Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2017/ШЦТ/182

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

нарийн бичгийн дарга Д.Одончимэг.

улсын яллагч Ц.Сувдаа,

шүүгдэгч С.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******т холбогдох 132/2017/0178/Э  индекстэй. эрүүгийн 1715001870077 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1980 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 1 дүгээр багт оршин суух. улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******ын ******* /РД:*******/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.******* нь 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт хувийн таарамжгүй харилцааны улмаас эхнэр Б.*******ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.*******ын өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж ярих зүйлгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг, 1715001870077 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлийн шатанд:

Хохирогч Б.*******ийн өгсөн: Манай гэр Хутаг-Өндөр сумын 1 дүгээр багийн хоёрдугаар хороонд байдаг юм. Манай нөхөр С.******* нь 2017 оны 10 дугаар сарын 19-ний орой 22 цагийн үед гэртэй согтуу ирээд унтсан ба өглөөний 05 цагийн үед босоод гэрээсээ гараад явсан юм. Би 2017 оны 10 дугаар сарын 20-ны өглөө бага охин Батцэцэгтэйгээ хамт гэртээ байж байхад өглөөний 10 цаг өнгөрч байхад С.******* нь согтуу ирээд хэл амаар доромжлоод байсан. Би гэрийнхээ хаалганы хажууд сандал дээр суугаад охиноо хөхүүлээд байж байхад С.******* гэрийн баруун талын орон дээрээс босч ирээд намайг нэг удаа алгадахаар нь би охиноо доош нь тавиад *чи яаж байгаа юм” гэж хэлэхэд “чамайг алсан ч яадаг юм гээд толгой буюу нүүр рүү минь гурван удаа гараа зангидаж байгаад цохьсон. Дараа нь үснээс зулгаахаар нь би өвдөг дээрээ сөхрөөд суухад миний нуруу, бөөрний хэсэг рүү хоёр удаа өшиглөөд үснээс тавихаар нь би охиноо аваад гарч зугтаагаад ээжийнхээ гэрт очсон. Тэгээд цагдаад мэдэгдсэн. 2015 оны 10 дугаар сард намайг зодож уруулны баруун хэсэг дотор язарч байсан ба архи уусан үөдээ байнга зоддог гэх мэдүүлэг/хх-12-15 тал/,

Гэрч Б.ын өгсөн: Би тухайн өдөр болсон хэргийн талаар юу ч мэдэхгүй ээ. Сүүлд сонсоход манай дүү Б.******* нь нөхөр болох С.*******т зодуулсан гэж байсан. Энэ хоёр гэрлээд 10 жил болж байгаа, 3 хүүхэдтэй, том хүүхэд нь 2-р ангид сурдаг, бага хүүхэд нь цэцэрлэгийн насны хүүхэд байдаг, хамгийн бага нэг ой гарантай нялх хүүхэдтэй. Ер нь дүү маань байсхийгээд л зодуулчихлаа гээд байдаг. Өмнө нь хоөр, гурван удаа зодож байсан гэж би дуулсан. Манай дүү нөхөртэйгөө муудалцахаараа ээжийнд ирчихсэн байдаг. *******ыг агсам согтуу тавьдаг талаар сайн мэдэхгүй ээ, архи бол их уудаг өглөө 6 цагийн үед дэлгүүрийн энэ хавиар дандаа байж байдаг. Би ******* гэх хүнтэй нэг их харилцаад байдаггүй ээ гэх мэдүүлэг /хх-16-17 тал/,

Гэрч Д.гийн өгсөн: С.******* нь манай хүргэн байгаа юм. Тэрээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр, хүүхэддээ асгам согтуу тавьж, хэл амаар доромжилж, хөөж тууж зоддог. Тэгээд охин маань манай гэрт хүрээд ирдэг. Ер нь байнга л ийм байдалтай байдаг. 2015 оны 10-р сард охины маань толгойг хагалсан байсан гэх мэдүүлэг/хх-18-19 тал/,

Гэрч Ц.ийн өгсөн: С.******* нь Хутаг-Өндөр сумын уугуул иргэн биш, Архангай аймгийн гаралтай залуу юм. С.Бодбаатар нь байнга архи согтууруулах ундаа хэрэглэдэг, ар гэртээ агсам согтуу тавьдаг ба эхнэр *******тэйгээ их маргалддаг. ******* нь архи уухаараа их догшин авиртай болчихдог болохоор эхнэрээ зоддог байж магадгүй. Би он сар өдрийг нь сайн санахгүй байна, намайг тухайн үед ажиллаж байхад эхнэр Б.******* нь дуудлага өгдөг байсан ба очиж үзэхэд хэрүүл маргаан хийж байдаг байсан. ******* нь байнга архи уудаг бөгөөд Хутаг-Өндөр сумын Өвгөнт гэх газарт тэр хавийн архичидтай дандаа л архи уугаад явж байдаг байсан гэх мэдүүлэг /хх-20-21 тал/,

Шүүгдэгч С.*******ын яллагдагчаар өгсөн: Би 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын төвд байх өөрийн гэртээ гадуур архи ууж байгаад өглөөний 09 цагийн үөд ирсэн. Намайг гэртээ ирэхэд эхнэр хүүхэд хоёр маань байсан. Тэгтэл эхнэр ******* нь "архи уулаа’ гэж уурласан, тэгэхээр нь би “ямар чиний амаар уусан юм уу" гээд дургуйцсан, тэгээд бид хоёр үүнээс болж маргаж, хоорондоо хэрүүл хийсэн. Тэгээд би гараараа цохиж зодчихоод гэрээсээ гараад явсан. Удалгүй сумын цагдаа намайг эхнэрээ зодсон байна, архи уусан байна гэж хэлээд авч явсан. Ийм л зүйл болсон гэх мэдүүлэг/хх-28 тал/.

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 330 тоот:

1. Б.*******ийн биед баруун нүдний дээд зовхи, баруун чамархайд цус хуралт. зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

  1. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  2. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  3. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд хамаарна гэх дүгнэлт /хх 24 тал/.

эрүүгийн хэрэг үүсгэж, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах тогтоол, тэмдэглэл /хх-1-2 тал/, гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-7 тал/, гэр бүлийн хүчирхийлэлийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-29-40 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-41-43 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч С.******* нь 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн архи согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэснээс үүдэлтэй 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гэртээ эхнэр Б.*******тэй маргалдах явцдаа зодож Б.*******ийн баруун нүдний дээд зовхи. баруун чамархайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан хууль зүйн факт, үйл баримт тоггоогдож байна.

Энэ үйл баримт нь хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч Б.*******. гэрч Д., Ц., Б. нарын өгсөн мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 330 дугаартай дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Хохирогч, гэрч нарын мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн. хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий ШИНЖЭЭЧ гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв

Шүүх тогтоогдсон үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийж үзвэл шүүгдэгч С.*******ын бусдын бие, эрх чөлөөнд халдаж гэмтэл учруулсан дээрхи үйлдэл Ъ нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүхий л шинжийг агуулж байх төдийгүй гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Б.*******т сэтгэл санааны болон бие махбодийн хүчирхийлэл үйлдэж, энэ гэмт хэргийг хуульд заасан "гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэж үзэх үндэслэл болж байна.

Иймд шүүгдэгч С.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Б.******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд иргэний нэхэмжлэл гаргаагүй бөгөөд тэрээр санал гомдолгуй. нэхэмжлэх зүйлгуй гэжээ.

Шүүгдэгч С.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч С.******* нь цагдан хоригдсон хоноггүй. эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч С.*******ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч С.******* нь торгох ялыг шүүхээс топгоосон хугацаанд төлөөгүй бол 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 /арван таван мянга/ төгрөгийг хорих ялын нэг хоногтой дүйцүүлж. хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт шүүгдэгч С.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэниий бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.
  5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж. тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1. 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бцчих эрхтэйг дурьдсугай.
  7. Эрүүгийн хэрэг )&нан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         С.ЦЭРЭНХАНД