайг тэр хашаанд амьдарч байх хугацаанд хүү бэр хоёр маань хооллож ундалдаггүй байсан юм. Харин намайг явснаас хойш хооллож, ундлаад тэжээсэн. Ер нь манай хүү Баярсайхан нохой, мууранд их дургүй. Намайг нүүж явахад хүү маань “Энэ нохойгоо аваад яваарай” гэж байхаар нь би “Би яаж авч явах вэ? Манай нохой биш юм чинь” гэж байсан юм. /XX-12-р хуудас/

Шинжээч эмч Г.Ган-Эрдэнийн мэдүүлэг: Би 2016 оны 04 сарын 26-ны өдөр 8 настай З.Урангоогийн биед хэсэг газрын үзлэгт нурууны ар, зүүн хажуу, 5-р хавирганы харалдаа 5*3 см бүдэг хөх өнгийн цус хуралттай, тэр хэсэгт 0,5*0,5 см, 0,3*0,3, 0,3*0,3 см бор өнгийн зулгаралттай, 7-р хавирганы түвшинд 0,5*0,3 см бор өнгийн зулгаралттай, нурууны зүүн талд 8-р хавирганы түвшинд 5*5 см бүдэг өнгийн цус хуралттай тэр хэсэгт 2*0,5 см бор өнгийн тав тогтсон зулгаралттай байсан. Бату өрхийн эмнэлэгийн эмчийн тодорхойлолтонд онош нь нохойд хазуулсан шарх, цээжний ар хэсэгт дээд талд 3 шүдний, доор 2 хэсэгт зарч таваршсан шарх гэсэн байсан учраас Шүүхийн эмнэлэгийн гэмтлийн зэрэгт тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулсан.З.Урангоогийн биед үүссэн шарх нь нохойд хазуулсны улмаас үүсэх боломжтой шарх юм. З.Урангоогийн биед үзлэг хийх үед нохойд хазуулсан шархнууд нь тав тогтож, эдгэрч эхэлж байсан бөгөөд биеийн байдал хөнгөн, шөнөдөө халуурна, хоолонд дургүй байгаа гэсэн зовиуртай байсан. /XX 20-р хуудас/

Хэрэг бүртгэлтэнд сэжигтэн, яллагдагч Д.Сарангэрэл мэдүүлэхдээ: 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 13:00 цаг өнгөрч байх үед манай дунд охин Мичидмаа ангийн найз Урангоогийн хамт гэртээ ирсэн. Урангоо нь урьд нь манайд хэд хэдэн удаа ирж байсан. Өнгөрсөн жил манайд ирээд тоглож байгаад орой аав нь ирж авдагбайсан юм. Өнгөрсөн өвөл 2 удаа манай ирсэн.Тухайн өдөр Мичидмаа, Урангоо хоёрыг ирэхээр нь цай уулгачихаад, хичээлээ хийгээд байж байгаарай гээд үлдээгээд би ажилдаа яваагүй, амарч байсан болохоор гадаа гарч ногооны талбайдаа ажил хийж байсан юм. Тэгтэл Урангоо, Мичидмаа хоёр “Бие заслаа” гээд гарч ирээд гүйлдээд тоглож байтал манай нохой Урангоо руу дайраад хөөж ирээд нуруунаас нь хазчихсан. Тэгэхзэр нь би гүйж очоод болиулаад, “Яанаа хазчихавуу” гээд харахад хазсан байсан. Тэгээд би ээж, аав руу нь утсаар мэдэгдээд, Урангоо гэр рүүгээ явсан. Тухайн үед би нохойгоо хазна гэж бодоогүй. Урьд нь Урангоо манайд ирж байсан. тэр үед манай нохой дайрч. хазах гэж ер оролдоггүй байсан юм.Урангоог хазаж гэмтээсэн нохой манай нохой мөн Манайх 2 жилийн өмнөөс эхлэн тэжээж байгаа нохой юм. Ер нь хүмүүс рүү дайрч. хаздаг нохой биш. Хоолоо идчихээд зүгээр л хэвтэж байдаг нохой юм гэх мэдүүлэг,

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээч эмч Г.Ган-Эрдэний 2016 оны 04 сарын 26-ны өдрийн №107 тоот гэмтлийн зэрэг тогтоосон дүгнэлт /хх 15-р хуудас/ шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримт иргэний үнэмлэхний хуулбар /хх 28/, багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 27/, ял шалгах хуудас, /Хх-ийн 30/ хохирогч З.Урангоог хазсан гэх нохойны зураг /хх-ийн 31/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар:

                Шүүгдэгч  Д.Сарангэрэлийн тэжээвэр нохой нь 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 8 настай З.Урангоог ар нуруунд нь хазаж биемахбодид нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь нотлогдон тогтоогдож байна. Д.Сарангэрэл нь тэжээвэр нохойгоо сул чөлөөтэй, уяагүй байлгаснаас гэрээс гарч ирсэн хүүхдийг хазаж, нурууны ар, зүүн хажуу, 5-р хавирганы харалдаа 5х3 см бүдэг хөх өнгийн цус хуралттай, тэр хэсэгт 0.5х0.5 см, 0.3х0.3, 0.3х0.3 см бор өнгийн зулгаралттай, 7-р хавирганы түвшинд 0.5х0.3 см бор өнгийн зулгаралттай, нурууны зүүн талд 8-р хавирганы түвшинд 5х5 см бүдэг өнгийн цус хуралттай тэр хэсэгт 2х0.5 см бор өнгийн тав тогтсон гэмтэл учруулсан. Сум дундын прокурорын газраас Д.Сарангэрэлд Эрүүгийн хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт зааснаар сэжигтэнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэн ирүүлсэн нь үндэслэлтэй бөгөөд  хэргийн зүйлчлэл тохирсон. Д.Сарангэрэл нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн хэргээ шударгаар хүлээн мэдүүлж байгааг ял хөнгөрүүлэн үзэх үндэслэлд тооцох, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдолтой гэсэнг харгалзан хуульд заасан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч иргэний нэхэмжлэгч хохиролын баримтаа бүрдүүлж өгөөгүйгээс төлөх хохиролгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгох санал нь ЭБШХ-ийн 25 дугаар зүйлд заасан шаардлагад нийцэхгүй  тул шүүх хүлээн авах боломжгүй байна.

                Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хэрэг бүртгэлтийн шатанд энэ хэргийн улмаас хүүхдээ эмчлүүлэхэд гарсан зардалд  2000000 төгрөг нэхэмжилсэн ба хохиролын нотлох баримтгүй тул гэм хорын нэхэмжлэлийг хуульд зааснаар  хэрэгсэхгүй болгох, хохирогч нь энэ хэргийн улмаас учирсан гэмтлээ эмчлүүлэхэд гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүйг тогтоолд тусгах нь зүйтэй байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нь 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хийсэн шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцоно гэсэн хүсэлтийг шүүх хүлээн авч хуралдааныг хойшлуулсан ба ЭБШХ-ийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хохирогчид эрхээ эдлэх ашиг сонирхлоо хамгаалах боломжийг олгосон, 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүний оролцоогүйгээр хэргийн бүх байдлыг бүрэн тогтоож, 244 дүгээр зүйлийн 244.1-д зааснаар хэргийг шийдвэрлэсэн болно.    

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283,284,286,290 дугаар зүйлийн 290.3,294, 295, 296 дугаар зүйлййн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч Боржигон овогт Доржжанцангийн Сарангэрэлийг Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалгүй байлгасны улмаас тэжээвэр нохой 8 настай хүүхдийг хазаж бие нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг /192000х5/ 5 дахин нэмэгдүүлсэн хэмжээ буюу  960000 /есөн зуун жаран мянган/ төгрөгөөр торгож  шийтгэсүгэй.

2. Д.Сарангэрэл нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2-д зааснаар Торгох ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш  нь 7 хоногийн дотор шийдвэрийг сайн  дураар биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дах хэсэгт зааснаар  Д.Сарангэрэл нь торгох ялаасноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг 3 жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь быага насны хохирогчид учирсан гэмтлээ эмчлүүлэхтэй холбогдон гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурьдсугай.

 5. Д.Сарангэрэл нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй  болохыг дурьдсугай.

            6. Д.Сарангэрэлд урьд авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шүүхийн тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болно.

8. Эрүүгийн байцан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар  энэ шийтгэх тогтоолд давж заалдах гомдол  гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий  этгээд түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлийг гаргах эрхтэй.                          

 

 

 

 

 

                               

ДАРГАЛАГЧ                             Б.АЛТАНЦЭЦЭГ